УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Тус хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Цолмонг Батлан хамгаалахын сайдад МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг Эрүүл мэнд, спортын сайдад томилох тухай асуудлыг хэлэлцэж дэмжив.
Одоо сайдад нэр дэвшигчдийг томилох тухай асуудлыг УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэх гэж байна.
Т.Энхэлээ
























































