Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түүхэн баримт бичгүүдийг Монголын үндэсний музейд хүлээлгэн өглөө

2014-12-05
0
ЖИРГЭХ

              Монголын ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн өдрүүд тохиож байгаатай холбогдуулан тухайн үеийн Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дэргэдэх Монголын Ардчилсан Холбооны 058 дугаар салбар зөвлөлөөс ардчиллын үйл хэргийг дэмжин оролцож байсан түүхэн баримт бичгийг Монголын үндэсний музейд хүлээлгэн өглөө.
BSN_3156
                           Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дэргэдэх Монголын Ардчилсан Холбооны 058 дугаар салбар зөвлөл 25 жилийн ойгоороо дахин цуглаж Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн Ардчилсан холбоо төрийн бус байгууллагыг байгуулсан бөгөөд анхны хуралдаанаараа 058 дугаар салбар зөвлөлийнхөө үйл ажиллагаатай холбоотой түүхэн баримт бичгүүдийг Монголын үндэсний музейд хүлээлгэн өгөх шийдвэрийг гаргасан юм байна. Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн Ардчилсан холбоо төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дэргэдэх Монголын Ардчилсан Холбооны 058 дугаар салбар зөвлөлийг үүсгэн байгуулагчдын нэг, УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга Б.Цэвээнпүрэв, “Бидний өнөөдөр Үндэсний музейд хүлээлгэн өгч байгаа баримт бичгүүд тухайн үеийн оюутнууд нийгмийн өөрчлөхийн төлөө хэрхэн зүтгэж байсныг гэрчлэх болно” хэмээн хэлсэн. Ингээд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дэргэдэх Монголын Ардчилсан Холбооны 058 дугаар салбар зөвлөлөөс эрхлэн гаргаж байсан “Мэдээ” сонины анхны дугаарын эх хувь, зөвлөлийн гишүүд, тэдний явуулж байсан үйл ажиллагаатай холбоотой түүхэн баримт бичгүүд, олон нийтэд мэдээлэл түгээх сурталчилгааны материалыг олшруулах зорилгоор ашиглаж байсан энгийн хэвлэх үйлдвэрийн хэрэгсэл зэргийг Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатарт хүлээлгэн өглөө. Энэ арга хэмжээнд Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн Ардчилсан холбоо төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дэргэдэх Монголын Ардчилсан Холбооны 058 дугаар салбар зөвлөлийг үүсгэн байгуулагчид болох Ж.Алтанхуяг, Д.Бадамсэрээжид, Б.Зоригт, В.Дарханбаатар нар оролцсон юм.

 BSN_3156

ХААДС-ийн дэргэдэх Монголын Ардчилсан Холбооны 058 дугаар салбар зөвлөлийн үйл ажиллагаанаас:

                Өөрчлөн шинэчлэх, улс орноо хөгжүүлэх хязгааргүй хүсэл тэмүүлэл нь социалист системийг өөрчлөн байгуулах ардчилсан үзэл болж, ардчилсан хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг дэмжин өдөр тутмын үйл ажиллагаанд нь ХААДС-ийн оюутнууд татагдан орцсон цаг үе бол 1989 оны намар байлаа. 1989 оны намар ХААДС-ийн ИМФ-ийн дотуур байрны нэг өрөөнд төгсөх дөрөвдүгээр дамжааны оюутнууд үе үе цуглан цаг үеийн байдлыг ярилцдаг байсан бөгөөд энэ үйл ажиллагаанд Б.Уугансүрэн, Д.Төрбөт, Б.Эрдэнэцогт, Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбат, О.Сайнжаргал нарын оюутнууд идэвхтэй оролцдог байжээ. Б.Уугансүрэн Монголын ардчилсан холбоо байгуулагдсанаа зарлаж, Монгол оронд ардчилсан өөрчлөн шинэчлэлт хийхийн төлөө улс төрийн зорилго бүхий тэмцэл өрнүүлэхээ тунхагласан 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн цуглааныг ажиглагч идэвхтэй гишүүн байжээ.

1989 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын өмнөх талбайд болсон МоАХ-ны хоёр дахь цуглаан, 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдөр улс төрийн хоёр дахь хүчин болох Ардчилсан социалист хөдөлгөөн байгуулагдсан үйл явц, 1990 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ардчилсан социалист хөдөлгөөнөөс ард түмэнд гаргасан тунхагийг оюутнууд талархан хүлээн авсан байна.

1990 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан МоАХ-ны дөрөв дэх цуглаанд ХААДС-ийн идэвхтэн оюутнууд ажиглагчийн байр суурьнаас бус гар биеэр оролцох ёстой гэсэн санаачилга гарган салбар зөвлөлөө байгуулах анхны ам тохиролцоонд хүрч анхны зохицуулагчаар Б.Эрдэнцогтыг санал болгон дэмжжээ. Энэхүү хуралд Б.Уугансүрэн, Д.Төрбөт, Б.Эрдэнэцогт, Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбат, О.Сайнжаргал, Д.Бадамсэрээжид, Б.Цэвээнпүрэв, Г.Ганхуяг нарын оюутнууд оролцжээ.

1990 оны 02 дугаар сарын эхээр МоАХ-ны анхдугаар их хуралд Б.Уугансүрэн, Б.Эрдэнэцогт нар төлөөлөгчөөр оролцжээ. Анхдугаар их хурлын үеэр МоАХ-ны мөрийн хөтөлбөр, дүрмийг үзэл бодол, ухамсрынхаа үүднээс хүлээн зөвшөөрч талархан дэмжсэн ХААДС-ийн оюутны төлөөлөл МоАХ-ны салбар зөвлөлийг сургуулийн хэмжээнд байгуулах санал гаргасны дагуу 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор 058 дугаар салбарыг байгуулахыг зөвшөөрсөн МоАХ-ны итгэмжлэх хуудсыг хүлээн авч үйл ажиллагаагаа 25 хүний бүрэлдэхүүнтэй явуулж эхэлсэн байна.

МоАХ-оос зарласан улстөрийн өлсгөлөнг дэмжсэн Монголын бүх их дээд сургуулиудын оюутны жагсаал болоход ХААДС-ийн оюутны жагсаалыг 058 дугаар салбар зөвлөл хамтран зохион байгуулж оролцжээ.

Тус салбар зөвлөл МоАХ-ны үйл ажиллагааг байнга дэмжин, оюутны хичээл хаялтыг зохион байгуулж байснаас гадна олон нийтэд мэдээлэл түгээх сурталчилгааны материалыг олшруулах энгийн хэвлэх үйлдвэрийн төхөөрөмжийг өөрсдийн хүчээр хийн ашигладаг байжээ. Өөрсдийн салбар зөвлөлийн сонин, Ерөнхий зохицуулах зөвлөлийн болон өөрийн сурталчилгааны материалаа олшруулж чаддаг хэвлэлийн хэсгийг ажиллуулж байсан нь тэр үедээ бусдаас ялгарах онцлог байсан ажээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    6 цаг 20 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    6 цаг 42 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    10 цаг 37 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    11 цаг 48 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    12 цаг 2 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    12 цаг 6 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    12 цаг 46 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    14 цаг 21 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    16 цаг 34 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    16 цаг 42 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    17 цаг 0 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    17 цаг 10 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    17 цаг 47 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    18 цаг 17 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    18 цаг 31 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    18 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК