Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МҮЭ, АОЭХ МАН-ын бага хурлын гишүүдэд ЗГ -т хамтрах саналыг дэмжих уриалга гаргажээ

2014-11-27
0
ЖИРГЭХ

 мүэх                   Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон даруйдаа УИХ -д суудалтай нам болон эвслийн бүлгүүдэд засгийн газарт хамтрах саналыг хүргүүлсэн юм. Үүнтэй нь холбоотойгоор нам болон эвслийн бүлгүүдээс ажлын хэсэг томилон гаргасан. Өчигдрийн байдлаар ажлын хэсгүүд эхний уулзалтуудаа хийсэн юм. Тэгвэл МҮЭ, АОЭХ МАН-ын бага хурлын гишүүдэд Засгийн газарт хамтрах саналыг дэмжих уриалга гаргажээ. Тэрхүү уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.







Эрхэм хүндэт МАН-ын бага хурлын гишүүдээ!

Үүсэн байгуулагдсан цагаасаа Монголын ард түмний сайн сайхан амьдрал, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө бүх үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирсэн түүхэн уламжлалтай МАН, түүний мянга мянган гишүүд, дэмжигчид болон намын бага хурлын гишүүд та бүхэнд XYII жарны “Ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 4-ний өдрийн барилдлагатай өлзий бүрдсэн шарагчин үхэр өдрийн мэндийг дэвшүүлье.

Бидний эх орон Монгол улсыг маань бурхан тэнгэр ивээн тэтгэж, байгалийн гамшиг, зуд зурхангүй, сүргээрээ эсэн мэнд, ард олон маань   элгээрээ энх амгалан байгаа ч эх орны маань улс төрийн нөхцөл байдал гүн гүнзгий хямралд орж, эдийн засгийн байдал асар ихээр хүндэрч, ард иргэдийн маань аж амьдрал доройтох өнгө аяс, төлөвтэй 2015 оныг угтахаар толгой гудгар, сэтгэл санааны дарамттайгаар түмэн олон, мянга мянган сонгогчид чинь өдөр хоногийг итгэл муутай өнгөрөөж байна.

Ийнхүү улс төр, эдийн засаг хямарч хүндэрсэн, ялангуяа Засгийн газраа бүрдүүлж чадахгүй байгаагийн улмаас төрийн ажил цалгардаж, шийдэх ёстой олон асуудал хүлээгдэж буй энэ хүнд нөхцөл байдлаас гаргах асуудалд улс төрийн хамгийн туршлагатай, олон жил төр барьсан тулхтай улс төрийн хүчний хувьд Монгол Ардын Намыг ихээхэн анхааралтай хандаж, УИХ дахь намын бүлэг болон Удирдах зөвлөлөөрөө хэлэлцэн гишүүдийнхээ санал бодлыг сонсож, Монгол Улсын төрийн өндөр албан тушаал хашиж байсан, олон жил төр, засаг удирдсан туршлагатай зөвлөхүүдтэйгээ зөвлөлдөн олон талаас нь уг асуудлыг ул суурьтай авч хэлэлцэж байгаад бид талархаж байна.

Монгол улсад нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, нийгмийн тайван байдлыг хангах, баялаг бүтээх үйлсэд голлон оролцох үүрэгтэй төрийн бус байгууллагуудын хувьд Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоод мөн л эх орныхоо улс төр, эдийн засгийн хямрал хүндрэлд санаа зовж, энэ талаарх гишүүд дэмжигчдийнхээ байр суурь саналыг Та бүхэнд уламжлан дамжуулах нь зүйтэй гэж үзэж энэхүү сонордуулгыг хүргэж байна. Үүнд:

1. МАН шинээр томилогдон ажиллах Засгийн газрын бүрэлдэхүүнд орж, төрийн ажлын өндөр туршлагатай ажилтнуудаа томилон ажиллуулж улс орноо хямрал, хүндрэлтэй нөхцөл байдлаас гаргах, эрхэм хариуцлагатай үйлсэд бусад улс төрийн хүчнүүдтэй хамтран ажиллах нь танай намын эрхэм зорилтуудын нэг гэж бид үзэж байна. Ийм шийдвэрийг танай намын Удирдах зөвлөл, намын бага хурал гаргаж чадна гэдэгт бид итгэлтэй байна.

2. Эх орныхоо хөгжил цэцэглэлийн төлөө хамтран ажиллах ухаалаг улс төрийн шийдвэр гаргахыг түүх, цаг үе шаардаж байна (Танай хоёр нам өнгөрсөн сонгуулийн хугацаанд (2008-2012 онуудад) хамтран ажиллаж Монголын эдийн засгийн 17-23 хувийн өсөлтийг бий болгож чадсан, улс төрийн тогтвортой байдлыг хадгалан олон улсын тавцанд эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, гадаадын хөрөнгө оруулалтыг асар ихээр татсан, манай улсын дэлхийд өрсөлдөх нэр нүүр болох томоохон төсөл хөтөлбөрүүдийг шийдвэрлэн эхлүүлж, хамгийн олон ажлын байр бий болгож байсан зэрэг олон амжилт гаргаж байсан).

3. Хэрэв энэхүү түүхэн үед, цагийн амьдралаас урган гарч буй шаардлагыг умартан, хамтран ажиллах хариуцлагаас татгалзан, уснаас хуурай гаргана хэмээн хөнгөн, өнгөц бодвол ихээхэн эндүүрэл болох бөгөөд ард иргэд танай намд сэтгэл дундуур үлдэнэ гэдгийг Та бүхэн гүнээ ухамсарлан ойлгож байгаа гэдэгт бид найдаж байна.  Өнөөдөр үүссэн хүндрэлийн хариуцлагыг сөрөг хүчний хувьд ч, орон нутгийн удирдлагын тодорхой хэсгийг танай намын гишүүд удирдан ажиллаж байгаагийн хувьд ч МАН хуваалцах түүхэн хариуцлага, үүргээсээ бултан гарах боломжгүй цаг үеийг улс төрийн хамгийн туршлагатай хүчин ойлгох буй заа.

4. Та бүхэнд Монгол улсын хөгжил цэцэглэлтийн төлөө нэг намын эрх ашиг, амбицтай гишүүдийн хувийн үзэл бодол байр суурьт үл хөтлөгдөн, дараагийн сонгуульд цэвэр байж ялах гэсэн гэнэн хөнгөн мөрөөдөлд хөтлөгдөлгүй нэг засгийн газарт хамтран ажиллаж  улс орноо эдийн засгийн хямралаас гаргах, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө улс төрийн туршлага, оюун ухаан, МАН-ын хүний нөөцийн чадавхийг зориулан ажиллахыг Та бүхэнд уриалж байна.

МАН-ын бага хуралд амжилт хүсье.

МАН-ын бага хурлын гишүүдийн оюун хурц, ухаан цэлмэг, шийдвэр мэргэн байх болтугай.

 

 
Монголын ажил олгогч эздийн                           Монголын Үйлдвэрчний Эвлэлийн

Нэгдсэн Холбоо                                                           Холбоо
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (112.72.11.119)
    Zasag avch yavah zuv bodlogo baihgui dee bish. Ed naryg zasagt oruulahgui bol buh gargah huuli togtoomjiig haagaad gargahgui hundlun hevtchih uchraas l argaguin erhend hamtrah sanal tavij bna. Hervee AN-d diilenh olonhiin suudal oldson bol MAN-tai mangui uls ornoo avaad yavah baisan daa
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • зочин (202.179.11.94)
    зөв хамтар
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • зочин (202.179.11.94)
    МАН -гүйгээр засаг авч явж чадахгүй нь харагдлаа үнэнд гүйцэгдэнээ гэж..
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • иргэн (202.179.22.5)
    МАН хамтрах хэрэггүй.Хамгийн доромжлол 2 жил хүртээ биздээ.Одоо өөрсдөдөөр нь хариуцлагагүй зүйлийг нь үүрүүлж ард түмэнд АН-хан болон МАХН-ханыг ямар хүмүүсээр төр байриулсаныг мэдрүүлэх хэрэгтэй.Хамтар гээд байгаа хүмүүс бүгд АН-н гар хөл бологсод.Хэрвээ эдийн засаг сайжрахгүй бол МАН-руу буруугаа түлэхэд бэлэн шүү АН-хан.Анханаасаа АН-хан МАХН гэдэг арчаагүй намтай эвссэн чинь одоо гай болж байгаа энэ АН-хаан.Бүү хамтар МАН-хаан.
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    АН-ын бүлгийн дарга Э болон 9 асан А нарыг АН-аас хөөсөн цагт АН-тай хамтарна гээд кэвтчих, ер нь хангалттай доромжлуулсан болохоор эвсэх хэрэг ю байна
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    8 цаг 41 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    9 цаг 3 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    12 цаг 58 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    14 цаг 9 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    14 цаг 23 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    14 цаг 27 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    15 цаг 7 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    16 цаг 42 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    18 цаг 55 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    19 цаг 3 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    19 цаг 21 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    19 цаг 31 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    20 цаг 9 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    20 цаг 38 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    20 цаг 52 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    20 цаг 58 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК