УИХ-ын чуулганы хуралдаан дөнгөж сая завсарлалаа. Тэд өчигдөр орой 20 цагийн үед Ерөнхий сайдын УИХ-д өргөн барьсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэж байсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд Ерөнхий сайд болон сайдад нэр дэвшигч нараас асуулт асууж дууссан бөгөөд нэрсийн дарааллаар саналаа хэлж байлаа. Харин энэ үед УИХ-ын дарга З.Энхболд цаг шөнийн 00:30 минут болсоныг гишүүдэд сануулан цаг орой болсон учраас өнөөдрийн чуулганы хуралдааныг өндөрлүүлэх нь зүйтэй гэж шийдсэн. УИХ-ын чуулган ирэх долоо хоногийн мягмар гарагийн өглөө 09 цагаас Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.УИХ-д өргөн Ерөнхий сайдын өргөн барьсан сайд нарын нэрс
1.ЗГХЭГ-ЫН ДАРГА - С.Баярцогт АН
2.ХҮН АМ, ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД - С.Эрдэнэ АН
3.БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД - Л.Гантөмөр АН
4.АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД - Д.Эрдэнэбат АН
5.УУЛ УУРХАЙН САЙД - Р.Жигжид АН
6.ХУУЛЬ ЗҮЙН САЙД - Д.Дорлигжав АН
7.ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД - Р.Бурмаа АН
8.ГАДААД ХЭРГИЙН САЙД - Л.Пүрэвсүрэн АН
9.ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД - Д.Зоригт АН
10.ТЭРГҮҮН ШАДАР САЙД - У.Хүрэлсүх МАН
11.БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН САЙД- Д.Оюунхорол МАН
12.САНГИЙН САЙД - Ж.Эрдэнэбат МАН
13.БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД - Д.Цогтбаатар МАН
14.ХӨДӨЛМӨРИЙН САЙД - C.Чинзориг МАН
15.ЗАМ ТЭЭВРИЙН САЙД - Н.Төмөрхүү МАН
16.МОНГОЛ УЛСЫН САЙД - М.Энхсайхан МҮАН
17.ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД - Г.Шийлэгдамба МАХН
18.БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД - А.Цолмон
























































Сэтгэгдэл (10)