Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд “Ч.Сайханбилэг биш бол Р.Амаржаргал ч биш шүү” гэдгийг эсэргүү гишүүддээ сануулжээ

2014-11-21
0
ЖИРГЭХ
Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн нэрийг УИХ-ын дарга З.Энхболдод албан ёсоор өргөн барилаа.
    энхболдӨчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн нэрийг УИХ-ын дарга З.Энхболдод албан ёсоор өргөн барилаа. Ингэснээр УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдыг томилох асуудлаар санал хураалт явуулах нь тодорхой болов. Гэтэл Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг АН-ын бүлгээс 19 гишүүн л дэмжсэн. Мөн МАН-ын 26 гишүүн түүнийг дэмжихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн билээ. Ингэснээр АН-ын зарим гишүүд, МАН-ын бүлгийн гишүүдтэй ижил эсрэг санал өгвөл Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдохгүй байж болох нөхцөл үүсээд байгаа билээ. Мөн “Шударга ёс” эвслийн бүлгээс Г.Уянга, Л.Цог нарын гишүүд түүнийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн.  Нам дотроо хагас дэмжлэгтэй, сөрөг хүчний хатуу эсэргүүцэлтэй, нийгмийн сэтгэл зүйд төдийлөн итгэл үнэмшил төрөхгүй байгаа энэ нөхцөлд АН асуудлыг хүчээр шийдээд явбал нөхцөл байдал улам хүндрэх нь тодорхой. Тийм учраас нам дотроо Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэх эсэхийг дахин ярилцья гэдэг санал хүчээ авчээ.

    Харин төр Засгийн ажил ингэж удаашраад байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд нарт огтхон ч таалагдахгүй байна. Тэдний аль аль нь АН-ын ҮЗХ-ны шийдвэрийг хэрэгжүүлж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилоод явья гэдэг дээр санал нэгдээд байгаа. Ялангуяа АН-ын шинэ дарга З.Энхболд өөрийнхөө сонгогдсон хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлж чадахгүй бол их хурлынхаа өмнө эвгүй байдалд орно. Хэдийгээр Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болооч гэсэн саналыг хэлж, дэмжиж ажилласан ч нэгэнт олонхийн шийдвэр гарсан тул түүнийг биелүүлэх ёстой гэсэн байр суурьтай болжээ.

    АН-д Ч.Сайханбилэгийг эргэж ярилцах тухай яриа гармагц түүнээс өрсөж асуудлаа халуун дээр нь олонхиороо түрээд явья гэдэг гаргалгааг намын удирдлагууд нь хийжээ. Ингээд УИХ-ын дарга З.Энхболд намын бүлгийн хурал дээрээ Ч.Сайханбилэгийн эсрэг санал өгсөн 10 гишүүнийг нэр бүрчлэн хүлээж авч уулзсан байна. Тэрээр “Асуудал удаашрах тусам хүндэрнэ гэдгийг сануулаад. АН-ын ҮЗХ-ны олонхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой. Хэрвээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад дэмжигдэхгүй бол Р.Амаржаргалыг ч дэмжихгүй шүү!” гэдгийг эсэргүү гишүүддээ хатуу сануулжээ. Ийнхүү ганцаарчлан уулзсаны дараа АН-ын бүлгийн хурал эхэлсэн юм. Тус хурал нэлээд удаан сунжирсан бөгөөд эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар Ч.Сайханбилэгийг олонхиороо хүчлээд гаргаж ирэх ёстой гэдэг шийдэлд хүрсэн байна. Мөн өөр санаа бодолтой байгаа гишүүддээ хандаж “дандаа үйлчилдэггүй, эрхлүүлж байдаг намын дүрэм гэж байхгүй шүү” гэдгийг сануулаад авчээ.

    Ийнхүү АН-ын бүлэг нэр дэвшигчээ хүчээр томилуулна гэсэн тохироог хийсэн ч олон гишүүн нь хүмхийгээ зуугаад гомдолтой хоцорсон гэдгийг эх сурвалж онцолж байна. Удтал сунжирсан бүлгийн хурлаас шалтгаалж төрийн байгуулалтын байнгын хорооны хурал 3 цагийн дараа эхэлсэн.

    Гэхдээ байнгын хорооны хурал ч мөн нэлээд удаж байж эхэлсэн юм. Учир нь тус байнгын хороонд харьяалагдах МАН-ын 7 гишүүн хуралд суугаагүй. Мөн Г.Уянга гишүүн хуралд орохгүй гэдгээ мэдэгдсэн, Л.Цог гадагшаа явсан. Мөн АН-аас Р.Бурмаа гишүүн бүлгийн хурлаас гараад “ядарч байна, хуралд суухгүй” гэж хэлээд байнгын хорооны хуралд оролгүй яваад өгсөн. Мөн Б.Наранхүү гишүүн тодорхойгүй шалтгаанаар хуралд суугаагүй. Ингээд байнгын хорооны 9 гишүүн ирц бүрдүүлэх гэж үйлээ үзсэний эцэст Р.Бурмаа гишүүнийг олж ирж нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг хуралд суусан 10 гишүүн бүгд дэмжсэн юм.  Ингээд түүнийг УИХ-ын чуулганаар авч гарах л ажил үлдлээ.

    Ийнхүү АН-ынхан  АН-ынхан зөрчил, тэмцлээ шүд зуугаад ч болтугай хойш нь тавиад  Ч.Сайханбилэг Монгол Улсын шинэ Ерөнхий сайдаар томилох нь тодорхой болжээ.



0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (48)

  • Мгл (150.129.140.111)
    Зөв .Улсаа байнга хямралд оруулдаг ман-тай иим үед дөрөө харшина гэдэг байж боломгүй
    2014 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (194.230.155.190)
    АН-н орон гаран ухаантай юмнууд өөрсдийнөө зүй бусын асуудалдаа дандаа намын дүрэм журам гэсэн худлаа гарагсан дарангуйлалд зориулсан нөгөөдхөө хүчээр тулгаж хулгайчуудын олонхоороо хүчирхийлж байгааг ардчилал гэхгүй шүү малнуудаа!!!Олонхоор хэлцэж дэмжигдээгүй ЕС Энхболд ч УИХ-н дарга АН-н дарга бүгд хууль бус олонхоор шийдэгдээгүй хэдэн хулгайчууд л тэгэхүү?! тэгэе гээд л шийдсэн асуудал.Амаржаргал бол олнхийн тэр тусмаа ард түмний дэмжлэг авах байлаа.Хулгайчуудад дарлуулах ёсгүй.Монгол улсад хууль цаана нь ард түмэн байгаа гэдгийг бүү март.ЕС-даа биш хулгайгаа нуухдаа гол асуудал яваад байгаашдээ.Мэдсээр байхад хэлэх үг нь олдохгүй эдийн засаг гэдэг үгийг гурав дахин хэллээ.Цаашаа бүтэхгүйдээ хунхуузууд бол хунхуузууд.дээр нь Элбэгдорж харх Энхболд.Энхболд орооцолдмооргүй байсиймдаа даанч хулгайд нь орсон болхоороо яаж ч болдоггүй биздээ.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • анархист нам (182.160.36.154)
    соцдек нам бол угаасаа анархист нам шүү дээ хаашаа л хаашаа холбирдог нь тэдний түүхийн жам
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Ganaa (71.82.237.88)
    Z.Enhbold gej tagjgar nohor chi umar byluu hurtchiheed Sbilegiig hucheer tulgaad bgaam?Hor nairuulagch Z.Enhbold toroos zailval taarna.Elbeg.Enhbold nar Mongolin toroor togloh erh bhgui shuu.Ta nar yagaad ard tumnii ugiig sonsohgui bgaam?
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
    • ganaad
      chamd tuii mai geed helchih uu
      2014 оны 11 сарын 21
  • Зочин (202.70.37.34)
    Амаржаргал гараад ч нөгөө хэд нь ажлыг нь үгүйсгэж байдгаараа зүтгээд байх бйасан доо. Түр ч болов хурдан ЗГ-аа байгуулайсай,ЯГ ид ачаалалтай үед цагаа олж ЗГ-аа огцруулах юм даа хөөрхий
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • cbzcxbxc (203.194.118.31)
    tagjgar *****
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Хямралд өртдөггүй хүмүүс (103.23.51.2)
    Эдийн засгийн хямралд монголын ард түмэн элгээр мөлхөхөөс биш АЛТАНХУЯГ, ЭНХБОЛД, ЭЛБЭГДОРЖ нар бол тэнгэрт ниссээр эдийн засгийн хямрал гэж мэдэхгүй юм чинь засаг төр, албан тушаалын эрх ямбаа алдахгүйн тулд тэмцсээр үхэн хатан зүтгэсээр л байна даа. Ямар хүмүүс нь ингэж тэнгэр заяатай төрдөг байна.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Bi mongol (103.23.51.2)
    Элбэгдорж чинь монгол улсын ЕРӨНХИЙЛӨГЧ юм уу АН-ын ерөнхийлэгч юм уу. АН-ын дотоод асуудалд байнга оролцож явах юм. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө намын харъяалалгүй болж намаасаа татгалздаг биш үү. Энэ нь өнгөн дээрээ намын гишүүнээсээ татгалзаж байгаа нэр зүүж намынхаа ажлыг хийж байдаг нь ард түмнийгээ хуурсаар байх уу.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • АН-ын ерөнхийлөгч (103.23.51.2)
    Элбэгдорж гэдэг чинь Монгол улсын ерөнхийлөгч биш АН-ын ерөнхийлөгч шүү дээ. Мартчихаж
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.180.216.211)
    amarjargaliig gargaachee
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • ЗОЧИ (103.9.91.40)
    ХҮНИЙ САНАЛ ХҮСЭЛТИЙГ ТЭР ТУСМАА АРДЧИЛАЛД,АРДЧИЛСАН НАМД ТУЛГАН ХҮЛЭЭЛГЭХ ЯМАРЧ ЗААЛТ БАЙХГҮЙ БАЙХАА,БИТГИЙ ТУЛГА,ӨӨРСДӨӨ НААД ГИШҮҮД ХЭНИЙГЭЭ СОНГОХ ЗАМАА МЭДЭХ БОЛЧИХСОН БАЙГАА,ТУЛГАЛТААР АСУУДЛЫГ ШИЙДВЭЛ МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД НОЦТОЙ АЮУЛ УЧИРНА ГЭДГИЙГ МЭДМЭЭР ДЭЭ,ЭНХБОЛД ГУАЙ,НААД ТҮДГЭЛЗЭЭД,ТАТГАЛЗААД БАЙГАА ГИШҮҮД НЭГИЙГ БИШ,ХОЁРЫГ САНАЖ БАЙГАА УЧИРААС Л
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Иргэн (202.170.69.196)
    АН санал нэгтэйгээр Амаржаргалаа дэмжээд, Алтангадасуудаасаа ялгарчихаад байж байтал Элбэгдорж онгоцноос буумагцаа Энхболдтой уулзаад байдал эсрэгээрээ эргэсэн.Эндээс л эзэнийг нь, учирыг нь хайх хэрэгтэй.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Монгол (27.123.215.222)
    Болиоч эээ З. Энхбалдаг аа, чи дарангуйлагч уу. Хэрвээ чи намын дарга болж чадаагүй байсан бол наад зарим гишүүдтэйгээ адил Сайханбилэгийн эсрэг санал өгөх байсан биз дэ. АН-ын дарга болж ходоодоо дүүргэчээд битгий хүний бодлыг боомилоод бай зипдаа минь алалар минь. Бурмаа, наранхүү болон 10 гишүүний зөв. Наад Сайханбилэг алалараа битгий дэмж, наад З. Энхбалдага, Алтанхуяг, Сайханбилэг нараа Монголын төрөөс зайлуул.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • 33 (180.149.93.14)
    amiin shiidver tsul baih yostoi es bol yah gej nam baiguulsiin zovshtee
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • zochin (103.229.121.206)
    zov tegehgui bol naad uls oron chin hetsuudlee. hedhen muusain erh ashig gorilogch nohdoos bolj
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • зочин (124.158.108.79)
    Бурмаа өөрийнхөө үзэл бодол дээр тууштай байгаачээ бүү урваж шарваачээ өөрийг чинь уг нь дэмжиж байгаа шүү арй л зөв санаа зорилготой юм шүү өөрөө
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    Ерөнхий сайдыг батлуулах гэж ингэж муугаа үзүүлж барьцаанд орох ч гэж дээ чааваас даа. Эсгий гутал Монгол гутал 2-ын аль нь ч нэг хөлийн нэгийг нөгөө рүү нь солиход ялгаагүй л байдаг байхгүй юу
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (150.129.142.26)
    зэнхээ ан- тайгаа дуусчээ.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    Уулаасаа буруу хүн байдаг. Компьютераар бол суурь программ нь буруу. Энэ З.Энхболд яг л тийм араншин гаргажээ. Улс орноо бодохын оронд бүлэглэлийн эрх ашгаа урьтал болгож байдаг!!!!!!
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.13.159)
    Altanhuyag odoo l saihanbilegiig gargahgui bol tgd suirlee ohin n shorond yavah ged bhad tgeel uhen hatan zutgej bhgui yu
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • иргэн (202.179.29.96)
    З,Энхболдыг огцруулах болсон байна шүү.Ард иргэдээ Сайханбилэгийг томилвол маргааш нь жагсах хэрэгтэй болжээ.ийм арчаагүй зөвхөн намаа бодсон хүмүүсийг төрөөс зайлуулах хэрэгтэй дээ.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • зочин (202.179.20.193)
    шал шог юмаа.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (150.129.142.221)
    Алтанхуяг Сайханбилэгийг зүтгүүлсэнээр АН түүхэнд хар толбо үлдэж зөрчилийг байдлыг улам хурцадгаж АН даргын суудлаа Сайханбилэгээр сольж Хэрэг эрхлэх газрын даргаар суух гэж улайрч байгаа нь охиноо шоронд явуулахгүй гэж үхэн хатан зүтгэж байна АН гишүүд дэмжигчид тэгэх тусам Алтанхуягаас бүрмөсөн салж улс төрөөс хөөх хэрэгтэй тэгвэл ардчилал жинхэнэ утгаар хөгжих болно шүү
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (211.217.210.246)
    Ene beltreg uneheer AN-iig hagaralduulj bna daa.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • zorilt (175.223.15.154)
    Ene Enhbold gej odoi noxor bas l muuxai yum xiij yavdag dagz yumaa
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • 555 (103.23.51.1)
    Энэ төр засгийг чинь АН, Алтанхуяг 2 хувьчилаад авчихсан юм биш үү.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Хүсэхгүй байна. (103.23.51.1)
    Манай ард түмний дийлэнх олонхи нь Сайханбилэгийг дэмжихгүй хүлээн авах боломжгүй гэж үзэж байхад тэдний санал хүсэлтийг бодолцож үзэх хэрэгтэй. Ард түмэний засаг юм уу. Алтанхуяг, Энхболдын хувийн засаг төр юм уу.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.13.116)
    Сайханбилэгийг ард түмэн огт дэмжихгүй бн
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • bi (103.23.51.1)
    АН-ын АЛТАНХУЯГ, ЭНХБОЛД нарт улс орны эдийн засаг унах, сэхэх нь нэг их онц биш. Харин дарга цэргийн суудал нь гол болохоор түүнийхээ төлөө үхэн хатан нойр, хоолгүй хонохын наагуур зүтгэж тэмцэлдэж байна шүү. Амин хувиа боддог ийм хүмүүсийг засаг төрөөс зайлуулвал яасан юм бэ.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (207.244.89.108)
    Сайханбилэг л дээр ш дээ юун Амаржаргал вэ?????
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.11.94)
    ЭНЭ ЭНХБЛОДЫГ НАМЫН ИХ ХУРАЛ ДЭЭР УНАГААХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ЯМАР ЯНЗЫН ЭТГЭЭД МУУ СОЦ ДЕК ВЭ?СОЦ ДЕКҮҮДЭД БИТГИЙ ХУУРТ НААДУУЛ ЧИНЬ ТЭНЭГ ЭРДЭНЭ МЭТИЙН ХҮМҮҮСИЙГ ӨӨРТЭЙ ЭЛСҮҮЛЭЭД МоАХ ЗАДАЛЖ БАЙГАА ШҮҮ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • АН-аа гэж (103.23.51.1)
    Ардчилсан нам НЭГ хүний ДАРАНГУЙЛАЛ, ТҮРЭМГИЙЛЭЛ тогтсон нам юм биш үү.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.229.121.245)
    улс орны ажил удааширлаа л гэх юм алтанхуяг сайханбилэг ялгаа юу байна аа.энхболд л намын дарга болох гэж ингэж улс орны ажлыг сунжруулллаа ш дээ үнэндээ . нэгэнт хариуцлага яриад ерөнхий сайдыг солих дээрээ ирэхээр ямар ч хүн хамаагүй гэх юм. элбэг, энхболд 2 улс орноо бус өөрсдийн ширээ сандал ганхахгүй бол бусад нь хамаагүй гэх байдлаар харьцаж байгаа нь инээдтэй бэртэгчин амиа хичээсэн зан нь тодорч байна доо.иргэдийн амьдрал хүнд байхад эдийн засагч ерөнхий сайдтай болье гээд амаржаргалыг дэвшүүлэхээр яагаад дэмжихгүй байГАА ЮМ БОЛ.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    Энхболд даргаа тэр Наранхүү гэдэг газрын наймайчнаа АН аас хөөгөөчээ ЭНЭ хүн ер нь юу хийдэг хүн бэ Хуралдаа суухгүй тэгсэн мөртлөө дандаа эсэргүүцнэ Энэ МАНын тагнуул хүнийг АН аас хөөх ёстой
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Коммунист нам (103.23.51.1)
    Ардчилалаар халхалсан АН чинь жинхэнэ КОММУНИСТ НАМ болохоо харуулсаар л харуулсаар...
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • bganaa (175.223.36.232)
    Herev ingej chadahgui bol odoo tom tom dugaraad bgaa AN iin batsaanuud yuch ugui hotsrono shuu sanuulchihii. Ene baidlaaraa udahgui ta nar gulug bolno. Tsaana chin asar tom surug huchin zugeer l anaad suuj bna shuudee. Ted neg ereh medeld huruul batzandan metiin garud shorondoo l yavndoo. Ted bol ted shuudee.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • зочин (202.126.91.104)
    уянга гэж залуу хүн мөртлөө залуу хүнээ дэмжихгүй мөнгө үнэртвэл яахаа ч буцахгүй гудамжиний хүүхэн байхаа.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • ggg (112.72.13.163)
    Estoi soliorson uym yanar kommunist nam yy arai dendej baigaa uym bishuu , ard tumnee sonsochee
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • good boy (103.229.121.196)
    Beltregch ter hediigee neg changalaad bh um bhaa
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • MGL irgen (112.72.13.163)
    Teged ter Saihanbilgiig demjihgui bol AN ene gishuudiig huuh uymyy, bitgii balaar AN bol hedhen hunii omch bish, olon 1000 gishuuntei shu , Ebe, Ahyad,Z.Enkhbold ,ta bar ingej AN ner gytaan doromjlohgui shu dacartsan uym nar oorsdoo AN zailtsagaa
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • 999 (202.131.235.211)
    Зандаахүүгийн банди юу л хийгээд байна даа
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.229.121.229)
    алтанхуягийн ЗГ ямар нэг юм дутуу идсэн хүлээгдэж байгаа бололтой тэр нь монголын маш том баялаг юмуу ер нь л нэг идээгүй хуваагаагүй юм байгаа бололтой тэгээл ингээл үхэх гээд зүтгээд бн даа, харин хуваах хүмүүсээ нэмээл олоол байгаа учир удаал байгаа байна даа, дотроо тэмцэл мэт, жинхэнэ ардчилсан шударга үнэний төлөө мэт гаднаа харагдуулавч маш том эрх ашгийн төлөө үхэж байна даа, тэрийг нь илрүүлээд биччих сачий нь манай хаалтын гэрээтэй, амаа таглуулсан сэтгүүлчдэд байж харагдаач хөөрхий дөө
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.229.121.229)
    БУрмаа бол бусад эмэгтэйчүүд гишүүний хаягтай мануухайнуудаас огт өөр хүн. Тэр бол харин ч тэмцэгч
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • иргэн (202.72.245.59)
    Ямар эрээ цээрээ ёс зүйгүй этгээд болхоороо ингэж улайран зүтгээд байгаа юм бол доо.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • ggg (150.129.142.236)
    saihanbileg garval olon uls doog hiih bailgui dee a buur salnii door orno dooo arhinaas gargana kodlono hoho
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.13.220)
    Бурмаа хэмээх ТYГЖИЛМАА туйлбаргуй хун юмаа. Санал нь хэд ч хувирдаг юм. Урвагч.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
    • Харин
      Харин ч зарчимтай юм ярьдаг ш д, бусад нөхдийг бодвол
      2014 оны 11 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    10 цаг 39 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    11 цаг 1 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    14 цаг 56 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    16 цаг 7 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    16 цаг 22 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    16 цаг 25 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    17 цаг 5 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    18 цаг 40 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    20 цаг 53 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    21 цаг 1 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    21 цаг 19 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    21 цаг 29 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    22 цаг 7 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    22 цаг 36 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    22 цаг 50 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    22 цаг 56 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК