Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг өнөөдөр
томилно. Өнгөрсөн баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооноос
ЗГХЭГ-ын даргад С.Баярцогт, Монгол Улсын Сайдад М.Энхсайханыг нэр
дэвшүүлж УИХ-д өргөн мэдүүлснийг хэлэлцэж байгаад хурлаа өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм. Тиймээс өнөөдөр ЗГ-ын бусад
гишүүдийг холбогдох байнгын хороодоор хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлж
батлуулах ёстой. Ингэснээр сүүлийн хэдэн долоо хоногийн турш яригдсан
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн эцсийн байдлаар тодрох юм.Сайдад нэр дэвшигчид:
1.ЗГХЭГ-ЫН ДАРГА - С.Баярцогт АН
2.ХҮН АМ, ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД - С.Эрдэнэ АН
3.БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД - Л.Гантөмөр АН
4.АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД - Д.Эрдэнэбат АН
5.УУЛ УУРХАЙН САЙД - Р.Жигжид АН
6.ХУУЛЬ ЗҮЙН САЙД - Д.Дорлигжав АН
7.ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД - Р.Бурмаа АН
8.ГАДААД ХЭРГИЙН САЙД - Л.Пүрэвсүрэн АН
9.ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД - Д.Зоригт АН
10.ТЭРГҮҮН ШАДАР САЙД - У.Хүрэлсүх МАН
11.БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН САЙД- Д.Оюунхорол МАН
12.САНГИЙН САЙД - Ж.Эрдэнэбат МАН
13.БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД - Д.Цогтбаатар МАН
14.ХӨДӨЛМӨРИЙН САЙД - C.Чинзориг МАН
15.ЗАМ ТЭЭВРИЙН САЙД - Н.Төмөрхүү МАН
16.МОНГОЛ УЛСЫН САЙД - М.Энхсайхан МҮАН
17.ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД - Г.Шийлэгдамба МАХН
18.БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД - А.Цолмон
























































