Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Гүндалай: АН-ын өгөөш, хортой алимыг МАН залгичихлаа. Дандаа намайгаа мартдаг АН-аасаа гарч магадгүй

2014-12-08
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Шийдлийн Засгийн газрыг ихэд шүүмжилж байна. Тэрээр сөрөг хүчингүй парламентыг бүрдүүлж байгаа нь ардчиллын гажуудал хэмээн зарлах болов.
    гүндалайУИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Шийдлийн Засгийн газрыг ихэд шүүмжилж байна. Тэрээр сөрөг хүчингүй парламентыг бүрдүүлж байгаа нь ардчиллын гажуудал хэмээн зарлах болов. Бас АН-даа ихээхэн гомдож явдагаа ч ардчиллын 25 жилийн босгон дээр цээжээ онгойтол ярилаа.

Бие даагчид Монросцветмент, Иргэний нисэхээ өгчихөөд сөрөг хүчин болоорой

        Нэгэн цагт сөрөг хүчин гэж юу болохыг яриуу тодоор харуулж явсан Л.Гүндалай сөрөг хүчин болно хэмээн зарлаад байгаа бие даагчид, Ц.Нямдорж нарт тэмцэл яаж хийх талаар леkц уншлаа. Л.Гүндайлагийн харж байгаагаар бол бие даагчид Засгийн бялуунаас хүртсэнээсээ эхлээд татгалзах ёстой гэв. Энэ талаараа “Бие даагчид сөрөг хүчин болно гэж их ярьж байна. Үнэндээ энэ хүмүүс Монросцветмент, Иргэний нисэхээ өгчихөөд сөрөг хүчин болох хэрэгтэй. Өөрсдөө л үгүй гээд байгаа болохоос биш авчихсан ш тэй. Ц.Нямдоржийн хэлээд байгаа үнэн ш дээ” хэмээн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарыг чимхээд авлаа. Өөрөөр хэлбэл сөрөг хүчин байхын тулд албан тушаалын бялуунаас хүртээгүй байх ёстой гэнэ.

Ц.Нямдоржийг сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэхээр инээд хүрдэг

    Харин сөрөг хүчин болно гэж зарлаад байгаа мөнхийн дайсан мэт явсан Ц.Нямдоржийгоо хэзээ ч ийм үүрэг гүйцэтгэж чадахгүй гэсэн үнэлгээ өглөө. Энэ тухайгаа “Ц.Нямдоржийг сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэхээр инээд хүрээд байдаг юм. Чадахгүй ээ. Бас шударга гэхээр нь ч инээд хүрдэг. Дүр исгэдэг байхгүй юу. Шударга хүн чинь сэтгэл зүрхээрээ өөр байдаг. Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхэд Ц.Нямдоржийн мэдлэг, ухаан, боловсрол нь ч хүрэхгүй ээ” хэмээн дүгнэлээ. Түүний энэ дүгнэлт өөрийгөө сөрөг хүчин болно гэж бодчихсон яваа Ц.Нямдоржийн бухимдлыг дэвэргэх байх даа.

МАН засагт орсноор амьдрал сайжрахгүй. Ам.долларын ханш буурахгүй. Бүх зүйл байдгаараа байна

    Эрх чөлөөтэй яваа Л.Гүндалай МАН-ыг сөрөг хүчний үүргээ гүйцэтгээд явсан бол ирэх сонгуульд ялна гэж харж байжээ. Харин одоо МАН эрх баригч АН-ын хортой алимыг залгичихсан учир адилхан хордоно гэж дүгнэх болов. Энэ байр сууриа “МАН Засгийн газарт гүйгээд орж байгаа нь сөрөг хүчин байгаагүй. Байж чадахгүй гэдгийг нь харуулж байгаа юм. Ардын нам сөрөг хүчнээрээ байх ёстой байсан. АН дотоодын зөрчлөө дийлэхгүй болохоороо л орууллаа. Сөрөг хүчнээ засагт оруулж шавар шавхай, хариуцлагатай хутгах гэж байгаа юм. Энэ өгөөш, хортой алимыг нь МАН идчихэж байгаа байхгүй юу. Нөгөө жижиг намууд ч адилхан. МАН засагт орсноор амьдрал сайжрахгүй. Ам.долларын ханш буурахгүй. Бүх зүйл байдгаараа байна. Утаа хэвээрээ. Сандал ширээгээ ярьдаг нь хэвээрээ. Хүнд суртал хэвээрээ байна. Ганцхан авлига хээл хахууль л ихдэнэ. Хараа хяналтгүй боллоо. Айж ичих юмгүй боллоо” хэмээн тайлбарлав. Түүний тайлбарт дүгнэлт өгөх эрхийг уншигчиддаа үлдээе.

АН засаг барьж чадахгүй гэдгээ харууллаа

    “МАН жагсаж чаддаггүй. АН засаглаж чаддаггүй” гэсэн зэвүүн хэлц үгийг олон түмэн хүлээн зөвшөөрөх болсон. АН-ын хүндтэй гишүүдийн нэг Л.Гүндалай ч хүлээн зөвшөөрч байгаагаа “АН засаг барьж чаддаггүй гэдгээ сая харууллаа. АН өөрийнхөө зүгээр ажиллаж байсан Засгийн газрыг татаад унагачихлаа. Хоорондоо учраа олж чадахаа байлаа. Энэ фракциуд Монгол орны баялагийг идэж уух бялуурах зорилготой байсан гэдэг нь ард түмэнд ил боллоо. Би аль ч фракцид ордоггүй. Намайг Зүүн хойд Азийнх гэдэг. Яг үнэндээ бол би Зүүн хойд Азийнх биш л юм байна лээ. Би фракцгүй болохоор 2012 оны сонгуулийн дараа хоосон үлдсэн дээ” хэмээн учирлаж сууна. АН-ын фракциуд Л.Гүндалайгийн тодорхойлоод байгаа шиг ажилладаг уу? үгүй юу гэдэгт ард түмэн 2016 онд дүнгээ тавихаар харж байна.

АН-ынханд ажил хийнэ гэсэн ойлголт байхгүй

    Нэгэн цагт АН-ын нүүр царай, нэр хүндийн баталгаа болж явсан Л.Гүндалай намдаа хаягджээ. Ялалтын гол хөшүүрэг болж явсан гишүүнээ АН ялалтад хүрсэн хойноо мартдаг болсныг Л.Гүндалай илчиллээ. Түүний илчлэлт, гомдол “Би бол АН-д, Монголын ардчилалд тодорхой хэмжээгээр гавьяа байгуулсан гэж боддог. УИХ-ын чуулганы нээлтийг гурван удаа тарааж байсан. 2004 оны АН-ын ялалтад хүүхдийн мөнгийг санаачилж хувь нэмэр оруулсан. АН-ыг ингэж ялалтад хүргэсэн. Бас гурван удаа УИХ-ын гишүүний суудал авчирсан. Ийм байхад АН надад хэзээ ч ямар нэгэн албан тушаал өгч байгаагүй. Эрүүл мэндийн сайдыг Ард түмний намын даргын хувьд хийж байсан. АН Засгийн газарт хамтарч орно. Дандаа намайгаа хаяна. Дандаа фракциуд нь сайдаа авна. Тэд нар чинь дандаа бизнесийн бүлэглэл шүү дээ. Бүгд л албан тушаал ярина. Ажил хийнэ гэсэн ойлголт байхгүй. Тэрийгээ ийм юмны дарга болгоно гэж ярина. Мэдлэг боловсрол хамаа байхгүй. Намд гавьяа байгуулсан нь хамаа байхгүй. Сайд томилоход салбар хамаа байхгүй. Эрүүл мэндийн яамыг АН авахгүй шидээд л байгаа юм. Хариуцлагаас зугтаж байгаа байхгүй юу” гэж хөвөрч байна. АН-ын төлөө тэмцэж явсан Л.Гүндалайн энэ гомдолыг үгүйсгэж болохгүй. Ингэж хэлэх бүрэн эрхтэй хүн гэдгийг ард түмэн ч, АН-ын жирийн гишүүд ч хэлнэ. Харин ганцхан АН-ын дарга нар л хэлэхгүй болов уу даа?

АН-ынхандаа гомддог. Энэ намаас гарахад ч болохгүй юм байхгүй

    Л.Гүндалайгийн гомдол цөхрөл түүнийг дараагийн алхамаа хийхэд хүргэж байгаа аж. Түүнийг нам нь тоохгүй байвал АН-даа “баяртай” гэж хэлэхэд бэлэн болжээ. Энэ шийдвэр, алхамынхаа тухай бас ирэх сонгуульд хэрхэн бэлтгэж байгаагаа “2016 онд улс төрд үзнэ. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хөвсгөлийн аль нэг газар нэр дэвшинэ. Он гараад шийднэ. Судалж байгаа. Би нам байгуулж явсан. АН маань болохгүй бол гарахад ч болохгүй юм байхгүй. Би эрх чөлөөтэй иргэн. АН-д өр байхгүй. Харин АН маань намайгаа дандаа хаядаг. Зарим талаараа АН-ынхандаа гомддог. МАН-д бол орохгүй. Түүний оронд шинэ нам байгуулаад эвсээд дангаараа явсан дээр. Хаа нэг газар очиж хатавчинд суудаг хүн биш. Мөнчигрөөрөө л явна даа” гэж учирлаж байна. Нэгэн цагт АН-ын нүүр болж явсан энэ хүн харин одоо АН-аасаа нүүр буруулахад бэлэн болсон байна. Ийм байдалд хүрэхэд өөрийнх нь зан араншин нөлөөлсөн үү? Эсвэл АН-ынх нь гишүүдээ мартдаг бодлого нөлөөлсөн үү? гэдгийг тойрч маргах өдрүүд эхэлж байна.




0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (38)

  • Зочин (180.235.186.67)
    Cundalai Huvsguliin Ardchilsan Nam- iig hagalan butargaj uuriinhu tursun ah Dorjiin huu Altanhuyagiig hucheer Aimgiin Irgediin hurald Tsagaannuur sumaas AN- iin nereer gargaj aimgiin AN-iig Ulaanbaatar hotoos udirdaj uuriin ah duu nar uuruul ulsiin undur alband bailgaj ulsaas idej uuhgui bol bi unensh shudarga gej orilj baigaad alban tushaald ochdogoosoo ichij zogsoch cag bolson shuu.Huvsguld AN-iin dargiin suudliig uguhgui gej hicheesen ch olon tumen nudtei bolohoor unend diildej AN-iin dargiin sudlaas ogtsruulsan odoo boli dahiad chadalgui ovligogui oriloo baidlaa uzuulsen odoo boli
    2014 оны 12 сарын 21 | Хариулах
  • хөвсгөлийн зочин (27.123.214.118)
    Энэ гүндалай одоо болимоор юм, улс төрд ажиллаж чадахгүйгээ олон жил сонгогдож харуулсан шүү дээ, зүгээр хувийнхаа юмыг хийгээд явсан чинь дээр байхаа, бид чамайг сонгож өмнөөс чинь олон жил ичиж амьдарлаа, одоо боль гүндалай минь
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (150.129.141.189)
    ГҮНДАЛАЙ ТЭГЖ БАЛАЙРЧ БАЙГААД ЯГ ҮНЭНИЙГ НЬ ХЭЛЭЭД ТАВЬЧИХДАГ ЮМ ШҮҮ,,, АН ҮНЭХЭЭР АЖИЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНААА
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (23.24.127.70)
    Uurt ni ichih gesen oilgolt baihgui.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.36.50)
    энэ хөвсгөлийн жижиг гарын хулгайчыг нэг сайхан өшиглөх юмсан.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Bold (103.229.122.118)
    Za yachivdaa yasan
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • түгжил (203.194.114.250)
    гүнбалай явсан газраасаа дандаа шороо атгаж босдог хулгайч
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • зочин (150.129.141.152)
    ГҮНДАЛАЙ ТЭГЭЖ БАЙГААД ҮНЭН ЮМ ХЭЛДЭГ ШҮҮ. "АН-ЫНХАД АЖИЛ ХИЙНЭ ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ" ГЭНЭ. ЯГ ҮНЭН ШҮҮ. ОЛОН ХҮН ИНГЭЖ ЯРЬДАГ.
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (178.115.131.38)
    gundalaigiin heldeg tuiliin unen ene 2 tor barij baigaa namaas salah estoi 3 dagch namuudiig songoe 2016 ond buyangiin jagaag eronhiilogch bolgoe elbegdorj hun lav bish dee mongolchuud medne tanina
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • ан-ын толгой өтсөн (122.201.21.3)
    намаа доош хийж иргэдийн итгэлийг хог дээр хаяж өөрсдийгөө өөд татах гэсэн гарууд л засагт гарна Суудлын хэнээ туссан гаруудын цуглаан болох засгийн газар хамгийн дорой өөдгүй сулбагар хуурамч засгийн газар байх болно Энэ засгийн газрыг хэн ч хүндлэхгүй урваач шарваачдын хамтлаг гэж л харна МАн өөрийгөө засагт уригдаж орсон дөвийлгөх гэсний хэрэггүй 12 онд ард түмэн хэнд итгэж хэнийг сонгосноо мартаагүй АН-ын баасыг түүх гэж өөрсдөө орилж чарлаж засагт орж ирлээ Тэхээр гоншигноод элдэв долоон юм ярихын хэрэггүй Энэ засгаас хэн хамгийн ихээр мөнгө унагааж угаах вэ гэдэг уралдаан л явагдана Түүнийгээ долларын ханш иргэдийн амьжиргаа үндсэн хуулийн өөрчлөлт гэсэн үгүүдээр халхлана АН-ын толгойлсон санаатай ч далдуур хэн нэгэнд тархиа базуулсан шоглоомын засгийн газар болно МАН-ын наанаа ихэрхэж ялархаж цаагуураа мөнгө хөрөнгө хумсалсан тоглоомын засгийн газар Бусад жижиг намуудын хувьд ялын засгийн газар болно доо дуртай дурууд эхнээсээ тодорчээ Ард түмэнд хайртай биш суудалд хайртай МАН-ыхан хөөрхий тодорч эхлэв шив Нэрийн хор нүүрний ***** болох юманд юундаа ч дурладаг юм болдоо зайлуул
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • balai min (112.72.13.177)
    gunbalai balairj bn araggui teneg ymaa eertee byluu awah sanaatai bayrtcogtiin dollaroos aw balai min chamd hadgalsan OFSHIR dansand bgaa za zaisand hunii gazar deeremdeed ywaad bsn yasan balai min egsen uu
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • нээ (202.180.218.5)
    энэ ёстой тэнэг *****
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Hoho (27.123.214.121)
    Hiliin boomtiin ajiliig navs unagaasan ooriinhoo hovsgoliin humuust l tsalin ogdog unen mulgui yamarch uls ornoo gesen setgelgui ooroos ni bolj boomtiin zahirgaa tatan buugdah gej bgaa yu ni ih hural mongoloos alga bol
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.20.82)
    БАЛАЙРААД ЭХЛЭХ ЮМ. САЙХАНБИЛЭГ ХИЛИЙН УДИРДАХ ГАЗАР БИЛ ҮҮ УДИРДАЖ БАЙГАА ГАЗРЫГ НЬ ТАТАН БУУЛГАНА ГЭСЭН ЧИНЬ АВИРЛАЖ БАЙГАА БИЗ. А.ТУШААЛ ГЭЖ ҮХЭХ ЮМ АА
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.21.117.228)
    Хүн чанаргүй элий балай хүн.
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • unen (75.84.214.1)
    xulganii xorond uxeegui shuu dee..
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.21.115.36)
    сонгууль дөхөж гүнбалай нойрноосоо сэрлээ чи тэр зайсангааса нэр дэвшээрэй амжилт хүсье
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.20.93)
    Нам байгуулаад явдаггүй нөхөр сүхбаатарын талбай гэж байхад ард түмний нам гэж байгуулна гээд дөвчигнөсөн. Тэгээд цөөнгүй хүмүүс хоосон батлахтай л үлдсэн. Уг нь мань нөхөр их дарангуулагчийг ерөнхий сайд байхад ёстой нэг болгож тавьдаг сайн эр байсан нь үнэн билээ. ийм болохоор эрхэм минь өөр нам мам гэж дөвчигнөлгүй хэрэгтэй үед ардчиллаа хамгаалаарай.
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Hun (103.229.122.118)
    Yasan be yi bolov hu
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (119.40.97.108)
    энэний байгуулах намд орлоо юу
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • зочин (202.179.20.106)
    За албан тушаалын хойноос үхэх нээ. Хилийн боомтын дарга местийг голж байгаа юм байхдаа, сайдад санаатай байсан юм байна хөөрхий.
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (112.72.11.120)
    AN-yn ahmad gishuun bi ch durgui hurch baigaa. Zugeer ajillaj baisan zasgiin gazraa tataj unagaasan. Hamgiin durgui hurch baigaa ni ene unagah ajillagaag Yerunhiilugch, UIX-yn darga 2 zohion baiguulsan.
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.11.42)
    Populizmiin ixenxiig MANgaruud xiisen shvv tegj yarival. Tavantolgoin xuvitsaag 1500000-g irgen bivrt belneer ni taraasnii gaigaar l Mongol ulsiin ediin zasag unax ex vvsveriig tavia biz dee
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • qwer (202.179.11.94)
    гүндалай чинь Боомтын дарга гэдэг албан тушаал авсан нь мөнгө багатай юм байхдаа
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • mongol (202.21.117.178)
    neg ajlig unagchihaad deeshee ym haidag balai hvn bna boomtin ajlig unagaj hayad.said gorilson gesen.ter saihan tsag ongorson shde gvn balai guai.boomtinhon dotor ooriin ah dvv nartaa tsalin ogdog busad hvmvvstee tsaling ni ogdoggvi ooroo ***** gee biz dee.ene teneg.bas hvmvvsiin gazar bulaana shuudhan helehed shorond l bh ni zohistoi
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (180.149.97.77)
    Хүүхдийн мөнгө гэж аюултай популизмийг хийж монголын эдийн засгийг сулруулах эхлэлийг тавьсан этгээд дээ. Энэний хорлон сүйтгэх ажиллагаанаас болж маш их мөнгө зүгээр ***** болж, хөгжлийн чөдөр тушаа болсон
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • hehe (202.5.196.170)
    ene nohor chini harin yl byteh itgeed yy dee
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • ЗОЧИН (103.10.22.242)
    ЭНИЙГ ТООХ НОХОЙ Ч БАЙХГҮЙ. СОЛИОРООД БАЛАЙРААД ИНЭЭД ХҮРГЭЭД САЛБАДАЙ ЦАРАЙЛААД ЯВЖ Л БАЙГ ХӨӨРХИЙ...
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • nutag (202.21.117.178)
    chi odoo ih hurlin gishvvn gej servvn zvvdlehee boli.chamaar mongol bvv hel sumin tob ch dutahgvi bolson.ymgvi hotsorhooroo gonshignoh ymdaa.boomtin ajlig unagchihaad oor yu hvsne be.chadbargvi chalchaa durak mini.odoo hol ochij hits.shorond oroh geegvi ym bol.vnen chadbargvi vnen shunaltai vnen bvtehgvi vnen servvn zvvdlegch shvv hairan ch saihan nutagiin maani ner.bvv vzegd lamjabinhan
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • зочин (103.10.23.13)
    монголын төр мөхсөн гэдгийг монголчууд эхлээд хүлээн зөвшөөрчих, хятадуудын гарт орсон гэдгийг, тэгээд дараагийн асуудалд арай өөр байр сууринаас хандаж эхэлнэ, эхлээд хүлээн зөвшөөр, төр мөхсөн гэдгийг ...
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.21.106.168)
    Хортой алим нь ч юув. Гэхдээ МАН урхинд орох нь ч орсоон.
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • aa (202.179.0.238)
    eruul mendiin saidiig gundalaid ogoh bsiin.erh barigchid yaagaad iim chuhal, asuudal mash ihtei eruul mendiin yaamiig shudarga bus evseld ogood bdiin ve. oorsdoo avah yostoi gol yaam shuu dee. odoogiin erh barigch AN d eruul mendiin yaamiig zoriglood avchih hun gundalaigaas oor alga bgaa bolohoor uu ??
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.22.191)
    Жинхэнэ солиотой гар ийм гар АН-аас зайлсан нь дээр АН-ын нэр хүндийг сайхан унагаж яваа луйварчин шүү дээ.
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Спирт тамхины мөнгө нь дуусаагүй л баймаар юм даа.
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.91.104)
    soliotoi amitan
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.38.9)
    нөгөө эрүүл мэндийн яаманд байхдаа идсэн мөнгөө яасан бэ?
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (27.123.214.101)
    Gvndalain zuwuu
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • T (150.129.142.147)
    Албан тушаал авахгуй бол турж ухэлээ юу
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    5 цаг 31 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    5 цаг 52 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    9 цаг 48 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    10 цаг 59 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    11 цаг 13 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    11 цаг 17 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    11 цаг 57 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    13 цаг 31 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    15 цаг 45 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    15 цаг 53 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    16 цаг 11 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    16 цаг 21 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    16 цаг 58 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    17 цаг 27 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    17 цаг 42 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    17 цаг 48 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК