Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Эрдэнэбат: 2012 онд байгуулагдсан Засгийн газар хуралдах цагийнхаа 60 гаруй хувьд албан тушаал ярьсан

2014-12-02
0
ЖИРГЭХ

АН               АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Одонтуяа нар өчигдөр хуралдсан бүлгийн хурлын талаар мэдээлэл хийсэн юм. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Өчигдөр бүлэг хуралдаад бүлгийн дарга мэдээлэл хийх байсан ч ажлын хэсгийн уузлалт, ҮЗХ-ны хуралдааны шийдвэрийг хүлээх нь зөв гээд өнөөдөр мэдээлэл хийж байна. Улс төрийн шинэ хандлага улс оронд буй боллоо гэж бид үзэж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засгийн байдал өөрлчөгдөж, энэ улс орон зайлшгүй эв нэгдлээ хангаж цаашид энэ хүндрэлээс түргэн хугацаанд гарахад нөлөөлөх улс төрийн шийдвэрийг АН гаргасан. Үнэхээр үүсээд байгаа нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийх цаг болсон. Ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлэх Монгол улсын тогтвортой байдлыг хангахад улс төрийн  намууд хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ хугацаанд өрнөсөн улс төрийн үйл явц үүнд хариулт болно. 2012 онд байгуулагдсан Засгийн газар нийт хуралдах цагийнхаа 60 гаруй хувьд зөвхөн албан тушаал, Засгийн газрын гишүүн, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцээд хайран цагаа дэмий үржээ. Үүнтэй давхцаад уул уурхайн хямралаас үүдсэн эдийн засгийн хямрал хүндэрсэнд бид дүгнэлт хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн гэдгийг олон нийт ойлгож байгаа байх. Тийм учраас бидний өнөөдрийн явагдаж буй улс төрийн үйл ажиллагааг цоо шинэ хандлаг руу чиглүүлэх шаардлага зөвхөн АН-д биш улс төрийн олон нам хүчинд үүссэн гэж ойлгож байгаа. Энэ утгаараа өнгөрсөн долоо хоногийн улс төр нэлээд эрчимтэй өрнөлттэй, харилцан ойлголцолын шинжтэй болж өнгөрсөн. Бидний өмнө хүлээгдэж буй ажил олон байна. Бид эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангахын тулд асуудлыг шийдэх чухал үе ирсэн. Ардчилсан хувьсгал ялсан цагаас хойш өрнөж ирсэн улс төрийн үйл явц зөв байсан уу үгүй гэдгийг дүгнэх цаг хугацааны шалгуур дээр ирлээ гэж үзэж байна. Энэ ч утаагаа бид ажлын хэсгээ байгуулж улс төрийн намуудтай ойлголцолд хүрсэн нь үүний эхлэл боллоо. Энэ долоо хоногтоо багтаж Засгийн газрын бүтцийг УИХ-д өргөн барина. Боломж байвал өнөөдөртөө Ерөнхий сайд УИХ-д өргөн барина. Үүнийг нь УИХ гурав хоногийн дотор хэлэлцэж батлах ёстой. Үүний дараа бид Засгийн газрын гишүүдэд нэр дэвшүүлэх ажлыг энэ долоо хоногийн тав дахь өдөр гэхэд дуусгах санаатай байна. Амжихгүй ирэх долоо хоногт шийднэ. Бид эдийн засгийг эрчимжүүлэх асуудалд яаралтай орох ёстой. Энэ бол шинэ Засгийн газрын гол чиг баримтлал. Ирэх долоо хоногт эдийн засгийн хүлээгдэж буй гол хуулиудыг түрүүлж хэлэлцэнэ. Үүнд “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль”, “Хөгжлий бодлого төлөвлөлтийн хууль”, “Аж ахуйн нэгжийн албан татвар нэмэгдсэн өртөгийн тухай хууль”, “Чөлөөт бүсийн тухай хууль”, “Төрийн өмчийн тухай хууль”, “Зөвшөөрлийн болон хяналтын тухай хууль” “Өрийн удирдлагын тухай хуулийг” зэрэг хуулийн байна. Цаашдаа энэ намууд улс орныхоо төлөө ажиллаж байгаа бол бие биенээ гүтгэсэн улс төржсөн байдлаасаа салж нийгэмд зөв ойлголт төрүүлэх хэрэгтэй. Засгийн газар байгуулахдаа АН-ын бүлэг аль болох тал бүрийн байр суурийг бодолцож байгаа" гэлээ.

                  Харин зөвшилцлийн  ажлын хэсгийг ахласан УИХ-ын гишүүн М.Батчимэг "Ерөнхий зөвшилцөл үргэлжилж байна. Ажлын хэсгүүд ИЗНН, “Шударга ёс” эвслийн бүлгийн ажлын хэсгүүдтэй уулзсан. Энэ үеэр АН 2012 оны сонгуулийн дараа байгуулсан гэрээгээ үргэлжлүүлнэ. Хэрэгтэй гэж үзсэн нэмэлт тодотголуудыг хийнэ гэсэн байр суурин дээр тохирсон. ИЗНН, “Шударга ёс” эвслийн бүлгээс бид засагт орно гэдгээ албан ёсоор бичгээр баталгаажуулж, гарын үсэг зурсан байгаа. МАН-ын бүлэгтэй бодлогын асуудлууд дээр нухацтай ярьсан. Хамгийн гол нь хамтарахын тулд хамтрах гэж байгаа юм биш хамтраад юу хийх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй гэж хоёр ажлын хэсэг үзсэн. Хамгийн түрүүнд эдийн засгийн өнөөгийн хүндрэлүүдийг даван туулахын талд яах хэрэгтэй вэ. Цаашдаа урт болонд дунд хугацаанд эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд яах ёстойг ярилцлаа. Нам эвслийн бүлгүүд хоорондоо зөвшилцөөд 1.6 жилийн хугацаанд эдийн засгийг сайжруулахын хамтын хөтөлбөрийг гаргахаар болсон. Ерөнхий сайдын зүгээс ОУ-ын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтраад Монгол улсын макро эдийн засгийн хүрээнд үнэлгээ хийлгэхээр болсон. Эндээс гарсан дүгнэлтүүдийг үндэслэн цаашдаа хамтарч ажиллах болно. Мөн ойрын үед эдийн засгаа эрчимжүүлэх гол хуулиудыг  батлана.

Энэ үеэр АН-ын бүлгийг гишүүдээс зарим зүйлдийг тодруулсан юм.

-Ажлын хэсгүүд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар ярилцсан уу?

М.Батчимэг: -Өнөөдөр энэ асуудлыг эцсийн байдлаар ярилцаж тохирно. Өгчигдөр ярих хуваарьтай байсан ч цаг амжаагүй. Яамдын тооны талаар Ерөнхий сайд өөрийнхөө чиг хандлагыг өгсөн байгаа. Түүнийг үндэслэн тохирно. Тиймээс одоо хэлэхэд арай эрт байна. Үдээс хойш ажлын хэсгүүд хуралдана.

-Гадуур МАХН засагт орохгүй гэсэн асуудлууд яригдаж байна. Хэрэв ийм тохиолдолд Засгийн газрын яаж бүрдүүлэх вэ?

-УИХ-ын гишүүн М.Батчимэг: МАХН-ын Гүйцэтгэх хороо өчигдөр орой хуралдаад олонхоор засагт орно гэдэг шийдвэр гаргасан. Түүнийгээ албан бичгээр баталгаажуулан бидэнд ирүүлсэн.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Ер нь Засгийн газарт МАН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН бүгдээрээ хамтарч ажиллах шийдвэр гарсан. Энэ бол эцсийн ойлголт. Хамтрах тухай албан бичигт гарын үсгүүдээ зурсан байгаа.

МАН-ын ажлын хэсгийн ахлагч дараагийн сонгуульд хар машин ашиглахгүй. Гар тооллогоор сонгуулийг  явуулж магадгүй гэж байсан энэ тал дээр хариулт өгөхгүй юу?

М.Батчимэг: -Хар машинаар сонгууль  явуулсан нь амжилт гэж АН-ын маш олон хүн үздэг. Хэрэглэж ирсэн том ахиц дэвшлээсээ ухарахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Тиймээс хэрвээ нэр дэвшигч саналын дүнд эргэлзэж байвал гараар хяналтын тооллого явуулна гэж тохирсон.

-МАН дахин өр тавих асуудлыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж байсан. Зөвшилцлийн явцад энэ талаар ярилцсан уу?

М.Батчимэг: -Бид МАН-тай Засгийн газар зээл  авах хэмжээг нэмэгдүүлэх нь зохисгүй юм байна гэж ойлголцсон. Харин Засгийн газрын баталгааг зээл гэж үзэх үү гэдэг зүйлийг ярилцсан. Засгийн газар нэмж бонд гаргахгүй. Засгийн газар дээр хэлэлцээд баталгаатай гэж үзсэн хувийн хэвшлүүдийн зээлд баталгаа гаргах нь зүйтэй гэж тохирсон.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • хамгийн хог шаарууд гарч ирээд солиорч бна (122.201.21.3)
    чоно борооноор гэдэг үгийг одоо нэг их зурагтаар хэвлэлээр яриад байгаа засгийг самрахад гар биеэ ихээхэн дайчилж хутгаж байгаа гарууд үнэхээр санагдууллж байна шүү
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
  • санал нэг байна (122.201.21.3)
    Дарваан эрдэнэбат үгээ бодож ярьж байх хэрэгтэй шүү. Чиний дарваан ам дэмий бурж,улмтөржих үндэс болдог. Чи амаа авдаг морь шиг их хадуурдаг. эрдэнэбат гэж үнэн хогийн ***** байнаа. Алтанхуяаг гэж яаж гүйж байлаа. одоо тэгэхэд муулаад л сууж байна. Алтанхуяг нь хавьгүй хүн чанартай юм
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
  • энэ олон хуулийг бэлтгэж өгсөн бхад хэлцэхгүй яахы (122.201.21.3)
    эдгээр олон хуулиудыг өмнөх засгийн газар бэлтгэсэн гэдгийг үнэнээр нь хэн ч хэжл чадахгүй багйаа нь эдгээр улс төрчдийн хэн болохыг харуулж байгаа бусуу Эрдэнэбат гуай өмнөхөө хүний хүн шиг үзэж нүүр нүүрээ дахин харахгүй юм шиг яаглах чинь үнэхээр муухай гутамшигтай байна Монгол хүнээ алджээ
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
  • эрдэнэбат гуай ч өмнөхөө муулахдаа гарамгай юмаа (122.201.21.3)
    “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль”, “Хөгжлий бодлого төлөвлөлтийн хууль”, “Аж ахуйн нэгжийн албан татвар нэмэгдсэн өртөгийн тухай хууль”, “Чөлөөт бүсийн тухай хууль”, “Төрийн өмчийн тухай хууль”, “Зөвшөөрлийн болон хяналтын тухай хууль” “Өрийн удирдлагын тухай хуулийг” зэрэг хуулийн байна
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
  • Zochin (122.201.21.207)
    Unen unen ene balai har umaaraa ***** yriulaachee sonsohoor l buuljis hutgah um aa. Batchimeg gishuun bol bolj b zarchim yrina naad Erdenebat chini AN alaach munuus mun
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
  • буруу буруу бусдын буруу (202.72.245.122)
    Эрдэнэбат та бас л андуураад байх шиг, Засгийн газар биш харин УИХ хуралдааныхаа 60 хувьд сандал суудал ярьсан байх,таньд буруу байхгүй, таны өмнөх микрофон буруу ярьсан байх.
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
  • зочинф (182.160.32.61)
    За байз нэг компани байгуулий Засгаар баталгаа гаргуулаад Хужаа нараас хэдэн ногоон зээлээд гадгашаа гарна аа яадгийн Би төлөх биш Монголийн засгийн газар ард түмэн л төлөхөөс хойш
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
  • Иргэн (183.81.169.35)
    Эрдэнэбат тухайн үед нь энэ шүүмжлэлээ хэлж байхгүй дээ.
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.22.55)
    эрдэнэбат гэж үнэн хогийн ***** байнаа. Алтанхуяаг гэж яаж гүйж байлаа. одоо тэгэхэд муулаад л сууж байна. Алтанхуяг нь хавьгүй хүн чанартай юм
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
  • Ардчилагч (112.72.13.21)
    Дарваан эрдэнэбат үгээ бодож ярьж байх хэрэгтэй шүү. Чиний дарваан ам дэмий бурж,улмтөржих үндэс болдог. Чи амаа авдаг морь шиг их хадуурдаг.
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    7 цаг 35 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    7 цаг 56 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    11 цаг 52 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    13 цаг 3 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    13 цаг 17 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    13 цаг 21 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    14 цаг 1 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    15 цаг 35 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    17 цаг 49 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    17 цаг 57 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    18 цаг 15 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    18 цаг 25 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    19 цаг 2 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    19 цаг 32 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    19 цаг 46 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    19 цаг 52 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК