
Засгийн газраас өнөөдөр 11 цагт хэвлэлийн хурал зарласан байна. Хэвлэлийн хурлаар сэтгүүлчдэд өгөх мэдээлэл юун тухай байх нь одоогоор тодорхойгүй байна. Тэд өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдааны талаар мэдээлэл өгөх эсвэл шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар тайлбар хийж ч болзошгүй гэж эх сурвалжууд таамаглаж байгаа юм. Өчигдөр орой АН-ын ҮЗХ хуралдаж МАН-тай хамтран Засгийн газар байгуулах шийдвэрийг эцсийн байдлаар гаргасан.