Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ынхан ”Улсаа бодвол хамтрах ёстой. Намаа бодвол хамтрахгүй” гэж ярилцах болсон уу?

2014-11-18
0
ЖИРГЭХ
    МАН-ын өмнө түүхэн сонголт хийх үлдлээ. Бас олон, олон сонголтууд хийх хэрэгтэй боллоо. Монголын улс төр эрх баригч АН-аас биш сөрөг хүчин МАН-аас хамаарах болчихлоо. Улс төрчдийн хувь заяа сонин юм. Саяхан л бүхнийг мэдэж байсан эрх баригчид хагаралдаж түүн дээр нь хүчирхэг, эв нэгдэлтэй сөрөг хүчин уран гоё нүүдэл хийв.
    25533МАН-ын өмнө түүхэн сонголт хийх үлдлээ. Бас олон, олон сонголтууд хийх хэрэгтэй боллоо. Монголын улс төр эрх баригч АН-аас биш сөрөг хүчин МАН-аас хамаарах болчихлоо. Улс төрчдийн хувь заяа сонин юм. Саяхан л бүхнийг мэдэж байсан эрх баригчид хагаралдаж түүн дээр нь хүчирхэг, эв нэгдэлтэй сөрөг хүчин уран гоё нүүдэл хийв. Үр дүнд нь засаг огцроод зогсохгүй дараагийн Ерөнхий сайдаа ч томилж чадахгүй байдалд хүрлээ. УИХ дахь АН-ын 10 гишүүн шинээр Ерөнхий сайдад нэр дэвшсэн хүнээ дэмжихгүй гэлээ. Зургаан гишүүн хуралдаа ирсэнгүй. Соёлтойгоор эсэргүүцлээ илэрхийлж байгаа хэлбэр. АН-ын энэ 16 дээр МАН-ын 26 гишүүн нэмэгдэхээр 42 буюу УИХ-д олонх болно. Ийм томъёололыг улс төрийн хүрээнийхэн хийж байна. Тэгэхээр МАН-ын гарт хөзөр орлоо. МАН засагт орохгүй бол тун эмзэг Засгийн газар байгуулагдах нь тодорхой боллоо. Хэрэв тийм Засгийн газар байгуулагдвал нэр нь "Золиосны Засгийн газар" байна.

Эдийн засагчдынхаа үгэнд итгэх үү? Анхан шатныхаа гишүүдийн үгэнд орох уу?

    Үүнтэй зэрэгцээд МАН-ынхан ч энэ, тэнд хэсэг бүлгээрээ хуралдаж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАН-ынхан хоёр хуваагджээ.  Нэг хэсэг нь хамтарсан Засгийн газарт орох ёстой гэсэн бол нөгөө хэсэг нь Засгийн газарт орж болохгүй гэж ярилцаж байна. Гэхдээ МАН-ынхан дунд сүүлийн үед нэг яриа эрчимтэй тарж байна. Тэд "Улсаа бодвол Засгийн газарт орсон нь зөв. Намаа бодвол орж болохгүй" гэсэн мессеж юм. Чухам энэ мессежийг хэн зохиосон нь тодорхойгүй ч МАН-ын ихэнх гишүүд үнэнийг олж хэлсэн үг хэмээн гайхаж өр хоорондоо дамжуулцгааж байна.

Гэвч МАН дотор Монголын толгой эдийн засагчид олон байдаг. Тэд "Засгийн газарт орохгүй бол улс орны эдийн засаг элэгээрээ хэвтлээ. Хөрөнгө оруулагчид МАН-ыг л харж байна. МАН Засгийн газарт орохгүй бол хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. 2016 онд бид яллаа ч гэсэн эдийн засаг нь сүйрсэн улс орныг хүлээж авна. Өр төлөх Засгийн газрыг байгуулна. Дөрвөн жилийн турш өрөө төлсөөр байтал дараагийн сонгуультайгаа золгоно. Эдийн засгаа сэргээж чадахгүй. Бүтээн босголт хийхгүй. Маш хүнд байдалд орно. Ийм байдалд орж байхаар одоо арай гайгүй дээр нь ороод эдийн засгаа сайжруулаад явах нь улс оронд ч хэрэгтэй, ард түмэнд ч хэрэгтэй. МАН-д ч хэрэгтэй" гэсэн зөвлөмжийг өгчээ. Эдийн засагчдын ийм зөвлөмж МАН-ын дарга нарын ширээн дээр бий гэж эх сурвалж мэдээлэв. Тэгэхээр МАН-ынхан өөрсдийн дотор байгаа эдийн засагчдынхаа прогноз, дүгнэлтэд итгэх үү? Эсвэл засагт орж болохгүй гэж шахах болсон анхан шатныхаа гишүүдийн үгэнд итгэх үү? гэсэн сонголтыг ч хийх хэрэгтэй боллоо. Ацан шалаа.  

Хямралыг хазаарлах уу? Гүнзгийрүүлэх үү?

    Саяхан засаг огцорсны дараа МАН-ын нөлөө бүхий эрхмүүд уулзалджээ. Үе үеийнх нь удирдлагууд гэсэн үг л дээ. Тэд улс орны нөхцөл байдлыг удтал ярилцсан байна. Хамтарсан Засгийн газарт орох уу? гэдэг асуудал дээр тогтож хэлэлцжээ. Тэгээд АН-аас тавих санал, болзлыг хараад эргэж уулзья. Улс орноо бодвол орох ёстой. 2016 оны сонгуулиа харвал орохгүй нь зөв байх гэсэн өнөөх афоризм дээр тулж очжээ. Ер нь улс орноо бодохгүй бол ирэх жилээс цалин, тэтгэврээ ч тавьж чадахаа байна. Аж ахуйн нэгжүүд олноор дампуурсаар байна. Ажилгүй иргэдийн тоо нэмэгдсээр байна. Хөрөнгө оруулалт сайжрахгүй. Өр нэмж авах боломжгүй. Ийм нөхцөл дээр цалин, тэтгэвэрээ авч чадахгүй төрийн албан хаагчид нэмэгдээд жагсаал цуглаан ч тасрахаа байна. Ийм зүйлийг хүсч болохгүй. 2016 оны сонгуульд үнэмлэхүй олонх болохын тулд улсынхаа эдийн засгийг туйлдуулж болохгүй. Бид л энэ улсын эдийн засгийг босгох үүрэг хүлээнэ гэж ярилцсан тухай мэдээлэл тарж байна.

Н.Алтанхуягийг огцруулахын тулд хэлсэн үгэндээ эзэн байх уу? Эх орныхоо эдийн засагт эзэн болох уу?

    МАН-ынхан эдийн засгийг элгээр нь сүйрүүлсэн Н.Алтанхуягийг огцруулах гэж олон арга хэрэглэсэн. Түүний нэг нь "Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулбал дараагийн Засгийн газарт орохгүй" гэж хэд, хэдэн удаа мэдэгдсэн юм. Дараагийн Засгийн газарт МАН орохгүй гэхээр АН болоод “Шударга ёс” эвслийн зарим гишүүдэд сайдын суудал харагдаад байсан хэрэг. Тэд МАН-ыг орохгүй бол дараагийн удаа сайд болно гэж тооцсон хэрэг. МАН ч тэдний сонирхолыг ашиглаад Засгийн газрыг огцруулахын тулд "Засгийн газарт орохгүй ээ" гэж хэлсэн хэрэг. Өнөөдөр энэ үгнээсээ болоод МАН-ынхан хоёр хуваагджээ. Нэг хэсэг нь хэлсэндээ хүрээд орохгүй байсан дээр. Манай намынхан тэгж хэлчихээд орвол онигоо болно. Эдийн засаг сүйрээ л биз. Цалин тэтгэвэрээ тавьж чадахаа болио л биз. Бидний хийсэн ажил биш. АН-ынхан хийсэн гэдгийг ард түмэн харж байна. Харин бид хэлсэн үгэндээ хүрэх ёстой. Хэлсэн үгнээсээ буцаж болохгүй гэх нэг хэсэг байгаа аж. Харин Н.Алтанхуягийг зайлуулахын тулд хэлсэн үгэндээ үнэнч байна гээд ард түмнийхээ хувь заягаар тоглож болохгүй. Улс орныхоо хөгжлийг хэдэн жилээр нь хойш нь чангаах хэрэггүй. Бид ийм их үнээр хэлсэндээ хүрэх гэж зүтгэх хэрэг байхгүй. Ард түмэндээ үнэнээ хэлье гэж хэлэх гишүүд ч олон байгаа аж. Аль алиных нь зөв байх.

МАН зугтдаг нам уу? Зүтгэдэг нам уу?

    Улс орны нөхцөл байдал улам хүндрэх нь тодорхой боллоо. Улс төрийнхөн намаа, сонгуулиа бодох цаг биш боллоо. Ганцхан улсаа бодох цаг ирлээ. Ийм зүйлийг улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сануулж хэллээ. Эдийн засгаа элгээр нь хэвтүүлсэн гээд эрх баригчдыг өдөр шөнөгүй яллах хэрэггүй. 2016 онд ард түмэн дүнгээ тавина. АН-д л дахиж саналаа өгөхгүй гэж байна. Энэ хангалттай ял шүү дээ. Зарим нь хариуцлагаа хүлээнэ. Шалгагдана. Гэтэл дээр нь давуу байрлалд орсон МАН-ынхан нэмж дэвсэх хэрэг байна уу? Асуудал бэрхшээл, ачааны хүндээс зугтаж байна. Бид энэ улс орныг ийм болгоогүй гэж байна. Сонгууль болтол сөрөг хүчнээрээ байцгаая гэж ярилцах болж. Өчигдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаад эдийн засаг хүнд байна. Бид эрх баригчдын лайг үүрч болохгүй. Баасан дээр нь халтирч, балгийг цэвэрлэхгүй шүү. Засагт орохгүй гэж ярилцсан талаар хэвлэлүүд мэдээлэв.

    2012 оны МАН-ын сонгуулийн уриа юу байлаа? "Зугтаж биш зүтгэж, Үгүйсгэж биш бүтээж эх орондоо сайхан амьдарцгаая" байсан шүү дээ. Энэ үгийг МАН-ынханд одоо сануулах цаг ирлээ. МАН-ынхаан та нар зугтдаг биш, зүтгэдэг, ачааны хүндийг үүрч, асуудал бэрхшээлийг хэцүүг шийдвэрлэдэг гэж сурталчилдаг байснаа санаж байгаа биз? Амиа бодож, довоо шарлуулахгүй гэдэг биз дээ?

2.8 сая иргэнээ бодох уу? 200.000 гишүүнээ бодох уу?

    Улс орноо бодох уу? МАН-аа бодох уу? Өнөөгийн нөхцөл байдлаа бодох уу? 2016 оны сонгуулиа харах уу? Анхан шатны гишүүд ээ сонсох уу? Эдийн засагчдын зөвлөгөөг дагах уу? Үе үеийнхээ удирдлагын байр суурийг хүндэтгэх үү? Ажил албан тушаалд бүгдээрээ очихгүйгээс хойш адилхан сөрөг хүчин байцгаая гэсэн хэсгийнхээ үгэнд итгэх үү? Н.Алтанхуягийг огцруулахын тулд Засгийн газарт орохгүй гэж хэлсэн байр сууриа дагах уу? Засагт орохгүй бол эдийн засаг сүйрэх бодит байдал бий болсныг ард түмэндээ хэлэх үү? Ийм олон асуулт эргэлзээний өмнө МАН ирлээ. Тиймээс МАН-ын улсаа бодож сонголт хийх үү? Намаа бодож сонголт хийх үү? 2.8 сая иргэнээ бодох уу? 200.000 гишүүнээ бодох уу? гэсэн сонголтыг нь харах л үлдлээ.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • МАН гишүүн (202.5.196.254)
    шатар тоглоход хамгийн түрүүлж хүү нь үхдэг . МАН Хүү шиг биш бэрз шиг нүүдэл хийх хэрэгтэй
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • AN zailtsgaa (202.179.20.214)
    baasnuud shaldaa buuchij zasagt otoh hereg bhgyi dee songuuli dohohoor arai gaigyi bsan ediin zasag MANamaas bolood byyr muudsan gd yariad yavahaas siihgyi lyivarchid shyy naaduul chibi ard ni tom map-n syljee lyivaraa hgeed suuj bgaa
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    АН буруу хүнээ намын даргын наймаан дор гаргасан нь нууц биш болж бна. МАН буур зааж Сайханбилэгийг дэмжихгүй нь ойлгомжтой. АН амь тавих гэж байгаа учир хар пиараа юу гэж ч явуулж болно гагцхүү иргэд толгойгоо угаалгахгүй л байх хэрэгтэй хэвлэл мэдээлэл бүгд худлаа мэдээлэл цацаад байх шиг. Энэ сэтгүүлч МАН-ын УИХ-ын бүлгийн гишүүд, УЗ-ийн гишүүдийг шийдвэр гаргаж чадахгүй байгаа ч юм шиг нам дотроо 2 хуваагдчихсан ч юм шиг худлаа бичсэн бна шүү дээ
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Иргэн (202.21.106.155)
    ЭНэ сэтгүүлч хатгаж байна шүү. Засагт орж болохгүй шүү
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • зочин (202.126.91.159)
    Засагт орохгүйгээр зүгээр л АН-ын Засгийн газрыг 100 хувь дэмжээд өгвөл улсаа үнэхээр бодож байгаа хэрэг шүү, ингэсэн гэдгээ ч ард түмэндээ хэлчих, ингээд л боллоо шүү дээ
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Хэнбэ (118.70.170.139)
    Дайн болох гэж байгаа юм шиг яасан сүржин мэдээлэл вэ. Японд газар хөдлөхөд монголчууд ингэж сүржигнэж байсан байх. Монголын эдийн засаг тийм ч шалдаа уначихсан юм байхгүй шдээ. Дохих төдий л байнадаг. МАН-хны бий болгосон балчиг буюу Оюутолгойн гэрээг буруу хийсэн гай өнөөдөр хүмүүсийг талцуулаад л.Талцал нь эдийн засгийг доош нь чангаагаад байгаа юм бишүү. Оюутолгойтойгоо л учраа ололцоход л хэдхэн сарын дараа Монголын нойрмог байдал нь арилчихана даа. МАН-ыг аврагч болгож үзүүлэх гэж оролдож байгаа юуу хаашаа юм. МАН хэзээ ч аврагч болж чадахгүй гэдгийг хэн ч мэднэ шдээ. 1924-1960 оны хооронд монголд юу боллоо, хэлмэгдүүлэлт, тэр л давтагдана шдээ.
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
    • zochin
      zaglmailsan etseg ner avah geed zovoochih umaa zavahruulagch ortsruulagch etseguud bj denduu uusdiiguu deeguur tavih un hden jil ard tumnee hunii hugliin munguguur huurch zasag barchihaad teriigee ard tumnee avarna geed bgaa um bh daa. teriig chin duuschihsan odoo yanaa odoo zasagt orj tuuniigee uguuch ard tumen ni belechleed surchihsan ajil hiih durgui hooson tolgoihuud neg negiigee duuraih durtai smart utas barij 570 mashin unaas uur medlegbhgui ereeduin zaluus huuhnuudtei barilgaa hujaa naraar baruilna uursduu uuch hiij chadahgui. ene bugd tanai namiin garal uusel shuudee eh medegch nar bitgii neeh uhaitai boloh geed yadchih zalhaj bn ta naraas
      2014 оны 11 сарын 18
  • Зочин (103.229.123.27)
    МАН-ынхаан Та нар хоёрдахиа Түгжилдүүлэх нь үү.
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • зочин (103.229.123.27)
    Улсаа бодох уу, намаа бодох уу? АН аймаар шахаж, панаалдаж байна, худлаа даа. Дараа нь сайхан мурина шүү дээ. Эдийн засаг өндийгээд ирвэл, та нар минь ирээч гэж байснаа тас мартаад өө Алтанхуягийн үед суурийг нь тавьсан ш дээ, бидний л ажлын үр дүн, одоо та нар зайлаа гээд л сууж байна. Харж л байгаарай.
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    Гар хөлөө бодсон нь дээр шүү. Өмнө нь алдаж Элбэгдорж Энхбаяр 2-р тоглуулсан одоо хамтарвал гишүүд дэмжигчид чинь ***** зайлаарай л гэнэ шүү. Хууль бус намбайгуулж намын нэрийг ичгүүр сонжуургүй луйвардсан.Сонгуулийн өмнө зугтсан зөвхөн өөрсдийгөө бодож. Сая санал тавьж байгаа байдлыг хар доромжилж байна.Та нар дээгүүрээ нэг хөнжилд орвол биднийг юунд ингэж нам болж талцуулна вэ
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (112.72.13.137)
    zasagt orj ene namag balchigaas yls ornoo gargah heregtei
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • zet (103.242.47.14)
    Namiin bairaa shataalgaj, deeremdvvlsnee bvv mart.
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Хаха (182.160.3.178)
    Баларсан юм Хаха
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    АН аа ингэх хэрэг байна уу
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Ард түмэн МАН-ыг хүчтэй сөрөг хүчин бай гэсэн учраас Засагт орохгүй байсан нь дээр байхоо, Энэ нийтлэлийг Засагт орох дуртай МАН бүлгийн нэг хүний бичлэгийн төрөл байна даа. Албан тушаалын төлөө намаа ингэж хатгах хэрэг байна уу ? Баг*****
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.229.120.31)
    жүжигчин ЭНХБАЯР хаана явна тэнд хэрүүл өдөж хамт олон хагална Зөрчилтэй айлууд хаана байна тэнд айлын цонх руу МАН чулуу шидэж хэрүүл дэгдээд НИНЖА шиг харанхуйд уусч алга болно...
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • иргэн (202.179.29.96)
    Засагт орсоны хэрэггүй МАН-хан.АН-хан яаж ханддаг билээ дээ.Одоо улсаа дампууруулчихаад МАН-г гйж байгаа нь гутамшиг.МАН-ханы нэрийг муутгах гэсэн арга заль АН-ханы.Хүчтэй сөрөг хүчин байх л хэрэгтэй.2016 онд ялах нь бас эргэлзээтэй учир сөрг хүчний үүргээ маш сайн л гүйцэтгэх хэрэгтэй.Хэзээ зөвшилцдөг болсон юм бэ АН-хан.2012 онд зөвшилцөөгүй л биздээ.Энэ бол З.Энхболдын бас л залв мэх.Бүү эвс.Сайханбилэгийг бүү дэмж.Алтанхуягийг л дэмжиж байгаатай агаар нэг адил шүү МАН-хаан.Бодолдоо тууштай байх нь чухал.
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.21.37)
    Энэ нийтлэл бол Ардчилсан намынханы битүүхэн гуйлт байна Р.Амаржаргалыгаа Ерөнхий сайдаар томилчох тэгвэл асуудал цааш яригдана
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • иргэн (202.72.245.59)
    Мистер горьлогчийн захиалгат нийтлэл.
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • bi (103.23.51.2)
    МАН-ынхан АН,АЛТАНГАДАС,АЛТАНХУЯГТ хулхидуулсаар хаширах болоогүй юм болов уу. Эрх биш санах байлгүй дээ. Амаржаргалтай харин болно шүү.
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Иргэн (183.81.169.35)
    АН-тай хамтарвал хэрэгт орно шүү. Одоо цөөхөн хугацаа үлдэж байхад улс орныг ийм байдалд хүргэсэн хүмүүс өөрсдөө хариуцлагаа хүлээх хэрэгтэй.
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.3.30)
    сбилэгтэй хамтарч болохгүй. амаржаргал ёс байвал хамтрахад болно.
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.229.123.140)
    Цаашдаа самраад сууж байя гэх гээд байгаамуу. Одоо болно ш дээ. Засаг төрөө тогтвортой байлгахын тулд хамтраад явахаас өөр яадийн
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.23.51.2)
    АН юу ч хийж чадахгүйгээ цаг үргэлж нотолсоор ирэх юм. Өөрсдөө чадахгүйгээ мэдээд МАН-ыг бидэнтэй хамтраад бидний өмнөөс улсын эдийн засгийг сэргээгээд өгөө ч гэж гуйх юм. Чадахгүй юм бол засаг байгууллахгүйгээр МАН- д засаг байгууллах эрхийг нь өгөөд өөрсдөө сөрөг хүчин болоод сууж байхгүй юу.
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
    • zochin
      ta naraas hen guisan um uursduu zugeer ajil hiij bsan humuusiig ogruulchihaad ogoo ursduu u hiij chaddagaa haruulj dee butsaad buh um hendee orj dee huurhuu ene MAN MONGOLOOR TOGLOJ DDUSAHGUI UMAA. BUH UM KATAND ORJ ARD TUMNIIG SAR BUR 20 TUGRUGCH HUURCH AMIDARAH UM BNAA. UURSDUU BOL BUH MUNGUUG AVCH UUR OROND OCHIJ TANSAG HOUSE AVAAD ZULEG NUGUUGII USLAAD MONGOLIIN GAZAR SHOROO TSUL BOLOOD ED NAR IIM UM HIIJ TAARNA TA NARAAR TEGIJ TOLUULMAARGUI BN SHUU MUUSAIN HUVALZNUUD
      2014 оны 11 сарын 18
  • ariun (122.254.127.34)
    hamtarch ajillasan ni deer shu onoo abah bolomj garlaa 3say irgenee bodooch
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • zet (103.242.47.14)
    Ene ih bayalag baihad bvv sandar. Urid ni amarhan l bosson shvv dee. 3,000,000 irgenii saihan amidrah hukhtsuliig bvrdvvlehed bayalag maani hangalttai.
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • zet (103.242.47.14)
    Ardchilsan Namiin zahialgat niitlel baina daa!!!!!!
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • бүү горьд (182.160.3.188)
    ан-ынхны идсэн уусны үлдэгдэлийг хамж хамтрагч болохгүй нь лавтай хөтлөлцөөд шорон руу явах замыг сонгохгүй харин идсэн уусныг нь нөхөн гаргуулж өрийг бага ч атугай барагдуулах сөрөг хүчин хэвээрээ байна ан-хан бүү горьд
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • anhaar (103.229.121.22)
    yasan hamtarch bolohgyi shyy baramnuud min. hamtarval namaasaa garna
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    11 цаг 37 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    11 цаг 59 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    15 цаг 54 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    17 цаг 5 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    17 цаг 20 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    17 цаг 23 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    18 цаг 3 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    19 цаг 38 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    21 цаг 52 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    21 цаг 59 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    22 цаг 17 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    22 цаг 27 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    23 цаг 5 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    23 цаг 34 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    23 цаг 49 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    23 цаг 54 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК