Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН өөрийн гишүүдээ хаядаггүй, шударга ёсны төлөө тэмцдэг гэдгээ сайд нарын томилгоогоор харуулав

2014-12-08
0
ЖИРГЭХ
МАН-аас сайд нарт дэвшүүлсэн хүмүүс нийгэмд ихээхэн таалагдав. Урьд өмнө сайд нарыг шүүмжлэн хүлээн авдаг олон нийт энэ удаа МАН-ын сайд нарт LIKE гэсэн товчлуур даржээ.
    МАН-аас сайд нарт дэвшүүлсэн хүмүүс нийгэмд ихээхэн таалагдав. Урьд өмнө сайд нарыг шүүмжлэн хүлээн авдаг олон нийт энэ удаа МАН-ын сайд нарт LIKE гэсэн товчлуур даржээ.

    АН-ынхан давхар дээлтэй өнөөх л гишүүдээсээ сайд болгохоор оруулж ирэв. Гэтэл МАН-ын бодлого ялгарал, харьцуулалт хийх боломжийг олгов. Улс төрийн шийдэл, МАН-ын бодлого талаас нь харвал маш сонин гаргалгаа харагдаж байна.

   хүрэлсүх Шадар сайд У.Хүрэлсүх


    Энэ эрхэм өмнө МАХН-ынхаа нэрийг МАН болгон өөрчилөхөд гол үүрэг гүйцэтгэж оролцсон. Тэгээд үүнээс үүсэх хариуцлагыг хэн хүлээх вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад “Би” гэж ганцхан үгээр хариулж байсан. Тэр хэлсэндээ хүрч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албаа өгсөн. Дараа нь УИХ-ын гишүүнээсээ татгалзаж нэгэн эмэгтэйг гишүүн болгосон. Ингэж хэлсэн ярьсандаа байж чаддаг хүнийг МАН Шадар сайд болгов. Тэгээд ч өмнө У.Хүрэлсүх Шадар сайдад нэр дэвшиж байсан. 2012 оны сонгуулийн өмнө Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүс Засгийн газрыг хаяад гарч одсон. Тэгэхэд Ерөнхий сайд С.Батболд Н.Алтанхуягийн оронд У.Хүрэлсүхийг Шадар сайд болгохоор оруулж ирсэн. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цомхон төр хэрэгтэй. Сонгууль болтол Шадар хэрэггүй гэж хэлсэн. Харин У.Хүрэлсүх Шадараасаа татгалзсан. Зүтгээд томилогдвол томилогдох л байсан. Хоёр дахь удаагаа Шадар сайдад ороод ирэхэд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн зөвшөөрөв. Тэгээд ч У.Хүрэлсүх Шадар сайдын мэдэлд байгаа Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг нэр төртэй удирдаж байсан. Өнөөдөр тэднийгээ дахиад л удирдах гэж байна. Ийм хүнтэй хэн ч маргахгүй байгаа нь томилгоо нүдээ олсны илрэл.
   
       эрдэнэбат Сангийн сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбат

    Харин олон нийт МАН Сангийн сайдаар хэнийг тавьчих ваа гэж жаахан эргэлзэж гайхаж байна. Олон нийтийг эргэлзээнд оруулсан МАН-ын энэ шийдлийн цаана асар том бодлого нуугдаж байна. Энэ бол 21 аймгийн МАН-ын дарга нарт өгч байгаа сигнал юм. Учир нь Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн санхүүгийн хэлтэсийн мэргэжилтнээс эхлээд хэлтэсийн дарга, Засаг даргын орлогч, Засаг дарга гээд өгсүүр замаар гарч ирээд УИХ-ын гишүүн болсон. МАН-ынхан түүнийг улс орны санхүүгийн салбарыг сэргээнэ гэж итгээд байгаагийн цаана нэг шалтгаан бий. Ж.Эрдэнэбат улс төрд шинэ хүн ч гэсэн Сэлэнгэ аймгийг хөл дээр нь босгосон эр. Сэлэнгэ гэдэг бол Монголын эдийн засгийн тулгуур багана, ноён нуруу болсон газар. Ийм аймгийг хөгжүүлсэн хүн Монголын эдийн засгийг өргөлцөөд л ирнэ. Ж.Эрдэнэбат Засаг даргаар ажиллаж байхдаа С.Баярын зарласан “Атрын III” аяныг гардан зохион байгуулсан хүн. Тийм учраас МАН түүнд итгэж байна. Бас МАН-ынхан залуучууддаа, 70 оныхондоо итгэлээ атгуулав. Өмнө С.Батболд Сангийн сайдаараа Д.Хаянхирваа хэмээх Дарханы Засаг даргаар ажиллаж байсан этгээдийг томилсон. Хүмүүс бас “хэн бэ?” гэж шүүмжилж л байсан. Тэгэхэд С.Батболд “Монголын хоёр дахь том хот, үйлдвэрлэлийн бүсийг хөгжүүлсэн хүндээ итгэлээ өглөө” гэж хэлсэн. Тухайн үед шүүмжлүүлж байсан Д.Хаянхирваа одоо МАН-ын топ улс төрчдийн нэг болж өссөнийг ард түмэн мэднэ. Ж.Эрдэнэбатын өмнө тийм зам үлдэв. Тэгээд ч МАН-ынхан амжилттай ажиллаж байсан аймгийн Засаг дарга нартаа итгэлээ өгч чаддагаа харуулав. Аймгийн засаг дарга хийж байгаад шууд сайд болж байгаа гишүүн АН-д лав байхгүй. Үүний цаана МАН-ынхан 21 аймгийнхаа Засаг дарга нарт “та нар сайн ажиллаад, гишүүн болоод, намаа ялуулчихвал сайд болгож болно шүү” гэсэн сануулгыг дайж байна. Ийм сануулга авсан аймгийн Засаг дарга нар ирэх сонгуульд хичээх нь гарцаагүй. Гэтэл АН-ынхан нөгөөх л хэдэн байдаг гишүүд нь сайд нараа булаацалдаад л. Намуудын бодлогын ялгаа юм даа.

     оюунхоролБайгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Д.Оюунхорол
  
Энэ эмэгтэйтэй маргах хүн ховор. Завхан аймагт дөрвөн удаа өрсөлдөж гурван удаа намдаа ялалт авчирсан. Парламентад хамгийн олон жил сууж туршлагажсан эмэгтэйчүүдийн тэргүүнд эгнээнд бичигдэнэ. МАН-ынхаа үзэл баримтлалыг тууштай хамгаалдаг. Улс төрийн уналт, босолтыг туулж ирсэн. Өмнө олон удаа сайдаар томилогдоно гэж яригдаж байсан. МАН-ын дэргэдэх НАМЭХ-ыг удирдаж явсан. УИХ-ын хоёр ч байнгын хорооны даргаар ажиллаж гишүүдийг удирдсан. 26 гишүүнтэй бүлгийнхээ дэд даргаар ажиллаж ирсэн ийм эмэгтэйтэйг үгүйсгэх, маргах хэцүү л дээ. Харин ч Д.Оюунхорол гарцаагүй. Түүнд бодлогоо хэрэгжүүлэх боломж олгох ёстой гэж үнэлж хүлээн авах хүмүүс олон. Энэ бол МАН хүлээн зөвшөөрөгдсөн, үзэл баримтлалдаа үнэнч байсан, урваж шаравдаггүй, лидер болсон гишүүдээ дэмждэг гэсний мессеж болж байна. Бас ямар ч том томилгоонд эмэгтэйчүүдээ мартдаггүй гэж харагдлаа.


    цогтбаатарБарилга, хот байгууллатын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар

    МАН-д зөв харагддаг залуучуудын нэг. Нийгэмд таалагддаг хүлээн зөвшөөрөгдсөн эрхэмүүдийн нэг. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гишүүд дунд мэдлэг боловсролоороо толгой цохино. Ийм залууст МАН үргэлж боломж олгодог, итгэл хүлээлгэдэг гэсэн дохио юм даа. Ерөнхийлөгч, ерөнхий сайдын зөвлөх, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөө хоёронтоо өрсөлдөж явсан. Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа Богд ууланд ямар нэгэн газар олгохгүй гэсэн шийдвэр гаргаж дуулиан дэгдээсэн. Түүнийг ажлаа өгсний дараа Богд уулын газрууд олгогдсоор л байна. Энэ бол асуудалд хэр их зарчимтай ханддагийнх нь нэг жишээ.

    төмөрхүүЗам тээврийн сайдад нэр дэвшигч Н.Төмөрхүү

    Ч.Сайханбилэгийн танхимын хамгийн залуу сайд. 2012 оны сонгуульд МАН олон залуучуудыг сойсон. Түүний нэг нь Н.Төмөрхүү. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол тухайн үед Н.Төмөрхүү нэр дэвших ямар ч сонирхолгүй, бэлтгэлгүй байхад нь МАН гал руу түлхсэн. Түүний өрсөлдөгч нь Монголын хамгийн том олгархи гэгддэг Г.Батхүү, Д.Зоригт. Ийм хоёр хүнээс хэн ч айж сүрдэнэ. Бараг л МАН нэг залууг золионд явуулчихлаа гэсэн шүүмжлэл их байсан. Тэгээд ч тойрогтоо дархлагдсан ийм хоёр хүнтэй өрсөлдөх зоригтон олдохгүй байсан үед Н.Төмөрхүүг нэр дэвшүүлсэн. Сонгуулийн үр дүн санаанд оромгүй байсан. Тэрээр 43 хувийн санал авсан. Харин өрсөлдөгч Г.Батхүү 40, Д.Зоригт 34 хувийн саналтай. Харамсалтай нь АН-ынхан эрх мэдэлдээ автаж шүүхдсээр байгаад Н.Төмөрхүү, С.Чинзориг хоёрыг эргүүлэн татуулсан. 2012 оны сонгуулийн дараа АН-ынхан иймэрхүү увайгүй үйлдэл олныг хийсэн. Тэдний хууль бус үйлдэлийн өмнө МАН хүчин мөхөсдсөн. Өөрөөр хэлбэл МАН суудал аваад ирсэн хоёр гишүүнийхээ мандатыг баталгаажуулж чадалгүй алдчихсан. Ингээд Монгол даяараа Н.Төмөрхүү, С.Чинзориг гэдэг хоёр хүнийг таньдаг болсон.

    Харин сонгуульд ялаад ялагдчихсан энэ хоёр эрхэмийг МАН сайдаар томилуулахаар нэр дэвшүүлэв. Энэ нь МАН өөрийн гишүүдээ хаядаггүй гэсэн сануулга юм. Бас МАН үргэлж шударга ёсны талд зогсдог гэдгийг АН-ынханд ч, ард түмэнд ч ойлгуулах гэсэн шийдлийнх нь илэрхийлэл болов. Н.Төмөрхүү бол амжилттай бизнес эрхэлж ирсэн залуу. МАН-д ийм залууст орон зай гаргаж өгдөг гэдгээ харуулав.

   Чинзориг Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч С.Чинзориг

    Өвөрхангай аймагт олон удаа нэр дэвшсэн. Нөгөө л Г.Батхүү, Д.Зоригт нарт ялагдсаар ирсэн. Тууштай тэмцсэн. 2012 оны сонгуулиар Өвөрхангай аймагтаа хамгийн өндөр буюу 48 хувийн санал авч нэгдүгээрт бичигдсэн байдаг. Гэвч мөнгө эрх мэдлийн өмнө хүчгүйдэж тойргоо алдсан төрийн албан хаагч л даа. Олон жил төрд үнэнчээр зүтгэсэн. Аймгийн засаг даргын орлогч, аймгийн ИТХ-ын дарга, дэд сайд, төрийн нарийн, ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга, ерөнхий сайдын зөвлөх гээд насаараа л төрийн ажил хийсэн хүн. Төрд үнэнчээр зүтгэж ирсэн хүмүүстээ ч МАН боломжийн хаалгаа нээв. МАН-ын томилгоо иймэрхүү бодлогуудыг агуулж байна.

    Ерөнхийд нь дүгнэж үзвэл МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нарын бодлогын хослол сайд нарын томилгоон дээр харагдаж байна. Тэд томилгоо бүрийн ард бодлого боджээ. Хэрэв иймэрхүү байдлаар бодлого гаргаж, 2016 оны сонгуульд нэр дэвшигчидээ тордуулах юм бол МАН-д том боломж байгааг харуулж байна. МАН хэлсэн ярьсандаа, бодлогодоо үнэнч байдаг гишүүдээ сайд болгов. Ч.Сайханбилэгийн танхимын хамгийн залуу сайдыг томилуулах гэж байна. Залуучуудад таалагдав. Эмэгтэйчүүдийн хүлээн зөвшөөрөгдсөн лидерийг гаргав. Эмэгтэйчүүдэд дэмжигдэв. Орон нутгийн удирдлагад байсан хүнийг сайд болгов. Орон нутгийнхан алга ташиж байна. Шударга бус явдлын золиос болсон гишүүдээ мартахгүй байна. Гишүүдийнхээ алгыг ташуулав. Гадаад өндөр боловсрол эзэмшсэн хүмүүсээ нэгдүгээр эгнээндээ гаргаж байна. Гадаадад сургууль төгсөгчид зөв гэж байна. Нийгмийн гол салбарын төлөөллүүдийг томилгоон дээрээ оруулав. Олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээ бодлого дээрээ гаргаж ирэв. Томилгоо бүрийг бүлэг, фракцдаа хувиарлах биш бодлого явуулах хүмүүсээ дэвшүүлэв. Энэ бүхнийг улс төр судлаачид МАН нийгмийнхээ санаа бодлыг уншиж томилгоо хийлээ гэж дүгнэж байна.


 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ж.Энхбаяр: Нүүрсний экспорт 37.8 сая тонн, зэсийн экспортын хэмжээ 870 мянган тоннд хүрээд байна
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
С.Баярцогт: Таван дэд дарга бол Ардчилсан нам эв нэгдлийн төлөө нэгдэж чадсаны илэрхийлэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (69)

  • Зочин (202.72.247.249)
    МАН болимоор юмаа дандаа гуйлгачин өртэй хүмүүсээ сайдаар тавьсан байна энэ АН намыг дормжилж бүр элгээр нь хэвтүүлэх бодлого АН нам сүйрсэн энэ хугацаанд юу ч хийж чадахгүй зөвхөн иднэ монголчууд ямар тэнэг юм бэ эдгээр хүмүүсийг харахаар бөөлжис цутгаж байна сонгуульдаа барианд ороогүй байж АН нам тэнэг гэхэд дэндүү тэнэг хоь чинь та нарыг дахиж хэзээ ч сонгохгүй
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.10.22.242)
    kkkkk nobshnyyd ydahgui bugdiig chin SHOROND !!
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • оновч (112.72.13.248)
    Энэ томилгоонууд цэвэр улс төрийн наймаа байна, Төрийн ордонд төрөө доромжилж зодолдчихоод намаа нударгаараа хамгаалсанаа тунхаглаж байсан ёс зүйгүй танхай балмад нөхрөө сайдаар шагнаж байгааг харахад үнэхээр харамсаж байна.Яаж зөв хүмүүсээ сайд болгосон гэж эднийг хөөргөж чадаж байнаа
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.9.88.146)
    Үнэхээр таалагдаж байна. Цаашдаа олон зөв шийдвэр гаргаж улс эх орноо ард түмнээ ядууралаас хямралаас гаргах сайхан ажлуудыг хийгээрэй.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Zochin (103.9.88.146)
    МАН маш зөв шийдвэр гаргасан байна. Дэмжиж байна.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Оюун (124.158.112.4)
    МАН-маш зөв хүмүүсийг сайд болгосон,энэ хүмүүс итгэл дааж эх орон ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах хэрэгтэй
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • САЙН СОНГОЛТ (202.180.220.72)
    ТААЛАГДСАН ШҮҮ, ТААЛАГДСАН ШҮҮ. ЗӨВ БОДЛОО БАРЬЖ. УГ АН ИЙМ СОНГОЛТ ХИЙХ БАЙСАН ЮМ. БАЯРЦОГТ САЙХАНБИЛЭГ ЭРДЭНЭ, ЭРДЭНБАТ НАР МОНГОЛЫН ГУТАМШИГ. ӨӨРСДӨӨ БОЛ БИД ЧАДЛАА ГЭЖ БОДОЖ БАЙГАА БАЙХ. ҮГҮЙ , ТА НАР АРД ТҮМЭНД ЯЛАГДСАН.ҮНЭН БАЙДАГ Л БАЙХГҮЙ ЮУ. ХАМГИЙН ХОШГИРУУЛЖ БАЙГАА ХҮН ЭЛБЭГДОРЖ ДУРАК. ЭНЭ ҮНЭХЭЭР АЙМААР, МОНГОЛЫН ТӨРД ХАЛГААТАЙ, ХЭЗЭЭ Ч ХОРТ УТАА ТАВЬЖ, БӨМБӨГ ДЭЛБЭЛЭХЭЭР ХҮН.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • хаганйин (150.129.140.84)
    Маш сайн сонголт хийсэн. САЙД нар сайн ажиллаарай. Зөвхөн эх орноо бодоод өдөр шөнөгүй зүтгээрэй. Та нар чадна. Ард түмэн хатуухан гар хүлээж, хүсч байгаа юм байна гэдэг нь харагдаж байна. Цаашид ийм сэтгэлгээ газар авбал нийгмийн шинэ хувьсгалд хүрнэ гэдгийг хаана хаанаа бодож байхад илүүдэхгүй. Хүрэлсүхийг талархан хүлээн авч байгаа нь үүний нэг том илрэл шүү дээ.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.91.118.254)
    МАН болимоор юмаа дандаа гуйлгачин өртэй хүмүүсээ сайдаар тавьсан байна энэ АН намыг дормжилж бүр элгээр нь хэвтүүлэх бодлого АН нам сүйрсэн энэ хугацаанд юу ч хийж чадахгүй зөвхөн иднэ монголчууд ямар тэнэг юм бэ эдгээр хүмүүсийг харахаар бөөлжис цутгаж байна сонгуульдаа барианд ороогүй байж АН нам тэнэг гэхэд дэндүү тэнэг хоь чинь та нарыг дахиж хэзээ ч сонгохгүй
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (78.124.63.78)
    IIM TENEG YUMAND ZUVHUN GENEN, TENEG , MEDLEGGUI HUMUUS L ITGENE. SHUDARGA BAISAN BOLOOD UNUUDUR MONGOL SHUDARGA YOSNII ERELD HATAH UU? YOSTOI NUGUU TARHINIIKHAA HEJEEGEER SETGENE GEDEG L ENE BAIKH HUURHII. KKKK. CHONOND MAKH HADGALUULSANTAI AGAAR 1 SONSOGDOJ BNA. ULAAN CASINO LUIVARCHIN HURELSUKH ODOO SHUDARGA HUN BOLCHOO YU. KKK
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Мандах (103.229.121.126)
    Хvрэлсvх хэрэгтэй залуу шvv. Ийм эрчvvд одоо их ховордсон байна. Маш сайн сонголт. Олон хvн дэмжиж байна
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    МАН АН УРИЛГААР ОРСОН БОЛОХООР ЗГ МАНДУУЛААД ӨГӨХ БАЙХДАА
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • zochin (150.129.143.82)
    MAN iin uls tur zvgeer haragdaj bna. Margaashiin chuulgan deer ard olnii mash ih egdvvtsen durgvitseed baigaa ayal***** juulchlaliin meregjiltei hvneer EMY, elektronikiin injener dawkhar deeltei hvn HHAAYam iig udirduulah gej baigaag shudargaar esergvvtsen boliulah heregtei tegvel manai reiting ulam l usnu. Vnenii duu hooloi bolno shvv Amjilt
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Zochin (112.72.13.42)
    Xvrelsvx bolj bna sain saixniig xvsie
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (112.72.13.42)
    hudlaa bitgii shaagaad bgarai setguulchee mangariinhnaas mongo avsan u
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • зөв (202.170.66.186)
    МАН АН биенээсээ дээрдэх юмгүй шуналтай.АН бүр илүү сувдаг увайгүй юм үзээгүй болох нь одоо та бүхэнд ил байгаа бахй.Харин энэ удаа МАН-ын энэ томилгоо дээрхи бичсэнтэй ижил санагдаж байгаа шүү.Ялангуяа Чинзориг гуайд ийм боломж олгосон нь ухаалаг шийд.МАН арай л голтой юм. Ногоон гэрлээр сонгогчдын саналыг аваад цойлоод гарч ирсэн хүн АПУ Батхүүд луйвардуулсан нь үнэн биздээ. Хүнийг ингэж голыг нь харлуулж болохгүй ээ.МАН үүнийг мэддэг юм байна. Элгийг нь дэвтээж гомдлыг нь бага ч болов хугасалж байгаад хүн ёсны үүднээс талархаж байнаа
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.43.214)
    yalgaa bhgui luivarchid.turiin ordond hun zodson luivarching songoj bgaa ni es surtahuun deed tuvshinduu yamar tuvshind hurch yalzarsniig haruulj bna.gudmand hunzodson hun shorond oroh uu yah uu.
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Мөнгөний хэдэн сайдууд, дэд сайдууд л МАН-аас төрж байна. Гишүүд дургүй л байна даа
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • ухна (202.70.36.182)
    Ухнасүх намаа ялагдуулаад тэнэж тэнэж ирээд сайд хийчихийн байналдаа ард нь үлдсэн мангар дарга нар нь айгаад албан тушаалаа өгчихийн ойлголт даанч алга да түй
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Эрдэнэбат (202.70.36.182)
    Сангийн сайд болох хүний анхааралд:?, төрийн сангийн хэдэн их зантай ажлаа мэдэхгүй дарга нарын хүүхнүүдийг Алтанцэцэг авгайтай халвал ажил чинь гацаагүй явна шүү? Алтанцэцэг гэж ШШБЕГ-ийн санхүүг идэж сөнөөсөн Шаг-н гэж хурандаагийн эхнэр эмгэн шулам Улааны ангийн эмгэн
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (150.129.142.27)
    mash zob songolt hiijee.harin huvisgalt nam yana daa dandaa darga nar ni gishuudeesee saidaa bulaagaad ortsgooson
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • zochin (202.72.245.149)
    MAN zuv alkham khiijee amjilt khusie
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.10.70)
    МАН ЗӨВ АЛХАМ ХИЙЖ БАЙНА.АМЬЖИЛТ ХҮСЬЕ
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (150.129.142.56)
    дулаартал эхний ээлжийнхэн хоолондоо
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • zochin (203.91.118.162)
    yag vnendee MAN-aas uilvv AN-iinhen teneg songolt hiilee. Said bh chadwargvi urwagch hulgaichiig said bolgood arai demndvv handlaa daa zasagt turuu tuwhnvvlehdee
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.20.82)
    ЭНЭ МАЛУУД ОДОО ИХ ШОУДНА. ӨВӨРХАНГАЙН 2 ЧИНЬ МӨНГӨ ТАРААСАН БИЗ ДЭЭ. ЗОРИГТ Ч ЯЛГААГҮЙ ЭНЭ 2-Н ӨРӨӨСӨН ДУГУЙ
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • zochın (85.97.124.157)
    MAN NAM ZUV BNAA. TA BID YALNAA AMJIİT..
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • bolj bn (27.123.214.119)
    MAN-n Bulgiin darga n sain ajillaa shuu. Hench bishdee tulaad bsan namaa yamarch bsan bosgood irlee
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (183.177.97.14)
    МАН харин зөв харагдаж АН муухай харагдаж харагдах боллоо доо
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • иргэн (202.179.10.70)
    Албан тушаалын төлөө үхэн хатан зүтгээд хэмжээ нь багаддаг хүмүүс ч байж л бна, харж л байя даа
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • bat (202.179.10.70)
    Сайн муу г нь цаг хугацаа харуулах биз ээ, өнөөдөр бол дүгнэж хэлж чадахгүй л бна
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • зочин (202.179.20.83)
    2012 оны сонгуульд мөнгө зараад гарч ирж чадаагүй шатсан нөхдүүддээ нам нь өртэй болохоор хэдэн яам өгч мөнгөө олж ав гэсэн байна лдаа одоо энэ яамдууд ч өнгөрчээ оюунхорол дан дээлийг дэмжээд л байсан ёс суртахуун алга бие давхар юум болов уу
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • ууу (182.160.39.185)
    Хуцваа Казиночин авилгач Хүрэлсүгийг алга ташин авлаа юу
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • bold (150.129.141.87)
    vneheer zor gargajee amjilt hvsii ta nar chadnaa saihan zaluuchuudaa gargajee
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.229.121.88)
    МАХН УУ, МАН УУ?
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • zochin (124.158.112.4)
    TUMURKHUUD AMJILT HUSIE
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • иргэн (180.235.185.104)
    Нямдорж гишүүн энэ үйлдлүүдийг цагаан сарын ууц таллахтай жишиж яг үнэнээр нь хэлжээ
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • 123 (202.179.0.238)
    namiin PR hooson medeelel l baina shdee. Yu hiihiig ni harj l baiy da zahilagt medee hehe
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • зочин (202.72.247.249)
    чадварлаг хүмүүс болон залуучуудаа дэмжиж байгаа байгаа МАН ыг талархаж байна
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Hurelsuh bolj bnoo good
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.10.70)
    Чинзориг, Төмөрхүү 2-ийг сайдад нэр дэвшүүлсэн намд болон хувь хүмүүсд нь баяр хүргье. Үнэн гэж байдаг бол гарч ирэх болсон шүү.
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • зочин (103.23.51.1)
    Энэ Хүрэлсүх Оюунхорол хоёр юу хийж гийгүүлэх вэ дээ
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • 000 (202.179.22.47)
    Er ni bolomjiin humuus bna
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • ZOCHIN (202.179.10.70)
    Монгол ардын нам ард түмний нам зөв хүмүүсээ нэр дэвшүүлж одоо эдийн засгийн хямралыг зогсоож улс орноо өөд нь датах хэрэгтэй
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.10.70)
    МАН үнэхээр тулхтай,боловсон хүчгий асар их нөөцтэй,дотоод ардчлалтай гишүүдийнхээ үгийг сонсдог зөв улс төрийн нам гэдгээ сайдад нэр дэвшигчдээрээ дахин батлан харуулж байна. Маш зөв мэргэжлийн чадварлаг хүмүүсийг дэвшүүлсэн байна. Сайн байна.Тэгэхэд АН ийг хар даа Нөгөөх л хэд, нөгөөх л бүлэглэлүүдийн зөрчил .....
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Saruul (207.244.89.114)
    Shine zasgin gazart amjilt husie!
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • carnai (203.194.118.89)
    odoo ene xumuus toriin said bolood salbar bur deeree ajlin toloo, toriin toloo zutgedeg xumuusiig ajilluulax xeregtei, ter xemjeegeer salbaruud cnin ta nariig oilgoj demjij ter xereer ta nariin ner xund deesnlex bolno, cnadbarlag xumuus ta nariin ner xundiig orgono, cnadbar muutai zugeer dagaj guideg ni ner xundiig cnin unagana,
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Саналаа өгье. (203.91.118.162)
    Шийдлийн Засгийн газрын сайд нартай танилцлаа. Эхлээд З.Энхболдын далгавраар Өвөрхангай сайдуудыг авах юм байна. Дараа нь Баянхонгор ч юмуу аваад аймаг аймгаараа ээлжлэн юм байна гэсэн шийдэл гаргасан юм байна л даа.
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    ene tomilgoo zuw boljee margah hereg alga
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • irgen (202.180.216.82)
    Nudnii bulainuud!!!! ichij uheesei! saidiin suudliin tuloo uhehnee huurnuud!
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • бат (202.179.10.82)
    ман залуу улс төрчдөө гаргаж байгаа нь сайн байна та бүхнийг дэмжиж байна.хүрэлсүх шиг дайчин хүн төрд хэрэгтэй хоёр нүүртэнгүүд түгжилүүд зайл
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • aaa (202.131.231.250)
    МАН өөр юмаа.Чадвартай, боловсон хүчинтэй, шудрага, хэлсэндээ хүрдэг нам байна. АН одоо юу вээ албан тушаал булаацалдаад л байх юм. Ямар ч зохион байгуулалт, эв нэгдэл байхгүй УИХ-ын гишүүд нь бүгдээрээ сайд болох гэж зүтгэдэг.Тэр муу түгжил АН-ын бүлгийн дарга Эрдэнэбат юу вээ сайд болно гэж зүтгээд байгаа ичиж амьдрах хэрэтэй шүү .МАН-ын бүлгийн дарга сайн болно гэвэл болох боломж байсан байх.Гэхтэй ухаантай, тулхтай гишүүд байна дааа.МАН-ыг дэмжиж байна зөвзөв
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.11.246)
    man arai l iluu l bna daa
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.194.113.226)
    эр хүн алдаж эрэг нэг нурдаг гэдэг шиг энэ нам тухайн үедээ их алдсан алдааг ухамсарлаж өөрчлөлөт хийнэ гэдэг бол бас нэг чадвар шүү. Нэг л зүйлийг захихад томилогдсон магтуулаад байгаа сайд нараа өөрсдийгөө нэг харуулаад ажлыг ёстой нэг умалзуулаад муу юмнаас холхон шиг нэр төртөй ажлаадхаарай амжилт
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • pppppp (122.201.21.51)
    МАН арай эх оронч шүү АН зөвхөн хувиа бодогчид тэдэнд эх орон хамаагүй фракц гэж гүйсэн ***** долоогчдоо албан тушаал худалдана
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • goy (122.201.19.30)
    goy
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • 898989 (203.169.54.106)
    МАН аа гэж. Ямар ч цаг үед өнгөө яаж ч хувиргаж чадах юм даа. Наанаа нэг их сайхан эх орон гэдэг хүмүүс цаагуураа эх орноосоо урвагчид л байдаг шүү дээ. Ард түмэн мань мэт нь яана даа хөөрхий хууртсаар л
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • hamgaalagch (203.91.117.4)
    Manai AN chadaj baigaa yim chini Manai arhaguud MAN ii juldrainuudiig udahgui gartaa hiine Haraarai
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.131.235.74)
    demjij baina shyy...zov l songolt.
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.11.58)
    MAN yavj yavj arai judagtai gedeg ni tsag hugatsaanii shalguuraar haragdaj bna daa
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • z (202.179.10.94)
    УХНАСҮХ ХЭРЭГГҮЙ
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (123.243.149.98)
    huleen zovshoorch b na
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • irgen (103.26.192.146)
    Зочин (112.72.11.67) Монгол Ардын нам БААТАРУУДАА, Ардчилсан нам ТҮГЖИЛҮҮДЭЭ сайдад нэр дэвшүүлсэн байна.
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • eawdwq (202.179.11.90)
    ***** hudlaa shaasan luivarchid manan bol mongoliig dampuuruulaj bga shu uneng helehed
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (112.72.11.67)
    Монгол Ардын нам БААТАРУУДАА, Ардчилсан нам ТҮГЖИЛҮҮДЭЭ сайдад нэр дэвшүүлсэн байна.
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • зочих (103.230.82.196)
    МАН овоо шинэ хүмүүсээ гаргачихаж овоодоо одоо ер нь шинэ хүмүүс гаргах хэрэгтэй шинэ хүтүүс шинэ санаа гаргах байх Монгол Улс 76 лидертэй юм шиг л байсан
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (27.123.214.101)
    MAN uur gedegee l haruulj dee
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • irgen (103.11.192.34)
    MAN arai ilyy gedeg ni haragdaj baina
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • зочин (150.129.143.84)
    тулхтай нам
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын урлагийн их наадамд УСУГ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо
    20 мин
  • Ялалтын баярыг угтаж Москва хотын аюулгүй байдлыг онцгой горимд шилжүүлэв
    53 мин
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
    1 цаг 6 мин
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
    1 цаг 9 мин
  • Ой, хээрийн гал түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна
    1 цаг 26 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй
    1 цаг 30 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
    14 цаг 43 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтын зар
    14 цаг 48 мин
  • Ж.Энхбаяр: Нүүрсний экспорт 37.8 сая тонн, зэсийн экспортын хэмжээ 870 мянган тоннд хүрээд байна
    16 цаг 27 мин
  • Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
    16 цаг 51 мин
  • “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” арга хэмжээ боллоо
    16 цаг 54 мин
  • Олимпын таеквондогийн ААШТ энэ сарын 19-нд Улаанбаатар хотноо эхэлнэ
    17 цаг 13 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
    17 цаг 38 мин
  • Сингапур улс үе тэнгийн дээрэлхэлт хийсэн хүүхдүүдийг "ташуурдаж шийтгэдэг" байх шинэ журам баталжээ
    19 цаг 32 мин
  • Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна
    20 цаг 3 мин
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
    20 цаг 41 мин
  • ГЕГ: Дизель түлшний импорт өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ
    21 цаг 11 мин
  • “Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын боломж” хэлэлцүүлэг боллоо
    21 цаг 23 мин
  • Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    21 цаг 35 мин
  • Надад жаахан даруу зан байсан бол би төгс хүн байх байлаа
    21 цаг 56 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК