МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Яг одоо УИХ-ын чуулган үргэлжилж байна. Энэ үеэр сэтгүүлчид УИХ-ын гишүүн Ж.Батсууриас шинэ сайд нарын талаарх байр суурийг нь сонссон юм.Ж.Батсуурь: МАН сайд нараа өрсөлдөөний зарчмаар тодруулах магадлал өндөр
-МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Сайд нарын нэрийг хэзээ тодорхой болгох вэ?
-Яг одоогоор сайд нарын нэрс тодорхой болоогүй байна.
-Тэргүүн Шадар сайдын суудалд У.Хүрэлсүх болон С.Бямбацогтын нэр яригдаж байна. Ер нь хэнийг нь сайдад зүтгүүлэх хандалагатай байгаа вэ?
- МАН сайд нарын нэрээ өрсөлдөөний зарчмаар тодруулах магадлалтай байна.
-У.Хүрэлсүх улс төрд эргэн ирэхээр болсон юм уу?
-Наадах чинь хувь хүний асуудал. Өөрөөс нь асуусан нь дээр байх. Би сайн мэдэхгүй.
























































Сэтгэгдэл (1)