Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчилсан нам минь дээ

2014-11-14
0
ЖИРГЭХ
Н.Алтанхуяг Ардчилсан социалист хөдөлгөөн гэж албан ёсоор татан буугдсан байгууллагын “ясыг өндөлзүүлэн” нэрийг нь ашиглан Ц.Элбэгдоржийг шантаажилсаар Намын Их хурлаар сонгогдсон бүрэн эрхийг нь ҮЗХ-ны олонхоор түрэн булааж авснаар Ардчилсан намын  өнөөгийн үл зохилдох орчин бүрэлдэж эхэлсэн байдаг.
    56208Н.Алтанхуяг Ардчилсан социалист хөдөлгөөн гэж албан ёсоор татан буугдсан байгууллагын “ясыг өндөлзүүлэн” нэрийг нь ашиглан Ц.Элбэгдоржийг шантаажилсаар Намын Их хурлаар сонгогдсон бүрэн эрхийг нь ҮЗХ-ны олонхоор түрэн булааж авснаар Ардчилсан намын  өнөөгийн үл зохилдох орчин бүрэлдэж эхэлсэн байдаг.

    2012 оны УИХ-ын сонгуулиар Монголчуудын олонх нь саналаа өгч, итгэл хүлээлгэсэн Ардчилсан нам “Шинэчлэлийн” тодотголтой засгийн газар байгуулан ажилласан хоёр жилийн хугацаанд бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын багагүй ажил хийсэн боловч нийгэм эдийн засгийн  уялдаа муутай,бодлого санхүүгийн үрэлгэн байдал гаргасан гэж “сөрөг” хүчин үзэж Ерөнхий сайдыг огцруулах санал УИХ-д оруулж  дэмжигдсэн энэ өдрүүдэд  Ардчилсан намыг Н.Алтанхуяг  ямар муухай харагдуулж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл,нийгмийн цахим сүлжээгээр шогшрон бичицгээж байна. Бичиж хэлж байгаа зүйлд нь үндэс муутай үг өгүүлбэр цөөнгүй байх боловч үнэнд ойртож үглэж дуулсан нь хавьгүй олон байна. Үйл явдлын өрнөл, Н.Алтанхуягын гаргаж байгаа ааш авирыг нь чимээлэн Ардчилсан намын гишүүн би олон зүйлсийг бодож сууна.

    Нэгэн зүйл. Улс төрийн намын тухай хуулийн 13.2.2-т Намын төлөөллийн төв болон хяналтын төв байгууллагын бүрэлдэхүүнийг сонгох эрхийг Намын Их хурлын бүрэн эрх болохыг заан тогтоожээ. Гэтэл АН-ын Их хурлаар хэлэлцэгдэн сонгогдсон төлөөллийн төв болон хяналтын төв байгууллага байхгүй байгаа нь одоо хуралдаад намын нэрээр шийдвэр гаргаад байгаа нөхдүүдийг эрх зүйн чадамжгүй гэж үзэх үндэслэл болж байна.

    Нэгэн зүйл. Намын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий нарийн бичгийн дарга, Хяналтын төв байгууллага нь АН-ын нийтлэг эрх ашгийг илэрхийлэхийн оронд Н.Алтанхуягын дохио зангааны “утсан хүүхэлдэй” болж “ухнад эс аашлах аашгүй” гэгчийг ёстой нэг үзүүлж өгч байна. УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулсан өдрийн шөнө дөлөөр хяналтын ерөнхий хороо хуралдаж Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн УИХ дахь АН-ын гишүүдийг намаас хөөх шийдвэр гаргачхаж. Юун шуурхай хууль бус үйл явдал вэ? Хууль дүрмийг юман чинээ тоодоггүй Н.Алтанхуягын харектор тун ч тодорхой харагдаж байна.

    Улс төрийн намын тухай хуулийн 3.5-д Намаас гарахыг шаардах,шахалт үзүүлэхийг хориглоно. УИХ-ын тухай хуулийн 34.3-д УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, дэвшүүлсэн санал, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл, УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын талаар бүрэн эрхийнхээ дагуу саналаа өгсний төлөө хариуцлага хүлээхгүй. АН-ын дүрэмд Намын гишүүний асуудлыг хэлэлцэхдээ өөрийг нь заавал байлцуулах тухай болон. Хяналтын хороо өргөдөл гомдол хүлээн аваад асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх, хэлэлцэхээр болсон бол нягтлан хянах зэрэг заалтуудыг зөрчсөн нь хуулийн болон процедурын олон зөрчил дагуулсан шийдвэр болсноор барахгүй УИХ, сонгогчдын бүрэн эрхэд халдсан үйл явдал болсон.

    Нэгэн зүйл. ҮЗХ хуралдаад 11 тоот тогтоолоор  Хяналтын Ерөнхий хорооны 04 тоот шийдвэр дүрэм зөрчсөн гэж үзээд нэр бүхий гишүүдэд оногдуулсан шийтгэлийг “...оногдуулаагүйд тооцсугай” гэж шийдвэрлэсэн байхад Ерөнхий нарийн бичгийн дарга Оюундарь: найман гишүүний асуудал нээлттэй байгаа асуудлыг авч хэлэлцэнэ, Хяналтын хорооны н.Байгаль гишүүд рүү албан тоот илгээн ирж “байцаалт” өгөх мэдэгдэл хүргүүлэх зэргээр бусармаг үйлдлээ үргэлжлүүлсээр байгаа нь зарчмын гэхээсээ өс хонзонгийн агуулгатай байгаагаараа АН-ыг Н.Алтанхуягын эзэмшил шиг харагдуулж олон нийтийн болон намын гишүүн миний зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэж байна.

    Нэгэн зүйл.
Н.Алтанхуяг Шөнө унтаж ч чадахгүй болж харанхуй шөнөөр МҮОНТ дээр очиж Шинэчлэлийн Засгийн газрыг унагахын төлөө саналаа өгсөн хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг би дэмжихгүй гэлээ. Үүнийг эргэцүүлэн тунгаавал тун ч сонин дүгнэлт хийж болохоор.

•    Засгийн газрыг огцруулах томьёоллоор ямар ч санал хураалт болоогүй болохоор тэгж санал өгсөн хүн байхгүй гэсэн үг.

•    Алтанхуяг ерөнхий сайдад нэр дэвшүүлэх субъект биш ердийн нэг л санал. УИХ-ын гишүүн бүр би тийм хүнийг дэмжинэ, дэмжихгүй гээд телевизээр гүйгээд байж болохгүй тэд дэмжих эсэхээ санал хураалтын үед УИХ дээр л илэрхийлж болдог гэдгийг мэдэхгүй байгаагүй нь лавтай. Зүгээр л “чавганцын хэрүүл” шиг ойлгогдож байна.

•    Н.Алтанхуягын бодлого үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байсан хүнийг дараагийн ерөнхий сайдаар тавихгүй бол манай Алтанхуяг шиг сайн ажиллаж байгаа хүн байхгүй гэж байсан хүмүүсээс Ерөнхий сайд тавьчихвал ямар ч шинэчлэл хийж чадахгүй гэж хүмүүс хараад байгааг огт ойлгож мэдэрсэнгүй. Ямар МАН-аас тавилтай биш дээ.

    Нэгэн зүйл. ҮЗХ-г Н.Алтанхуяг өөрийнхөө охин хүргэнээс өгсүүлээд өөрийнхөө хүмүүсээр дүүргэсэн болохоор ҮЗХ, Монгол улсын төрийн эрхийг барьж байгаа намын байр сууринаас, улс орны хувь заяаны асуудал гэж ойлгон хэлэлцэж чадахгүй байна. Сая болсон ҮЗХ хоёр өдөр хуралдаад найман гишүүнийг намаас хөөсөн шийдвэрийг хүчингүй болгох Намын Их хурал хуралдуулахаас өөр шийдэлд хүрсэнгүй. Улс орныхоо нийгэм эдийн засгийн тулгамдсан олон асуудлыг нэн даруй шийдвэрлэх цаг хугацаа давчидсан энэ үед дэндүү хариуцлагагүй тулга тойрсон асуудлаас хэтэрч чадаагүй нь Алтанхуягын гэр бүлээс сонгогдсон зарим ҮЗХ-ны гишүүдийн оюуны цар хүрээний хэмжээг харууллаа.

    Нэгэн зүйл. Алтанхуяг өөрийнхөө таньдаг хүн бүр лүүгээ утастаж УИХ дахь намын бүлгээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн үйл ажиллагааг сөрөн буруушаасан мэдэгдэл, захидал бичүүлэх, янз бүрийн ухуулгын материал бэлтгэн нийгмийн цахим сүлжээгээр тараах ажил хийгээд зогсохгүй өнөөх хяналтын хороогоороо УИХ-ын бүлгийн хурлыг хууль дүрэм зөрчсөн мэтээр мэдэгдэл хийлгүүлж хяналтын хороог УИХ-д зааж зааварлуулах оролдлого хийлгэж байгаа нь дэндүү даварсан хэрэг болж байна.

    Нэгэн зүйл. Алтанхуягт Одоо Ардчилсан нам хэрэггүй болсон бололтой. Тэр намыг тараасан ч яахав гэсэн мулгуу бодол, мунхаг ухаанаар хандаад байна уу даа гэж ойлгогдохоор үйлдлүүдээ цаг мөч бүрд хийж байна. АН-ыг иргэд сонгогчдод муухай харагдуулахын тулд л ийм хачин жигтэй юм хийж,Улсын төсвийн данс хаагдчихсан байгаа энэ үед ерөнхий сайд томилуулах ажлыг элдэв аргаар хойшлуулж байгаа нь яав ч сайн санааны үйл биш юм.

    Төгсгөлд нь хэдхэн хоногийн дараа АН-ын Их хурал хуралдуулахаар товлосон нь цаг хугацааны хувьд хэт давчуу байна. Энэ удаагийн Их хурлаар АН-ын чиг баримтлалыг өөрчлөн шинэчлэх, дүрмээ засч сайжруулах, төлөөллийн төв болон, хяналтын төв байгууллагаа сонгох зэрэг хэлэлцэн шийдвэрлэх олон асуудал байна. Үүнийг нэлээд нухацтай бодож намын хэмжээний хэлэлцүүлэг явуулж, иргэдийнхээ санал бодлыг ч тусган боловсруулах шаардлагатай байна. Миний олж мэдсэнээр Намын Их хурлаар “Монгол хүн-2020” гэсэн ганцхан асуудал хэлэлцэх гэж байгаа нь АН-ын дарга,ҮЗХ-ны гишүүдийн улс төрийн мэдрэмж тун ч дульхан байгааг харуулж байна. Өнөөдөр Монгол улс Ардчилсан засаглалтай байх уу ардчилсан нэртэй авторитар дэглэмтэй байх уу гэсэн салаа замын бэлчирт байхад АН дүлий царайлаад амаа ангайгаад явж огт болохгүй.

АН-ын гишүүн Д.Хархүү
0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (122.201.21.164)
    Ээбий нар Хуягааг алчих гээд байгаа юм чинь авъяа гэснийг нь өхөөс аргагүй байдалд орсон. Одоо хэдэн жил журмын нөхдөө барьж идэх бол. Монголын төрд төрсөн гурван Элбэгээ байдаг. Бүгд хүний цусанд дурласан бага хаадын үеийн Элбэг туулай харваж цасан дээр цус нь дусахаад хараад үүн шиг цаснаас цагаан царайтай цусны улаан уруултай эм бий юу гэвээс таны дүү Хархуцаг тайжийн эхнэр бэр ч хэмээн Хутху Таая хэмээх ойгор сайд хор хутгаваас дүүгээ алж эхнэрийг нь авч, хожим эхнэр хариугаа вач Хутхуу Тааягийн зооны арьсийг амьдаар нь хуулуулж хариугаа авчээ. Ийм л хүмүүс хожим Элбэг Ринчино гэгч олон хувьсгалчдын цусыг уусан амой, өнөөгийн Элбэг 1991 оноос хойш тувт монголын төрийг самарч олон улс төрчид тэнгэрийн оронд одвоо. 3 үе дамжсан Элбэгүүд монголчуудын барчид нүглээр төрсөн гэмүй.
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
  • Unen bna (112.159.47.235)
    AN ch uls tur barih hol bna da hol bna. Pamparsaasaa salj amjaagui bgaan bna
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (150.129.142.55)
    Elbegdorj bygdig nairyylj bga shu ene byheni
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
  • Н.Ялтанхуягт (150.129.141.193)
    Н.Алцгартуяа одоо Н.Ялтанхуяг болов оо хеерхий.
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (150.129.142.6)
    жүжигчин ЭНХБАЯР хаана явна тэнд хэрүүл өдөж хамт олон хагална Зөрчилтэй айлууд хаана байна тэнд айлын цонх руу МАН чулуу шидэж хэрүүл дэгдээд НИНЖА шиг харанхуйд уусч алга болно...
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
  • ZOCHIN (150.129.143.93)
    NAM GEJ BAIKH VE DEE NEGDEL GEVEL UNEND OIR BAIKH ARDCHILLYG ARAI IIM HOGIIN YUM GEJ BODOOGUI SHUU
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • zocnin (103.229.123.191)
    xoxino ingeed vhbel taarna
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зууннаст (112.72.13.93)
    Алтанхуяг намын хамт олноосоо хэт хөндийрсэн,Би Намын Ахмадын холдбооны тэргүүлэгчээр сонгогдоод найман жил болход ААХ-ны тэргүүлэгчдээ хүлээн авч уулзаач гээд бараагүй дээ Ашгүй Энхболд дарга болох шиг боллоо одоо нэг намын даргынхаа барааг харж санал бодлоо хэлж болох байх гэж бодож байна.
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.42.91)
    Эргуу тэнэг хархуу минь ээ чи бух зуйл болоод онгорсон хойно цэцэн болж яах гээв
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • -"₮ (103.229.123.213)
    ээ хөөрхий Засгаа унагаасан гарууд өөрсдийн булайг нуух гээд Алтанхуягруугаа бүх муу муухайг чихээд уналаа Хархүү гуай та хэний гар хөл вэ дээ Ичгүүргүй бурж байхшив
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • бүү тархи угаа новшоо (103.229.123.213)
    ээ хөөрхий Засгаа унагаасан гөрууд өөрсдийн булайг нуух гээд Алтанхуягруугаа бүх муу муухайг чихээд уналаа ХАрхүү гуай та хэний гар хөл вэ дээ Ичгүүргүй бурж байхшив
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • зочин (103.229.121.1)
    25 тв гээр монгол банкны золжаргалын яриаг сонслоо алтанхуяг сайханбилэг баярцогт золжаргал гээд ардчилсан намын луйварчдыг яаралтай гадагшаа гарах мөнгө шилжүүлэх эрхийг нь хааж шалга манангийн засгийн газраас эхлээд шалгалт явуул монголын ард түмнийг шууд л дээрэмдсэн байна хэдэн луйварчид гүндалайг дээрээс нь нэм оюундарь арвин
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.233.174)
    zahialgatai yum bichee boli
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.20.193)
    ЯМАР ХОЖИМДСОН НИЙТЛЭЛ БИЧИЖ БАЙНАА. ЭНИЙГЭЭ ӨЧИГДӨР, УРЖИГДАР БИЧИХГҮЙ ДЭЭ.ОДОО Ч БАРАГ ХУВЬ ЗАЯА НЬ ШИЙДЭГДЭЭД БАЙГАА БОЛОТОЙ. АЛТАНХУЯГ САЙХАНБИЛГИЙГЭЭ ЗАЛГАМЖЛУУЛАН ҮЛДЭЭЖ БҮХ МӨР,МУУХАЙ ҮЙЛДЛЭЭ ЦЭВЭРЛЭНЭ.
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.194.118.48)
    Rio giin zahialgat niitlel bna
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • haagii (121.152.211.172)
    Ene niitleliig bichsen nohoriin ner n hurtel yamar surtei yum be. Argagui l Hartai, har huu yum daa.
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (112.72.13.117)
    3 songuul daraan yaluultsan Altanhuyagtaa bayarlah um bishuu hoolondoo zadaar irheeree ta nar ter huneets nuur buuruulj bna shuu ologui urvagchnuud 2016 ond gudamd garhaa umartsan bololtoo
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.21.113)
    Yneniig bichjee Harhyyd bayar hyrgie
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    10 цаг 32 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    11 цаг 0 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    13 цаг 57 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    14 цаг 2 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    15 цаг 48 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    16 цаг 3 мин
  • Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
    16 цаг 15 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
    16 цаг 20 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
    16 цаг 24 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
    16 цаг 31 мин
  • “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
    16 цаг 36 мин
  • БГД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    16 цаг 45 мин
  • Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл
    16 цаг 50 мин
  • Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч ААНБ, иргэнийг шалгарууллаа
    16 цаг 55 мин
  • Их Британид Хятадын талд Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийг тагнаж байсан хоёр этгээдэд ял онооно
    18 цаг 24 мин
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
    19 цаг 1 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа
    19 цаг 19 мин
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
    20 цаг 7 мин
  • Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна
    21 цаг 10 мин
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын урлагийн их наадамд УСУГ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо
    21 цаг 32 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК