
“Шинэчлэлийн засгийн газрын үед хамгийн сайн ажилласан яам бол яах аргагүй ЭХЯ юм. Энэ салбарыг амжилттай сайн удирдсан УИХ-ын гишүүн М.Сономпилийн эхлүүлсэн ажлыг цаашид үргэлжүүлж чадах шилдэг улстөрч, менежер Д.Зоригтыг УИХ-аас Эрчим хүчний сайдаар томилсон юм” гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хэллээ. Харин “Салбарын өмнө тавигдаж байгаа, бодлого үйл ажиллагааг үргэлжүүлж, хариуцлага, сахилга батыг бэхжүүлж, менежментийг сайжруулахын төлөө ЭХЯ-ны хамт олонтой гар нийлэн хамтран ажиллах болно” гэж Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлжээ.
Сэтгэгдэл (3)