Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иргэний нисэхийн ерөнхий газарт эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна

2014-11-14
0
ЖИРГЭХ

    “Алтанхуягийн толгойлсон шинэчлэлийн Засгийн газрын хамгийн том алдаа нь ИНЕГ хэмээх мэргэжлийн байгууллагыг УИХ-д бие даагч гишүүдийн эрх мэдэлд өгсөн явдал” гэж ИНЕГ-ынхан үзэж байна. Тодруулбал, УИХ-д бие дааж нэр дэвшиж гарч ирсэн Даваасүрэн, Болорчулуун нарт хариуцуулсан. Тэд С.Буяндалай гэх хүнийг ИНЕГ-ын даргаар томилж, улмаар тус салбарын мэргэжлийн боловсон хүчнүүдийг ажлаас нь хоморголон халснаар энэ салбарт эмх замбараагүй байдал үүсч өнөө хэр цэгцрэхгүй байгаа талаар ИНЕГ-ынхан МАН-ын гишүүдтэй уулзах үеэрээ дуулгасан юм.
 1
Жил гаруйн хугацаанд 285 хүнийг ажлаас нь халжээ
ИНЕГ-т халаа сэлгээ, хууль бус томилгооны асуудал газар аваад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл энэ байдал өнөө хэр цэгцрээгүй байна. Нөхцөл байдалтай танилцахаар УИХ-ын гишүүн С.Нямдорж, Су.Батболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, МАН-ын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга Д.Даваасүрэн нар Хан-Уул дүүрэгт ажиллах хүрээндээ ИНЕГ-ын албан хаагчидтай уулзан санал бодлыг нь сонслоо. Тэдний хэлж буйгаар С.Буяндалай гэгч нь ИНЕГ-ын даргаар томилогдоод жил гаруйн хугацаанд ИНЕГ болон түүний салбар албадуудаас нийт 285 хүний хөдөлмөрийн гэрээг цуцалан ажлаас нь чөлөөлж, зөрүүлээд 382 хүнийг ажлын байраар хангажээ. Энэ нь ИНЕГ-ын хүний нөөцийн бодлого төдийгүй нислэгийн аюулгүй байдал алдагдахад хүргэж байна гэж тэд үзэж буй юм. Түүнчлэн “энэ нь төсөв хэмнэсэн, орон тоо цомхотгосон хэрэг биш гэдгийг дээрх тоо батална. Ажилд авсан энэ хүмүүс бэлтгэгдээгүй, мэргэжлийн бус, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын сонгуульт ажлыг хийж байсан” гэдгийг ИНЕГ-ынхан хэлж байлаа. С.Буяндалай нь 2014 оны хоёрдугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Одоо Т.Лхагвасүрэн гэгч хүн ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй. Т.Лхагвасүрэн нь ИНЕГ-ыг тэргүүний мэргэжилтнүүдийн нэг хэдий ч ИНЕГ-т болсон энэ эмх замбараагүй байдал, завхарлыг арилгахад туйлын хүнд байгаа талаар ИНЕГ-ын захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал ярьж байна.
2

Хилийн боомтын тухай хуульд өөрчлөлт оруулж өгөхийг хүслээ
    Ажлаа өгөхийг шахаж, шаарддаг, хууль бусаар ажлаас нь халдаг, шүүхдээд эргээд ажилдаа орохоор дахиад халчихдаг байдал газар авсан. ИНЕГ гэдэг нарийн мэргэжлийн салбар. Хэн дуртай нь орж ирээд хийчихдэг ажил ч биш. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд халаа сэлгээ хийж, тоглоомын байгууллага болгосон нь энэ салбарыг уналтанд оруулсан талаар уулзалтанд ирсэн олон хүн хэлж байсан юм.
3
Түүнчлэн Хилийн боомтын тухай хууль гарсан нь энэ салбарт үл ойлголцол бий болгосон талаар тус газрынхан дуулгалаа. Тодруулбал, Хилийн боомтын тухай хууль батлагдан гарснаар ИНЕГ-ын харьяа Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын дэргэд Боомтын захиргаа бий болсон. Ингэснээр хууль эрх зүй хувьд ч захирах захирагдах ёсны тухайд ч үл ойлголцол бий болж ажил явуулахад хүндрэлтэй болжээ. Тухайлбал, боомтын аюулгүй байдлыг хангах тусгай анги нь цэрэг хүчний байдалтай байдаг нь зорчигчдын тав тухыг алдагдуулдаг. Мөн боомтын захиргааныхан Чингис хаан олон улсын нисэх буудлын улсад төвлөрүүлж өгөх орлогын нэг эх үүсвэр болох гадаадын зорчигчдоос авах татварын мөнгийг бид авч зарцуулах үүрэгтэй гэх мэтээр аж ахуйн ажилд нь хутгалдах болжээ. Энэ мэтчилэн олон улсын нисэх хүчний байгууллагуудын холбоогоор бий болгосон дүрэм зааврын дагуу явдаг байгууллагын асуудлыг хэн нэг хүний хүсэл сонирхлоороо шийдэж байгаа нь ИНЕГ-ыг эрсдэлд оруулж байна гэдгийг ч тэд хэлсэн. Тиймээс энэ мэт асуудлыг анхааралдаа авч, Хилийн боомтын тухай хуульд тодорхой өөрчлөлтүүдийг хийж өгөх хүсэлт тавьж байлаа.

Үнэгүйдүүлэх бодлого явуулж, улсын хөгжлийг гацааж байна
ИНЕГ-ынхны зүгээс хэлж буй, анхааралдаа авахыг хүссэн дараагийн асуудал Жаргалант амралт, сувилалын цогцолбор байсан юм. ИНЕГ-ын харьяа тус цогцолбор нь анх 2005 онд иргэний нисэхийн инженер техникийн ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, нислэг хойшлох үед гадаадын зорчигчдыг байлгах зорилгоор байгуулагдсан. Тухайн үеийн удирдлагууд чанар стандартад нийцүүлэхийн тулд нэлээдгүй хөрөнгө мөнгө зарцуулсан, барагцаагаар таван тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий цогцолбор ажээ. Гэтэл “удаа дараагийн дуудлага худалдаагаар хүн авахгүй байна” гэх нэрийдлээр тэрбум гаруй төгрөг болгож үнийг нь буулгаад хувьчлах гэж байгаа талаар Жаргалант цогцолборын дарга асан Б.Оюунгэрэл ярьж байсан юм. Түүнчлэн ИНЕГ-т ажилчдаа амраач, эмчлүүлж байх сувилал хэрэгтэй. Магадгүй энэ Засгийн газрын үеп үүнийг алдлаа гэхэд нэгэн цагт дахиад ийм газар байгуулах шаардлага гарч ирнэ. Тэр үед өмнөхөөсөө ч асар их хөрөнгө мөнгө зарцуулна, өнөөдрийнх шиг таван тэрбумаар асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Нэг Засгийн газар гарч ирээд нэгэнт байгуулаад бий болгочихсон зүйлийг үгүй хийж, өмнөх амжилтаасаа ухардаг, ингээд дараагийн Загсийн газар нь түүнийг нөхөх гэж явсаар байтал улс орны хөгжил алдагдаж байна гэдгийг ИНЕГ-ын ажилчид хэлж байлаа.

Салбарын сайдгүй, мэргэжлийн хүмүүс нь ажлаас халагдаж оронд нь ямар ч мэдлэг ур чадваргүй хүмүүс орж ирснээс ажлаа явуулахад хүндхэн болсон цаг үед МАН-ын гишүүд УИХ-д цөөнх ч гэсэн санал хүсэлтийг нь сонсч, нөхцөл байдалтай танилцахаар ирж буйд тэд талархаж байлаа. Харин МАН-ын гишүүдийн зүгээс дээрх асуудлыг анхааралдаа авч, шийдвэрлүүлэхийн төлөө ажиллана гэдгээ хэллээ.
 
24tsag.mn
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    12 цаг 38 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    12 цаг 59 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    16 цаг 55 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    18 цаг 6 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    18 цаг 20 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    18 цаг 24 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    19 цаг 3 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    20 цаг 38 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    22 цаг 52 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    23 цаг 0 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    23 цаг 18 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    23 цаг 27 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 11 цаг 12 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    Өчигдөр 10 цаг 43 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК