Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоод хэлсэн үгээ Н.Алтанхуягийн мэдэгдэлээс хуулбарлаж шившигээ дэлгэлээ

2014-11-24
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-аас томилогдсон даруйдаа чуулганы индэрээс төрийн түшээд болон нийт ард иргэддээ хандан үг хэлсэн.
  сайханбилэг  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-аас томилогдсон даруйдаа чуулганы индэрээс төрийн түшээд болон нийт ард иргэддээ хандан үг хэлсэн. Ингэхдээ өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 2014 оны 09-р сарын 08-ний өдөр МҮОНТВ-ээр нийт ард иргэддээ хандаж хэлсэн үгнээс бүтэн гурван догол мөрийг үг үсгийн зөрүүгүй шахам хуулбарласан байна. Түүнийг “Н.Алтанхуягийн гар, хөл”  гэсэн шүүмжлэл саарал ордон, саарал гудамжаар хүчтэй түгэж байхад ийм үйлдэл хийлээ. Санаатай хэлэв үү? Санамсаргүй явдал уу? Өнгөцхөн харахад энэ нь төдийлөн ноцтой зүйл биш болов ч Ч.Сайханбилэг ерөнхий сайд маань энэ үйлдлээрээ “өндөр Н.Алтанхуяг” гэдгээ нотлон харуулчих шиг боллоо. Уг нь бол УИХ “Шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газрыг огцруулсан. Гэтэл Ч.Сайханбилэг “Шинэчлэлийн” гэх Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж байгаа нь ард иргэдэд төдийлөн таалагдсангүй. Аливаа Засгийн газар байгуулагдахдаа өмнө үеийнхээ залгамж чанарыг хадгалдаг ч шинээр томилогдож байгаа Ерөнхий сайд улс орны нийгэм, эдийн засгийн амьдралыг урагшуулахад өөрөө ямар байр суурь баримтлаж бодлого хэрэгжүүлэх вэ? гэдэг асуудалд л ард иргэд анхаардаг. Харин шинээр сонгогдсон Ерөнхий сайд маань анхынхаа илтгэлийг тун муу тавилаа. Учир нь түүний илтгэлээс Ч.Сайханбилэгийн дэвшүүлж байгаа бодлого гэж харагдахаар том зүйлийг ард иргэд олж сонссонгүй.  Үе үеийн Монгол Улсын Ерөнхий сайд нар анх томилогдохдоо УИХ-ын индэрээс гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд юунд илүү анхаарч, ач холбогдол өгч байна вэ? гэдгээ уран чадварлагаар илтгэж байсан.Тухайлбал Ц.Элбэгдорж “Ядууралтай дайн зарлалаа”  С.Баярын “таван төгөлдөршил” С.Батболдын “Европын стандарт, кембрижийн боловсрол” гэх мэт зорилго, зорилтыг тухайн үед нийгэм шинэ соргогоор хүлээн авч байсан. Улстөрч, манлайлагч хүний хувьд илтгэл гэдэг бол зэр, зэвсэг нь. Харин Ч.Сайханбилэгийн илтгэлээс хямралаа хүлээн зөвшөөрснөөс өөр тод томруун мессеж, зорилго, зорилт ард иргэдэд харагдсангүй. Тэр  ч бүү хэл огцорч ажлаа өгсөн өмнөх Ерөнхий сайдынхаа хэлсэн үгнээс бүтэн гурван догол мөр хуулсан нь тун сонирхолтой байна. Урьд өмнө ийм тохиолдол бараг гарч байгаагүй.

    Мэдээж Ч.Сайханбилэг энэхүү илтгэлээ өөрөө ганцаараа бэлтгэж боловсруулагүй нь лавтай. Түүний зөвлөх, туслахуудаас бүрдсэн баг шинээр томилогдож байгаа Ерөнхий сайдынхаа илтгэлийг ямарваа хуулан бичлэггүйгээр боловсруулах чадамжгүй байгаа нь Засгийн газрын боловсон хүчний мэдлэг, чадвар ямар түвшинд хүрч доройтсоныг л харуулж байгаа юм. Түүний баг Н.Алтанхуягийнх, Түүний бодлого Н.Алтанхуягийнх, Түүний танхим ч Н.Алтанхуягийнх байх уу? энэ асуултанд тодорхой хариулт өгөх эхний нүүдлээ хийж Н.Алтанхуягийн илтгэлээр салхиа хагалж байна. Ард иргэд цаашид Ч.Сайханбилэг гэж бие хүн, Ерөнхий сайд маань ямаршуухан үзэл бодолтой, мөрийн хөтөлбөртэй, зорилго зорилттой, зарчим зангарагтай байхыг л харахыг хүсч байгаа болохоос “Өндөр Н.Алтанхуяг”-ийг огт хүсэхгүй байна.

Түүний илтгэлд улс орны нийгэм эдийн засгийн байдлыг дүгнэсэн хэсэгт

    “Манай гол экспортлогч Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарсан, нүүрс, төмрийн хүдрийн үнэ унасан. Саяхнаас алтны үнийн огцом уналт байдлыг улам дордуулж байна. Гэхдээ энэ хямралын гол буруутан нь бид өөрсдөө. Өнөөдрийн энэ хямрал нэг өдрийн дотор бий болчихоогүй. 2007-2008 оны нүүрсний болон зэсийн үнийн огцом өсөлт биднийг тэрүүхэн хугацаанд олсныхоо хэрээр зардлаа өсгөдөг муу занд сургаж амжсан.

    Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт, долларын их урсгал биднийг дандаа ийм байх юм шиг, дангаараа бид хөгжиж чадах юм шиг ойлголтыг ч зарим хүмүүст бий болгосон. Сонгуулийн бэлэн мөнгөний том амлалтууд, түүний хэрэгжилт, улс төр тойрсон популизм, арилжааны зээлийг бүхлээр нь авч, бэлнээр тараадаг шинэ үзэгдэл өнөөдрийн энэ байдлын үндсэн шалтгааны нэг болсон юм. Нөгөөтэйгүүр эргэн харахад гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх чиглэлээр бид хамтдаа нэлээд хүчин зүтгэл гаргаж иржээ. Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө стратегийн салбарын хөрөнгө оруулалтын тухай хууль, “Урт нэртэй” хуулиудыг баталж, хөрөнгө оруулагчдаа бид цочирдуулсан. Хайгуулаар орж ирдэг хөрөнгө оруулалтынхаа урсгалыг зогсоосон. 106 лицензийг шүүхээр цуцалж, түүнийг тойрсон олон үр дагавар, Оюутолгойг тойрсон эрүүл бус улстөржилт, Тавантолгойн төслийг гацаасан үйл явдлын үр дүн, улстөрчдийн цагаа олоогүй, популизм нэвт ханхалсан хэвлэлийн бага хурлууд, гадна дотны хөрөнгө оруулагчдыг хорьсон, барьсан, цагдсан хууль хяналтын байгууллагатай холбоотой мэдээллүүд. Энэ бүхнийхээ төлбөрийг бид өнөөдөр өөрсдийнхөө халаасанд байгаа монгол төгрөгөөрөө, эдийн засгийн өсөлтийнхөө аажмаар буурч байгаа дүр зургаараа төлсөөр байна. Одоо хоосон улс төрөө хойш тавьж, ултай суурьтай асуудлаа шийдэх цаг болжээ”.


    Гэж хэлсэн нь өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 2014 оны 09-р сарын 08-ний өдрийн мэдэгдэлтэй үг өгүүлбэрээр таарч байгаа юм. Дараагийн удаа тэрээр Н.Алтанхуягаас юуг хуулбарлах бол? Эсвэл нөхцөл байдалдаа дүгнэлт хийж Ч.Сайханбилэг гэж гэж хэн бэ? гэдгээ харуулах уу? ард иргэд үүнийг маш анхааралтай ажиглаж байна.




0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (103.229.123.222)
    ee zailuuldaaa huurhii
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Mongol Omogshil (103.23.51.2)
    MOngolchuud evtei baihdaa huchtei gej ug bol odoo hereggvi bid nar MAH bolon MAXH mun AH tai evseed yahiin ted narchin Mongol ulsiin 20 garui jiliin tursh tsulumluu shuudee, Mun Mongol hunii saihan setgel , setgeliin galiin buhuusun , mungunuus uur yuch bodhoo bolison Hun sureg bologloo, odoo evseh bish ard olnooroo niilj baigaad daraagiin songuuli zuwhun biy daagchidiig gargah heregtei MAH, AH Bolon MAXH ymarch hereggvi uls oron suurch muhluu , ard olnooroo but heleltsej ireh songuulid jinhen zuw songolt hiij ene yalzarsan turiig yalzarsan gishuud bolon tuunii ger buliihentein neg musun archih heregtei,16-onii songuulid ard tumen uhaantai zuw shiidel hiih heregtei ene namchrahsan baidaliig buren halah heregtei , Mongolchuud bid tsuuhun hun amtai murtluu hed huvaagdaad bna vee, odoo bolih heregtei ers shinchleh heregtei, umnu ni AH namiig demjij yvsan hun bna. odoo ene namuud ali alinaasaa yalgagdahgvi bugd ijil ,zugeerel baruunii gar hul mungu tahin shutsen baruunii booluud.
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • hi (150.129.141.142)
    Ortei hun oodlohgui de gedeg ug baidag
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • tugsu (112.72.13.99)
    /ondor altanhuyag/-rio tinto -giin utsan huuheldei
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.23.51.2)
    солонгоо чи өөрөө сэтгэгдэл бичихээ боль?
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Иргэн (183.81.169.35)
    ЗХХЭГ-ын дэд даргаар Солонго гэж эмэгтэйг тавьж байгаа бол сайн байна. Хуульч, мэргэшсэн төрийн албан хаагч шүү дээ. Алтанхуяг ЕС хүргэн Дэнзэнгээ тавих гээд тэр хүнийг халж бөөн шүүх болсон шүү дээ.Иймэрхүү чадвартай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлбэл хүчтэй лидер болно доо. Өөрийнхөө толгойгоор, чадвартай кабинет, зөвлөхүүд, ажилтнуудтай байж улс орноо хөгжүүлнэ гэсэн зарчим байна шүү хүү минь.
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • ТОЛГОЙГҮЙ ХҮН (103.23.51.1)
    Сайханбилэг өөрийн гэсэн толгойгүй хүн үү дээ.
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • zochin (202.179.20.230)
    unshhad ysn hetsuu yum bee usegiin hemjee n zalhmaar sanagdchihlaa
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (46.188.122.62)
    АЛТАНГАДАС фрак цаас гарсанаа зарлах хэрэгтэй ард тумэн худела ч байсан сэтгэл нь тайвширэг
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • BAYAR (103.229.123.87)
    ODOO BID EVTEI BJ HUN BOLGON HICHEEJ AMIDRAH TSAG BOLSON, ODOO HEMLELDEH TSAG BISH!!!, MONGOLCHUUD EVTEI BHDAA HUCHTEI ARD TUMEN SHUUDEE.
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (150.129.140.24)
    Сайханбилэг маш хүчтэй хурдтай өөрийнхөөрөө хөдөлж багаа бүрдүүлэх хэрэгтэй.Учир нь тэр тал талаасаа маш их дайралтад өртөнө.Сурталчилгаа PR дээр маш их ач холбогдол өгөх ёстой.Мөнхтөрийг солих хурдан.Түүнээс гадна ЗГ-ын ХМ-Ын албаны даргаас гадна ХМ олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхтэй болох хэ-тэй.Энийг хэнтэй ч зөвлөхгүй хэнд ч бэлэглэхгүй хэн нэгний шахаасны хүн биш нэр төрийн хамгаалагч хамтран зүтгэгч гэж ач холбогдол өгч өөрөө шийдэж авах хэ-тэй.Нам эвсэл гэж явцуурч бохгүй Зоригтой итгэлтэы сэтгэлтэй чадвартай хөдөлмөрч хүн олох хэ-тэй.И Энэнээс унар босох явах үлдэх бүх зүйл 100 хувь шалтгаална.
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (120.20.1.226)
    Бид нэгнийхээ өөг хайж амьдраад, одоо үр дүн нь өнөөдрийн чиний, бидний ядуу амьдрал. Одоо урагшаа харж яьах цаг болсон. Сэтгүүлч нэртэй толгой хоосон ***** нар цагаа зөв юман зарцуул за???
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Чинбаа (112.72.9.68)
    Сайханбилэгийн анхны томилгоог анзаарсан уу. ЗГХЭГ-ын дэд даргаар Солонгыг тавьжээ. Албан тушаалаараа ТӨХ-ны гишүүн байдаг Энэ авгай өмнө нь ТӨХ-ны гишүүн байхдаа баллаж байсан Сайханбилэгийн Оюутолгой Тавантолгойн төрийн хувийн хувь заяаг шийдэх гардагч нь энэ авгай байх болно гэдэгт би итгэлтэй байна. Сайханбилэг ч төрийн өмчийг хусах гарын хүнээ ингэж тавьж байгаа нь их л яарч дээ Хүмүүс ээ Яасан ч гэнэн юм бэ дээ Сайханбилэгээс сайн сайхныг горьдсоны хэрэггүй гэдгийг энэ томилгоо нотоллоо.
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • CP (202.21.106.117)
    CP gej ner hairlaya
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • zochin (103.229.121.153)
    archaagui alialagch AN iin gutamshig
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.107.20)
    Энэ нөхөр чинь чадвар маш муу нөхөр хүн шүү дээ. Ингээд copy paste хочтой болж дээ.
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (122.201.21.235)
    Тэгжл таарна Өөрөө бол төр авч явах хэмжээний чадваргүй
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.131.225.246)
    Тэгвэл Алтанхуяаг биш Сайханбилэг эдийн засгийг дампууруулсан хүн болж таарах нээ тэрний хэрэгжүүлэж байсан зүйлсийг Алтанхуяг андуураад уншсан болж таарах гээд байна даа
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    9 цаг 41 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    10 цаг 3 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    13 цаг 58 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    15 цаг 9 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    15 цаг 24 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    15 цаг 27 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    16 цаг 7 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    17 цаг 42 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    19 цаг 56 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    20 цаг 3 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    20 цаг 21 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    20 цаг 31 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    21 цаг 9 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    21 цаг 38 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    21 цаг 53 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    21 цаг 58 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК