Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаа 09 цагт Төрийн ордны "Б" танхимд,, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13 цагаас "А" танхимд болно.1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төсөл /Санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төсөл /Санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төсөл /Санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төсөл /Санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Хөшөөт, Цайдам нуур, Гацууртын ордуудын тухай, хэлэлцэх эсэх/.
2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төсөл /зөвшилцөх/;
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төсөл /зөвшилцөх/;
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төсөл /зөвшилцөх/;
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төсөл /зөвшилцөх/;
Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ, анхны хэлэлцүүлэгт/;
Мөн номын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10 цагт “Г” танхимд, Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15 цагт “В” танхимд тус тус болно.























































