Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Бурмаа сайд болж, УИХ-ын гишүүнээсээ татгалзвал оронд нь ХХБ-ны захирал Б.Мэдрээ орж ирнэ

2014-12-09
0
ЖИРГЭХ
АН доторх эх сурвалжийн мэдээлж буйгаар Р.Бурмаа гишүүн бүрэн эрхийн хугацаагаа дуустал сайдын үүрэгт ажлаа л хийхээр шийдсэн гэнэ. Учир нь гишүүн сайд болсон даруйдаа УИХ-ын гишүүнээсээ татгалзах ажээ. Үүнийгээ ч эртнээс төлөвлөж, зэхсэн аж.
бурмааа                              Улс төрийн хувьд өнгөрсөн намар ихээхэн тэмцэлдээнтэй болж өнгөрч байна. Намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд шахуу яригдаж эхэлсэн “Шинэчлэл”-ийн гэх “малгайтай” Н.Алтанхуягаар толгойлуулсан Засгийн газрыг унагаж, оронд нь Ч.Сайханбилэгээр тэргүүлүүлсэн “Шийдэл”-ийн гэх тодотголтой Засгийн газрыг бий болголоо. Хачирхалтай нь өнгөрсөн Засгийн газрыг "нураахад" АН-аас гар бие оролцсон УИХ-ын Р.Бурмаа шинэ Засгийн газарт Хүнс хөдөө аж ахуйн сайдын суудалд суухаар нэр дэвшлээ. Өнөөдөр түүний асуудлыг холбогдох байнгын хороогоор хэлэлцээд Их хуралд оруулж ирнэ. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахаар сөрөг хүчнээс гаргасан шалтаг шалтгаануудыг дурдвал нэгдүгээрт Монгол Улсын эдийн засгийг сүүлийн хэдэн жилд байгаагүйгээр доройтуулсан, хоёрдугаарт хууль зөрчсөн үйлдэл нь хэрээс хэтэрсэн, гуравдугаарт дэлхийн зах зээлд бонд гаргаж их хэмжээний өр тавьсан гэдэг зүйлүүд байлаа. Мөн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл ч засаг унахад өөрийн гэсэн нөлөөгөө үзүүлсэн. Сөрөг хүчний энэ шахалтыг АН доторх зарим цөөн тооны гишүүд дэмжиж намынхаа эсрэг байр суурь илэрхийлж байлаа. Жишээбэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Зоригт, Р.Бурмаа, Х.Баттулга гэсэн АН доторх “эсэргүүнүүд” засаг огцроход өөрийн хувь нэмрээ нэлээд оруулсан гэхэд хэлсдэхгүй. Тэр дундаа Р.Бурмаа, Х.Баттулга нар “давхар дээл”-ийн асуудлыг 2014 оноос эхлэн хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгээ чуулган дээр олонтаа мэдэгдэж байв. Энэ ч утгаараа Х.Баттулга ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. УИХ-ын гишүүн Р.Бурмаа ч энэ асуудлаар чуулганы индэр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гишүүдийг “давхар дээл”-ээ тайлах хэрэгтэй гэж намынхаа эсрэг хатуухан үгийг чулуудаж байв.
                           Гэтэл хэдхэн сар хүрэхгүй хугацааны өмнө ийнхүү ярьж байсан гишүүн өнөөдөр шинээр байгуулагдаж буй засагт орж яагаад "давхар дээл" өмсөх гээд байгаа нь иргэд, сонгогчдыг ихээхэн эргэлзүүлж, гайхширлыг нь төрүүлж байгаа юм. Юм л бол “АН засаглаж чадахгүй байна, АН-ын хууль зөрчсөн үйлдлүүд, гишүүд юун түрүүнд “давхар дээл”-ээ тайлах ёстой, Эдийн засгийг хямралд оруулсан Засгийн газрыг огцруулах хэрэгтэй” гэж байсан Р.Бурмаа гишүүн өөрөө сайд болохын тулд энэ бүгдийг ярьж хэлж, Засгийн газрыг огцруулах кнопыг дарсан байна гэх хүмүүс ч байна. Тэр ч бүү хэл Засгийн газрыг "нураах" кнопыг дарсан гишүүдийг АН-аас хөөх талаар тус намын Гүйцэтгэх зөвлөлийн дүгнэлт гарахад нөгөө л Р.Бурмаагийн нэр цохиж явсан шүү дээ. Намаасаа хөөгдөх асуудал бол түүний хувьд анхны тохиолдол биш. Ерөнхийлөгчийн санаачилсан “Давхар дээл”-ийн асуудлаас болж намын үзэл санааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэгддэж мөн л намаас хөөгдөх дээрээ тулж байлаа. Энэ бүгдийг харсан иргэд шударга үнэний төлөө явж байна гэж талархаж явсан. Харин одоо нам доторх сөрөг хүчин болж ирсэн гишүүнээ зөвхөн сайдын суудлын төлөө энэ бүгдийг хэлж, хийж байсан хэрэг үү хэмээн гомдож бас шүүмжлэх нь ч байна. Тэрээр бусдын албан тушаалыг багасгахын тулд “Миний хувьд бүлгийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ийг 2014 оноос эхлэн тайлах ёстой гэсэн байр суурьтай байгаа.  Өнгөрсөн даваа гарагт болсон бүлгийн хуралдааны үеэр ч 2014 оноос хэрэгжүүлэх ёстой гэдгээ тодорхой илэрхийлсэн. УИХ-ын чуулганы хуралдаан дээр өгсөн саналаа бататгаж хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг дээр ч, батлахад кноп дарна гэдгээ бүлгийн хуралдаан дээр хэлсэн” гэж өөрийн байр сууриа хэвлэлээр илэрхийлж явсан. Үүнтэй нь ч холбоотойгоор сүүлийн өдрүүдэд Р.Бурмаа гишүүн рүү “дайрах” хүмүүсийн тоо ихсэж байна. Харин МоАХ фракцийг удирдан чиглүүлэгч Х.Баттулга түүнийг зүгээр нэг сайдад нэр дэвшүүлээгүй бололтой. АН доторх эх сурвалжийн мэдээлж буйгаар Р.Бурмаа гишүүн бүрэн эрхийн хугацаагаа дуустал сайдын үүрэгт ажлаа л хийхээр шийдсэн гэнэ. Учир нь гишүүн сайд болсон даруйдаа УИХ-ын гишүүнээсээ татгалзах ажээ. Үүнийгээ ч эртнээс төлөвлөж, зэхсэн аж.
                            Р.Бурмаа Ардчилсан намаас нэрсийн жагсаалтаар 2012 онд УИХ-д сонгогдсон. Хэрэв тэрээр гишүүнээсээ татгалзвал хуулийн дагуу УИХ-д АН-ын нэрсийн жагсаалтад Р.Бурмаагийн ард бичигдсэн хүн орж ирэх ёстой. Тэр хүн нь Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээ юм. Б.Мэдрээ нь МҮДН фракцийн томоохон төлөөлөгч, том банкир хүн. Сая УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгоход МҮДН, МоАХ хоёрын хүч дутаад арга буюу Алтангадаст дийлдэж Ерөнхий сайдын суудлыг Ч.Сайханбилэгт алдаж хоосон хоцорсон. Одоо харин МҮДН, МоАХ хоёр тохироо хийж Р.Бурмааг сайд болгож, УИХ-ын гишүүнээс нь татгалзуулаад оронд нь Б.Мэдрээг УИХ-ын гишүүн болгох санаархал яваад эхэлжээ. Хэрэв байдал ингэж эргэвэл АН-ын энэ хоёр фракци эрх мэдлийг гартаа бүр мөсөн авахад бэлэн болно гэсэн үг. Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ бол мөнгөтэй хүн. Мөнгөтэй хүн улс төрд хэрхэн ахиж дэвшиж байгааг бид бүгдээрээ харьж байна. Б.Мэдрээ ч тэдгээрийн араас замнахгүй гэх газаргүй шүү дээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (35)

  • иргэн (202.70.42.34)
    Зөв. Тэр бурмаа авгайг ИХ ХУРЛЫН гишүүнээс зайлуулаад оронд нь Б.Мэдрээг болгочихвол Ёстой таарах хүн дээ. Мэдрээ том эдийн засагч.Анхнаасаа л Мэдрээг их хуралд оруулах байсан ббайхгүй юу? Тэгвэл энэ улсад л хэрэгтэй дээ.
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.229.120.94)
    Монгол улсын хамгийн том хамгийн чухал бүр амин сүнс болсон салбар шүү дээ хөөрхий яана даа яана
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • ***** (112.72.13.253)
    ene balai abgaig haray daa.Namaa ih Dvlzehdsen dee.Odoo dabhar deelee yah yum boloo.teneg gar
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • зочид (122.201.21.3)
    ЭНЭ НАВСГАР АВГАЙ НЭР НҮҮРЭЭ БАРЖ, ЗГ ОГЦОРУУЛАХ ГЭЖ ЮУ ГЭЖ ЯРЬЖ БАЙЛАА ОДОО ЯМАР НҮҮР ГАРГААД САЙД БОЛДОГ БАЙНА?
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • зочин (122.201.21.3)
    бурмаа баттулга мэдрээ нэг гинжин холбоо бас ихээхэн мөнгөний уяатай холбоо эд нарын тоглоом явагдаж байна гэдгийг ойлгох хэрэгтэй ээн бол том мөнгө том олигархи нар төрийн эрхэнд гарч хэзээ ч буухгүй болох цаг ирж буйг л харж бид гэрч нь болж байна үүнийг иргэд цагт нь ойлгож зогсоохгүй бол цаашдын хувь заяа үнэхээр бүрхэг болохоор барахгүй Баттулгын бүгд найрамдах улсын иргэд болох байхдаа
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • зОчин (103.242.44.166)
    Ийм хүн эртний уламжлалт мал аж ахуйн орны хөдөө аж ахуйг авч явна гэдэг амьд хүний бөндгөрт яав ч багтах асуудал бишээ Чи минь дээлтэйгээ байсан нь дээр гэж зөвлөе
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • үг (112.72.13.248)
    Бурмаа, Оюунхорол 2-г сайдын албыг хашиж чадна гэхэд үнэхээр эргэлзэж итгэхгүй байна үүнийхээ оронд ИХ-даа суугаад хэрэгтэй хэрэггүй үг ярьж хэрэгт дурлаад дайран дээр нь давс нэмээд сууж байсан нь дээр байлаа гэвч энэ томилгоо бүгд улс төрийн наймаа байгаад нь харамсаж байна
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • цэцэг (112.72.13.64)
    ХХБ-НЫ МЭДРЭЭ ИХ ХУРАЛД ОРЖ ИРЭХ ГЭЖ БАЙГААД ТАЛАРХАЖ БНА. МЭДРЭЭ НЬ МЭДЛЭГТЭЙ, ТУРШЛАГАТАЙ, ТӨЛӨВ ТҮВШИН, ЖИНХЭНЭ ТӨРИЙН ТУЛХТАЙ ТҮШЭЭД ТОХИРОХ ХҮН ГЭЖ БОДОЖ ЯВДАГ. ЖИРИЙН ИРГЭНИЙ ХУВЬД. ТУН НҮДЭЭ ОЛСОН ШИЙДЭЛ ГАРЧ ИРЖЭЭ. БИЕЛЭХ БОЛТУГАЙ.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
    • С.Лхагвасүрэн
      Үнэншүү. Мэдрээ их зарчимтай, дайчин хүншүүдээ. Ямарч байсан төрд хэрэгтэй л хүн..
      2014 оны 12 сарын 09
  • 001 (103.229.121.28)
    Би л хувьдаа Бурмаа гишүүнийг их үнэлдэг, муу эр хүнээс илүү зангарагтай эмэгтэй шүү гэж
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.229.122.168)
    Busad ni tailahgui bol bitgii tail aa. Adilhen l baih heregtei. Yamar bi said boloyo geed guichihaa bish, Namyn daalgavar, sain hunii itgeliid aldahgui gesendee l said bolj baigaa biz dee. Tegvel saidyg ni hiihgui l gehgui yu. Gishuuneeree baisan ni deer ee. Haaya zarim asuudlyg denselj baih shaaardlagatai shuu dee. Zuv duugarch. Het tuilshirdaggui chigch bodlogo tani taalagddag, bidend.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.91.112.198)
    энэ бумаа авгай чинь маш шудрага хүншүү үүнээс илүү шудрага хүн олно гэвэл сансны гарз биздээ
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.229.120.61)
    burmaa gishuunee davhar deelee ***** tailaarai Unasan salbariig uud ni tataarai Bolovson huchniig chadavhijuularai AMJILT HUSIE, TANIG DEMJIJ BNA TA YALNAA
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
    • Лхагва
      Угаасаа тайлахаар шийдцийм бишүү..
      2014 оны 12 сарын 09
  • Зочин (112.72.13.101)
    УИХ-аас болилоо САЙДЫН суудлыг амархан буцаагаад авна гэж
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.21.23)
    Burmaa yagaad bolohgui gej busad n bolood l bna.Ikh hurliin gishuuneesee bitgii tatgalzaarai Burmaa.Ene zasgiin gazart ganz neg shudarga hun baig l dee humuusee .
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.91.33)
    энэ авгайд мэддэг юм байдаг юм уу , баахан амьтан дагаж дагаж далдгасаны хүчээр сайд болох шив дээ одоо юу хийхийг нь харъя давхар дээлээ тайлья гэж дугарахгүй л байнаа биз дээ
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.91.112.198)
    ЯАСАН МХ САНАХ ЮМ БЭ ЯМАР ИХ ЯАРАХ ЮМ ДАВХАР ДЭЭЛЭЭ ТАЙЛНА ГЭВЭЛ ГОРЬД
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (46.188.122.62)
    Бурмаа бусадтай адил гишуун Сайд байх хэрэгтэй
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (112.72.13.61)
    Бурмаа хэлсэн үгэндээ эзэн болоод давхар дээлээ тайлах байлгүй
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.229.121.142)
    ui kh-yn chuulgan chi geji dee , man-yn bairand toglodog khoshin shogiin toglolt bolson baina
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Иргэн (183.81.169.35)
    Улс төр гэж ямар инээдэмтэй юм бэ. Хошин шогийн тоглолт шиг боллоо.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • зочин (122.201.21.77)
    Давхар дээлтэйгээ байсан ч яадийн. Хууль одоохондоо Бурмаагийн талд байгаа.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.8.3)
    Бурмаа УИХ-ын гишүүнээ Мэдрээд өгөхөөр тохиролцсон
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (119.40.97.53)
    Хэ хэ Женког МҮДН-ыхан яг тоож харагдаач.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • erguu (202.131.247.12)
    Ene Burmaa avgai gyn gol zorilgo said bolox l baij l dee Xudlaa shudraga tsarailchixaad Battulgyn turiivchend baidag amitan um bnaldaa
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • зочин (103.229.121.47)
    ЭНЭ НАВСГАР АВГАЙ НЭР НҮҮРЭЭ БАРЖ, ЗГ ОГЦОРУУЛАХ ГЭЖ ЮУ ГЭЖ ЯРЬЖ БАЙЛАА ОДОО ЯМАР НҮҮР ГАРГААД САЙД БОЛДОГ БАЙНА?
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • zochin (203.91.118.162)
    dawhar deel geed l svrhii yriad bhaar ni gaigvi emegtei uls turch bna gej bodtol bas l hudlaa dvr esgesen urwaach sharwaach baij dee. Burmaa min gaigvi ywsan ner turuu shawartai hutgaad haychihlaa daa. ireh jil songuuliar garch irne gedeg luuluu bolloo doo. Tvwdendorjid l yamiig ni uguud ireh jil ner tsewer garch irsen bol uyn said ternees ilvvg awah bsan daa
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • zochin (203.91.118.162)
    helsendee hvrch UIH-iin gishvvneesee tatgazlah heregtei. Herwee chadahgvi gewel songogchdiin bolowroliin tergvvn maani iim l zvil hvmvst zaadag bolj taarah ni dee
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Ардын намын Оюунхоролыг бас татах хэрэгтэй
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • тариаланч (150.129.143.59)
    төрийн бодлого нь монголын хөдөө аж ахуйг зогсоох, төрөөс төлөөлсөн сайд нь салбараа мэдэхгүй шантаажлагч. ингээд монголын хөдөө аж ахуй хөглийн замаасаа ухарч бас нэг хямрал ирэв ээ хөөрхий. үгишүүд минь битгий дэмжээрэй. ХАА хүлээж авахгүй шүү.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.17.109.131)
    Ёстой шантаажлагч
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • WM333 (103.9.89.218)
    burmaa mini dee demii durj baij khooson khotsorov doo. naad zasgiin gazar dakhiad udahgui unaval chi hen ch bish bolj uldene shuu. Battulgiin ugend itgej bolokhgui chamaig khuurch baigaa shuu. naiz chini chin setgeleesee ankhaaruulj baina. zugeer l duugaa saidaa ch khii, UIH ch suuj za.
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Содоо (202.180.220.35)
    Муухай авгай, энэниий шударга зан нь хаачив аа
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Davhar deel demjihgui gej ***** baisan, ichih chgui davhar davharaar n dah nomrood hevtchih bololtoi yumaa ene chuvgants
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    5 цаг 14 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    5 цаг 36 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    9 цаг 31 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    10 цаг 42 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    10 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    11 цаг 0 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    11 цаг 40 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    13 цаг 15 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    15 цаг 29 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    15 цаг 36 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    15 цаг 54 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    16 цаг 4 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    16 цаг 42 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    17 цаг 11 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    17 цаг 26 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    17 цаг 31 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК