зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дэд дарга Л.Цог: Н.Энхбаярыг тахин шүтээд, долоочих гээд явбал юу болох вэ? гэдгийг ярих цаг боллоо

2014-11-24
0
ЖИРГЭХ
2012 оны сонгуулийн өмнө МАХН гэдэг шударга ёсчингууд гарч ирсэн. Н.Энхбаярыг шударга бус ёсны золиос гэж ард түмэнд харуулав.
   энхбаяр цог 2012 оны сонгуулийн өмнө МАХН гэдэг шударга ёсчингууд гарч ирсэн. Н.Энхбаярыг шударга бус ёсны золиос гэж ард түмэнд харуулав. Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр "Шударга ёс" гэсэн сайхан нэртэй эвсэл байгуулав. Тэгээд л шударга ёсыг тунхаглаж эхэлсэн дээ. Монголоо шинэчлэх Шударга ёсны 5 хувьсгал гэж мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Шударга ёсон дээр тоглож УИХ-ын 11 суудлыг авав. Харамсалтай нь шударга ёсчингууд өнгөрсөн хугацаанд шударга байж чадсангүй. "Шударга ёс" эвсэл "Шударга бус"  болон хувирч байна. "Шударга ёс"-ынхон дотроо хэрхэн шударга бус авирлах болсныг УИХ-ын дэд дарга Л.Цог нүдэнд харагдтал ярив.

    Н.Энхбаяр дарга миний хүчинд гарсан шүү гэдэг болсон

    МАХН-ыг "эзэн" Н.Энхбаяр нь хоёр хэсэг цуу татжээ. Тэрээр намын гишүүддээ байн байн "та бүхэн хэний хүчинд гарсанаа мартаагүй биз" гэж гүрэн дамжиж дарамталдаг гэсэн саарал ордны яриа үнэн болж таарч байна. Саяхан Н.Энхбаяр Монгол Улсад ирээд буцахдаа өөрийнхөө төлөө бүхий л зүйлээ зориулсан олон гишүүдээ хөндийрүүлсэн юм. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат "Д.Тэрбишдагва, Ч.Улаан бид гурав Н.Энхбаяр даргатай ам мурийсан" гэсэн утгатай яриа өгсөн. Үнэхээр ч Н.Энхбаярын төлөө хэн зүтгэсэн бэ? гэвэл дээрх гурван хүмүүсийг Монголын ард түмэн эхний ээлжинд нэрлэх нь гарцаагүй. Харамсалтай нь Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар Н.Энхбаярын хувьд үүргээ гүйцэтгэжээ.

    Үүнээс гадна Н.Энхбаяр дарга Монголд ирээд буцахдаа УИХ-ын дэд дарга Л.Цогтой удаан уулзалт хийсэн гэж хэвлэлүүд мэдээлсэн. Уулзалтын мэдээлэл ч задарлаа. Энэ тухай УИХ-ын дэд дарга Л.Цог "Н.Энхбаяр дарга бид хоёрын хооронд хоёр чиглэлийн яриа болсон. Нэгд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг битгий огцоруулаач гэдгийг янз бүрийн аргаар ярьсан. Хоёрт намтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Намайг Н.Алтанхуягийг огцоруулах асуудалд гарын үсгээ зурсанаа буцаа гэж Н.Энхбаяр шахсан. Янз бүрийн аргаар л ярьсан.  Намайг МАХН Орхон аймагт нэр дэвшүүлсэн нь үнэн. Гэхдээ мандатыг Орхон аймгийн ард түмэн өгсөн гэдгийг ямагт санаж ажиллаж ирлээ.  Н.Энхбаяр дарга бид нарын хүчинд гарлаа гэдэг. Тэгвэл Шударга ёс эвсэлээс 76 хүнийг нэр дэвшүүлсэн. МАХН-аас Д.Тэрбишдагва бид хоёр л тойргоос гарсан. Ард түмэн сонгосон нь хоёр. МҮАН-аас Д.Батцогт, Г.Уянга хоёр гарсан. Бусад нь хаачив гэдгийг бодох ёстой. УИХ-ын гишүүдийг нам араас нь чангаадаг. Нам нь дэглэдэг байж болохгүй. Ингэх нь Үндсэн хуулийн эсрэг ажиллагаа. Үүнийг байранд нь тавих ёстой" хэмээн байр сууриа илэрхийллээ. Л.Цог бол УИХ дахь хамгийн шударга гишүүдийн нэг л дээ. Ийм хүн ард түмний өмнө огцоруулах бичигт гарын үсэг зурчихаад Н.Энхбаярыг ирэхээр түүнээсээ буцвал онигоо л болно. Л.Цогоос өөр хүн байсан бол буцах л байсан байх. О.Баасанхүү Х.Тэмүүжинг огцоруулах бичиг өргөн бариад буцдаг шиг. Л.Цог О.Баасанхүү биш болохоороо буцсангүй.

УИХ-ын дэд дарга Л.Цогийг огцоруулна шүү гэж сануулжээ

    Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёрын 10 жилийн гэрээг Э.Бат-Үүл тэргүүтэй АН-ын олон гишүүд эсэргүүцээд хүчингүй болгочихсон. МАХН дотор ч гэсэн энэ гэрээ хууль бус гэж үзсэн олон хүн байжээ. Түүний нэг нь УИХ-ын дэд дарга Л.Цог. Тэрээр ийм байр суурь баримталсныхаа төлөө УИХ-ын даргаа өг гэсэн сануулга хүлээн авчээ. Энэ талаараа Л.Цог "10 жилийн гэрээ олон сарын өмнөөс яригдсан. Би гэрээ байгуулахын эсрэг явсан. Нам төрийн дээр гарсан. УИХ-ын бүрэн эрхэд халдсан ийм байж болохгүй. Үндсэн хууль зөрчсөн гэрээ. АН илүү ардчилсан болж байна. Манай намд тийм юм алга. УИХ-ын дэд даргыг намын суудал мөн шүү гэж байна лээ. Намын суудал мөн нь үнэн. Гэхдээ намайг юуны төлөө огцоруулах гэж байгаагаа ойлгоорой гэсэн. УИХ-ын дарга, дэд даргыг дөрвөн жилийн хугацаатай сонгодог.  Буцаагаад эргүүлэн татах асуудал УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Нам бол эргүүлэн татах субъект биш шүү гэдгийг хэлсэн. УИХ-ын дэд даргыг хуулийн дагуу огцоруулах ёстой. Хуулийн дагуу чөлөөлөх гурван төрлийн гарц бий. Нэгдүгээрт би өөрийнхөө хүсэлтээр, Хоёрдугаарт шүүхийн шийдвэрийн дагуу ял авсан бол, Гуравдугаарт эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй бол. Энэ гурван нөхцөл байдал үүссэн тохиолдолд асуудлыг ярина. Би Н.Энхбаярт ингэж хэлсэн. Ойлгосон эсэхийг мэдэхгүй. Үйл явдал, цаг хугацаа харуулна" гэж учирлав. Эндээс дүгнэж үзвэл Л.Цогийг МАХН-ынхан Н.Энхбаяртайгаа нийлээд ч огцоруулж чадахгүй нь. Учир нь түүнийг МАХН гэхээсээ илүү УИХ шийдэх болчихоод байна. Тэгээд ч МАХН-ын дарга Н.Энхбаяр Л.Цогийн асуудлыг УИХ-д орууллаа гэхэд МАН-ын 26 гишүүн хамгаална. Бас Г.Уянга хамгаалах магадлалтай. АН-ын шударга гишүүд хамгаална. Ингэж тооцвол Л.Цогийг огцоруулах асуудал бараг боломжгүй болж таарна.

МАХН-ыг байгуулах үед сураггүй байсан хүмүүс бусдыгаа дарамтлах болжээ

    Шударга үнэний төлөө явсан Л.Цогийг Н.Энхбаярын бодлогыг дагасангүй гээд УИХ-ын дэд даргаас нь мултлахаас гадна МАХН-аас хөөнө гэсэн ээлжит сануулгыг удаа дараа өгч эхэлжээ. Нэг эзэнтэй намд орсны Л.Цогын буруу л даа. Ийм сануулга ойр ойрхон хүлээн авах болсон Л.Цог "Манай намаас сонгогдсон Цолмон гэдэг нөхөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар намаас хөөнө л гэж яриад байгаа. Юмаа мэдэхгүй ярих юм. Намаас хөөх тухай асуудал манай намын дүрмэнд байдаггүй юм ш тэй. МАХН-ыг сэргээн байгуулах гэж хичнээн их зовлоо. Тэр үед үнэр нь байтугай салхи нь ч байхгүй хүмүүс өнөөдөр ирчихээд намайг хөөх тухай асуудал ярьж байгаад гайхаж байна. Монголчууд ярьдаг шүү дээ. Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэж. Ингэж болохгүй шүү гэдгийг элдэв юм яриад байгаа нөхдүүдэд хатуу хэлье. Н.Энхбаярын эсрэг явлаа гэж намаас хөөвөл яая гэхэв. Хүүхдийн хэллэгээр сонин л юм болж байна" гэж учирлав. Хэрэв МАХН Л.Цогийгоо хөөчихвөл "Шударга ёс" эвсэл задрахад ойрхон болно. Анх 11 гишүүнтэй байсан энэ эвсэлээс Д.Батцогт гараад АН-д орчихсон. Одоо Г.Уянга гарахаар бэлтгэж эхэлсэн гэх. Дээр нь Л.Цогийгоо хөөчихвөл яг 8 болно. Хэрэв наймаас доош болвол "Шударга ёс" бүлэглэл хуулиараа задарна.

Г.Шийлэгдамба бол амьгүй албат шиг этгээд

    МАХН дотроо хоёр хэсэг хуваагджээ. Н.Энхбаярт таалагдагсад. Н.Энхбаярт жийгдэгсэд. Эсвэл Н.Энхбаярын үгэнд орогсод Н.Энхбаярын үгэнд орохоо байгсад гэж тодорхойлмоор юмуу даа. Н.Энхбаярт олон хүн таалагдахаа байсан. Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ч.Улаан, Л.Цог гээд томоосоо цуварна. Одоо Ч.Сайханбилэгийн Засгийн газарт МАХН орвол эдгээр хүмүүсийн хэн нь ч ажилд томилогдохгүй. Учир нь Н.Энхбаяр хэлсэн болгоныг нь биелүүлдэг хэсэгээсээ л сонголт хийнэ. Энэ тухай Л.Цог "Манай Г.Шийлэгдамбад ямар ч толгой байхгүй. Утсаар цаашаагаа асуугаад хэлснийг нь хийдэг гэж өөрөө надад хэлж л байсан. Амьгүй албат шиг этгээд. Би МАХН-ын гишүүнээс гадна ард түмнээс сонгогдсон хүн гэдэгээ хэлээд байгаа. Ойлгох нь уу үгүй юу? Би МАХН-ыг сэргээн байгуулахын төлөө яаж явсанаа мартахгүй. Энхбаяр даргыг өмөөрч шоронгийн гадаа яаж явлаа. Талбай дээр өлсөглөн зарлаж явлаа. Ингэж явсан хүмүүс өнөөдөр эвгүй байдалд байна. Бидэнд эмээх зүйл байхгүй. Г.Шийлэгдамбад нэг удаа шударга ёсны төлөө явна гэдгээ хэлтэл цаашаагаа "намынхаа даргын эсрэг үхтэлээ явна" гэж дамжуулаад хэрүүл болсон шүү. Бид хоёрын хооронд яс хаяж байгаан. Ийм байж болохгүй" гэж учирлав. Эндээс МАХН-ын дотоод хэрүүл хэрхэн газар аван томорч байгааг ойлгож болох юм.

Биднийг сонсдог, дагах шударга хүмүүс МАХН-д бий

    Н.Энхбаярын үгэнд ороогүй бүхэн нам дотроо нуман тулгуурт оржээ. Тэдний ихэнх нь МАН-аас гарсан. Одоо буцаад МАН-даа ирэлтэй нь биш эвгүй л байгаа бололтой. Тиймээс нам дотроо тэмцэлдээд учраа олох төлөвлөгөөтэй байгаа аж. Ингэж байхаар МАН-даа буцаад орсон нь арай дээр дээ. Д.Арвин шиг ямар АН-д орж байгаа биш. Ямар ч байсан МАХН дотор эрүүл хэсэг нь нэг блок болж байна. Тийм учраас Л.Цог "Биднийг сонсдог, биднийг дагах шударга хүмүүс байгаа ш тэй" хэмээн урьдчилан сануулга өгч байна.

Н.Энхбаяраас айлгүй асуудлаа яриад явах аавын хүү олдох байлгүй дээ

    МАХН-ын дотроо хагаралтайгаас гадна айдастай байна. БНСУ-д суугаа Н.Энхбаяр даргаасаа үнхэлцэгээ хагартал айцгаадаг аж. Тиймээс "Түүхэнд гүйцэтгэх нэг хүний үүрэг гэж том зүйл байдаг. Н.Энхбаярын түүхэн үүргийн талаар маргахгүй. Харин ганцхан энэ хүнийг тахин шүтээд, долоочих гээд тойрон хүрээлээд явбал юу болох вэ? гэдгийг ярих цаг болсоон. Энэ бүхнийг айгаад ярьж чадахгүй байгаа нь сонин байна. Үүнийг яриад явах аавын хүү олдох байлгүй дээ. Бид ардчилал, шударга ёс их ярьдаг. Хүн хүнээсээ айна. Хүн хүнийхээ өмнө бөхөлзөнө гэж юу гэсэн үг вэ? Харин хүн өөрийнхөө жудгийг зөрчих вий, хууль зөрчих вий, ёс суртахуунаа зөрчих вий гэдгээс л айх ёстой" гэж УИХ-ын дэд дарга Л.Цог нөхөддөө сануулж байна. Түүн шиг шударга ёсыг алдах вий гэдэгээс айж байгаа хүн МАХН-д алга. Харин Н.Энхбаяртаа таалагдахаа байх вий гэдэгээс л айцгаах нь олон болжээ.

МАХН долоогчидын нам болсон

    МАХН-ын дарга Н.Энхбаяр шоронд байхдаа өөрийнх нь төлөө зүтгэж явсан зарим хүмүүсийг "долоогчид" гэж тодорхойлсон. Тэгвэл МАХН дотор тийм хүмүүс олон болчихоод байгааг УИХ-ын дэд дарга Л.Цог хүлээн зөвшөөрлөө. Хэрэв МАХН хэрүүлийнхээ учрыг олохгүй бол "долоогчид" гэсэн шинэ имижтэй болж, түүнийгээ хэвшүүлж магадгүй байна. Угаасаа МАХН-ынхан улс орны хөгжлийн төлөө бодлого ярихаасаа илүү ганцхан Н.Энхбаярын асуудлыг ярихаа чухалчилдаг. Тэгэхээр л "долоогчид" гэж олон нийт хардаг болоод удлаа.

МАХН нам шинжээ алдаж байна

    МАХН-ын шийдвэрийг Монголд биш БНСУ-д гаргадаг болов. МАХН-ын бодлого Улаанбаатарт биш Сөүлд гардаг болоод удсан. Энэ байдлыг гярхай харсан УИХ-ын дэд дарга Л.Цог "МАХН өнөөдөр нам шинжээ алдаж байна. Баахан яриулж яриулж байгаад ганцхан хүн шийдчихдэг байх ямар хэрэг байнаа" хэмээн шогширч байна. Үнэхээр нам дотроо ардчилалтай мэт гишүүд дундаа баахан маргаан өрнүүлчихээд эцсийн шийдвэрийг "эзэн" ганцаараа гаргаад байх нь зохимжгүй. Ингэж эзэд нь ганцаараа шийдвэр гаргадаг улс төрийн хүчнийг ямар хувь заяа угтдагийг "Эрэл"-ийн, "Буян"-гийн гэх тодотголтой намууд харуулсан. Тэдний түүхийг МАХН давтаж байна. Ийм улс төрийн хүчнүүд хэсэг хугцааны дараа нам шинжээ алддаг. МАХН нам шинжээ аль хэдийн алдаад эхэлчихжээ.  



0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
"Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (216)

  • zochin (27.123.214.113)
    Jinhene urvaach bol tsog chi shuu dee. Hugshun togtsog chamd alban tushaal heregtei bolhoos yun ard tumen bitgii vlger yriad bai. Urvagch hun nasaaraa urvagchaaraa duusdag unen yum baina.
    2014 оны 12 сарын 01 | Хариулах
  • hogiin tseg (150.129.142.58)
    logiin tsog hogiin tseg boljee huurhii...
    2014 оны 12 сарын 01 | Хариулах
  • uugii (112.72.13.193)
    Tsogiin tuslah gd 95031166 dugaartai huuhen manai nuhur luu msg bicheed uulzii uchirii gd guigaad. iim dargatai yum bl argagui l yum bna
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.176)
    ХОГИЙН ЦОГ ӨӨРӨӨ Ч ГЭСЭН ЗАЙЛААЧ ЭЭ. ӨӨРӨӨ Ч ДОЛООГЧ БАЙЖ. 1996 ОНД ӨӨРИЙНХӨӨ САЙДЫГ ОЛЬЖ МАТАЖ ШОРОНД ИЛГЭЭЖ АЛУУЛСНЫГ ЧИНЬ ХҮН БҮР МАРТААГҮЙ ШҮҮ. ЧИ ӨӨРӨӨ УЛС ТӨРИЙН ТРУП БОЛЖ ДАЛД ОРООЧ. 7 УУЛЫН ЦААГУУР.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • zochjin (103.229.122.66)
    enhbaur bol vneheer luibarchin aimshigt mangas
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • иргэн (203.91.112.186)
    ЭНЭ ЦОГ ШИГ ЛАЛАР МОНГОЛД БАЙХГҮЙ. ХОШНОГЫГ НЬ ДОЛООСОН БОЛГОНОО ЭРГЭЭД НОЦОЖ БАЙДАГ. ЦЭДЭНБАЛЫГ ЯАСНЫГ МОНГОЛЧУУД МАРТААГҮЙ.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • зочин (103.229.121.107)
    Бид гуйлгачин амьдарч байгаа энхбаяраас эхтэй ийм арчаагүй шаар 3н өндөрлөгт сууж байсан гэхээр !!!!... Тэнгэр таалах болтугай. Хамаг хөрөнгийг нь хурааж махн- ыг татан буулгаад Эхнэр үр хүүхэд хамаатан садантай нь чулуугаар шидэж ***** хэрэгтэй амиа бодсон хувиа хичээсэн шаарыг
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Soongo (122.201.21.98)
    Хөөе Цог гуай яагаад мэдээжийн юм яриад байна аа, Энхбаяр гуай чинь гэнэт ийм болчихоогүй шүү дээ, та өөрөө ч бас ийм л байхад нь дагаж далдаганаж байгаад их хурлын гишүүн болсон биз дээ, МАН-даа үлдсэн мянга мянган гишүүдийнхээ адил үлдэхгүй яасан юм, Энхбаяр гэдэг хувь хүн ердөө ч өөрчлөгдөөгүй харин та одоо өөрчлөгдөж байна, хэрвээ хүнтэй нөхөрлөж чаддаг хүн бол сайн муу юу ч байсан нөхөрлөөд хийгээд тэгээд л дуусгадаг хамт дуусдаг тухайн нөхөдтэйгээ хамгийн новшийн зантай тань шиг дуракууд нь ийш тийш амь авар гэж гонгинож гүйдэг, арвин авгай шиг ардчилсан намаас гуйж орох гэж байгаа юм уу, үнэнхүү Энхбаяр гуайтай хамт ажиллах боломжгүй болсон бол намынх нь суудлыг өөрөө саналаар өгөөд гарч чадах уу тэгвэл харин өөрийг чинь арай өөр нүдээр харж болно, гэхдээ та хэзээ ч ингэж чадахгүй та энэ суудлын төлөө л энэ муудлаад байгаа хүнийгээ долоочих шахан далдганасан
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.23.51.1)
    элбэгнямууд цогийг худалдаж авав.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • mongol (24.15.246.51)
    ochij ochij Enkhbayartai nuulsen Tog ooroo denduu genen bainaa nam damjij yankhandlaa zonog obgon odoo zugeer gertee suu odoo bur shuls ny usreed xel ny bultagnaaad yaryj ch chadakhgyi bolson bainaa tsus xarbana shuu
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • zochin (182.160.1.94)
    olon nam dagaj hunii ***** archaad haysan tsaasaar amaa archihleer ingej heluuldeg baihgui yu daa.Zonog ovgoniig zailuul ih hurald suuj chadahgui bol haana ch ochood ***** doloono.2016 ond garchih sanaatai heniig doloovol amttai baih bol geed nih suv erj yvaa tsarai ni ene orovdmoor zonog ovgon
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • munkh (172.56.10.168)
    Asuudlaa nam dotroo l yari l daa. Neg namiig evtei bailgaj chadahgui baigaa uls yaj ulsiig zasaglah bolj bna. Enhbayart buruu baij bolno, dotroo l uchraa ol l doo, iishee tiishee avgai huuhen shig hov zoogood yavah yum. Enhbayar bolohgui baigaa bol nam dotroo but av l daa. Er hun shig baitsgaa l daa.!!!
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • unen (75.84.214.1)
    ta nar oorsdoo uilaad guigaad baixaar chini said bolgoson sh dee,
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • зочин (103.229.120.228)
    Л. ЦОГ ГУАЙ ЯМАР Ч БАЙСАН 2 ЖИЛ ДОЛООСОН ӨЛСГӨЛӨН БӨГС АМТГҮЙ БОЛСНЫГ САЯХНААС МЭДСЭН БАЙНА ТИЙМ ҮҮ?
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • zochin (122.201.21.171)
    avynkhaa bandagyg omsson 3 nastai huuhed shig bitgii bai zonog oo
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • 999999 (150.129.142.111)
    Neg hunii nam l geed baihiin alivaa baiguulaga uls orniig chin neg mundag hun l udirddag bizde. Chinggis khan gehed l ankhnii jishee. Harin tolgoigui nam uls yamar baidagiig saya Ardchilsan nam haruulsan bizde. Ardiin nam bol tom oligarkhi ekh ornoo hudaldsan uls torchdin erkhiig hamgaalsan mafia
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (50.141.76.136)
    ХЭРЭГГҮЙ ГЭЭД БАЙХАД АМ ХАМРАА ӨМХИЙРТӨЛ ДОЛООЧИХООД ОДОО ГОНГИНООД БАЙХ ХЭРЭГГҮЙ. БӨГС АРЧСАН ЦААСЫГ ХАЯДАГ Л БАЙХГҮЙ ЮУ.
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.229.120.253)
    Хөнгөн загнавал бусдын бэлэн идэш болдогийн жишээ юм.
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.7.93)
    ystoi bogsniihoo basig archij chadhgui bj. ene bid hoyr yuun UIHiin gishuun. uuchlaarai tiim ym bhgui shuu. byartai Tsog guai
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.7.93)
    butsaad torhond ni eruulen tavi naad hunee. ymar duraaraa ym bee. ene hun bhgui bsan bol chi onoodor hen ch bish Tsog guai.
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.7.93)
    tsogiiig erguulen tat. ogtsor ogtsor. ogtsor. ogtsor. ogtsor. ogtsor.
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • ganaa, (182.160.7.93)
    moomond durtai tsog. moomnooosoo garaagui tsog. Ene tom huntei ooriigoo bitgii zuirluulj yari. chamd tomdono.
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.7.93)
    их явдалтай хүүхэмсэг юм байна лээшдээ энэ хүн чинь. хөгшрөх тусам залуу охидуудтай сүүлрээл ёстой муухай. миний сэжиг хүрсэн.
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.7.93)
    муу явснаас сайн үх гэдийн. чи энэ хорвоод амьдрах эрхгүй хүн юмбайна Цогоо.
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.7.93)
    Элбэгдорж Монголын баялгийг зарж дуусаж байгаа. ***** *****. энэ Цог бас тэр хужаатай хуйвалдсан байна.
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.7.93)
    Энхбаяр ерөнхийлөгч бол үнэхээр шударга ухаантай ард түмний төлөө төрсөн хүн. энэ хүнийг муулах эрх чамд байхгүй шүү. чи зүгээр хийх юм байхгүй бол ажлаа өгдөө.байранд нь буцаагаад тавь хувьсгалт намын гишүүдээ.
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.7.93)
    tsog bol ulaaan luivarchin banzal shdee. ene hun ene namaas garch bgaad ih bayrlaj bn.
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Нам бус эхнэр (112.72.13.157)
    Энхбаярын нам биш ээ. Эхнэрийнх нь нам шүү дээ. Эхнэртэй зөвлөдөг намын Дарга өмнө С.Баяр бас Х.Хулантайгаа намыг удирддаг байсан. Одоо Энхбаяр нам бус эхнэртээ намыг даалгасан нь инээдэмтэй.
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (112.72.11.112)
    ulaan shudarga gesen chini ulaan teneg hvn shiv dee.
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • bat (122.201.21.179)
    enhbayriig medehgui ch tsog uh hurald orood ard tumnii tuluu gants ug helsen uu alban tushaald durlagch huviin erh ashigaa erhemlegch etgeed gedegee haruullaa
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    5 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    20 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    27 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    55 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 35 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 47 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    23 цаг 59 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК