Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Парламент сөрөг хүчингүй байх нь зөв үү

2014-12-03
0
ЖИРГЭХ
Тэгвэл 24 цагийн өмнө л Засгийн газарт орохгүй, сөрөг хүчний дүрээр ирэх жил гаруй хугацааг дуусгана гэж мэдэгдэж байсан МАХН гэнэтхэн л Засгийн газарт орохоор боллоо.
гишүүд                   Халуун намраас эхлэн улс төрийн үйл явц буцалж Н.Алтанхуягаар толгойлуулсан Засгийн газрыг өнгөрсөн аравдугаар сард унагаж оронд нь Ч.Сайханбилэгээр удирдуулсан Засгийн газрыг юу юугүй байгуулах дээрээ тулаад байна. АН-ын ҮЗХ-ноос шинэ ЗГ-ийг УИХ-д суудалтай бусад нам болон эвслийн бүлгүүдтэй хамтарч байгуулах үүрэг даалгавар өгсөн. Тэгвэл 24 цагийн өмнө л Засгийн газарт орохгүй, сөрөг хүчний дүрээр ирэх жил гаруй хугацааг дуусгана гэж мэдэгдэж байсан МАХН гэнэтхэн л Засгийн газарт орохоор боллоо. Үүнийгээ баталж АН-ын ажлын хэсэгтэй уулзалт хийж, гарын үсгээ зураад батлагаажуулаад явчих нь тэр.
              Нэг өдрийн дотор тэдний бодол санааг бүтэн эргүүлэх ямар зүйл болсон бэ гэвэл Солонгост эмчлүүлж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр, саяхан мотоциклээс унаж хүнд гэмтэл авч Солонгост эмчлүүлэхээр явсан Н.Алтанхуяг нарын уулзалттай холбоотой ажээ. Экс дарга нарын уулзалтаас улбаалж МАХН суурин дээрээ 360 градус эргэж орхилоо. Засагт хамтрах асуудлаар энэ сарын 2-ны өдрийн 17 цагийн орчимд МАХН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Г.Шийлэгдамбаас тодруулахад “МҮАН бол шинэ Засгийн газарт хамтрана. Харин манай гишүүд хамтрахгүй гэдгээ өнөөдөр бүлгийн хурал дээрээ хэллээ. Ингээд хоёр нам хоёр талд энэ асуудлаар ярилцаж байна. Нэгдсэн шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа. Гэхдээ манай гишүүд Засгийн газарт орохгүй гэдгээ бүлгийнхэндээ албан ёсоор мэдэгдээд байна” гэсэн хариулт өгсөн юм.
                  Харин маргааш өглөө нь хэвлэлийнхэнд “Өчигдөр МАХН-ын Гүйцэтгэх товчоо 23.00 цаг хүртэл хуралдаж, хамтарсан Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн. Түүнээс өмнө “Шударга ёс” эвслийн бүлэг дээр хоёр намын асуудлаар нэгдмэл нэг шийдвэрт хараахан хүрч чадаагүй. Тус тусынхаа эвслийг бүрдүүлж байгаа нам дотроо ярилцаж , шийдвэр гаргасан. МАХН-ын зүгээс хэд, хэдэн асуудал хэлэлцэж, шийдвэрлэсний эцэст хамтрана жиллах шийдвэрийг гишүүдийн олонх нь дэмжсэнээр үргэлжлүүлэн ажиллахаар боллоо. 2012 онд намуудын дэвшүүлсэн, тэр дундаа “Шударга ёс” эвслийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн ажиллах тал дээр  АН-ын ажлын хэсэгт цаашид хийгдэх гэрээнд тусгах нь зүйтэй гэсэн чиглэлийг МАХН-ын Гүйцэтгэх товчооны зүгээс гаргасан” гэж хэллээ.  Ямарч хурдан өөрчлөгддөг шийдвэр вэ дээ. МАХН-ынхан даргынхаа өгсөн үүрэг даалгаврыг бүхнээс тэргүүнд тавьж чаддаг болохоо олон нийтэд тодхон харууллаа. Ийнхүү МАХН шинэ засагт орох болсоноор Ардчилсан намын хүсэлтээр УИХ-д суудалтай бүх намуудыг багтаасан “Бүдүүн Засгийн газар” байгуулагдлаа. Ингэснээр парламент доторх тэнцвэрт харьцаа алдагдаж, сөрөг хүчингүй болох нөхцөл байдал үүслээ. Ялангуяа парламентад сөрөг хүчний дүр, олонх, цөөнх гэдэг ойлголтыг бий болгосон нам бол Ардчилсан намынхан. Тэр ч утгаараа тэд өөрсдийгөө Монгол оронд ардчилсан хувьсгалыг хийж, ардчилалын зарчмыг төлөвшүүлсэн “Ардчиллалын эх сурвалж”-ууд гэж цээжээ дэлддэг. Гэтэл тэд ардчилалын зарчмаас хазайсан хамгийн хууль бус Засгийн газрыг байгуулахаар ажиллаж эхэллээ.  Энэ ер нь зөв сонголт мөн үү. Өнгөрсөн жилүүдэд хамтарсан Засгийн газар олонтаа байгуулагдаж байсан ч энэ удаагийнх шиг сөрөг хүчингүй болж байсан тохиолдол нэг ч байхгүй. Ямар нэгэн байдлаар парламентад сөрөг хүчний дуу хоолой байсаар ирсэн.
                  Үүсээд буй өнөөдрийн нөхцөл байдлын дараагаар УИХ-д сонгогдсон бие даагчид парламентад сөрөг хүчин болно гэж ярьж байгаа боловч амьдрал дээр энэ нь хэзээ ч биелэхгүй зүйл. Үнэндээ тэд сөрөг хүчин болж чадахгүй.  УИХ дахь сөрөг хүчин гэдэг нь албан ёсны бүлэгтэй, бүлэг байгуулхуйц хэмжээний гишүүдтэй, бүлгийн даргатай, УИХ болон байнгын хорооны хурлаас завсарлах авах чадамжтай бас хүчтэй байх ёстой. Түүнээс биш гуравхан хүн нийлж суугаад сөрөг хүчин болдоггүй юм. Нөхцөл байдлыг ийм болгосон Ардчилсан намынхан өөрсдийнхөө ардчилагчид гэдэг авторыг устгаж өдий хүртэл алхаж ирсэн замаасаа нэг шат ухарч байна уу гэлтэй.
                   Ер нь 2012 оны сонгуулийн үр дүнг эрүүлээр харахад Засгийн газрыг хамтарч байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Тэр ч бүү хэл МАН болон АН хоёрыг хамтарч засаг байгуул гэсэн мэт хэн хэнд нь ялалтыг атгуулалгүй ойролцоо суудлыг сонгогчид хуваарилсан. Гэхдээ тэдэнд ямар нэгэн байдлаар хяналт хэрэгтэй гэсэн үндэслэлээр УИХ-д гуравдахь хүчнийг оруулж ирэх сонголтыг ч хийсэн.  Энэ бол ард түмний сонголт . Шударга ёс эвслийн бүлэг шиг ийм олон суудалтай гуравдагч хүчин урд өмнө нь Монголын парламентад байсангүй. МАХН ч ард түмний итгэлийг хөсөрдүүлэлгүй үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж сөрөг хүчин болж ажиллах ёстой байлаа. Өмнө нь С.Баярын байгуулсан МАНАН-гийн үед  засаг хэдийгээр сайн ажилсан ч хяналт хэрэгтэй юм байна гэдгийг ард түмэн ухаарсан юм. Гэтэл 2012 онд АН ард түмнээс арав хүрэхгүй хувийн дэмжлэг авсан “Шударга ёс” эвслийн бүлэгтэй хамтарч Засгийн газар байгуулсан. Эцэст нь “Шударга ёс” эвслийнхэн нь засгийг унагах кнопыг дарчихсан. Одоо л бүх зүйл байх ёстой байрандаа орж АН болон МАН хамтрах нь гэтэл дунд нь Эвслийнхэн хавчуулагдаж, парламент сөрөг хүчингүй боллоо. Асуудалд хяналт тавих ёстой сөрөг хүчин байхгүй байна гэдэг маш том эрсдлийг араасаа дагуулна. МАХН засагт хамтарвал нэгээс хоёр яамыг тэдэнд өгнө. Ингэхийн тулд шинэ яам ч байгуулах магадлалтай. Тиймээс МАН парламентыг сөрөг хүчинтэй нь үлдээхийн тулд АН-д шахалт үзүүлэх цаг боллоо. Үгүй бол өөрсдийнх нь ярьж, хэлж байсан шиг нь хэт данхайсан засаг байгуулагдах гэж байна. Засгийн газрыг сөрөг хүчинтэй нь үлдээхгүй бол өнөөдрийг хүртэл ярьж, хэлж байсан зүйлээсээ МАН татгалзаж, амьдрал дээр ам ажил хоёр нь  зөрөх нь.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • zochin (202.179.0.238)
    Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. 01-51 УНД дугаартай хар өнгийн ланд-200 унадаг энэ нөхөр
    2014 оны 12 сарын 03 | Хариулах
  • ЗОЧИН (103.229.121.47)
    УЛС ЭХ ОРОН, АРД ТҮМНЭЭ БОДДОГ УЛС ТӨРИЙН ХҮЧИН, УЛС ТӨРЧИД ИЙМ ЦАГ ҮЕД Л ТӨРЖ БАЙХ ЁСТОЙ ГЭТЭЛ ЗАСАГТ БАГТАХ ГЭЖ ЯАЖ ҮХЭН ХАТАН ЗҮТГЭЖ БАЙНАА? ЗӨВХӨН ХУВИЙН ЭРХ АШИГ, НАМЫН ЭРХ АШИГ ЯРЬДАГ БОЛСОН НЬ ГУТАМШИГ.
    2014 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.229.121.163)
    ан- намын яриад байгаа цус урсгалгүй ялсан ардчилал чинь хууль цаазгүй .... сөрөг хүчингүй .. хэвлэлийг хаалттай .. иргэдийг манкурт боол шиг болгохыг хэлээд бгаа юм.
    2014 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.21.106.115)
    Угаасаа л энд ямар ч сөрөг хүчин байгаагүй ш дээ.Учир утгагүй улдан чангаагчид л байсан. Харин саяын засаг солигддог жишээн дээр сөрөг хүчний гэхээсээ илүү эрх баригчдын өөрсдийнх нь бохир тоглоом явагдсан. Анхнаасаа бодлого нь буруу, айлын эрх жаал шиг дураараа тонгочсон засгийг байгуулсан нь бодлогын алдаа юм. Харин энэ дээр засаг унагааж, хор найруулж гаршсан МАН ёстой нэг тоглоод өнгөрөхгүй юу. Харин одоогийн засаг бий болсоноор энд тэндээс үхрийн бөөр шиг цугларсан олон сайдууд төрийн ажлыг явуулах л болов уу даа. Өмнөхөөсөө ч дор бантагнасан юм болж мэдэшгүй л байх. Одоо чинь бараг нам бүрээс сайд томилох гээд өнөө танхимынх нь суудал хүрэлцэхгүй, нэмж сайдын орон тоо бий болгох гээд байгаа юм биш үү?
    2014 оны 12 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    7 цаг 35 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    7 цаг 56 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    11 цаг 52 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    13 цаг 3 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    13 цаг 17 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    13 цаг 21 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    14 цаг 1 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    15 цаг 35 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    17 цаг 49 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    17 цаг 57 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    18 цаг 15 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    18 цаг 25 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    19 цаг 2 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    19 цаг 32 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    19 цаг 46 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    19 цаг 52 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК