Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Сэтгэлд хоногшсон мөнхийн бүтээл бол “Хонхны дуу” юм

2014-12-10
0
ЖИРГЭХ

600x600                          Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын ардчиллын цогтой уриа болсон “Хонхны дуу”-нд өнөөдөр Төрийн соёрхол хүртээв. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж, С.Цогтсайхан агсны гэргий Н.Наташа,  “Хонх” хамтлагийн дуучин Н.Энхбаяр нар сэтгэгдлээ илэрхийллээ.

                Төрийн соёрхол хүртээх ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Одоогоос яг 25 жилийн өмнө, 1989 оын 12 дугаар сарын 10-ны өдөр, тэр үед нэрлэдэг байснаар Хүүхэд, залуучуудын ордны өмнө МоАХ байгуулагдсаныг зарлаж, тухайн үеийн МАХН-ын Улс төрийн товчоо, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдэд хандаж 14 зүйлийн шаардлага тавьсан анхны цуглаан болсон. Тэр бол Монголд ардчилсан хөдөлгөөн үүссэнийг зарласан анхны цуглаан байсан. Улс төрийн тэр цуглаан дээр анх удаа манай С.Цогтсайхан, Н.Энхбаяр хоёр “Хонхны дуу”-г яг энэ цаг мөчид дуулж, эгшиглүүлж байсныг дурсахад таатай байна. Цуглааныг би нээж үг хэлж байсан. “Бид олон жил дуугүй явлаа” гэж үгээ эхлүүлж байсныг санаж байна.
                   Төрийн соёрхлыг бүтээлд олгодог. Өмнө нь ч тийм уламжлал байсан. Дөрвөн мөртэй шүлэгт ч олгож байсан уламжлал бий. “Хонхны дуу”-нд Төрийн соёрхол олгож байгаагийн ач холбогдлыг би энд бас хэлье. ХХ зуунд, хүйтэн дайны үед нийгмийг өөрчлөхөд, хувьсгалд дуудсан дуунууд капиталист ертөнцөд ч, социалист ертөнцөд ч зохиогдож байсан. ХХ зуунд нийгмийн өөрчлөлт, ардчилалд дуудаж гарч байсан тэр бүтээлүүдтэй зэрэгцэж очих тийм бүтэл бол “Хонхны дуу” байгаа юм. Монголд ч тухайн үед тийм шүлэг бичдэг үе байсан боловч Сосорбарамын Цогтсайханы ая, үгийг нь зохиосон “Хонхны дуу” шиг нийгмийг өөрчлөлтөд татсан, түүнийг бүрэн утгаар нь гаргаж чадсан ийм гайхамшигтай, сүлд дуу болтлоо хоногшсон бүтээл байхгүй юм.
                  Ер нь “Хонхны дуу”-г өнөөдөр ч дуулмаар санагдах юм гэж хүмүүс ярьдаг. Ойрын өдрүүдэд ардчилсан хувьсгалын ой, ардчилсан хөдөлгөөний ой гэж ярьж байна. Ардчилал бол ялаад орхичихдог зүйл ерөөсөө биш. Өнөөдөр бид хүний амьдралд байдаг жаргал, зовлонгоор л амьдарч байна. Бид өөрсдөө амьдрал, хувь заяаныхаа эзэн болсондоо л гол асуудал байгаа юм. Монголчуудын олон зууны турш хэлсэн “Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов” гэсэн нэг сайхан үг байдаг. Тэгэхээр өөрийн эрхээр байдаг энэ л нийгмийг байгуулах гэж “Хонхны дуу” уриалга нь болж, бид дунд нь явж байсан, ийм л учиртай юм. “Хонхны дуу” цаашдаа ч ач холбогдлоо алдахгүй. Хэдэн үедээ нийгмийг өөрчлөлтөд, шинэ зүйлд дуудсан уриа дуудлага байсаар байна. Үнэхээр ийм мөнхийн бүтээл болж чадсан, Монголын ард түмний зүрх, сэтгэлд хоногшсон мөнхийн бүтээл бол “Хонхны дуу” юм гэдгийг давтан хэлье. Өнөөдөр тэр цуглаан дээр эгшиглэснийх нь яг 25 жилийн ойн өдөр, энэ цаг мөчид “Хонхны дуу”-нд зарлиг гаргаж Төрийн соёрхол олгож, энэ бүтээлд Монголын төрийн нэрийн өмнөөс, Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн хүндэтгэл үзүүлж байгаадаа туйлын баяртай байна.

С.Цогтсайханы ах Майнбаяр гэж ардчиллын партизан мөн л энэ өдрүүдэд баяраа тэмдэглэж яваа. С.Цогтсайханы гэргий Н.Наташа, хүү Ц.Түшиг, “Хонхны дуу”-г хамт дуулсан Н.Энхбаяр нар энд байна. “Хонх” хамтлаг 1989 онд анхны концертоо тоглож байсан. Энд байгаа хэвлэлийнхний зарим нь тэр үед дөнгөж төрж, зарим нь хөлд орж байсан тул энэ түүхийг би товчхон ярьж байгаа юм. Та нарт бүгдэд нь Монголд ардчилсан хөдөлгөөн үүсэн байгуулагдсаныг зарласны 25 жилийн ойн мэндийг хүргэе. Монголын нийгэм байнга өөрчлөгдөж, бид сайнаа хадгалж, муугаа өөрчилж, байнга урагшилж байх ёстой юм. Өнөөдөр ч “Хонхны дуу” ач холбогдлоо алдаагүй, хойшид ч алдахгүй мөнхийн бүтээл хэвээр байх болно гэдэгт итгэж байна. Баярлалаа” гэлээ.

С.Цогтсайхан агсны гэргий Н.Наташа: Түүхэнд мартагдашгүй үйл явдал болж байна

-Өнөөдөр ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ардчиллын сүлд дуу болсон “Хонхны дуу”-нд Төрийн соёрхол хүртээсэнд нь манай гэр бүл, ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь бүгд их баярлаж байна. Ийм үйл явдал болно гэж бид зүүдлээ ч үгүй. Гэтэл ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн энэ өдрүүдэд Цогоогийн маань гэрэлт хөшөө босч, түүний зохиож дуулсан дуунд Төрийн соёрхол хүртээж байгаа нь түүхэнд мартагдашгүй үйл явдал болж байна.

“Хонхны дуу”-нд нь Төрийн соёрхол хүртээж байгаа нь өөрөө их онцлогтой гэж сая Монгол Улсын Ерөнхийлөгч хэллээ. Зохиогч нь байхгүй ч дуунд нь  Төрийн соёрхол хүртээсэн нь бас их шинэлэг үйл явдал юм. Энэ сайхан бэлгэ дэмбэрэлтэй өдрийг тохиолдуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчид сэтгэлийнхээ үгийг хэлье гэж бодлоо. Талийгаач нөхрийг маань Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх энэ хувьсгалд оролцсон үеэс эхэлж хамгийн их ойлгож, мэдэрч тусалж явсныг би гэр бүлийнх нь хүний хувьд их сайн мэднэ. Талийгаач маань өнгөрөөд 10 жил болсон боловч ард үлдсэн хоёр хүүхэд, гэр бүлд нь яг Цогоо маань байгаа юм шиг энэ жилүүдэд тусалж ирлээ. Үүнийг би их тодорхой хэлэх ёстой гэж бодож байна. Аавынх нь оронд аав болж, хоёр хүүхдийн маань эрдэм боловсролд маш их анхаарал тавьж, амьдралынхаа анхны алхмыг гишгэхэд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхийлөгчийн Тамгын газар тусалсан. Үр хүүхдийг маань тохьтой нөхцөлд амьдраасай гэж бодож Ерөнхийлөгчид өгсөн хоёр өрөө өргөө байрыг үр хүүхдэд минь бэлэглэсэнд бид бүхэн их бэлгэшээж явдаг.

Хамт тэмцэж явсан журмын нөхөр нь өнөөдөр энэ хорвоод байхгүй ч гэсэн хүнлэг сайхан сэтгэлээр ар гэрийнхэнд нь хандаж, бүтээлийг нь мөнхлөхийн төлөө сэтгэл гаргаж байгаад нь Монгол Улсын Ерөнхийлөгчид  гэр бүлийнхнийхээ өмнөөс дахин дахин баярласнаа илэрхийлж, гэр бүл, үр хүүхдэд нь  урт удаан наслахыг хүсэн ерөөе. Та бүхэнд баярлалаа.

“Хонх” хамтлагийн дуучин Н.Энхбаяр: Энэ дуу хэзээ нэгэн цагт Төрийн соёрхол авах байх гэдэгт итгэж байсан

-Энэ дуу хэзээ нэгэн цагт Төрийн соёрхол авах байх гэж итгэж байсан. Ялангуяа Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд би өөрийнхөө энэ бодлыг олонтаа илэрхийлж байсан. Энэ бол үнэхээр яахын аргагүй олон түмэнд түгсэн ардчиллын сүлд дуу гэдэгт надтай маргах хүн байхгүй байх. Монголын Хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны зааланд энэ дууг анх бичсэн түүхтэй. Энэ дууг бүтээхэд өөрсдийн оюун ухаан, ур чадвараа дайчилсан хүмүүсийг нэрлэе гэж бодож байна.

Энэхүү дууг бичихэд “Соёл эрдэнэ” хамтлаг агуу туслалцаа оруулсан юм. Тус хамтлагийн бөмбөрчин Цолмон, даралтат хөгжимчин Батболд, басс гитарчин, талийгаач Дамдинсүрэн анх энэ дууг тоглосон юм. Мөн дууны бичлэг хийх үеэр бидний сэтгэл санааг дэмжиж, маш их эрч хүч өгч байсан хүмүүс бол “Соёл эрдэнэ” хамтлагийн Галсанбат, дуучин Баяраа агсан нар юм. Эдгээр хүмүүст талархлаа илэрхийлье. Мөн олон түмний дунд Вовка нэрээрээ танигдсан Энхболд маань гоцлол гитар тоглосон. Эдгээр хүмүүст хандаж хэлэхэд энэ та бүгдийн баяр шүү, та нартаа баярлаж явдгаа илэрхийлье гэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (150.129.140.231)
    ЭНЭ ТАЙРДАСД ӨӨР ХИЙХ АЖИЛ БАЙХГҮЙ ЮМ БАЙХДАА
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.20.104)
    Elbegdorj het tuilshirahaa boli
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.35.201)
    хэрэггүй юмаар хошин шоу хийж үхсэээ хийнээ. гудамжний архичид карманий хулгайч нар л самуун хийн хонх монх гэж орилж чарлаад монголчуудыг ийм дампуу амьдралтай болгож хулгайч дээрэмчин гамингийн үр садын засаглал тогтсон шүү дээ.
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.142.198)
    Boljdee.
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.140.130)
    Өнгөрсөн хойно л болжээ.
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • Ганаа (150.129.143.250)
    МАН өмдөндөө алдаж байна
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • 99999 (150.129.143.198)
    Duu bol asuudal bish gol ni duug yaaj uls toriin zorligtoi ashiglaj boldogiig haruulsan tuukh. Unendee odoigiin niigem ni buur iluu dordzon bn. Hooson honohfui 2 idekhgui gej bsan bol odoo hooson hondog humuus mash ikh bn.
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (77.119.131.28)
    ene bol an nii hulgaich nARIIN HULGAIHIIHIIG URIALSAN DUU ARD TUMEND OGT HEREGGUI DUU TOLGOI BUU UGAA LUIVARCHIDAA
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (77.119.131.28)
    orznii duu avilgachdiin aluurchdiin luivarchdiin duu
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    4 цаг 14 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    4 цаг 35 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    8 цаг 31 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    9 цаг 42 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    9 цаг 56 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    10 цаг 0 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    10 цаг 40 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    12 цаг 14 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    14 цаг 28 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    14 цаг 36 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    14 цаг 54 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    15 цаг 4 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    15 цаг 41 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    16 цаг 10 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    16 цаг 25 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    16 цаг 31 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК