Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НББСШУБХ гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв

2014-11-19
0
ЖИРГЭХ

BSN_0278Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2014.11.19/ үдээс өмнө хуралдаж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар эхлээд Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав.

1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуулийг нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний хөгжил, хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрхэд суурилсан зарим өөрчлөлтүүдийг оруулан шинэчлэн найруулж төслийг боловсруулсан байна.

Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Сарангэрэл нар Гэр бүлийн тухай хуулийн төслийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлтэй зайлшгүй уялдуулах шаардлагатай гэсэн байр суурьтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, гэр бүл салсны дараа хүүхдийн тэтгэмжийн мөнгө төлөгддөггүй тохиолдол маш их байна. Тэтгэмжийн мөнгө гэр бүл салсны дараах хүнд цаг үед л хүүхдүүдэд хэрэг болдог. Харин олон жилийн дараа бөөнөөр нөхөн төлүүлэх нь оновчтой биш. Тэтгэмжийн мөнгийг төлүүлэх процесс маш удаан хугацаа шаарддаг. Гэр бүл салсны дараа амьдралд тулгарч байгаа зовлон бэрхшээлийн талаар олон ээжүүд ярьдаг. Иймд хүүхдийн тэтгэмж төлдөггүй эцгийн өмнөөс тухайн гэр бүлийн хүүхдэд тэтгэмж олгох сан бий болгох хэрэгтэй. Энэ жишиг бусад улс оронд байдаг гэв. Мөн хуулийн төсөлд шинэ нэр томьёо нэлээдгүй оруулж ирснийг Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ онцолж, хамтран амьдрах гэсэн зүйл, заалтыг заавал хуульчлах шаардлага байгаа эсэхийг эргэж харах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа хэлсэн юм.

Хуралдаанаар хуулийн төслийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлтэй уялдуулах, цаашид ажлын хэсэг байгуулж ажиллахад гишүүд санал нэгдэв.

Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүд 85,7 хувийн саналаар дэмжлээ.

Үүний дараа Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцууллаа.

Танилцуулгад дурдсанаар, 2004 оноос хойших хүн ам зүйн өөрчлөлтийг энэ бодлогын гол зорилго болгож, уг өөрчлөлтийг тойрсон хүн амын асуудлыг цогц байдлаар олон улсын гэрээ хэлэлцээр болон үндэсний зорилтуудтай уялдуулан шийдэхийг зорьж байна. Монгол Улсын Засгийн газрын олон улсуудтай хийсэн гэрээ хэлэлцээр, МХЗ-ууд, ХАХОУБХ-ын ҮАХ зэрэг нь энэхүү бодлогын ерөнхий хүрээг тодорхойлж өгч байгаа ба үндэсний эдийн засаг, нийгэм, байгаль орчин, соёл зан заншилтай холбоотой олон тулгамдсан асуудлууд энэхүү бодлогын тэргүүлэх чиглэл, зорилго, зорилтын илэрхийлж өгч байна. Бодлого нь хөгжлийн тэргүүлэх чиглэл, зорилго, зорилтыг чиглүүлж буй хэд хэдэн зарчмуудад тулгуурлаж байна. Эдгээр зарчмууд нь уг бодлогын үйл ажиллагаа, үр дүнгийн хэрэгжилтийн хүрээг тодорхойлж, арга замыг ч зааж өгч байгаа юм. 2004 оны хүн амын бодлогоор дэвшүүлэгдэж байсан ч шийдэгдээгүй хүн амын тулгамдсан асуудлууд энэхүү шинэ бодлогод тусгагдсан тул 2004 оны бодлогын зарим зорилго, зорилтуудын агуулга шинэ бодлогод дэвшүүлсэн зорилго, зорилтуудын агуулгатай давхцаж байгаа юм.

Бодлого хүн ам зүйн цонх үед тохиох хүн амын асуудлыг бүрэн хамарч, тулгамдсан асуудлуудыг нийгэм-эдийн засгийн хөгжлийн явцад харилцан уялдаатайгаар цогц байдлаар шийдвэрлэхийг зорьсон гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, хүн хөгжих орчин бүрдүүлэх асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой. Гэтэл энэ талаар төр, засгаас тодорхой хийж гүйцэтгэх ажил үгүйлэгдэж байна. Өнөөдөр хүн хөгжих нь байтугай төрөөс үйлчилгээ авах асуудал хүнд байгаа гээд, хүн хөгжих орчин гэдгийг юу гэж ойлгох талаар тодотгосон.

Монгол хүний хөгжлийн асуудлыг сүүлийн 20 гаруй жил орхигдуулж ирсэн. Энэ бол маш том алдаа байсан гэж харж байгаа. Хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг баталснаар эрх зүйн тодорхой шинэчлэлүүдийг хийх шаардлага гарна. Энэ хүрээнд зарим хуулийн төслүүд өргөн баригдаад байна. Өнөөдөр эрх зүйн орчин нь бүрдээгүй байгаа хүн амын хөгжлийн цоо шинэ эрх зүйн орчинг бий болгохоор зорьж байна гэсэн тайлбарыг салбарын сайд өгөв. Мөн хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, төрөөс хүн амын талаар баримтлах цогц бодлогын хүрэх үр дүнг илүү тодорхой болгох хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, бодлогын гол зорилго нь хүн амын төрөлтийг нэмэгдүүлэх асуудал гэдгийг чухалчилж, хүн амын өсөлтийг бодлогоор дэмжихэд анхаарах хэрэгтэй гэв.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 92,2 хувийн саналаар дэмжлээ.

Мөн хуралдаанаар Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эфирт үндэсний нэвтрүүлэг, киноны эзлэх хувийн тухай/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 58,3 хувийн саналаар хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    6 цаг 49 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    7 цаг 17 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    10 цаг 14 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    10 цаг 19 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    12 цаг 5 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    12 цаг 20 мин
  • Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
    12 цаг 32 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
    12 цаг 37 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
    12 цаг 40 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
    12 цаг 48 мин
  • “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
    12 цаг 53 мин
  • БГД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    13 цаг 2 мин
  • Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл
    13 цаг 7 мин
  • Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч ААНБ, иргэнийг шалгарууллаа
    13 цаг 12 мин
  • Их Британид Хятадын талд Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийг тагнаж байсан хоёр этгээдэд ял онооно
    14 цаг 41 мин
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
    15 цаг 18 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа
    15 цаг 36 мин
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
    16 цаг 23 мин
  • Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна
    17 цаг 27 мин
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын урлагийн их наадамд УСУГ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо
    17 цаг 49 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК