УИХ дахь АН-ын бүлгээс Засгийн газрыг байгуулахад парламентад суудалтай намуудтай зөвшилцөхөөр болсон. Энэ ажлыг тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат ахлан ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг парламентад суудалтай намуудад Засгийн газарт хамтран ажиллах саналыг эхнээсээ хүргүүлжээ. Тодруулбал, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон ИЗНН-д хамтран ажиллах санал хүргүүлжээ. Харин МАН-д хүргүүлээгүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ын бүлгийн зарим гишүүд МАН-тай хамтрахыг зөвшөөрч байгаа бол зарим нь зөвшөөрөөгүй гэнэ.
“Шударга ёс” эвслийн бүлгийн хувьд Засгийн газар ямар бүтэцтэй ажиллах, улс орны нийгэм, эдийн засгийн чиглэлд ямар бодлого хэрэгжүүлэх талаар саналаа хүргүүлэхээр бэлтгэж байгаа аж. Харин ИЗНН энэ талаар нам дотроо ярилцахаар болжээ.

Т.Энхэлээ

Сэтгэгдэл (4)