Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Мөнхбат: МАН-аас биш биднийг урьсан улс төрийн хүчнээс л шалтгаална

2014-12-01
0
ЖИРГЭХ

    DSC_0296УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, Н.Номтойбаяр нар мэдээлэл хийв. Мөн засагт хамтрах талаар гаргасан Бага хурлын шийдвэрийн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдээлэл өглөө.

МАН-ын үндсэн дүрмийн дагуу Засгийн газарт хамтрах эсэх асуудлыг Бага хурал шийддэг. АН, МАН-ын бүлгийн зөвшилцлийн ажлын хэсгүүд дөрвөн удаа уулзаж, баасан гаригт зөвшилцлийн санамж бичигт гарын үсэг зурсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс засагт хамтрах эсэх талаар МАН-д тавьсан саналыг УИХ дахь МАН-ын бүлгээр дөрвөн удаа, Удирдах зөвлөлөөр гурван удаа хэлэлцсэн. Бага хурлыг хуралдуулахын өмнө 21 аймаг, есөн дүүргийн намын хороодын улс төрийн шийдвэрийг сонсож, нийслэл, орон нутгийн 2500 хүний дунд экспресс судалгаа хийсэн гэж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэллээ. МАН-ын Бага хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Засгийн газарт хамтран ажиллах саналыг дэмжсэн. Энэ саналыг дэмжихдээ Бага хурлын гишүүд хэд хэдэн зарчмын асуудлыг хөндсөн байна. Эдийн засаг хямарсан энэ үед МАН намынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавих бус, улс орныхоо эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлэх ёстой гэсэн байр суурь Бага хурлын гишүүдийн дунд давамгайлж байсан. Хэрвээ засагт хамтрах саналыг хүлээж авахгүй бол эдийн засгийн хямрал цаашид улам хүндрэх магадлалтай учир эхний ээлжинд уналтыг зогсоохын төлөө ажиллах нь чухал гэсэн саналыг Бага хурлын олон гишүүд хэлснийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдээллээ. Бага хуралд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илгээлт явуулсан, олон иргэний нийгмийн байгууллага улс орон, ард түмнийхээ эрх ашгийг бодолцож шийдвэр гаргахыг уриалсан байна.

"Зөвшилцөх баримт бичигт нэг ч сайдын томилгооны асуудал хөндөгдөөгүй. Бид засагт хамтарсан тохиолдолд улс төр, эдийн засгийн хүрээнд зарчмын ямар асуудлаар зөвшилцөхөө тодорхой болгосон. Жишээлбэл, Оюутолгой, Тавантолгойг эргэлтэд оруулах, өр зээл, сонгуулийн хууль гэх мэт олон асуудлаар санал солилцсон" гэж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэллээ.

Үүний дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Дараагийн Засгийн газарт "давхар дээл"-тэй хүмүүс ажиллуулах уу?

Д.Оюунхорол:-Сөрөг хүчин байхдаа бидний ярьж байсан гол зарчмын асуудлууд бий. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихыг хориглох Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг манай намын бүлэг дэмжиж байсан. Өмнө нь энэ асуудал яригдаж байхад "Үндсэн чиг үүргийн яамны сайд нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно. Энэ бол 30 хувь гэсэн үг. Харин үлдсэн 70 хувьд нь мэргэжлийн сайд томилох нь зүйтэй гэсэн" байр суурьтай байсан. Тиймээс бид өмнөх байр сууриа баримталж хэлэлцээрт орно. Цаг хугацаа бага учраас салбараа сайн мэддэг мэргэжлийн хүн байх ёстой. Чадварлаг, мэргэжлийн Засгийн газар байх ёстой гэсэн зарчмыг баримтална.

-2012 оны сонгуулийн өмнө хамтарсан Засгийн газраас АН гарч байсан. Харин танай нам яг үүн шиг 2016 оны сонгуулийн өмнө гарахгүй гэх баталгааг өгч чадах уу?

Ж.Мөнхбат: -2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахад МАН ороогүй байж өнөөдөр засагт орох гэлээ гэсэн мэдээлэл яваад байна. Энэ бол ташаа ойлголт. Тухайн үед Ерөнхий сайд Н.Алтанхуягт засгаа байгуулахдаа санал тавиагүй. Хоёрдугаарт, МАН парламентад 45 суудалтай байхдаа АН-ыг засагт урьж ажилласан. Хоёр нам хамтарсан хугацаанд улсын эдийн засаг түүхэнд байгаагүй 17 хувийн өсөлттэй болж, ард иргэдийн цалин тэтгэвэр нэмэгдэж, томоохон төслүүд гацаанаас гарч байсан.

 МАН олон жил ачааны хүндийг үүрч явсан улс төрийн тулхтай хүчний хувьд эргэж буцаад байдаггүй. Таны асуусанчлан засгаас гарах эсэх нь бидэнтэй хамтран ажиллах АН нь хийж хэрэгжүүлнэ гэсэн ажлаа хэрхэн хийхээс, баримтална гэсэн зарчмууд дээрээ хэр үнэнч байхаас л шалтгаална. Энэ бол МАН-аас биш биднийг урьсан улс төрийн хүчнээс л шалтгаална.

-МАН засагт хамтарснаар эдийн засаг яаж сайжрах вэ. Сөрөг хүчний хяналтыг хэн яаж тавих вэ. Та бүхэн сөрөг хүчин байхдаа засаг төрийн ажилд шүүмжлэлт байр сууринаас ханддаг байсан шүү дээ?

Ж.Мөнхбат: -Хамтарна гэдэг бол бүх буруу юмыг өөгшүүлээд таг дуугүй болж амаа үдүүлнэ гэсэн үг биш. Зөв бодлогыг дэмжиж, буруу бодлогыг шүүмжилж л явна.

Н.Номтойбаяр: -Засагт хамтарлаа гээд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ярьж байсан зүйлээсээ бид ухрахгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө хяналт тавьж зөв алхмыг хийнэ. Энэ бол хяналтын чухал хэлбэр. Ардын нам энэ засагт орсноороо эдийн засаг сайжрах уу гэж асууж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын маань эдийн засаг, нийгмийн байдал маш хүнд байдалд орсон. Үүнтэй хэн ч маргахгүй байх. Мэдээж хамтарснаараа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл найдвар сэргэнэ. Мэргэжлийн чадварлаг боловсон хүчний томилгоог бид хийж ажиллана. Унаад байгаа эдийн засгийг зогсоож ажиллах нь нэн тэргүүний зорилт. Энэ хүрээнд 1.6 жилийн дотор эдийн засгийг хямралаас гаргах эрчимжсэн богино хугацааны төлөвлөгөөг боловсруулж ажиллахаар зөвшилцсөн. Тиймээс эхлэх цэгээ ард иргэдэд ойлгуулж ажиллана.

Д.Оюунхорол: -МАН-ын төр барьж байсан туршлага, боловсон хүчний нөөцийг улс орны эдийн засаг хямарсан үед ашиглах ёстой. Юуны өмнө эдийн засгийн уналтыг зогсоох ёстой. Улстөржиж цаг алдахгүй, хагарлыг улам дэвэргэхгүйгээр ийм хүнд үед улс орноо, ард түмнээ бодох нь зөв зүйтэй гэж Бага хуралд үг хэлсэн хүмүүс хэлж байсан. Бид улс төрийн соёл гаргаж байна. Ардчилсан нийгмийн үнэт зүйл бол зөвшилцлийг бий болгох явдал. Харин энэ зөвшилцлийг бий болгож чадвал ард түмний амьдрал дээшлэх, улс орон хөгжих боломж бий болно.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.229.123.245)
    Өмхий хар манан татаж Улс төрч баячуудын дарлал эхэллээ. Монгол баян хүнтэй байсан. Өнөөгийнх шиг увайгүй хулгайч баянтай байгаагүй.
    2014 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.14.38.2)
    “Улс төрөөс баяжуудыг тусгаарлах ёстой. Мөнгөнд хэт сонирхолтой хүмүүс улс төрд аюултай. Тийм хүмүүс хөрөнгөө арвижуулах, арилжаа наймаа, үйлдвэрлэл эрхлэхэд өөрийгөө зориулдаг. Харин улс төр бол бүх нийтийн аз жаргалын төлөө тэмцэл юм шүү дээ” гэж ярьжээ.
    2014 оны 12 сарын 01 | Хариулах
  • наран (150.129.142.32)
    энэ цаг үед зөв шийдвэр гэхдээ.ах нам нь ах шиг байж дүү нам нь дүү шиг байхдаа хэл амаа ололцож албан тушаал_ амин хувийнхаа амбицийг дарж хэлж байгаа үгэндээ хүрч мэргэжлийн төлөвшсөн зөвхүнээ яаи тамгын газартаа ажиллуллах нь зөв байх.харин хуучин нөхдөө дахин сайдад тавиад байх юм бол эдийн засаг сэргэж ард бидний амьдрал дээшлэнэ гэдэгихудлаа энэ чөтгөрийн тойрог шиг замаасаа гарах цаг нь болсон гэж бодож байна.давхар дээлинй тайлах нь л зөв шүү дээ.хүрэлсүх шадар болж төрийг үймүүлэхгүй л байгаасай даа.тулхтай л хүн гэж бодсон үгүй юм байна даа.одоо бас л багаа бүрдүүлэнэ гээд нөгөө ширээнийхээ хүүхэн отгонцэцэгийгээ ичихгүй дагуулаад л явах байхдаа
    2014 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (124.158.107.83)
    яг зөв.зөв шийдвэр гаргажээ.
    2014 оны 12 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    7 цаг 36 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    7 цаг 57 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    11 цаг 53 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    13 цаг 4 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    13 цаг 18 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    13 цаг 22 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    14 цаг 1 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    15 цаг 36 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    17 цаг 50 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    17 цаг 58 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    18 цаг 16 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    18 цаг 25 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    19 цаг 3 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    19 цаг 32 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    19 цаг 47 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    19 цаг 53 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК