Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2014” монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт хийлээ

2014-11-17
0
ЖИРГЭХ


2014-11-17munkhtenger_big                  Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиодог "Мөнх тэнгэрийн бичиг-2014" монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол өнөөдөр Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд боллоо.

              Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Ч.Өнөрбаяр, А.Ганбаатар, эрдэмтэн мэргэд, монгол бичгийн мэргэжилтнүүд, оюутан сурагчид, иргэдийн төлөөлөл оролцов. Уран бичлэгийн үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Энэ танхимд хүрэлцэн ирсэн Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Дэлхий дахины соёлын их давалгаан дунд монгол хэмээх үелзээ давал үзэгдэхийн үндэс нь бидний хэл соёл, зан заншил болоод түүнийг илэрхийлэх бичиг үсэг буюу.
              Монголчууд уйгаржин бичиг, дөрвөлжин бичиг, Тод үсэг, Соёмбо үсэг зэрэг арав гаруй бичиг үсгийн тогтолцоог зуун зууны туршид бүтээж, бодол оюунаа илэрхийлэн дэвтэрлэж, басхүү хэл шигээ сэтгэлгээ, сэтгэлгээ шигээ хэлний өвөрмөц хэв маягийг бүтээжээ. Энэ бол Монголчуудын оюуны бахархал яах аргагүй мөн билээ. Тэдгээрийн дундаас Монгол бичиг бол олон монгол хэл аялгуутныг бичиг үсгээрээ нэгтгэн нийт дунд өргөн хэрэглэгдсээр ирсэн бичиг учраас “олуулаа” байхын үндэс болдог юм. Эл бичиг нь Монгол хүний хэл, сэтгэхүйн хөгжлийн хувиралд зохицох чанараараа гоц сайнаар тогтохгүй монгол бичгээр дэлхийн аль ч хэлний үг хэллэгийг бүрэн дүүрэн тэмдэглэж болдогоороо онцлогтой. Тиймээс дэлхийн монголчууд маань даяар монгол бичгээ сэргээн хэрэглэвээс өөр хоорондоо чөлөөтөй харилцахаас гадна даяаршилд монгол бичиг соёл өвөрмөц гойд төрх, өв соёлын баялагаараа гайхагдан, монгол хэлний амин амьсгал үл тасарч, монгол угсаатан дэлхийн цээжнээ тодорч vлдэнэ хэмээн би хувьдаа бодож байна. Хүмүүн төрөлхтөнийг бие биеэс нь ялгах гол шалгуур бол хэл, соёл, зан заншил юм. Үүнийг судлаачдын хэлээр бол “соёлын хээ угалз” гэдэг. Тодруулбал, бөс даавуу, торгон дээр ч юм уу, нэгэн адилхан хээ тодорхой зай, хэмжээнд олонтаа давтагдаж байдагтай аливаа соёлын мөн чанарыг адилтган үзсэн хэрэг.  Монгол бичиг бол монгол соёлын хээ угалз мөн. Хүмүүн бид энэ хорвоод мэндлэхдээ эхийн цагаан сүүг амлан ирдэгтэй адил монгол хүн эхлээд үндэсний монгол бичгээ сурч оюуны мэлмийгээ нээх нь монгол үндэстний оршин байхын бас нэг баталгаа юм. Бид монгол бичгийн гайхамшгийг сэтгэлд өгүүлэх үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулж олон түмэнд толилуулдаг боллоо. “Мөнх тэнгэрийн бичиг” хэмээх энэ тэнгэрлэг үзэсгэлэнг өдгөө тав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийн өмнөхөн болж байгаагаараа онцлог юм. Монгол бахархалын өдөр энэ долоо хоногт болно.
                 Эзэн хаан маань эртний согд, уйгар бичгийн үндсэн дээр монгол бичгээ зохиолгож, улмаар төрийн бичиг болгох зарлиг гаргасан билээ. Эзэн хаан билиг оюуныг, мөнх тэнгэрийг дээдэлдэг байсан. Өөрийн билиг оюун хийгээд мөнх тэнгэрийн хүчинд итгэдэг байжээ. “Бие хэврэг, билиг мөнх” хэмээн эзэн Чингис бидэнд сургасан.

Үзэг сэлэмнээс хүчтэй болсон цаг дор сайн цаг оршино гэдэгт би итгэдэг. Монгол хэл бичиг, соёлыг сонирхдог, судалдаг, дэмждэг, хамтран ажилладаг улс орон, хувь хүмүүс, нийгэмлэг, байгууллагын цар хүрээ ихэд өсөн тэлж буйд  миний бие туйлын баяртай байна.

Монгол хэл, бичгээ дээдлэн хүндэтгэж, сурч мэдэж, суу билгийн рашаанаас нь оюун билгийнхээ саванд утган авч чадваас сайны гэрэл гэгээ бүрэн хурах болно. Би энэ үгийг монголоо дээдэлдэг, хэл бичиг, соёл, ёс уламжлал, зан заншлаа мэддэг нийт монголчуудад, монгол үндэстэн, угсаатан, хүн бүрт хандан хэлж байна” гэлээ.

Үүний дараа уран бичлэгийн үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн уран бүтээлчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч батламж гардууллаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • дамдинсүрэн (193.140.36.253)
    лоойөнттатиөхха цмөэөбө и ө унөба НУАӨН
    2014 оны 11 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    11 цаг 36 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    11 цаг 58 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    15 цаг 53 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    17 цаг 4 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    17 цаг 18 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    17 цаг 22 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    18 цаг 2 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    19 цаг 37 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    21 цаг 50 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    21 цаг 58 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    22 цаг 16 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    22 цаг 26 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    23 цаг 4 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    23 цаг 33 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    23 цаг 47 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    23 цаг 53 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК