УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж гишүүд асуулт асууж, санал хэлж байна. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн Ерөнхий сайдын оруулж ирсэн бүтцэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. Тухайлбал УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ”Засгийн газрын бүтцийг оруулахдаа манай эвсэлтэй зөвшилцсөнгүй. Зөвшилцөл нэртэй шантаажны улстөр л явсан. Манай ажлын хэсэг АН-ын зөвшилцөлийн ажлын хэсэгтэй хоёр л удаа уулзсан. Намуудын саналд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. АН-ын ажлын хэсэг бидний саналыг тусгаагүй. Монгол Улсын сайд гэж нэг хүн орж ирж байна. Тодорхой том мега төслүүдийг явна гэнэ. Тэгвэл уул уурхайн сайд юу хийх юм, эрчим хүчний сайд юу хийх юм? Гэж байр сууриа илэрхийллээ. Үүнээс харахад Засгийн газрыг бүрдүүлэх асуудалд эвслийнхэн туйлын сэтгэл дундуур, гомдолтой байна.

























































Сэтгэгдэл (4)