Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ө.Энхтүвшин: Идэр есийн хүйтэнд хэцүүхэн айлын хаяа бараадлаа бид

2014-12-09
0
ЖИРГЭХ

өөөөөөөөөөУИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин намын дарга М.Энхболдод хандан шүүмжлэлт ил захидал илгээсэн. Дээрх асуудлаар түүнтэй ярилцлаа.

-Ил захидал бичих болсон шалтгаан тань юу вэ?

-Би намын даргадаа ил захидал бичсэн талаараа хэлсэн. Надтай уулзаагүй. Ажил ихтэй байсан биз. Гэхдээ уулзах байх гэж бодож байна. Энэ захидалд айхтар ноцтой нууцлаад байх, намын эв нэгдлийг бусниулах хэмжээний зүйлийг бичээгүй гэж бодож байна. 

-Сайдад нэр дэвшигчдийг эсэргүүцэж буйгаа энэ захидлаараа илэрхийлэв үү?

- Би яг одоо сайдад нэр дэвшигчдийн талаар ярихгүй. Учир нь дөнгөж томилогдож байна. Тэр хүн үнэхээр чадвартай эсэхийг цаг хугацаа харуулна. Тиймээс тэднийг хамтдаа харцгаая. Миний захидалдаа бичсэн гол зүйл нь жилийн өмнө болсон намын 27-р Их хурлаас гаргасан шийдвэрүүдийн нэгийг ажил хэрэг болгох гэсэнтэй холбоотой.  Хүнийг албан тушаалд томилохдоо мэдлэг, туршлага, шударга чанар, олон түмэн дэх нэр хүнд зэргийг нь гол шалгуур болгож байя гэж хэлж байгаа юм. Хоёрдугаарт, боловсон хүчнийг сонгож дэвшүүлэхдээ жижигхэн хүрээнээс сонгодог байдлаа болимоор байна Аль болох олон түмнээс, намын гишүүдээсээ хайх хэрэгтэй. Тэр талаар судалгаа ч гаргаж бүртгэлтэй болгоё.  Өрсөлдөөнтэй болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл намын боловсон хүчний сонголтийг өөр түвшинд гаргая. Энэ шйидвэрийг МАН-ын 27 дугаар Их хурлаар гаргаж байсан. Тэгээд энэ хурлаас хойш МАН анхын томилгоог хийж байна. Засгийн газарт орох анхны томилгоо. Энэ үйл явлдыг харахаар 27 дугаар Их хурлын үнэр байхгүй байна. Өрсөлдөөналга. Намын удирдах зөвлөл болон бүлгээр ярьсан болоод шууд чуулганаар оруулчихлаа. Уг нь 14 хоног хойшлуулъя гэсэн бол УИХ-ын дарга З.Энхболд хойшлуулах байсан. Тэгсэн бол тайван асуудлаа ярилцах байлаа. МАН-ын гишүүдээс хэн, аль яамыг хариуцаж чадахаар байна гэдгийг судалж тухайн салбараас нь асуугаад өрсөлдүүлээд тавих ёстой гэж би бодж байсан.  Гэтэл шууд чуулган руу оруулсан болохоор би эгдүүдэж байгаа юм.

-Та МАН засагт хамтарсныг дэмжихгүй байгаа хэрэг үү?

- Тийм. Засагт орж ажиллах байсан бол 2012 оны сонгуулийн дараа хамтраад Засгийн газраа байгуулж болох байсан. Би тэр үед АН-ын даргатай санал солилцож, “Цаашдаа улс орноо яаж авч явах вэ, эдийн засгийн байдал хүндрэх нь” гэхэд “Бидэнд боломж байгаа. “Шударга ёс” эвсэлтэйгээ ажиллаад явна. МАН-тай яасан ч эвсэхгүй. Намын ҮЗХ 80 хувиар МАН-тай хамтрахгүй гэж шийдсэн” гэж байсан. Гэтэл байдал хүндрээд чадахаа байгаад хадаг бариад ирэхээр нь манайхан “За за” гээд хүлээж авч байгаа нь утгагүй. Орох байсан бол юу хийж чадах, яах гэж орж байгаа вэ, засагт ороод ажлаа хийж чадахгүй бол яах юм гэдгээ бодох ёстой. Засгийн газарт орж ажиллахад ард түмэн биднийг эрх баригч л гэж харна. 2016 оны сонгуульд энэ нь яаж нөлөөлөх вэ гэдгийг ярихгүйгээр тэр сайд, энэ сайд гээд явчихаж байгаа юм. Идэр есийн хүйтэнд хэцүүхэн л айлын хаяа бараадаж хашаанд нь буулаа бид.

-АН тохирсон, амласан зүйлээсээ буцдаг гэж танай намын зарим гишүүд шүүмжилж байгаа?

-Тийм тохиолдол зөндөө. Сайхан гар барьж, тэврэлдчихээд маргааш нь “Хууль зөрчих гээд байна” гээд бултаж байсан шүү дээ. Жишээ нь Өвөрхангайд сонгогдсон хоёр гишүүнийг тангараг өргүүлэх асуудал яригдахад АН гэдийсэн. Аргаа бараад ядаж нэг нэг хүнээ оруулая гэхэд “тэгэе” гэж гар барьчихаад маргааш нь Г.Батхүүг тангараг өргүүлсэн. Ингээд Н.Алтанхуяг нь “УИХ мэднэ” гээд, УИХ дээр очихоор З.Энхболд нь “Сонгуулийн ерөнхий хорооны асуудал” гээд Сонгуулийн Ерөнхий хороонд очихоор “Шүүхэд оч” гэсээр дууссан шүү дээ. Иймэрхүү байдалд олон удаа орж, АН-д олон удаа хууртаж байсан.

-Та сайдуудын томилгоонд сэтгэл дундуур байх шиг байна?

-Сайдад томилох хүмүүсээ 100 хувь гаднаас томилох ёстой байсан. Гэтэл үндсэн чиглэлийн яамдад УИХ-ын гишүүн оруулж ирсэн. 1.5 жил буюу маш богино хугацаанд ажиллана. Гэтэл энэ хугацааны зарим цагийг яамны ажилдаа, заримыг нь УИХ-ын ажилд зарцуулж таарна. Хямралын үед яамандаа сууж, 100 хувь цагаа зарцуулж ажиллах хүн хэрэгтэй. Хоёр ажил давхар харьцуулахаар үр өгөөжтэй байж чадах уу, үгүй юу. Түүний оронд салбараа мэддэг хүнийг нь ажиллуулсан бол үр дүн харагдах байсан гэж бодож байгаа.

-Таныг намынхаа даргад захидал илгээсэн нь МАН-ын хагарал гэж ойлгогдож байна?

-Хагарал биш. Уг нь энгийн зүйл. Асуудлаа хэлж л байх ёстой. Болохгүй бол захидал бичиж шаардах ёстой. Эв нэгдэл гэчихээд бие биедээ үгээ хэлж чадахгүй бол нэг л өдөр дэлбэрнэ. Тиймээс эртхэн сануулж байгаа юм.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • enhbayar (202.131.229.98)
    odoo uilaad yahav dee
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • kkkkkkkk (188.64.247.13)
    mongol tvmniig 20 jil ider 9 iin hvitend tvlee nvvrsgvi tarchlaasan ene zulbasga yugaa hutsana ve . seg chin ulaij sevs chin tomboi
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • zochin (103.229.123.116)
    ishsh tuvshin mini MAHN-aa guigeed ir
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Эртний танил (103.242.44.166)
    Чи бид 2 энэ намиыг шинэчлэх гэж яаж зүтгэлээ жигүүр хүртэл байгуулаа биз дээ, одоо 2уулаа болъё түвшээн 2уулаа Эба.гийнхаа намруу очё
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    4 цаг 36 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    4 цаг 57 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    8 цаг 53 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    10 цаг 4 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    10 цаг 18 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    10 цаг 22 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    11 цаг 2 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    12 цаг 36 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    14 цаг 50 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    14 цаг 58 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    15 цаг 16 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    15 цаг 26 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    16 цаг 3 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    16 цаг 33 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    16 цаг 47 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    16 цаг 53 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК