Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг албан тушаалд нь томилохтой холбогдуулан Байнгын хороо, УИХ-ын чуулганыг өнөөдөр хуралдуулна гэх мэдээллийг ТББХ-ны дарга А.Бакей өчигдөр өгсөн. Тэгвэл энэ талаар УИХ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс асуухад “Одоогоор тодорхойгүй байна” гэлээ. Учир нь зарим намын бүлгүүдийн саналыг хүлээж байгаа аж. Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж саналаа нэгтгэсний дараа бүлгийнхээ хурлаар хэлэлцэхээр болсон байна. Мөн МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл ч өнөөдөр хуралдаж байр сууриа нэгтгэх гэнэ. Тус намын бүлгүүдийг шийдвэрээ гаргасаны дараа Байнгын хороо хуралдах юм.
Т.Энхэлээ





















































