Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мөнгө, бүлэглэлд барьцаалагдсан Монголын улс төр

2014-11-21
0
ЖИРГЭХ

    чуулганӨнөөгийн Монголын улс төрийн үйл явц дүрэмгүй, хэн нэгэн өөрийнхөө ашиг сонирхол, таалалдаа нийцүүлэн тоглоомыг тоглож хожих байдлаар өрнөж байна. Намын анхан шатнаас эхлээд дээд шатны хурал хүртлээ бүхий л үйл явц, шат дамжлагад хэн нэгэн зальтай этгээд дүрмийн бус тоглолт хийдэг орон зай бий болчихож. Анхан шат, дунд шатны намын хороонд ноёрхлоо тогтоодог буруу жишиг өдгөө төр засгийн хэмжээний түвшинд тулж ирсэн байна. Аймгийг, дүүргийг тэр чигт далдаас удирддаг, бүх асуудлыг нь шийддэг нууц засаг дарга нар, “овгорууд” бий болсон бололтой. “Улсын их хурлын гишүүдэд барьцаалагдсан сайдууд суудалдаа үлдэхийн тулд гишүүдийн хүсэлтээр ажилладаг болжээ” гэсэн яриа нэгэнт үнэн болох нь аажим аажмаар батлагдсаар байна.

Тэгвэл Монголын улс төрд ямар дүрэм үйлчилж байна бэ?

Та бүхэн орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг нэг хараарай. Тэдгээр дотор улсын хэмжээний том бизнесгүй хүн хайхад бараг л олдохгүй. “Хурд”, “Ажнай”, “Женко”, “MCS”, “АПУ”, “Нью Прогресс”, “Бодь”, “Голомт”, “Монгол тамхи Со”, “Техник импорт”, “МАК” гээд улстөрч гэхээсээ илүүтэй компаний эздийн нэрс хөвөрнө. Нөгөө талаас улс төрийн аль ч намын орлогын эх үүсвэр нь маш нууц, хэн ч мэдэхгүй, орлого зардлаа үнэн зөвөөр тайлагнадаггүй жишиг оршсоор ирсэн. Дунд шатны намын даргын суудлын төлөө өрсөлдөгчид ихэнхдээ мөнгөөр өрсөлддөг болсон нь нууц биш. Олон, олон аймгийн жишээ энд байгаа. Том намуудаас Улсын их хурлын сонгуульд өрсөлдөгчид намдаа хэдий чинээ их мөнгө хандивлана, төдий чинээгээр дэвших боломж илүү болж байна. “Сайдын, дэд сайдын суудал өөрийн гэсэн ханштай байдаг” гэх дам яриа олны дунд үнэн болтлоо яригдах болжээ. Улс төрчдөд, улс төрийн намуудад зөвхөн МӨНГӨ, бас дахин МӨНГӨ гэсэн тоглоомын дүрэм л үйлчилж байна.

“Улс төрийн намын даргын суудлын төлөөх хэрүүл, жилдээ хэд хэдэн удаа болдог. Хамгийн сайн будилаан хутгагч нь намын дарга болдог болжээ” гэх сонгуулийн мэдээ олны чихэнд сонсогдсоор нэгэнтээ дасал болчихож. Энэ мэдээ бол бидэнд зөвхөн ил гарч, зах зухаасаа сонсогдож байгаа нь. Харин бидний мэдэхгүй улстөр хэмээх газар үйл явц, гомдол хэрхэн өрнөдгийг олон нийт мэдэж амжилгүй өнгөрдөг биз.

Анхан, дунд шатны намын байгууллагын дүрэм нь тодорхой биш, удирдах шатны албан тушаалтнуудаа сонгох нь нарийн журамлагдаагүй байдал үргэлжилсээр өнөөдрийг хүрчээ. Зарим нам Улсын их хурлын сонгуулиас дараагийн Улсын их хурлын хооронд удирдах дээд шатны хурлаа шинэчлэхгүй, зарим нь огт шинэчлэл хийгээгүй он удаан жил явдаг. Бүр зарим гишүүд нь мөнхийн гэсэн тодотгол нэгэнт авахаар тийм л дүрмийг өөрсөддөө зориулан гаргасан байх жишээтэй. Бүр жижиг намууд талцан хуваагддаг, зөвхөн нэг хүний нам мэт марзан бүтэцтэй дүр зураг нийгэмд нэгэнт тогтжээ. Энэ мэт тодорхой биш дүрмээр, хариуцлагаас бултсан байдлаар ажилладаг бичигдээгүй дүрэм улс төрийн амьдралд нэгэнт хэвшжээ.

Дээрх нөхцөл байдлуудаас харахад л өнөөгийн улс төрийн үйл явц мөнгө, эсвэл хариуцлагаас бултаж дүрмийг өөртөө ашигтайгаар мөшгих гэсэн дүрмээр явж байна. Өөрөө хэлбэл дүрэмгүй улс төр ноёрхсоор өнөөг хүрчээ. Цаашид хэдий болтол үргэлжилэх нь тодорхойгүй. Бүр эцэстээ Засгийн газраа барьцаалдаг Улсын их хурал, асуудалд эрх ашгийн сонирхлоор ханддаг улс төрчид Монголын төрийг шат шатандаа эзэгнэж, улс төрийн балмад, зэрлэг зүй тогтолцоо хурдаа аван хөгжиж байна. Энэ бүх асуудлын үндэс суурь бол дүрэмгүй улс төр хийх боломжийг олгож байгаа улс төрийн намын тухай хууль гэж харж байгаа. Тус хуулинд улс төрийн намын үйл явцыг нарийн тусгаагүйгээс гадна санхүүжилт, бүртгэл, хяналт гэх мэт маш олон чухал асуудлууд маш бүдэг, зарим зүйлс нь огт хуульчилагдаагүй үлджээ.

Тэгвэл дүрэмгүй улс төрийн гацаанаас бид хэрхэн гарах бэ?

    Улс төрийн намыг засаг авахын төлөө биш улс орны хөгжлийн төлөө ажилладаг болгох, санхүүжилт ил тод байх, нам бүр дотоод ардчилалтай байх зэрэг олон асуудлууд хамгийн түрүүнд гарц, шийдлээ хүлээж байна.

Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн батлахдаа олон нийт, хараат бус судлаачдыг өргөнөөр оролцуулах замаар шийдэх гарц харагдаж байна. Гэвч УИХ-ын эрхэм гишүүд энэ хуулийн шинэчлэлд ач холбогдол өгөхгүй, хуучин дүрэмгүй мэт, тодорхой бус байлгах сонирхол асар их байна гэж энэ хуулийн төсөл дээр ажиллаж байгаа, анхаарал хандуулж байгаа олон судлаачид ярьсан. УИХ-ын гишүүдийн өнөөгийн  хаанчлалыг баталгаажуулах, хадгалах биш өрсөлдөөн, оролцоо, ил тод байдал, хариуцлага зэрэг үндсэн шалгууруудыг бүрэн хангасан улс төрийн намын шинэ эрх зүйн орчинг бий болгох асуудал дээр ашиг сонирхолын зөрчил гаргалгүй ажиллах ёс зүйг тэднээс шаардах хэрэгтэй.

Нөгөө талаас улс төрийн бүх намууд энэ хуулийн төсөл дээр судлаачидтай хамтран ажиллаж хамгийн дэвшилтэт хувилбарыг УИХ-д танилцуулж, УИХ-ын ажлын хэсэгтэй нэгдэж ажиллах шаардлага байгаа.

Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхдээ зэрэгцэн улс төрийн намын санхүүжилтын тухай хуулийг тусад нь шинээр батлах, бүх шатны сонгуулийн хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг олон ажлууд мөн бидний өмнө шийдлээ хүлээж байна.
Р. Шинэгэрэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • үнэн шүү энэ (150.129.141.30)
    орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг нэг хараарай. Тэдгээр дотор улсын хэмжээний том бизнесгүй хүн хайхад бараг л олдохгүй. “Хурд”, “Ажнай”, “Женко”, “MCS”, “АПУ”, “Нью Прогресс”, “Бодь”, “Голомт”, “Монгол тамхи Со”, “Техник импорт”, “МАК” гээд улстөрч гэхээсээ илүүтэй компаний эздийн нэрс хөвөрнө
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (185.64.197.164)
    Unen,Elbegdorj zasah geed zasaj chadahgyu bolson bh
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.170.66.186)
    Ямар ч судалгаа, анализ, баримтгүй хэдэн өгүүлбэр хэлхэсэн л байна.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Монгол-мөнгө гэнээ (103.229.121.116)
    Гадаадын нэгэн судлаач : Монгол улс мөнгө-л улс болсон гэсэн байсан гэдэг. Үнэн болж таарах нээ.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    9 цаг 41 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    10 цаг 2 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    13 цаг 58 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    15 цаг 9 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    15 цаг 23 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    15 цаг 27 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    16 цаг 7 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    17 цаг 41 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    19 цаг 55 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    20 цаг 3 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    20 цаг 21 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    20 цаг 31 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    21 цаг 8 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    21 цаг 38 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    21 цаг 52 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    21 цаг 58 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК