Оны хамгийн нэр хүндтэй наадам болох “Next Stop” ёслолын арга хэмжээний бэлтгэл ажил эхлээд 80 гаруй хувьтай явж байгааг мэдээллээ. Ёслолын арга хэмжээ 12-р сарын 18-ны өдөр болох бөгөөд өнөөдөр Нийгэм, улс төр, Эдийн засаг, бизнесийн салбарт нэр дэвшигчдийн санал хураалт онлайнаар МЗХ-ны албан ёсны сайт болох www.myf.mn сайт дээр эхэлсэн байна.Санал хураалт 12-р сарын 17-нд 18.00 цагт хаагдах бөгөөд олон нийтийн санал - 30%, Залуу Удирдагч сангийн гишүүдийн санал - 20%, үе үеийн оны залуучуудын санал - 20%, МЗХ-ны удирдлагын багийн санал - 30% гэсэн байдлаар хувилан дүнг нэгтгэн оны залууг тодруулах юм байна. Ямартай ч энэ жилийн “Оны залуу” хэн болохыг хүлээж, онлайн санал хураалтад хэн өнгөлөхийг харах л үлдлээ.
























































