Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Эрдэнэжамъян 600-800 хүний багтаамжтай заал түрээсэлжээ

2014-12-12
0
ЖИРГЭХ
Ажлаа хүлээлгэн өгснөөс хойш хурал семинар, олон хүн цуглаад арга хэмжээ зохион байгуулдаг заал тохижуулсан аж. Хүлээн авалтын маягаар засаад суухад нийтдээ 600-800 хүн багтах боломжтой.
20c74d9716ad3c79originalХууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамьян бизнест хөл тавилаа
Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамьян дэд сайдын суудлаа өгснөөсөө хойш нам жим амьдарч байна. Түүнийг Интерполын товчоонд МАХН-ын дарга Н.Энхбаярыг өмөөрөн захиа бичсэн нь мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэж АТГ-аас буруутган шалгасан. Улмаар шүүхээс Э.Эрдэнэжамьянг гэм буруутайд тооцсоноор улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан юм. Тэгвэл дэд сайдын суудлаа өгсөн Э.Эрдэнэжамьян бизнест хөл тавьсан байна.

600-800 хүний багтаамжтай заал түрээсэлжээ
Ажлаа хүлээлгэн өгснөөс хойш хурал семинар, олон хүн цуглаад арга хэмжээ зохион байгуулдаг заал тохижуулсан аж. Хүлээн авалтын маягаар засаад суухад нийтдээ 600-800 хүн багтах боломжтой. Босоо хүлээн авалт хийхэд 1000-аад хүн багтах том заал түрээслэж аваад ажиллаж байгаа гэнэ. Одоогоор 50-иад шинэ ажлын байр гарган ажиллаж байгаагаа ч онцолсон юм. Харин түүний ажиллуулж байгаа газар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг байна.
Түүний хувьд ашгийн төлөө гэхээсээ илүү залуучуудад зориулсан ажил хийе гэж бодсоны үндсэн тус газрыг ажлуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, залуучууд цуглаад хуралддаг, үзэл бодлоо солилцдог, бөөндөө цуглахад аятайхан газар байдаггүй учир заавал ресторан, бааранд орж идэж ууж, захиалж суухгүйгээр тус газрыг сонгох боломжтой болгосон гэнэ.  
Тус газар ашиглалтад орсон бөгөөд одоо шинэ жилийн арга хэмжээ хийгдэж байна.

Э.Эрдэнэжамъян: Би улс төрөөс гараагүй
Дэд сайд асан Э.Эрдэнэжамъяны хувьд улстөрөөс өөрийгөө гарсан гэж бодохгүй багйаагаа хэллээ.  Тэрбээр “Хүний шашин шүтэх, улстөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хааж чадахгүй. Тиймээс улстөрийн албан тушаал гэхээр сайд, УИХ-ын гишүүн, дэд сайдын албан тушаалыг л хашиж болохгүй байх.  Бусад улстөрийн үйл ажиллагааг явуулж болно. Тэр ч утгаасаар намынхаа Гүйцэтгэх товчооны хуралд оролцоод байр сууриа илэрхийлээд явж байна. Улстөрөөс өөрийгөө гарсан гэж бодохгүй байна” гэв.
Хуульч мэргэжилтэй тэрбээр эрх зүйчийн холбоог удирдана
 Э.Эрдэнэжамъян хуульч мэргэжилтэй. Харин одоогоор мэргэжлээрээ дагнаж хийж байгаа зүйл байхгүй байгаа гэнэ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн шинэчлэлээр хуульч гэж бүх эрхзүйч мэргэжилтэй хүмүүсийг хэлж болохгүй гэж байгаа. Зөвхөн өмгөөлөгч, прокурор, шүүгч 3 л хуульч байна гэж заагаад өгсөн. Тиймээс тэрбээр одоо өөрийгөө эрхзүйч гэсэн ангилалд оруулж байгаа аж. Тиймээс эрхзүйч, хуульч мэргэжилтэй багш нартай “Хуульч, эрхзүйчдийн холбоо” гэж олон жилийн өмнө байгуулагдсан холбооны тэргүүнээр  ажиллах бодолтой байгаа юм байна. Он гаргаад энэ холбооны тэргүүнээр ажиллаж эхлэх нь.

Салбарын хүн Д.Дорлигжав сайд болсон тухайд?
Д.Дорлигжав гэдэг хүн өөрөө улс төрч хүн. Намын дарга байсан, сонгуулийн ажил хийж байсан хүн. Өөрөө ч хууль зүйн мэдлэгтэй, дөртэй учраас Хууль зүйн сайдыг хийхэд ямар ч асуудал байхгүй гэж тэрбээр үзэж байгаа аж. Харин прокурорын байгууллагад бол болохгүй байсан гэдгийг шулуухан хэллээ.  Учир нь прокурорын байгууллага бол улстөрөөс ангид байх учиртай. Нэг намын ч юм уу, улс төрч юм уу тус байгууллагыг удирдана гэдэг утгагүй. Прокурорын байгууллага бол намын асуудал, бодлого ярьдаггүй. Яг хүний амьдрал ярьдаг, шийддэг, эрх чөлөөтэй байх эсэхийг шийддэг. Тиймээс улстөр оруулж болохгүй. Тэгэхээр Д.Дорлигжавын хувьд прокурорын байгууллагыг удирдана гэдэг утгагүй байсан гэдгийг тэрбээр цухас дурдсан юм.

Иргэн хүний хувьд хамтарсан Засгийн газрыг хэрхэн дүгнэж байгаагаа хэллээ
“Үндсэн хуулийн агуулгаар гэх юм уу улс төрийн онолоор энэ буруу л юм болж байгаа юм. Бодитойгоор харахад сөрөг хүчингүй болчихлоо. Манай нам сөрөг хүчин болох ёстой байсан. Гэвч цаг үеийн шаардлагаар Засгийн газарт хамтарлаа. Арванхоёрдугаар сарын 1-нд аль аль нам зөвшөөрөөд нэгдлээ. Тус өдөр бол ХДХВ-ын эсрэг өдөр. Тэгэхээр би сөрөг хүчний олдмол хомсдолтой болчихлоо гэж ёожилж хэлээд байгаа юм. Сөрөг хүчингүй болно гэдэг сайн зүйл биш” гэлээ.
Д.Ундрах /24tsag.mn/



0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • bagi (112.72.13.198)
    ene chini hen bil ee? kino jyjigchin bil yy?
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.141.126)
    ЭНХБАЯР ДЭЭХНЭ ИЙМ ЗАЛ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА.ХУРАЛ ЦУГЛААН ХИЙГЭЭД ХҮМҮҮСЭЭ ХООЛЛОХ ЭНЭ ТЭРБОЛОХООР БАЯНГОЛ БОЛОН БУСДЫГ ЦАРАЙ АЛДАХ ХЭЦҮҮ ЮМ БАЙНА .ИЙМ НЭГ БОДНО БАЙГАА ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН . ТЭР Л БАЙХ НЬ ДЭЭ. ЭНХБАЯР БАС ӨӨРИЙН ГЭСЭН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙДЭГ ТӨВТЭЙ БОЛОХ НЬ ЗҮГЭЭР ЮМ ГЭЭД БАЙСАН . ТЭГЭЭД УДАЛГҮЙ ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН ДЭЭР ХЭВЛЭЛИЙН ТӨВ БАЙГУУЛЖ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙДЭГ БОЛСОН.МАНЬ ХҮНИЙ Л ЮМ БАЙХ НЬ Л ДЭЭ
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • unen (112.72.11.67)
    bi uls turuus garaagui ch geh shig neekh olon jil uls turuur yavsan hun shig l naakh yum daa zarimdaa ch ichekh l yum bna shuu
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    3 цаг 37 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    3 цаг 58 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    7 цаг 54 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    9 цаг 5 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    9 цаг 19 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    9 цаг 23 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    10 цаг 3 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    11 цаг 37 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    13 цаг 51 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    13 цаг 59 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    14 цаг 17 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    14 цаг 27 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    15 цаг 4 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    15 цаг 34 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    15 цаг 48 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    15 цаг 54 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК