Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Нямдорж: Н.Энхбаярын өрөөнд нулимс цийлэгнүүлж нэг л удаа орж байсан. Хулгай хийж байгаад шоронд орсон бол хохь чинь

2014-11-20
0
ЖИРГЭХ
Н.Энхбаяр, Ц.Нямдорж тэргүүтнүүд бие, бие рүүгээ хэвлэлээр үг дайсан, сонин содон ярилцлагуудаар дүүрэн өдрүүд өнгөрч байна. Уржигдархан МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ц.Нямдорж нүдэндээ нулимстай миний өрөөнд орж ирээд олон удаа надаас аврал ирж байсан” гэсэн зүйлийг ярьсан.
UntitledН.Энхбаяр, Ц.Нямдорж тэргүүтнүүд бие, бие рүүгээ хэвлэлээр үг дайсан, сонин содон ярилцлагуудаар дүүрэн өдрүүд өнгөрч байна. Уржигдархан МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ц.Нямдорж нүдэндээ нулимстай миний өрөөнд орж ирээд олон удаа надаас аврал ирж байсан” гэсэн зүйлийг ярьсан. Харин өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж бүтэн хоёр цагийн турш телевизийн ярилцлагад орохдоо Н.Энхбаярт хариуг нь барьснаас гадна өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар ярив. Парламентын гишүүд дундаа хорон хатуу үгээрээ алдартай, хаана ч, хэнийг ч шүүмжилчихдэг Ч.Нямдорж гишүүний ярилцлага энэ удаа ч олны анхаарлыг ихээхэн татаж чадав. Ингээд түүний ярилцлагаас анхаарал татах заримыг онцолж байна. 

Ч.Сайханбилэг бол том биетэй Н.Алтанхуяг. Р.Амаржаргалыг бол дэмжиж магадгүй

 Тэрбээр Ардын нам Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгохыг эсэргүүцэж байгаа гэлээ. Учир нь буруу ажилласан гэх үндэслэлээр огцорсон Н.Алтанхуягийн Засгийн газрын гал тогоог барьж байсан хүнийг дэмжихгүй гэж үзэж байгаа аж.

Тэрбээр энэ талаар “Н.Алтанхуягийн Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд эдийн засгийг элгээр нь мөлхүүлж дажин болсон юм шиг болгосон. С.Батболдын Засгийн газраас хоёр дахин илүү мөнгөтэй байсан мөртлөө цалин тэтгэвэр ч нэмээгүй. Ганцхан жилийн дотор гадаадын хөрөнгө оруулалт 50 хувиар буурсан. Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг зүйл. Тэгэхээр муу ажилласан бол бүгдээрээ л муу ажилласан гэсэн үг. Тэнд ажиллаж байсан бүх сайд нар адилхан л хариуцлага хүлээх ёстой. Тэгэхээр нэгийг нь огцруулчихаад нөгөөхийг нь авч үлдэнэ гэдэг чинь ой тоонд буумгүй зүйл юм. Цөмөөрөө ялын тавцанд очих ёстой. Тэгэхээр өмнөх засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан хэнийг ч дэмжихгүй. Энэ бол үндсэн хуулийн зарчим. Харин Р.Амаржаргалыг дэмжиж магадгүй байсан. Ч.Сайханбилэг хүнийхээ хувьд муугүй хүн. Гэхдээ улс төрд харьцаа, зарчим хоёрыг тусад нь ярьж байж цааш явна. Би Ч.Сайханбилэгт “Чи бол том биетэй Н.Алтанхуяг” гэсэн хатуу үгийг хэлсэн. Өөрөө “Үгүй ээ л”  гэж байна лээ” гэв. Түүний хувьд Р.Амаржаргалыг элдвийн жижиг бүлэглэлүүдэд орж ажилладаггүйг нь дэмжиж явдгаа хэлэв. Энэ байдлыг нь тэрбээр өөртэйгээ жишиж зүйрлэдэг байна. Учир нь тэрбээр  ямар ч бүлэг, фракцад харъяалагддаггүй нэгэн юм. 

Ч.Сайханбилэг, З.Энхболд нар шинэ Засгийн газарт хамтарч ажиллаж болох талаар цухалзуулсан

Хашир улс төрч Ч.Сайханбилэгийг дэмжихгүй болсон шалтгаанаа Алтангадас  фракцтай холбон тайлбарлав. Тэрбээр Ерөнхий сайд хэн болохоос шалтгаалж МАН Засагт хамтрах үгүйгээ шийдэж магадгүй гэлээ. Хамгийн гол нь нөхцөл нь ямар байхаас шалтгаалах гэнэ.  Тэрбээр энэ талаар “Бид нар Алтангадасын эрх ашгийг хамгаалах гэж засагт хамтран юм уу. Үгүй шүү дээ. Улс орны эрх ашгийг хамгаалаад явах хүн санал болговол дэмжинэ” гэсэн юм. Мөн АН-ынхныг орондоо орох завгүй олзолдон булаалдаж байхад МАН л 2015 оны төсөв дээр өдөр, шөнөгүй ажилласан. АН ирэх оны төсөв дээр бараг ажиллаагүй. МАН л төсвийн хуулийг хугацаанд нь батлууллаа гэв.

Н.Алтанхуягийг хамгаалах гэж хоёр өдөр хөндлөн хэвтсэн

    Тэрбээр сүүлийн гурван Засгийн газрыг хамгаалах гээд дийлээгүй гэдгээ энэ үеэр дуулгалаа. Эхнийх нь Ц.Элбэгдоржийн Засгийн газар. Харин дараагийнх нь М.Энхболдынх. Мэдээж сүүлийнх нь Н.Алтанхуягийн Засгийн газар. Энэ талаар өөрөө хэлэхдээ “2004 онд УИХ-ын даргаар ажиллаж байхад манай намынхан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагах гээд орж ирэхэд нь би “Хэрэггүй ээ. Тэвчээд зургаан сар болчих. Хоёрын хооронд юман дээр юунд нь яардаг юм” гэж хэлээд хөндлөн хэвтээд байсан.  Гэтэл 10 сайдаар өргөдөл гаргуулаад унагаж байсан. Дараа нь М.Энхболдын Засгийн газрыг манай нам “элсний 13” гэсэн хүмүүсийг гаргаж ирээд намайг болон Засгийн газрыг унагах төлөвлөгөөтэй ажилласан.   Тэгээд М.Энхболдыг унагаж байсан. Энэ бүхнийг зохиогч нь нэгдүгээр хүн шүү дээ. /Н.Энхбаярыг хэлэв/. Сая Н.Алтанхуягийг огцруулах гэхэд би нилээн хөндлөн хэвтсэн. Нутгийнхаа сайдыг хамгаалаад гээд манай намынхан намайг шүүмжилсэн. Огцруулах бичигт гарын үсэг зуралгүй ганц, хоёр хонож байсан. Тэгсэн Н.Алтанхуяг Н.Энхбаяртай гэрээ байгуулсан. Тэгэхээр нь би зам шулуудаад “Алив наад бичгээ аваад ир” гэлээ. Хаалга пижигнээд ороод ирэхэд нь гарын үсгээ зураад л явуулсан. Учир нь улс төрд ийм хуйвалдаан байж болохгүй шүү дээ” гэсэн юм.

    Ц.Нямдорж гишүүн улс төрийн хүнд хэцүү нөхцөлд Э.Бат-Үүлтэй ярилцдаг гэнэ. Яг тэр жишгээрээ Н.Алтанхуягийг Н.Энхбаяртай гэрээ байгуулах үед түүн рүү утас цохижээ. Тэрбээр Шинэчлэлийн Засгийн газрыг анх байгуулагдаж байх үед Н.Алтанхуягт хандан “Наадуул чинь өөр рүү чинь хутга шаана даа” гэж хэлж байжээ. Тэгсэн “Тунгалаг Тамир” кинон дээр гардаг Цахиур Төмөрийг хамт адуу хөөж явсан Түгжил нь хутгалж гэмтээдэг шиг зүйл сая болж өнгөрсөн нь яалт ч үгүй үнэн билээ. Түгжилдэх гэж...

Н.Энхбаяр сүүлийн үед барин тавин андуурч ярьдаг болсон байна лээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орохдоо “МАХН 2000 оны сонгуулиар үнэмлэхүй олонхи болоход Ерөнхийлөгч Н.Багабанди  дуудаж уулзаад “Ц.Нямдоржтой холбоотой хятадын тусгай албатай холбоотой гэх мэдээлэл байдаг. Тэгэхээр наад хүнээ хууль зүйн сайд болгож болохгүй” гэсэн. Би  Нямдоржийг дуудаж уулзаад “чиний тухай ийм зүйл яригдаад байна. Чамайг түр түтгэлзүүлье. Шалгуулаад тогтоолгочих, тэгээд буцаад ажилдаа орвол бүр нэр хүндтэй юм биш үү гэхэд “Ц.Нямдорж уйлчих шахаад та надад итгэ, наад муу хүмүүс чинь миний мууг үзэх гээд байгаа юм гэж гуйж байсан” гэж ярьсан.

Харин Ц.Нямдорж гишүүн энэ талаар “Тэр чинь шал худлаа. Би хүний өмнө нулимс цийлэгнүүлээд байдаггүй юм. Харин Н.Энхбаярын өрөөнд цийлэгнүүлж орсон нэг тохиолдол бий. Тэр нь 1999 оны 12 сарын 24-ны өдөр үндсэн хуулийн өөрчлөлтийг баталчихаад хэвлэлийн бага хурал хийх гээд явж байхад утас дуугарсан. Утсаа авахад “Ээж чинь бурхан боллоо. Хурдан ир” гэсэн гэж хэлсэн. Тэгээд би Н.Энхбаяр дээр цийлэгнэж орсон. Түүнийг энэ андуураад байна. Сүүлийн үед барин тавин юм андуурч ярьдаг болсон байна лээ” гэсэн юм.

 Мөн Н.Энхбаярыг шоронд хорьсон хүн нь би биш.  АТГ-ынхны хийсэн ажил. Тэгээд цагдаагийхан хүч нэмсэн. Тийм сүртэй баривчлах нөхцлийг Н.Энхбаяр өөрөө бүрдүүлсэн шүү дээ. Н.Энхбаярт чинь аль 2008 оноос эрүүгийн хэрэг үүсчихсэн явж байсан.  Хэвлэх үйлдвэрийн байрны асуудал аль хэдийн яригдаад эхэлчихсэн байсан үе. Энэ үед цагдаагийхан дуудаад байхад очоогүй гэсэн. Тэгээд АТГ руу шилжүүлсэн байна лээ. Энэ хэрэг мөрдөгдөж байх үед Үндсэн хуулийн цэцэд ажиллаж байсан Ж.Бямбадорж над дээр ирээд “Чи энэ хэргийг хаа” гэж хэлсэн."Би яахаараа хаадаг юм. Тийм боломж байхгүй гэдгийг чи мэдэж байгаа биз дээ. Харин тэр хүндээ сайн өмгөөлөгч аваарай. Их аюултай хэрэг байна лээ шүү" гэж хариуд нь хэлж байсан гэв.

Н.Энхбаярыг баривчлагдахыг би мэдсэн. Мэдээгүй гэж худлаа хэлсэн юм

 Н.Энхбаярыг баривчилдаг өдөр тэдний гэрийн гадаа буудалцаан болсон. Хоёр хамгаалагч бие,  бие рүүгээ буудсан.  Тэгэхэд нь жижүүр нь Хан-Уулын цагдаад дуудлага өгсөн. Тэгэхээр нь цагдаа нар гүйгээд очсон гэсэн. Сүүлд нь Тагнуулынхан буутай хүч нэмэгдүүлсэн юм байна лээ. Намайг Шарга морьтын гүүрний цаана явж байхад Сандаг-Очир залгаад шүүхийн ийм шийдвэр гарсан гэж хэлсэн. Наадах чинь миний оролцдог юм биш байна гэдгээ хэлээд хүний хамарнаас цус гаргаж болохгүй шүү.  Бусад нь бол та нарын ажил байна гэж сануулсан. Цагдаа баривчлах ажиллагаа явуулсан гэдгээр нь надтай холбож тайлбарлаж байгаа юм шиг байна.  Цагдаа чинь шүүхийн шийдвэр гүйцэтгэдэг шүү дээ. Хуулийн яамны ямар ч оролцоогүйгээр болсон гэж тэрбээр ярилаа.

Мөн Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг мэдээгүй өнгөрсөн гэдгээр нь түүнийг хүмүүс ихээхэн шүүмжилж явсан. Харин тэрбээр энэ талаар “Би мэдэж байсан. Гэхдээ оройн 08.30 минутад мэдсэн. Зурагтаар жаахан харж байгаад больсон. Тэрнийг харж яах юм. Н.Энхбаяр бид хоёрт төрийн эрх ашгийн үүднээс сайхан үерхэж ойлголцож, ажиллаж байсан үе байдаг юм. Сүүлд нь энэ хүн надад гомдоод салахгүй болсон. Н.Энхбаярыг шоронд хэвтэж байхад намайг алга ташаад инээгээд сууж байсан гэж бодож байна уу. Энэ хүнд эхнэрээ, үр хүүхдээ эцэг, эхээ амар байлгах ухаан төрдөггүй юм байхдаа гэж сэтгэл шимширч сууж байсан юм шүү дээ ” гэв.

Тэрбээр мөн би хэн нэгэн албан тушаалтан этгээдэд зүтгэх гэж тангараг өргөөгүй. Хулгай хийж шоронд орж байгаа бол хохь чинь. Хамгаалттай гурван дарга нараас чинь эхлээд идчихээр бусад нь яах юм гэж хэлэв. Мөн өөрийг Бээжинд томилолтоор явсныг Хятадын тагнуул болгож хувиргаад гүтгэсэн талаар дахин ам нээв. Өөрийг нь гүтгэсэн хүн 7 жилийн ял авсан гэлээ. "Үүнийг л Н.Энхбаяр дахин, дахин яриад байх юм. Өөр ярих юм олдохгүй байгаа юм байлгүй” гэлээ.

Н.Энхбаярын төлөө хормойгоо дэвсээд гуйж явсан

 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сонгуульд би Н.Энхбаярын төлөө хормойгоо дэвсээд баруун гурван аймгаар гуйж явсан. Ер нь олон удаа түүний төлөө ажиллаж байсан гэж тэрбээр ярилаа.  "2009 оны сонгуульд Н.Энхбаяр өөрөөсөө болж унасан. Хоёр балай нэвтрүүлэг хийгээд ялагдсан. Нэг нь Ц.Элбэгдоржийг Хятадын тагнуул гэсэн. Нөгөөдөх нь солонгосчуудаас мөнгө авсан гэсэн. Тэгээд л унаа биз дээ. Манай намын удирдлагууд намайг дэмжээгүй гээд гомдоллоод байдаг. Тэгээгүй шүү дээ. Бүгд эрвийх дэрвийхээрээ санхүүжилт олж ажилласан. Би тэр нэвтрүүлгүүдийг телевизүүдээр гарахад нь эсэргүүцсэн. Миний үгэнд ороогүй" гэж ярив. Мөн  “Улс төрд унаж сурах хэрэгтэй. Унасан хүн эвтэйхэн амьдрах ёстой. Би жишээ нь таван талаасаа сүлбүүлээд УИХ-ын  даргаасаа унаж байна. Манай нам Н.Энхбаярыг огт гадуурхаагүй. Тэр өөрөө л нам байгуулаад явсан. МАХН нэрээ солиогүй бол Н.Энхбаяр МАН гэж байгуулаад явах байсан. Би буруу харж уйлаад зөв харж инээгээд л Н.Энхбаярыг дэмждэг л байсан шүү” гэсэн юм.

П.Очирбатаас бусад нь Путин шиг байх гэж оролдож байна

П.Очирбат гуай арай тулхтай Ерөнхийлөгч байсан. Бусад нь хэцүү байсан. Ц.Элбэгдорж Н.Энхбаяраасаа илүү гараад байна. Ерөнхий сайдаас бусад нь “Давхар дээлтэй” байж болохгүй гээд байх юм. Манай хуульд тийм заалт байхгүй шүү дээ. Цагаан давааны хогийн цэг дээр хог шатахад давхиад очдог. Тэр чинь дүүргийн даргын хийдэг ажил. Юм юманд оролцдог. Ерөнхийлөгч хүн жилд нэг удаа УИХ-д ажлаа тайлагнах ёстой. Гэтэл одоо хүртэл үүнийгээ хийдэггүй. УИХ-ын гишүүдээр дамжуулж ард түмэндээ ажлаа тайлагнах ёстой шүү дээ. Гэтэл Ерөнхий сайд, хоёр намын дарга, бүлгийн дарга нарыг нь өрөөндөө дуудаж ирээд хэвлэлийнхний өмнө загнадаг. В.Путин шиг байх гээд байна. В.Путин чинь Оросын хуулиар явж байгаа. Харин манайд тийм хууль байхгүй гэдэг зүйлийг тэрбээр мөн яриад амжлаа.

Цаг хугацаа Х.Тэмүүжин бид хоёрын хэнийх нь зөвийг харуулна

Х.Тэмүүжингийн хийж буй Хуулийн шинэчлэл гэх зүйлийг би хэзээ ч дэмжихгүй. Тэгээд ч шинэчлэлийг чинь би хуулийн хүрээнд нь хийчихсэн юм гэж тэрбээр ярив. Энэ талаар “Шүүхээр хэрэг шийдүүлж байгаа хүний давж заалдах эрхийг хаачихсан. Гурван аймгийн дунд нэг давж заалдах шатны шүүх байгуулахаарчинь яаж хүн давж заалдах юм. Өмгөөлөгчийн, өөрийн зардал, унааны зардал очоод байх айл байхгүй. Энэ мэт давж заалдах бүх бололцоог нь хуулиар хаасан. Цаг хугацаа Х.Тэмүүжин бид хоёрын хэнийх нь зөвийг харуулна. Жишээ нь цагдаагийн цолыг үсэргэдэг болчихсон. Өнөөдөр даргад сайн үйлчилж чадвал аймгийн цагдаагийн дарга болоод хурандаа цол авна. Маргааш буувал дэслэгч болно. Цагдаагийн албан хаагчдын ёс суртахууныг барьж байсан хамгийн гол зүйл чинь цол шүү дээ. Цагдаагийн хувцас байна. 30 мянган албан хаагчид үйлчлэх нэг орчин үеийн эмнэлэгийг контор болгож байгааг шинэчлэл гэдэг юм уу. Би зургийг нь гаргуулж байгуулаад хоёр аппаратыг суурилуулж өгөөд явсан. Одоо конторч байхгүй. Тахарын алба гэж хачин юм байгуулчихсан. Замын-Үүдэд Тахарын албаных гэж энгийн хувцастай хүн байна. Мөнгө байгаа юу гэсэн байхгүй. Хоригдлоо яахав гэж асуусан чинь мэдэхгүй цагдаа нар зөөх байх гэв. Тэгээд цагдаагийн даргаас нь асуусан чинь бас мөнгө байхгүй гэж байгаа юм. Ер нь үүнийг шинэчлэл гэдэг юм уу” гэсэн юм.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (38)

  • Зочин (27.123.214.114)
    МАН-ынхан ч муухай улс юм аа .Одоо Нямдоржийгоо золиослох нь дээ.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (185.64.196.104)
    Ganbaatar gyai bi hun yaridagyu asyydal debshuuldeg gej unen helsen,harin ene hun dandaa hun yarij ,huniig myylj yabah um.Haa ochij Enhbayar gyai uneng ayrij eh irnoo hugjuulie gej helsen,uneheer yhaantai hun bn lee.Ed nar ingrj kugiin um ayrij bhaar yls orniihoo ediin zasag yariaasai
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (182.160.5.115)
    Нямдорж,Энхбаяр 2 нэг тэрэгний 2 дугуй гэдгээ алхам тутамдаа батлаад байх юмаа.Төрийн том алба хашиж байсан хүмүүс гэхэд хэлж ярьж байгаа нь дандаа тулга тойрсон хов живийн чанартай.
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • айлдвар (203.194.118.110)
    хөөрхий, муу увсын *****,хүн чанаргүй,бушуухан мэдэгдэл хийж бгаа нь өрөвдмөөр юм да.өөрөө үнэхээр ноотой бна гэдэг нь илт л байна ш дэ,хужууагийн тагнуул гээд сонин дээр гарч л бсан,үнэн дэ
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (84.87.91.16)
    Enkhbayar Nyamdorj 2 ulam saihan temsteldeesei tegvel MA(H)N-iin 2 mafi sonood mongol 2 hulgaichaar tsoorohgui yuu. Haha!
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.20.208)
    Enhbayaraas uuchlalt guih yostoi hun bol Nyamdorj.
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (112.72.11.109)
    hulgaig chi harin sain hiisen baih shvv.amidraldaa tamhi shirheglej vzeegvi geed bsan 2 hvvdee terbumiin haus barig uguu bizdee.bas 400 sayar haus tyreeselj suugaad muu ulaan hulgaich
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.23.51.1)
    ЭНХБАЯРЫГ БАРИУЛЖ БАЙКДАА БИ ОГТ КАРААГҮЙ НАМ УНТСАН ГЭЭД БАЙСАН ОДОО БОЛОХООР КАЛЬТ КАРААД УНТСАН БОЛЧИХОЖ.ЭНЭ ӨМКИЙ КҮҮРИЙГ НАМААСАА КӨӨГӨӨЧ МАН"АА???
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • ddddd (103.229.120.94)
    Нямка ахын ярианы ихэнх нь нэг л үнэмшилгүй санагдаад байнааа!! Нэг л худлаа!!! Тэт зайсанд сарын 4 мянгын доллаарын түрээсний байранд амьдардаг, Зүрх ууланд 2 ширгэх хос хоёр давхар байшин бариулж түүндээ хүрэх засмал зам тавиулсан, хүү ямар ч шалгуурт үл тэнцэх хүү Анхбаяраа Америкт консулаар явуусан. 13-р хороололд барьсан байшингаас 2 ширхэг 3 өрөө байр ХАХУУЛъД авсан гээд бүрэн баримттай хэргүүүд байдаг шүү дээ!! Одоо ярьж биагаа нь нэг л бишэээ!! Энэ хүн лавтай юу шударга биш, харин ч эсэргээрээ ХУДАЛЧ!!
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.38.38)
    дараа нь би тэр үед худлаа ярьсан юмаа гэх нээ.
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.11.192.106)
    NYAMDORJIIG 100% DEMJIJ BAINA !!!!!! UNEHEER URGELJ UNENIIG HELEH UM
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • unen (75.84.214.1)
    orobdood said bolgodog xaanaxiin es be, mongol uls iim orobdoltei gej uu, xunii ulax geed baixaar ni yadarch aybaxaar ni za chi said bol geed aan, mongoloos oor iim gazzar baidag bolob uu.. exs enxbayriin uxaan ni yabch eruul bish xun bna,buxel buten uls oronii ard tumenii omno tangarag orgj ta nariig saixan amidaruulna gechixeed uilaar ni said bolgoson ch gex shig uy be, iim xuniig mundag uls torch geed baigaa xumuus unendee mongoluad l yum bna daa
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • ZOCHIN (150.129.143.110)
    KHORCHIN CHAVGANTSYN YARIA BAINA KHUDLAA SHAAGAAD L ENHBAYAR NI GAIGUI UNEN YUM YARISAN BAINA DAA
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.229.122.217)
    Өрөвдүүлэгч ЭНХБАЯР хаана явна тэнд хэрүүл өдөж хамт олон хагална Зөрчилтэй айлууд хаана байна тэнд айлын цонх руу МАН чулуу шидэж хэрүүл дэгдээд НИНЖА шиг харанхуйд уусч алга болно...
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.142.55)
    Гоё нэвтрүүлэг болсон энэ төрд итгэх итгэл үнэндээ алга энэ улс орны байдал Элбэгдоржийн хийсэн хор гэж үнэн юм бнаа
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.229.121.75)
    Ene hun odoo bolimoor yum. Ochnoon jil tord bug bolloo, boloo shuu dee.
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (112.72.11.112)
    chi muu odoo tcusaar uilaad nemergvi shvv muu yaragchin mini.chi 11 honog ulsguud derged ni tostoi tcuivan idhed belen gargaj chadahuu esvel hooliigni bulaaj idehvv.
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (203.169.54.128)
    ха ха ярих гэж үнэн алдаг хүн шүү
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.229.121.46)
    Нямка ахын ярианы ихэнх нь нэг л үнэмшилгүй санагдаад байнааа!! Нэг л худлаа!!! Тэт зайсанд сарын 4 мянгын доллаарын түрээсний байранд амьдардаг, Зүрх ууланд 2 ширгэх хос хоёр давхар байшин бариулж түүндээ хүрэх засмал зам тавиулсан, хүү ямар ч шалгуурт үл тэнцэх хүү Анхбаяраа Америкт консулаар явуусан. 13-р хороололд барьсан байшингаас 2 ширхэг 3 өрөө байр ХАХУУЛъД авсан гээд бүрэн баримттай хэргүүүд байдаг шүү дээ!! Одоо ярьж биагаа нь нэг л бишэээ!! Энэ хүн лавтай юу шударга биш, харин ч эсэргээрээ ХУДАЛЧ!!
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • bi (103.23.51.1)
    Нямдоржоо чамайг монголын ард түмний ихэнх нь дэмжиж явдаг шүү.
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
    • Hudlaa harin ch uzen yaddag
      2014 оны 11 сарын 20
    • bi bol neg hesegtee ene hvnd itgej hulihduulj yasan odoo bol vgvi shvv.
      2014 оны 11 сарын 20
    • Нямка бол жинхэнэ ДҮР ЭСГЭСЭН АВИЛГАЧ, томцуудын гар хөл гэж ETV-гээр Алтан Дорнодын Орос хэлсэн шүү дээ!!!! Үнэмшилгүй худал ярьдаг, Хятадын тагнуул гэдэг нь батлагдсан шүү дээ!!!
      2014 оны 11 сарын 20
  • Zochin (180.235.185.103)
    Huuli zuin said bsan hun iim hudalch bh gej. Avgaitaigaa ner ijil Dolgorsurengee ul hudluhiin darga bolgood ogoochee geed uilj baisnaa martaa yu? Yum l bol nulims gargadgii chin olon hun medne shuu!!!
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Big like (202.70.46.199)
    Нямдорж гуай унэнийг сонсох гэсэн хумуусийг дурлахаар оорсдийнх нь тухай унэнийг хэлсэн хумуус боож ухэхээр ярилаа товчхондоо энэ хуний зарчим шулуун шударга байдал таалагдлаа сайн байлаа ингээд ярьчих хоншоортой нь оор байхгуй лдээ
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
    • Нямка ахын ярианы ихэнх нь нэг л үнэмшилгүй санагдаад байнааа!! Нэг л худлаа!!! Тэт зайсанд сарын 4 мянгын доллаарын түрээсний байранд амьдардаг, Зүрх ууланд 2 ширгэх хос хоёр давхар байшин бариулж түүндээ хүрэх засмал зам тавиулсан, хүү ямар ч шалгуурт үл тэнцэх хүү Анхбаяраа Америкт консулаар явуусан. 13-р хороололд барьсан байшингаас 2 ширхэг 3 өрөө байр ХАХУУЛъД авсан гээд бүрэн баримттай хэргүүүд байдаг шүү дээ!! Одоо ярьж биагаа нь нэг л бишэээ!! Энэ хүн лавтай юу шударга биш, харин ч эсэргээрээ ХУДАЛЧ!!
      2014 оны 11 сарын 20
  • Зочин (112.72.13.220)
    Нямдорж сайдын цалингаараа Зайсанд 1 сая долларын байр авсан. Хулгай хийгээгуй шуу
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.23.51.1)
    харин нямдорж чинь худалч хүүр бээжин навтгар хавын гөлөг өө?
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (112.72.13.220)
    Элбэгдорж л цаг ямагт засаг терийг самарч явж ээ. Намхан биетэй, богинохон мечтэй юм шиг атлаа гар нь ямарч урт сунадаг юм. Дорлигжав, Хурц гээд хурэхгуй газар алга.
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
    • hh
      enkhbayar ingej gytgeh baisan bol hulgaichiig sulalj yavuuldag buruu baisiin hulgaich hulgaichaaraa duusdag
      2014 оны 11 сарын 20
  • ХХ (202.5.196.170)
    ЭНХБАЯР ХУДАЛЧ ХҮҮР
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.70.38.18)
    бичлэгийг нь үзье
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • зочин (103.229.121.210)
    Нямдорж 10 жил Хууль зүйн сайдхийж байсан гэсэндээ тэмүүжингийн хийж байгаа зүйлийн бодит байдлыг яг хэлжээ, кккк
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
    • Нямка бол жинхэнэ ДҮР ЭСГЭСЭН АВИЛГАЧ, томцуудын гар хөл гэж ETV-гээр Алтан Дорнодын Орос хэлсэн шүү дээ!!!! Үнэмшилгүй худал ярьдаг, Хятадын тагнуул гэдэг нь батлагдсан шүү дээ!!!
      2014 оны 11 сарын 20
  • Зочин (150.129.142.55)
    Элбэгдорж гуай таны найруулсан хор хэрээс хэтэрч Монгол Улс дампуурлаа. Та хувийн амбицаар улс орныг сүйрүүлж өөрийн гараар ардчилалыг арчиж байна та сая Хурц Дорлигжавтай нийлж Алтанхуягийг унагалаа шдээ. Та Путин шиг ажилалдаа энэ арай дэнднээ
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
    • ХХ
      ХӨӨЕ УНГАСАА БИТГИЙ САЙТ БУЗАРЛААД БАЙ
      2014 оны 11 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    10 цаг 39 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    11 цаг 0 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    14 цаг 56 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    16 цаг 7 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    16 цаг 21 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    16 цаг 25 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    17 цаг 5 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    18 цаг 39 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    20 цаг 53 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    21 цаг 1 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    21 цаг 19 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    21 цаг 29 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    22 цаг 6 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    22 цаг 35 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    22 цаг 50 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    22 цаг 56 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК