Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН, МАН-ынхан амралтын өдрүүдэд нууц уулзалт хийж байна

2014-11-23
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэгт ажлаа хүлээж авмагцаа МАН-тай хамтран ажиллах санал хүргүүллээ.
938_610_350    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэгт ажлаа хүлээж авмагцаа МАН-тай хамтран ажиллах санал хүргүүллээ. УИХ-д эзэлж байгаа суудлынхаа тоогоор хоёр орж байгаа, олон жил эрх барьсан, тэмцэл, хамтралын баялаг туршлагатай МАН-тай хэл амаа ололцохгүй бол Засгийн газар тогтвортой ажиллах боломжгүй гэдгийг тэр маш сайн ойлгосон бололтой. МАН-ынхан ч түүнийг Ерөнхий сайд болоход нь дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Дэмжихгүй гэсэн болохоор өөрийг нь оролдох нь цаг хугацааны асуудал. Хэрвээ түүнийг огцруулах санал гарвал АН-аас суурин дээрээ эргэж мэдэх нөхөд цөөнгүй бий. Мөн хамтарсан Засгийнхаа ажлыг дэмждэггүй, үргэлж өөр байр суурь илэрхийлдэг, шантааж, барьцаагаар ажлаа явуулдаг “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн ч түүний араас хутга зоохгүй гэх газаргүй. Тиймээс тогтвортой Засгийн газар байгуулахаас өөр олигтой сонголт түүнд байхгүй. Тийм ч учраас тэрээр МАН-тай хамтран Засгийн газар байгуулах нь илүү үр дүнтэй гэж үзэж яриа хэлэлцээрийг эхлүүлээд байна.

Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар энэ амралтын өдрүүдэд АН, МАН-ын удирдлагууд нууц уулзалтууд зохион байгуулж байгаа гэнэ. Тэд ихэвчлэн их тэнгэрийн аманд уулзалдаж байгаа бөгөөд хэрвээ хамтран ажиллахаар бол дараагийн сонгуулийг ямар хэлбэрээр явуулах, үндсэн хуулинд ямар өөрчлөлт оруулах, улстөрийн намуудын хуулийг хэрхэх гэх мэт том бодлого дээр ойлголцолд хүрэхийг чухалчилж байгаа гэнэ. МАН-ын хувьд олон яам, сайдын суудал авна гэхээсээ илүүтэй 2016 оны сонгуульд амжилттай оролцох хууль эрх зүйн давуу байдлыг олохыг чухалчилж байгаа гэнэ. Тиймээс бодлогын томоохон асуудлууд дээр өөрсдийнхөө эрх ашгийг тусгуулж чадахгүй бол заавал хамтрах шаардлаггүй гэдгийг хэлж байна. “Мөнгөгүй болсон Засгийн газар орж яах ч билээ” гэх мессеж ч МАН-ынханы зүгээс их гарах болсон.

Тэгвэл АН-ын хувьд 1996-2000 оны алдаагаа давтахыг хүсэхгүй байна. Тэд улс орны эдийн засгийн асуудлыг өргөн хэмжээний зөвшилцөлд хүрэхгүйгээр шийдэж чадахгүй гэж үзэж байгаа учраас МАН-тай хамтран ажиллахыг илүүд үзэж байгаа юм.

АН, МАН-ынханы энэхүү хамтралыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч дэмжиж байгаа гэнэ. АН-ын талаас З.Энхболд, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын хүмүүс яриа хэлэлцээрийг явуулж байгаа бол МАН-ын зүгээс намын дарга М.Энхболдын тэргүүлсэн хүмүүс байгаа ажээ.  Гэхдээ хоёр намын гол ойлголцлыг хийж байгаа хүнээр С.Баярцогтыг нэрлээд байгаа юм.

АН, МАН-ын энэхүү уулзалтанд хамгийн их дургуйцэж байгаа хүмүүс бол МАХН-ынхан юм. Тэд АН-тай хамтран ажиллах гэрээ хэвээрээ байгаа эсэхийг тодруулах шаардлагатай гэж мэдэгдсэний цаана МАН-тай хамтарвал бид Засгаас гарна шүү гэсэн сүрдүүлэг бий. Мөн О.Баасанхүү гишүүн З.Энхболд гэрээ хүчинтэй гэхээр нь л бид Ч.Сайханбилэгийг дэмжсэн гэж ил шулуухан мэдэгдсэн. Түүнийхээр бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилоход “шударга ёс” эвслийн бүлгийнхэн ямар нэгэн шалгуур, зарчим баримтлаагүй зүгээр л өөрсдөө албан тушаалтайгаа хэвээр үлдэнэ гэсэн учраас л дэмжсэн байна. Түүнийгээ ч ичих зовох зүйлгүй зарладаг болжээ. Мөн АН, МАН-ныханы амралтын өдрүүдэд болж байгаа нууц уулзалтанд реакци үзүүлэхээр дараагийн танхимд “дан дээлтэй” сайд нар сойно гэх мэтээр буланд шахагдаж эхэлмэгцээ шударга царайлж байгаагийн илрэл гэлтэй.

Ирэх өдрүүдэд улстөрийн үйл явдал тун сонирхолтойгоор өрнөх нь ээ. АН, МАН-тай хамтран Засгийн газар байгуулах гэсэн асуудал албан ёсоор хариулт олно. Гэхдээ МАН-аас ямар хүмүүс Засгийн газар ажиллах вэ? гэдгээс олон зүйл шалтгаална.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Хянагч (202.21.124.131)
    Баярцогт сайндаа эв нэгдлийн засаг байгуулах гэж байгаа юм бишээ МАН намыг засагт оруулж Оюутолгойн булхайгаа далдлах гэж аргаа барьж бна,Ам нь тэмцэж байх шиг бна
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • зочин (203.194.113.54)
    нэг хөнжил орвол улс төрийн жинхэн ***** гэдэгээ харуулнадаа. ард түмний дунд нэр хүнд ОО болж улс төрийн тавцангаас үндсэндээ арчигд
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • зочин (103.229.120.146)
    зээл авхыг ман р зөвшөөрүүлэх зорилготой. тэгээд ман д ашигтай нэг шийдэлд нь буулт хийнэ.
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (150.129.142.50)
    сайндаа ман- г урьж байгаа биш. ман-гүйгээр уих хуралдуулаад олонхоороо шийдээ гаргаад явсан. өөрсдөө хуваагаад идчихсэн. энэ их өрийг одоо бид яаж төлөх үү? ийм намыг татан булгах хэрэгтэй.
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • MONGOL (173.206.205.108)
    ALBAN TUSHAALIIN NAIMAA HIIGEED BAIVAL ULS CHIN HEZEE CH HUGJIHGUI GEDGIIG OGT OILGOHGUI UMAA MONGOLCHUUD
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • Иргэн (202.21.106.150)
    МАН ард түмний олгосон хяналт тавих үүргээсээ татгалзаж АН-тай нэг хөнжилд орвол нэр хүнд навс унаж АН-ын тарьсан шавхайд хутгалдаж муу нэрийг нь хүлээх болно.
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • иргэн (150.129.141.117)
    Шинэ ЕС.аа.Тангуд улс байгааг өдөр бүр сануулж бай.гэсэн шиг Шудрага.бус эвсэл хажууд чинь гэдгийг байнга санаж ажлаарай.
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • Сар (103.229.121.157)
    Баярцогтын гар хел болох юм Байна Уянга зев хэлжээ
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    MANiig urihgvigeer saihanbileg hol ybahgvi.
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • Jiriin irgen (103.229.121.10)
    AN MAN esveh rostoi, odoo tegj chi bi, tanaih tiim manaih iim gej taltsaj baih tsag bish.
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • asa (103.10.23.81)
    manan baiguulval AN iig 2016 ond hench songohgui baih daa
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • zochin (150.129.142.20)
    AN ugaasaa ch neg ih nam baisan ch yum shig hezee ta nar tor bariad tumen olnykhoo toloo yavaad baisan yum bee ulon zelmuun olsgolon chono ayatai l baigaa shuu dee ichihgui MAN- ai khamtrakh gene tegvel yakh gej songuulid tumnii tarhi erguulj bi chadna gej soliorch baidag yum be Saikhanbilegiin songuuliin shoug ni khar l daa yagaad bainaa talkhaar boroo oruulaad baiv uu
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • зочинф (182.160.38.42)
    Аливээ бушуухан МАНАН-гаа байгуулаад 2016 хүргээд манай гаригаас зайлаад өгөө ч
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • зочин (150.129.140.108)
    Энэ намууд Сонгуулийн хуулиар тоглож болохгүй. Үндсэн хуулийн агуулга бол ард түмний шууд ардчилалд суурилсан загварыг авч, иргэн төрийн төлөөллөө ШУУД сонгох /можаритори/ зарчмыг тогтоосон. Гэтэл иргэний сонгох эрхийг намууд булаан авч, намын жагсаалтаар УИХ-ын игшүүн сонгох болсон нь манай нөхцөлд үнэхээр нийцэхгүй. УИХ-ын гишүүн 2 статустай юм шиг болсон, жагсаалтаар орсон хүн нам л гээд байхаас улс, олон түмний төлөө гэх нь бараг харагдахгүй байгаа, мөн намын хэсэг бүлэг хүмүүс бараг насаараа УИХ-д сууж болох нөхцөл ч буй болсон. Иймд иргэний шууд сонгох эрхийг булааж авснаа буцааж өгөх ёстой. Сонгуулийн аль ч тогтолцоо төгс биш. Гэхдээ можаритари тогтолцоо иргэддээ илүү ойрхон, шууд ардчиллын сонгодог хэлбэр, Үндсэн хуулиар зохицуулагдсан тул түүнийг эргэлзэлгүй баталгаажуулахыг ард түмэн хүлээж байна.
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (78.124.47.116)
    ANKHNAASAA L 1 MUSUN AN -D SANALAA SAIN UGSUN BOL INGEJ HERUUL U=URUUL BOLOKHGUI BAISAN . YU URGUULSAN TUUNIIHEE UR SHIMIIG L BID HURTEJ BNA. GACHLANTAI CH YUM DAA. HUVI HUNII ERKH ASHIIG ULSIINKHAASAA ILUUD UZDEG MAN METIIN NAMUUD OLON BAIVAL ZAYA NI HUGJIHGUI. ZEELIIN HUVID GEVEL AIMHAI HUN 10 UHNE GEGHCEER AIGAAD SUUGAAD BAIVAL YU CH HIIJ CHADAHGUI. OLON ULS ORNUUD URT HUGAZAANII ZEELEER HURDAN HUGJSUN BG. DELKHIIN BUH ULS ORNUUD L UR ZEELETI BG. ZORIG BUHNIIG YALNA GEHCHEER ZORIGTOIGOOR AJLAA EHLUULJ ULS ORNOO BOSGOMOOR BG. HYANALTAA MASH SAIN TAVIJ AVILGALCHDIIG ALKHAM TUTAMDAA HUN BUR TAS TSOKHIKH HEREGTEI BNA.
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • LOL (83.155.103.50)
    ENE IH NUUTSAAR UULZDAG UULZALTUUDIIN NUUTSAAR BICHIJ TARAAH AABIIN HUU BHGUI BOLOLTOI ED YU TOHIRDOG BOL BIDNEES DALDUUR!!!!MEDEH YUMSAN
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • Энхтөр (180.149.78.20)
    МАН,АН хамтран ЗГ байгуулна гэж үгүй байхаа.Харин энэ ЗГ зээлгүй байна гэж худлаа юм байна.АН,Монгол улсыг өрийн дарамтанд оруулаж сүйрүүлэж байна даа
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • zochin (150.129.142.80)
    MAN hkelsen ygendee hkyrch naad namaa ter beselteigee l ajila geed dandaa sereg baigaarai Altanhkyagt yaj ta nar adluulj bailaa ATG, AN 2 ajil hkiilgehkgyi baina gej Altanhkyag uurlaj baisan Odoo sain shalgaarai
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.23.51.1)
    АН алцанхуяг нар муухай өөдгүйрч номхон даруу МАН-ыханыг хэрэгт унагаж шоронд алж жинхэнэ ногоон малгайтан шиг загнацгаасан даа.
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • Сёс (27.123.214.121)
    MAXH ii Batbayar Shiilegdamba nar said boloh tohiroo hiigdej ene zasag burdlee
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • 999999 (122.201.21.207)
    Odoo MANAN uusvel Mongol uls dampuural zavkhral ulam gaarch ogondoo. Yahav evseg tegvel 2016 oni songuuliar 2 yulaa gudamjind garnadaa.
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (150.129.140.108)
    Хичнээн их мөнгө байлаа ч АН хэрэг дээрээ улсаа зөв аваад явах чадваргүйгээ харуулсан. Одоо МАН-тай хамтрах нь гол гарц мөн байх. Гэхдээ МАН 2 дахь удаагаа Түгжилдүүлэхүү үгүй юу гэдгээ сайн бодохгүй бол болохгүй дээ.
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • zochin (112.72.13.172)
    Man bhgui bol ed nar yu ch hiij chadahgui l dee.songuuli bodvol man orohgui k bh ghdee ardiin amidral hetsuudeh ni bnshuu.bodoltsooroi.ghdee ouy tolgoi ur hoyor deer naad hognuudtaigaa niilevee
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • irgn (150.129.142.2)
    2016 ONII SONGUULID MAN HUULI ERH ZUIN DAVUU BAIDAL OLJ AVAHIIG CHUHALCHILNA GEDGIIG YU GEJ OILGOH VE?. SAIHANBILEG ZASGAA TOGTVORTOI BAILGAHIIN TULD SONGUULIIN HUILIAR AN -AA HUDALDANA GESEN UG UU ?
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    9 цаг 41 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    10 цаг 2 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    13 цаг 58 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    15 цаг 9 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    15 цаг 23 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    15 цаг 27 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    16 цаг 7 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    17 цаг 41 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    19 цаг 55 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    20 цаг 3 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    20 цаг 21 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    20 цаг 31 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    21 цаг 8 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    21 цаг 38 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    21 цаг 52 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    21 цаг 58 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК