УИХ-ын чуулганы хуралдаанаар нэгдсэн хуралдаан дөнгөж сая эхэллээ. Чуулганы хуралдаанаар өнөөдөр нийт 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний зэрэгцээ үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж Ерөнхий сайд мэдээлэл хийх юм.Яг одоо чуулганаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 17 гишүүн 2014.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
Хууль санаачлагийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа.
Т.Энхэлээ























































