Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Оюунхорол сайд Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний чуулганд оролцлоо

2014-12-11
0
ЖИРГЭХ

    oyuТусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний III чуулган өнөөдөр болж байна. Уг чуулганд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар оролцож үг хэллээ. Д.Оюунхорол сайдын хэлснээр, газар нутгийг тусгай хамгаалалтад авах нь байгаль орчноо хамгаалах сонгодог загвар аж. Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ нь өнөөдөр дэлхий дахинд  экологийн тэнцлийг хангах, биологийн төрөл зүйлийн хомсдолыг хязгаарлан зогсоох, байгалийн жамаар нөхөн сэргэх нөхцлийг бүрдүүлэх, байгалийн баялгийн ашиглалтыг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг, даяршсан шинж чанартай томоохон салбар болж, улам бүр өргөжин тэлсээр байгаа ажээ.

Манай улс ч хөгжлийн энэхүү хандлагыг дагаж, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, хамгаалалтын менежментийг дэлхийн жишигт хүргэх нь төрөөс экологийн талаар баримтлах бодлогын нэг чухал зорилт юм байна.

Өнөөдөр улсын хэмжээнд 19 аймаг, нийслэлийн 166 сумын нутгийг хамарсан 27.2 сая га талбай бүхий 99 хэсэг газрыг улсын тусгай хамгаалалттай газарт хамруулаад байгаа нь улсын нийт газар нутгийн  17.4 хувь ажээ.

Мөн Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан 65 газар нутгийн хамгаалалтын менежментийг хуулийн дагуу 30 хамгаалалтын захиргаа хариуцан ажиллаж байгаа юм байна. Хустайн нурууны байгалийн цогцолборт газар, Их Нартын байгалийн нөөц газар, Хар ямаатын байгалийн нөөц газруудын хамгаалалтын захиргааны үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн жишээ ажээ. Чуулганы үеэр мэргэжилтнүүд  тусгай хамгаалалтын бүс нутгийн орчны эдийн засгийн асуудлыг хөндсөн юм. Өөрөөр хэлбэл, тухайн бүс нутгийнхны амьжиргааг тэтгэх замаар байгаль хамгаалалд оролцуулж, эргээд байгалиа тогтвортой хамгаалалтад байлгах менежмэнтийг хэрэгжүүлэх ёстой ажээ. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол  мөн хэлсэн үгэндээ “Байгальд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг  бий болгосноор дараагийн хэдэн арван жил эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж чадна” гэж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. Мөн байгаль орчин нь нийгмийн бүх гишүүдийн ашиг сонирхол гэдгийг мартаж болохгүй гэлээ. “Энэ удаагийн чуулганаар тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, ач холбогдлыг тодорхойлон гаргаж, түүний үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн арга замыг хэлэлцэх нь зүйтэй байна. Газар нутгийг тусгай хамгаалалтад авснаар ямар ач холбогдолтойг, ямар үнэ цэнэтэй зүйлсийг бий болгож байгааг  нийт олон түмний нүдэнд харагдахуйц  бодитойгоор ойлгуулах, мэдрүүлэх шаардлагатай” гэж сайд тэмдэглэн хэллээ. Түүнчлэн өндөр ач холбогдолтой чуулган зохион байгуулж буй тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын  газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийнхөндөө талархал илэрхийлсэн юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    3 цаг 37 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    3 цаг 58 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    7 цаг 54 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    9 цаг 5 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    9 цаг 19 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    9 цаг 23 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    10 цаг 3 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    11 цаг 37 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    13 цаг 51 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    13 цаг 59 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    14 цаг 17 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    14 цаг 27 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    15 цаг 4 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    15 цаг 34 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    15 цаг 48 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    15 цаг 54 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК