Өчигдөр Засгийн газар хуралдсан. Тус хурлаас гарсан шийдвэрийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын ээлжит хуралдаанаар ан, амьтан агнахыг зөвшөөрсөн шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, янгир, буга, саарал чоно, тэх зэрэг цөөн тооны амьтдыг агнах зөвшөөрлийг олгох юм. Мөн амьтдыг янз бүрийн эрсдлээс хамгаалахын тулд сан байгуулахаар болжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Татвар болон мэргэжлийн хяналтын газрын дарга нартай өнгөрсөн долоо хоногт уулзахдаа хяналтын шинэ хууль гартал хяналт шалгалтын ажлыг түр зогсоохыг үүрэг болгосон. Үүний хүрээнд татварын орлого бүрдэхгүй байвал хариуцлага ярихгүй гэсэн байна. Сүүлийн үед ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн нэрээр фэйсбүүк, твиттер хаягуудыг нээж янз бүрийн зүйл бичиж байгаа гэв. Гэтэл Ерөнхий сайд өөрийн нэр дээр албан ёсоор ганц ч хаяг нээгээгүй бөгөөд дээрх аккаунтууд нь бүгд хуурамч гэдгийг Засгийн газрын олон нийттэй харилцах албанаас мэдэгдлээ.
Т.Энхэлээ























































