Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: ”Михайлд бодол бий” гэдэг шиг бидэнд бодож байгаа зүйл бий

2014-12-02
0
ЖИРГЭХ

 баасанхүү    “Шударга ёс” эвслийнхэн Засгийн газар хамтран байгуулах эсэх нь тодорхойгүй байна. Тэд нэгдсэн шийдвэрээ гаргаж чадахгүй яваа сурагтай. УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй энэ тухай ярилцлаа.
 “Шударга ёс” эвслийнхэн Засгийн газар хамтран байгуулах эсэх нь тодорхойгүй байна. Тэд нэгдсэн шийдвэрээ гаргаж чадахгүй яваа сурагтай. УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй энэ тухай ярилцлаа.

-МАН-ынхан Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтарч ажиллахаа мэдэгдчихлээ. Энэ тал дээр?

-МАН Засгийн газарт орох тухай асуудал нь шинэ юм биш. Аль  өнгөрсөн долдугаар сард энэ намынхан Хөвсгөл аймаг руу зугаалгаар явсныхаа дараа интернэтэд ийм мэдээлэл тараасан шүү дээ. “МАН-аар Засгийн газар дутаж байна. Тэдний оюун ухаан ард түмэнд үнэхээр л хэрэгтэй юм биш үү” гэсэн мессежийг тараасан. Харин МАН-ынхан өөрсдөө АН руу гүйгээд ирсэн нь жаахан ичмээр юм боллоо. Засгийн газрыг унагаах гэж ямар их гүйсэн билээ, тэд. Үүнийгээ мартаад “Хоёулаа хамтарч ажиллая” гээд ирж байгаа нь жаахан харамсалтай. Би нэг зүйлд гайхаад байдаг юм. МАН-ынхан ингэж их ой санамж муутай юм уу эсвэл санаатай мэдэхгүй царайлдаг юм уу. Бүү мэд. АН-ын Засгийн газрыг ямар их өөнтөглөж байлаа. Одоо бол “АН-ынхан та нарт хайртай шүү” гээд ирж байгаа нь үнэхээр ойлгохгүй юм. Ер нь тэгээд хөндлөгөөс харахад МАН-ынхан Засагт орохгүй бол энэ улс орон чинь балрах гээд байгаа юм биш үү. МАН-ын өнцгөөс харахад хамтрах нь зөв. АН болоод МАХН-ын өнцгөөс харахад буруу. Яагаад гэвэл МАН-ынхан Засагт орохгүй болохоор өөрсдөө сүйрлийн ирмэгт тулчихаад байгаа байхгүй юу. Бизнесмэнүүдээс нам санхүүжүүлэх мөнгөө нэхдэг байсан. Гэтэл тэр боломж нь байхгүй болчихсон. Хоёрдугаарт, тэднийг элдэв янзын зүйл ярихаар эрүүгийн хэрэгт татчих гээд байх юм байна шүү дээ. Энэ өнцгөөс нь харахад МАН-ын гишүүдийг ойлгох л юм. Хөөрхий минь тэгээд засагт яаралтай орохгүй бол 2016 оны сонгууль тэдэнд бүрхэг болох гээд байгаа бас нэг шалтгаан байна. Засгийн газарт орж ажиллачихаад ард түмэндээ юм хийсэн мэт харагдах шаардлага тэдэнд бий.

-Тэд намынхаа эрх ашгаас илүү ард түмнээ бодлоо гэж мэдэгдээд байгаа шүү дээ?

-Юу гэж ард түмнээ боддог юм, энэ МАН-ынхан. Улс орон, ард олон гэхээс илүү энхрий хайрт намаа бодож орж байгаа нь хэнд ч ойлгомжтой.  МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын дарга Н.Алтанхуяг хоёр гэрээ байгуулж гарын үсгээ зурсан. Энэ гэрээ  МАН-ыг мөхөл рүү оруулчихлаа гэдэг нь тодорхой болонгуут АН, МАН-ын хэсэг хүмүүс сандарсан даа. 20 жилийн туршид МАН-тай ихэрлээд явчихсан Э.Бат-Үүл нарын хэсэг хүн бажигдсаныг олон хүмүүс мэднэ. Дээрээс нь нам, намаас шургасан, намын үнэ цэнийг мэддэггүй нөхдүүд бужигнасан. Тэд МАН хэцүүдлээ гэж ярихаас илүү АН-д ямар ашигтай бол гэж нэг ч яриагүй. МАН-ын хувьд Засгийн газрын гадаа удаан байхад тун хэцүү байна. Яах вэ, МАН-ынхны орон нутаг дахь гишүүд, дэмжигчид нь харьцангуй шударга хүмүүс юм. Тэд сөрөг хүчин болоод явъя гэж захиад, сануулаад байгаа юм дуулдана лээ. Гэвч тэд сөрөг хүчин болж үзээгүй учраас арга буюу хамтрах гээд зүтгээд байгаа юм. Хамгийн өрөвдмөөр нь Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэж байсан хүмүүс өнөөдөр түүнтэй яаж хамтарч ажиллах вэ гэдэг нь сонин байна. Би МАН-ын энгийн гишүүдээс асуулаа. “Танай ах нар чинь АН-ыг дэмжихгүй гэчихээд өнөөдөр яагаад дэмжих болчихов” гэж. Тэгэхэд “Ч.Сайханбилэг дарга өөрөө яруу алдарт ардын намынхаан гэж бичиг явуулсан” гээд байна лээ. Миний харж байгаагаар хамтрахаас өөр гарц байхгүй бололтой юм. Өөрсдийнх нь өнцгөөс харахад хамтрахаас өөр арга алга.

МАН-ын өнцгөөс харахад хамтрах нь зөв. АН болоод МАХН-ын өнцгөөс харахад буруу. Яагаад гэвэл МАН-ынхан Засагт орохгүй болохоор өөрсдөө сүйрлийн ирмэгт тулчихаад байгаа байхгүй юу. Бизнесмэнүүдээс нам санхүүжүүлэх мөнгөө нэхдэг байсан. Гэтэл тэр боломж нь байхгүй болчихсон.

-АН, МАН-ынхан Засгийн газартай нэгэнт хамтрахаар шийдчихлээ. Харин “Шударга ёс” эвслийнхэн хамтрах уу?

 -Манай намын жирийн гишүүд, дэмжигчид орох шаардлагагүй гэж хэлэх юм. Тэд “АН-ынхан ямар ёс зүйгүй юм бэ” гэж гайхацгааж байна. Хэрэв эвслийн гишүүд байгаагүй бол тэд  Ерөнхий сайдаа томилж чадахгүй байх байсан. Эвсэл байгаагүй бол УИХ-ын даргаа ч томилж чадахгүй байсан. Эвслийн гишүүдийн ачаар УИХ-ын даргаа томилж, Засгийн газраа бүрдүүлсэн нь үнэн биз дээ. Замын дундаас ийм ёс зүйгүй, авиргүй зан гаргах байсан юм бол яах гэж анхнаасаа хамтарсан юм. “АН-ын удирдлагууд арчаагүй юм байна” гэсэн дүгнэлтийг манай намын жирийн гишүүд өгч байна лээ.  Шударга хэлэхэд “Михайлд бодол бий” гэдэг шиг бидэнд бодож байгаа юм бас бий.

-“Шударга ёс” эвслийн АН-тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа юу. Хүчин төгөлдөр байгаа бол энэ Засагт хамтрах шаардлага гарах нь?


 -АН болоод “Шударга ёс” эвсэл 2012 онд хамтран мөрийн хөтөлбөрөө тодорхойлж гэрээ байгуулсан хоёр хүчин. Хэрэв одоо “Шударга ёс” эвслээс энэ Засагт хамтрахгүй гэвэл АН-ынхан мөрийн хөтөлбөргүй болно. Яагаад гэхээр АН, “Шударга ёс” эвсэл хоёрын хамтарсан мөрийн хөтөлбөр нэг нь гарвал дуусгавар болно. Эцэст нь өнөөх МАН-ынхаа мөрийн хөтөлбөрийг биелүүлэх, хэрэгжүүлэх шаардлага гарах бололтой. Тэгээд ч МАН-ынхан 2015 оны төсвийн тухай хуулийг нь баталж өгсөн гээд байсан биз дээ. Миний ойлгож байгаагаар орон нутгийн эрх мэдлээр наймаалцаж МАН-АН-ыг үүсгэж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, АН-ынхан орон нутаг дах эрх мэдлээ өгье гээд наймаалцлаа. Энэ бол худлаа биш.

-Та хувь гишүүнийхээ зүгээс эвслийг Засгийн газарт хамтрах эсэхэд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би орохын эсрэг байна. МАНАН гэдэг чинь МАН, АН-ынхан нийлсэндээ ч юм биш. Тэд төрийг барихдаа хяналтгүй төрийг бий болгодог арга барилтай. 2008-2012 оны хооронд азаар гэдэг юм уу даа Австралид байгалийн гамшиг тохиолдож манай улсын нүүрсний үнэ өссөн. Тэгж л огцом баяжсан. Харамсалтай нь тэр мөнгийг МАН, АН-ынхан хуваагаад идээд дууссан. Эдийн засгийг сүйрүүлчихсэн байхад нь 2012 оны дараа бүрдсэн Засгийн газар зам барьж, байшин барилаа. Өнөөдөр Монголбанк ч гэсэн худалдааны алдагдалгүй боллоо. Ололттой зүйл олон байна.

-Эвслийн гишүүдээс таниас өөр орохгүй байхыг уриалж байгаа хүн байна уу?

-Энэ тухай ярих шаардлагагүй. Миний хувьд 2016 оны сонгууль болтол “Шударга ёс” эвслийнхэн маань сөрөг хүчний байр сууриар ажиллах алхам хийх ёстой гэж бодож байна. Гэхдээ энэ Засгийн газар удахгүй биз. Хулгайч нар чинь мөнгөн дээрээ нэгдэж чаддаггүй гэдэг дээ. Тэгэхээр удахгүй байх гэж найдаж байна.

 -Хэрэв эвслийнхэн хамтрахгүй гэвэл цаашдаа задрах уу. МҮАН-ынхан салаад Засгийн газарт орох юм биш биз дээ?


-МҮАН-ынхан орвол орог. Эвсэл ч задарна гэвэл задраг. Энэ асуудал биш. Бид зарчим л ярих хэрэгтэй. Бид 1.5 жилийн төлөө сайдын суудал руу яагаад улайрах ёстой гэж. 2016, 2020 он гээд улс төрийн хүчний хувьд байр сууриа бэхжүүлэх, ард түмнээс оноо авах алс хэтээ бодох учиртай. Холын улс төр харах уу эсвэл нэг жилийн дотор яаж ийж байгаад сайд болох уу гэдэг хоёр харьцангүй ойлголт. Тэгээд ч ард түмний санамжийг хэмжих хэрэггүй, басамжлах ч хэрэггүй.  Ард түмэн улс төрийн намуудын иймэрхүү увайгүй үйлдлийг  огтоосоо мартдаггүй. Мартчихсан мэт харагдаж байгаад гэнэт  саналаа өгчихдөг юм. 

-МАХН-ын дарга Н.Энхбаяраас энэ талаар асууж тодруулсан уу?


-Манай намынхан холбоотой байгаа. Би ч гэсэн холбоотой байна. Даргын зүгээс “Судла,  бүх талаас нь харах ёстой. Яарч шийдвэр гаргах шаардлагагүй. Манай нам ямар ч буруу зүйл хийгээгүй шүү. Бие даасан, бохирдоогүй улс төрийн хүчин гэдгийг ойлгох ёстой” гэдгийг хатуу захиж байна лээ.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Zochin (112.72.13.251)
    Neg l sonin hun sul doroi archaagui tegehdee aztai zaluuu enhbayrt oldoj bgaa ni l endeee
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
  • unshigch (182.160.37.71)
    Unen shuu!! MAHN-n tusheeduud neg zorilgotoi,uursdiin olni tuluu jug hiij zutgeh uilstee unen ch l baigarai! Olon humuus ta narig demjih bolnoo.
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
  • Zochin (202.126.89.199)
    Zaluu hun gehed mundag shudarga hun shuu.
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
  • 99999 (103.229.122.173)
    Nyamdorj henii oimsond havchuulagdaj garch irsen yum be nuguul neg oims shte kkkk. Baasanhuu d amjilt husie bohirdoogui ganz nam bol MAXN monoos mon.
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
  • Сар (122.201.21.134)
    Энхбаяраасаа ч дор хумуус их хуралд зендее л байгаа шуу дээ Харин ч Энхбаяр хийсэн зуйлтэй хун зусардаж явсан хумуус нь мэдэж л байгаа шуу дээ
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (65.49.14.74)
    Ийм л эргүү хүмүүс бидний толгой дээр байгаад бдаг
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
  • Сар (122.201.21.134)
    Зев хэлжээ Ан д итгэж сонгуульд санал Егсен тэр уед манан бас л бие биеийгээ орхиод салцгаасан Байсан самын сонгуулийн дунд шударга эвсэлтэй хуч хавсарч хучээр шахуу их хуралын дарга засгаа бурдуулсэн нь ч унэн Ан шударга байх хэрэгтэй олон сонгуульд болно шуу дээ
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Хүрэн оймсны хавчуурга...
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
  • kkkk (124.202.190.17)
    enkgbayariun bugsiig dolooson erguu. muu umguulugch hiideg bsanaa maxh dagaj guigeel gishuun chi ene yavaa nasandaa gishuun boloh huvitai l bj udahgui duusaa hen ch chamaig dahij songohgui namiin jagsaaltaar garsan huldrai tanai namd bolivson huchin bhgui gants gaigui tbd, ulaan. ter 2 ni man namdaa hairtai
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
  • irgen (202.179.27.165)
    Ene khun l henes ch aikhgui unen baidlig kheljee zorigtoi bai zaluu khun, amjilt khusie
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
    • тэнэг л байхгүй юу, ертөнцийн эзэн л бүх юм мэднэ гэдэг хүн дээ, удахгүй Энхбаяраасаа ч урвана
      2014 оны 12 сарын 02
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    7 цаг 34 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    7 цаг 56 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    11 цаг 51 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    13 цаг 2 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    13 цаг 16 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    13 цаг 20 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    14 цаг 0 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    15 цаг 35 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    17 цаг 48 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    17 цаг 56 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    18 цаг 14 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    18 цаг 24 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    19 цаг 2 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    19 цаг 31 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    19 цаг 45 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    19 цаг 51 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК