Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бидний улс эв санааг нэгтгэвээс хүрэхгүй газар гэж үгүй...

2014-11-27
0
ЖИРГЭХ

    сайханбилэгЕрөнхий сайд Ч.Сайханбилэг хамтран ажиллах албан ёсны урилгыг парламентад суудалтай намуудад хаяглан хүргүүлжээ. Гүйцэтгэх засаглалыг тэргүүлж буйн хувьд гаргасан түүний улс төрийн анхны шийдэл хэмээн үүнийг нэрлэж болно. Улс орныхоо бодит байдалд тулгуурлан эрүүл дүгнэлт хийж, хүчээ нэгтгэхийг зоригтой уриалсан нь Ч.Сайханбилэгийн хувьд шийдмэг алхам байлаа. Нөгөө талаар залуу хүний хувьд улс төрийн хуваагдал, хагаралаас татгалзан, эвлэлдэн нэгдэхийг гол зарчмаа болгож байгаа нь олзуурхууштай нүүдэл болов. МАН өнгөрсөн хугацаанд АН-аас сонгогдсон Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг  гурван ч удаа өргөн барьсан. Тухай бүр МАН-ын дарга М.Энхболд гурван адил тайлбар өгсөн. Товчхондоо бол “МАН төрийн тогтворгүй байдлыг хүсээгүй, алдаагаа залруулж, ард түмнийхээ төлөө ажиллахыг шаардан,  хямралаас гарах арга замыг  эрэлхийлж байна” хэмээсэн хариултыг эрхэм М.Энхболд сонгогч олны нүүр өөд харж байгаад өгсөн билээ. Хамгийн сүүлд Н.Алтанхуягийг тамгаа хүлээлгэн өгөхөд мөн л энэ хариултыг өгсөн бөгөөд АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжин ажиллана хэмээн ам алдаж байсан нь мартагдаагүй байна. Гэвч үнэн хэрэгтээ МАН төрийн тогтворгүй байдлыг хүсээгүй гэсэн гэнэн, цагаахан тайлбараасаа буцсаныг олон нийт мэднэ. АН-аас Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэхэд бүтэн өдрийн турш хуралдан, татгалзсан шийдвэр гаргасан нь саяхан.

Эдийн засгийн хямралтай хүнд үед гүйцэтгэх засаглал эзэнгүй хагас сар болчихоод байхад ийнхүү 2016 оныг харсан улс төрийн тоглоом тоглож эхэлсэн нь цагаа олоогүй хэрэг байлаа. Тиймээс ч төрийн тогтвортой байдлыг хүсэмжлэн, эдийн засгийн байдал дээрдэхийг хүлээж буй ард түмний хувьд МАН хадны мангаанаас өөрцгүй харагдаж буй юм. Монголын төр Ерөнхий сайдгүй 14 хоноход ноён долларын ханш даруй 50 төгрөгөөр өссөн нь улс төрөөс шалтгаалах эдийн засгийн нөхцөл байдлын үнэн дүр зураг билээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэдий өөрийг нь дэмжээгүй ч МАН-д мөн л хүчээ нэгтгэн, эвлэлдэн ажиллах анхны урилгаа хаяглажээ. Энэ бол нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэсний улмаас хийж буй түүний нүүдэл. Төрийг тогтвортой, хүртээмжтэй байлгах гэсэн Ч.Сайханбилэгийн санаа үнэн хэрэгтээ 2016 оны сонгуулийг чиглээгүй нь эндээс харагдана. Төрөө тогтворжуулъя, эв нэгдлээ бэхжүүлье, эвтэй, хүчтэй Монгол улс руу гаднын хөрөнгө оруулалтыг татъя гэсэн түүний бодлого зүй нь улс төрд С.Баяраас хойш дахин ирж буй эрүүл хандлага, эрүүл онош, шудрага зарчим юм. Ч.Сайханбилэг ил тодоор “Хамтарч хямралаас гаръя, үр дүнг нь хамтдаа үзье, алдаа байвал хамтдаа залруулъя” хэмээн уриалж буй нь энэ. Одоогийн байдлаар парламентад суудалтай улс төрийн хүчнүүдийн МАН-аас бусад нь эвлэлдэн нэгдэхийн ач холбогдлыг ойлгон хүлээж авч буй юм.

Харин МАН-ыг олон нийт анхааран ширтэж байна. Төрийн тогтвортой байдлыг эрхэмлэнэ хэмээн ярьж, амласаар ирсэн МАН төр барих туршлагатай улс төрийн хүчний хувьд шинээр байгуулагдах Засгийн газарт хувь нэмрээ оруулбал эдийн засгийн хямралтай хэдий ч Монгол улс туурга бүтэн, тооно тэгш, багана бүрэн болох билээ. Гадаадын хөрөнгө оруулалт Монголоос зайгаа барин зугтах болсны хамгийн том шалтгаан нь манай улс төрийн хүчнүүдийн хагарал бутрал, нэгнийхээ эхлүүлсэн ажлыг нөгөөх нь татан унагадагт байсан. Мэдээж, хуулийн таатай нөхцөл, татварын эрүүл орчин нөлөөлсөн хэдий ч хэрүүлтэй айлаас хишиг буян зайлна гэгчийн үлгэрээр орсон нь үнэн юм. Харин өдгөө Ч.Сайханбилэг тэр нэгэн цагт МАН-ыг үндэслэгч Д.Сүхбаатарын хэлсэнчлэн “Бидний улс эв санааг нэгтгэвээс хүрэхгүй газар, биелэхгүй зорилго гэж үгүй билээ” хэмээн хэлж чадлаа.

Саяхан “Ройтерс” агентлагийн сурвалжлагч “Монгол Улс дэлхийд томд тооцогддог ашигт малтмалын орд газруудтай хэдий ч түүнийгээ эргэлтэнд оруулах боломж өнөөг хүртэл бүрдэхгүй байгаа бөгөөд улс төрийн тогтворгүй байдал нь энэ улсын эдийн засгийн хямралд нэрмээс болж байна” хэмээн “Эдийн засгийн хямралтай байгаа Монгол Улс шинэ Ерөнхий сайдтай боллоо” нийтлэлдээ дурдсан байсан. Тэгвэл хямралыг гэтлэх түлхүүр нь төрийн тогтвортой, эв нэгдэлтэй байдал гэдгийг Ч.Сайханбилэг олж харжээ. Харин бусад улс төрийн хүчнүүд хэрхэн үзэж байгаа нь сонин. Магадгүй эндээс Монголын улс төрийн намуудын үнэн дүр төрх, мөн чанар харагдах учиртай. Тэд төр болж тоглоод өдий хүрэв үү, төрийн төлөө зүтгэв үү гэдгийг ялгаж салгах сүүлийн хариулт нь энэ байх болно.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    8 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    9 цаг 1 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    12 цаг 57 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    14 цаг 8 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    14 цаг 22 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    14 цаг 26 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    15 цаг 5 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    16 цаг 40 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    18 цаг 54 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    19 цаг 2 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    19 цаг 20 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    19 цаг 30 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    20 цаг 7 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    20 цаг 36 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    20 цаг 51 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    20 цаг 57 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК