УИХ -ын Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хоёр дахь хэлэлцүүлгээр гарсан бүх саналуудыг тусгаад төслийг эцсийн хувилбараар нийт гишүүдэд тараасан бөгөөд дээрх саналуудтай холбогдуулан энэ хэлэлцүүлгээр санал л гаргах боломжтой тухай хэлсэн юм. Ингээд хоёр дахь хэлэлцүүлгээс гарсан саналуудтай холбоотой санал хэлэх гишүүд байгаагүй тул 2015 оны Төсвийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болжээ.






















































Сэтгэгдэл (1)