Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр хуралдах байсан ч гишүүд нь цуглаагүй учир хойшиллоо. Уг нь өглөө 09 цагаас хуралдах хуваарьтай байсан. Гэвч гишүүд өнгөрсөн шөнийн 00:40 минут болтол хуралдаж Засгийн газрын шинэ сайдуудыг баталсан учраас хуралдаа ирж амжсангүй гэсэн тайлбарыг өгсөн. Уг байнгын хорооны хурал үдээс хойш 13 цагаас хуралдахаар дахин товлосон ч мөн л ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар хуралдсангүй. Төсвийн байнгын хорооны хурлаар өнөөдөр Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай. Чөлөөт бүсийн тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх ёстой байсан.


























































Сэтгэгдэл (3)