Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Оюунгэрэл сайд таван тэрбумаар телевизүүдтэй “хаалтын гэрээ” хийх нь

2014-11-26
0
ЖИРГЭХ
Монголын зан заншил, түүх, соёлыг сурталчилсан уран бүтээлүүдийг дэмжих зорилгоор 5 тэрбум төгрөгийг арилжааны телевизүүдэд тарааж өгнө.
    оюунгэрэлУдахгүй УИХ-аас нэгэн популист“Монгол контент” хөтөлбөрийг зуун хувийн саналаар батлах гэж байна. Гол агуулга нь Монголын зан заншил, түүх, соёлыг сурталчилсан уран бүтээлүүдийг дэмжих зорилгоор 5 тэрбум төгрөгийг арилжааны телевизүүдэд тарааж өгнө. Арилжааны телевизүүд харин нэвтрүүлэг, киноныхоо 50-70 хувьд нь үндэсний зан, заншлыг сурталчилсан бүтээл, Монгол кино гаргах үүрэг хүлээнэ. Үүргээ биелүүлж чадахгүй бол арилжааны телевизийн тусгай зөвшөөрлийг сунгахгүй байх зохицуулалтыг ч араас нь хуульчилж байгаа гэх.

    Бид өөрсдийгөө ардчилсан гэж тодотгодог, хэвлэлийн эрх чөлөөг дээдлэгч улс. Үндсэн хуулиараа үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг нээлттэй болгож, хэвлэлийн эрх чөлөөний хуулиар ямарваа цензурыг хэвлэлд тавихгүй байхыг хуульчилсан. Намын үзэл суртал ч бай, ардын аман зохиол ч бай ялгаагүй хэвлэлийн тайзанд ижил эрхтэй.  Хуулиар хориглоогүй л бол хэвлэл мэдээллийн нийтлэл нэвтрүүлгийн агуулгыг зааж, тоочих эрх хэнд ч байхгүй. Гэтэл үндэсний соёл, зан заншил хамгийн чухал гэдэг эх оронч тулгалтаар арилжааны телевизүүд эфирийнхээ 50-70 хувийг соёлын яамаар цензурдуулж, үүнийхээ хариуд төлбөр авдаг болох нь ээ. Чухал сэдэр хорвоогоор дүүрэн. Хором бүрт хөл бөмбөгийн талбайтай тэнцэх ой мод дэлхий дээр хяргуулж байна, байгаль экологийн нэвтрүүлэг төдөн хувь байх ёстой гээд С.Оюун сайд ч салбараа хамгийн хамгийн болгож болно.

    Ингэж шүүмжлэлтэй хандаад байгаагийн шалтгаан нь Монгол соёл, зан заншилдаа дургүйдээ биш. Ерөөсөө бид сонгож байгуулсан нийгмийнхээ мөн чанарын эсрэг алхам хийгээд байна. Мянган зөв сэдэв, санаачлага байгаад хэрэгжүүлж байгаа арга зам нь буруу л бол бид эрх чөлөө, ардчиллаа бага багаар мэрсээр нураах аюултай.

    Төр чөлөөт хэвлэлийг мөнгөөр худалдаж аваад эхэлбэл ардчиллын багана цуурна. Уран бүтээлийг дэглээд эхэлбэл хуучны хэвлэлийн хороо эргээд амь орно. Социализмийн үед төр хэвлэлийн шууд захиргааддаг байсан. Харин одоо эфирийнх нь 50-70 хувийг худалдаж авах гэж байна. Үүнийг соёлын хөтөлбөр гэхээсээ илүү, соёлын хүчирхийлэл гэвэл зохилтой. Төр үндэсний соёлоо хамгаалж, хөгжүүлэхийн төлөө 5 тэрбум төгрөг зарцуулж болно. Гэхдээ чөлөөт хэвлэлийн хахуульдах, худалдан авах замаар лав л болохгүй.

    Нөгөө талдаа аливаа уран бүтээл их гарах тусмаа сайн хөгждөг гэдэг нь буруу ойлголт. Тооноос чанар илүү чухал. 5 тэрбум төгрөгөөр болсон болоогүй уран бүтээл бөөндөж байхаар дэлхийн нийтэд Монголоо сурталчилсан Холливуудын хэмжээнд өрсөлдөх чанартай ганц бүтээл хийхэд тэр нь үндэсний бахархал, өв соёлын тал дээр илүү үр дүнтэй. Хятадын 5000 жилийн түүх, кунзийн суртлын мөн чанарыг “HERO” гэж ганцхан кино дэлхий даяар хүлээн зөвшөөрүүлж чадсан байдаг.

    Монголчуудын үндэсний үзэл 1990 оноос хойш маш хүчтэй сэргэж байгаа. Ингэж үндэсний өв, уламжлалаа олж танихад даяаршил, гадаад кино зүйрлэл, харьцуулал, чиг хандлагын маш том өгөөжөө өгсөөр ирсэн. Гадаад кино, контентууд л биднийг дэлхийн чиг хандлагатай холбож, манай уран бүтээлчдэд зүг чиг болж байгаа. Мөн уншигч, үзэгчдэд үнэлэмж, шалгуурыг бий болгодог. Гэтэл нийт эфирийнхээ 50-70 хувийг төрийн мөнгөөр угжуулсан дотоод суртлаар үзэгчиддээ тулгалт хийх нь наад зах нь бүдүүлэг алхам биш гэж үү.

    ТВ5 телевизийн захирал асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Телевизүүд 50-70 хувьд нь дотоодын контент гаргах ёстой гэвэл олон телевиз үүдээ барина. Учир нь уран бүтээл хийнэ гэдэг бол асар их зардал, цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардана. Төрөөс 5 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлээд ч тийм хэмжээний чанартай контент хийж чадахгүй” гэдгийг учирлажээ. Үүнийг зөөлнөөр хэлэхэд соёлын нэр барьсан хүчирхийлэл хатуугаар хэлбэл хэвлэлийнхэний амыг мөнгөөр барих гэсэн башир арга гэж тайлбарлахад хилсдэхгүй л болов уу? Соёлын сайдын телевизийн ярилцлага соёлын л нэвтрүүлэгт тооцогдох байлгүй дээ. Соёлын хөтөлбөр нь соёл, спорт аялал жуулчлалын яамны хаалтын гэрээ болоод, сонгууль дөхөөд ирэхээр АН-ын ухуулгын цаг болж хувирах вий дээ.



0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Irgen (68.194.54.20)
    Ouyngereliig demjnee.Sain said.
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • Буянтогтох (119.40.97.108)
    МҮОНТ-ээр цаг агаарын мэдээнээс хүн сонсохоор мэдээ, мэдээлэл, контент гэгч гардаггүй. Ийм болохоор төсвөөс тэр их мөнгийг гаргах шаардлагагүй. МҮОНТ-ийн төсвийг танах байтугай огт төсөв өгөхгүйгээр ХУВЬЧЛАХ ТӨРИЙН ӨМЧИЙН жагсаалтад оруулах хэрэгтэй. МҮОНТ-ийн цуврал олон ангит ктноны зохиолыг Наранбаатрын төрсөн дүү Наранцогт гэдэг эмэгтэй бичиж төсвийн мөнгө цохидог нь гарцаагүй үнэн.
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • энэ ч дээ (49.0.131.127)
    нам тойрсон луйварчдыг харахад таагүй
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • amaraa (112.72.13.129)
    uls dayar xyamral bolood b,xad yasan ilvvdee garsan 5 ter bum tugrug be aliw naash ni awaad ir nowshnuudaa. xoshin uralgiin undarmaagaas dor, setgej b,gaa ym bishvv, tsetserleg surguuli ni xvreltsexgvi, emneleg ni jiremsen exchvvdee gert ni turvvlex ni xolgvi b,xad, ta nar ulsiin xurunguur ingej toglox u? 1 dvvregt 1 emnelegch gesen barij boloxgvi yu? eswel xudaldaani tuw ,xvns baraani chigleleer, bariwal xeden myangan ajilgvi xvn ajiliin bairtai bolox bol?
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.21.162)
    Солонгос киног хорьж хаах нь зөв
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • bilig (202.21.100.250)
    Hewleliinhan buruu medeelel tugeedeg ni mash ih, bur arai l ih. ted nar chini uursduu ene ardchilaliin baganiig tsuuruulaad baina. herwee ingeed zarim neg hewlel tv iig haawal chanartai hed ni uldwel deer l bolwuu. gehdee unendee naadah chini zgr mongol ys zanshiliin aguulagatai content TV nuud beldeed tsatswal sanhuujuulne gedgee ilerhiilsen yum bishuu.
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • ***** (202.21.106.166)
    yanhaan zai,laaa
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Батгэрэл (202.21.116.150)
    Нээрээ л буруу ойлгож нийтлэлээ бичжээ. Тухайн 5 тэрбум төгрөг чинь тусдаа хөтөлбөр санхүүжүүлэх зорилготой. Үндэсний хэв шинж агуулсан нэг ангит болон олон ангит кино санхүүжүүлнэ. Үүний тулд хүмүүс төслөө бичиж очоод төсөл нь шалгарвал санхүүжилт олгоно. Түүнээс ТВ-үүдэд тарааж өгөх тухай нэг ч үг өгүүлбэр байхгүй
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (112.72.13.238)
    асужудал солонгорс кинонд байгаань үнэн Оюунгэрэлдээ биш Монгол контент гэж байх л ёстой тусгаар улс юм бол Монгол дархлаагаа ТВнүүдэд зохих хэмжээнд шалгуур цензур тавих ёстой.
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • сссс (122.201.21.162)
    Энэ хэдэн сайд нараас арай дээр нь Оюунгэрэл байжээ
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
    • chi hol anduurchee
      2014 оны 11 сарын 26
  • бббб (122.201.21.162)
    Асуудал Солонгос кинонд байна
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • зочин (122.201.21.3)
    энэ хоёр нам бие биегүйгээр амьдрах аргагүй болсон бол иргэдийн толгойг угааж солиорч байхаар зүгээр л нэг нам болоод амар сайхандаа жаргаач дээ олигархиудын санаа хэзээ ч хаана ч нэг л байдаг болтой үүнийг сайн баталж байна Батчимэг авгай өмнөх засгаа их хүчин тавьж байгаад унагаачихаад одоо хэдхэн хоногийн дараа засаг тогтвортой байх ёстой гэх нь ичих нүүргүй орон гаран нь дэндсэн хүүхэн үү дээ ичиг ичиг хүмүүс мартахгүй л болов уу даа
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.70.46.201)
    Solongos kino uzj bsnaas dr zuw
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (112.72.13.243)
    xiie gevel mongogyi ch sain saixan nevtruuleg zondoo l xiidiisht lalruudaa
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Mongol Omogshil (103.23.51.1)
    Oyungerel saidaa naad televizuuddee bidgii zugeer hool ug , taa naad 5 ni terbumaaraa MOngol ulsiin soyoliig gaihan taniulah tom televiz baiguulchih, hendech yuch mungu uguhgvi tootoi heden zuraglaach setguulj evluulegch baidag tegeel udurt togtson tsaagaar durtai yos zanshil soyoloo heneesch guihgvi damjuulchihan. ydaj ulsad maani heden camer shiree sandal neg 2-3 davhar ul hudluh bair uldeh yumshuudee,
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.215)
    Дэмжиж байна. Ардчилал, эрх чөлөө гэдэг чинь дураараа дургихын нэр биш л дээ хүмүүсээ
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Mongol omogshil (103.23.51.1)
    Mongol orond 200 garui yamarch hereggvi televizuud baidag ted ni bugdel neg tsagt medeegee gargaj daraa ni reclamaa gargaj tegeed neg solongos serialaar bumbugduj baidag.Mongol hunii seteghuid ymarch hereggvi hogiin yum gargaj baidag , uzdeg hunch baihgvi iim utaggvi zuil olon baisnaas boditoi hed ni tsuuhun baisan ni deer, MOngolchuud bid nutag hoshuugaaraa huvaagdaj bas nam talaaraa huvaagdaj mun ni deer ni ene olon hereggvi televizuudeer tarihaa ugaalgaj baruunii bolon solongosiin soyloor uvchilj bna shudee. daanch uzeh yum yuch baidaggvi hogiin olon televizuud tsuuruusei.
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Uzegch (103.229.120.18)
    Uzegch Ta nar ter Mongol kontentin tuhai yadahdaa neg udaa unshchaach yu ch medehgui tgd eldev hudal yum bichih dontoi tend tv d huvaaj ugnu gesen yum ogt bhgui zuv sh te iim teneg olon tv r yadiin zar hov 2 s uur yu ch gardaggui sh teeee
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.143.198)
    Шазгар авгай ухэр буугаа тавьлаа
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • 5 (103.9.91.146)
    Дэмжиж байна. Тусгаар улс гэж байгаа бол бодлогоор зарим зүйлээ зохицуулж байх хэрэгтэй
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (125.143.237.36)
    korea kino dandaa gargaad bdag tv es bolj ingehees oor araggui bolloo do. korea arai dendsen shude
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Улайрсан алуурчныг шууд буудаж болно. Авилгалчдыг (112.72.13.157)
    Улайрсан авилгалыг зогсоох хэцүү гэдэг үнэн. Улайрсан алуурчныг шууд буудаж болно.
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • zochin (202.170.69.34)
    zob demjij bna
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    8 цаг 41 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    9 цаг 3 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    12 цаг 58 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    14 цаг 9 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    14 цаг 24 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    14 цаг 27 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    15 цаг 7 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    16 цаг 42 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    18 цаг 56 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    19 цаг 3 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    19 цаг 21 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    19 цаг 31 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    20 цаг 9 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    20 цаг 38 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    20 цаг 52 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    20 цаг 58 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК