Төрийн ордонд өнөөдөр хоёр байнгын хороо хуралдах хуваарьтай байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм. Байнгын хорооны хурал өглөө 08 цагаас эхэлнэ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 08.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал.
2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 08.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал;
























































