Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гишүүд төсвийн тодотголд шүүмжлэлтэй хандаж байна

2014-12-12
0
ЖИРГЭХ

    BSN_5388УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн хуулийн төсөл хийгээд холбогдох бусад хуулийн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийгээд завсарлалаа. Монгол Улсын Засгийн газар тодотголыг боловсруулахдаа, Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор холбогдох өөрчлөлтийг тусгах, 2013 оны төсвийн жилд батлагдсан боловч тухайн жилдээ санхүүжигдэж чадаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн векселийн төлбөрт шаардагдах хөрөнгийг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт нэмж тусгах, 2014 онд ашиглах боломжгүй хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил, зураг төсөл, боловсруулах ажлын зардлыг бууруулан тооцох, төрийн албан хаагчдын цалинг 2014 онд салбарын онцлог, инфляцийн түвшинтэй уялдуулан ялгавартай, үе шаттай нэмэгдүүлж байгаатай холбогдон Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт зохих өөрчлөлтийг тусгах, орон нутгийн төсвийн орлогод зайлшгүй шаардлагатай зарим өөрчлөлтийг тусгах, төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцаас хэмнэх боломжтой зарим арга хэмжээний зардлыг бууруулан тооцох, Хүний хөгжил сангийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотойгоор шинээр үнэт цаас гаргах эрхийг нэмэгдүүлэх зарчмыг баримталсан ажээ.

Энэ оны төсөвт тодотгол хийхдээ татварын орлогын төлөвлөгөөг 2.2 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Мөн Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Хүний хөгжил санд төвлөрүүлэх ногдол ашгийг төвлөрүүлэх төсвийн ерөнхийлөн захирагчийг Монгол Улсын Ерөнхий сайд болгон өөрчлөх, Оюутолгойн ордыг ашиглахтай холбогдуулан авсан 250.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн хүүд 2014 онд бэлэн мөнгөөр 15.0 сая ам.доллар, татварын орлогоор 3.5 сая нийт 18.5 сая ам.доллар төлсөнтэй холбоотой ХХС-гийн зээлийн үйлчилгээний төлбөрийг ханшийн өсөлтөөс хамааруулан 7,433.8 сая төгрөгөөр нэмж батлуулж, Сангийн 2012 оны төсөвт гаргасан бондын үндсэн төлбөрт төлөх хэмжээг 21,413.3 сая төгрөгөөр нэмж батлуулах. Хүний хөгжил сангаас хаах урьдчилгаа төлбөрийн цэвэр дүнг 81,537.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, Хүний хөгжил сангийн урьдчилгаа төлбөрт хаагдаж байгаа улсын төсвийн орлогын хэмжээг 119,145.8 сая төгрөгөөр бууруулах, Хүний хөгжил сангийн 2014 оны төсөвт нэмж 320,000.0 сая төгрөгийн бонд гаргахаар тус тус төсвийн тодотголд тусгажээ.

Хэлэлцэх буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж санал хэллээ. Ингэхдээ гишүүдийн олонх нь ирэх оны төсвийн тодотголд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийллээ. Тэд худлаа тоо жил бүр батлахаа болъё. Энэ байдал даамжирсаар хямралд хүргэлээ. Сангийн яам энэ тодотголоо буцааж татах хэрэгтэй гэсэн саналыг хэлж байсан юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Цэвэр агаар сангийн 5 тэрбум төгрөгийг хасч, утаанд гараа өргөх үү. Яагаад хасав. 2015 оны төсвийн хуулийг УИХ-аар хэлэлцэх шатанд боловсрол, эрүүл мэндийн салбараас төсвийг нь хасахгүй байя гэсэн нэгдсэн ойлголцолд хүрсэн. Гэтэл төсвийн тодотголоор боловсролын салбараас 1 тэрбум гаруй төгрөг хассан байна. Ингэж болохгүй” гэв.

оюунхоролБайгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “Цэвэр агаар” сангийн 5 тэрбум төгрөгийг танасан нь буруу” гэсэн тайлбар хийсэн бол Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Хэрэгжиж байгаа бүх арга хэмжээний зардлыг тодорхой хэмжээгээр бууруулснаар нийт дүнгээрээ 1.2 тэрбум төгрөг хасагдаж орж ирсэн” гэсэн хариулт өглөө.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “2015 оны төсвийг 1 их наяд төгрөгөөр танахэнхамгалан1 шаардлага байгаа. Мөн 2014 оны төсөв 1.1 их наяд төгрөгөөр тасарсан. Гэтэл 2014 оны төсвийн тодотголыг яагаад бодитой тооцож оруулж ирж чадсангүй вэ. Энэ онд дотоод бонд хэдийг гаргав. Төрийн сангийн мөнгөн хадгаламж гэж байна уу, хэдэн арилжааны банкинд хадгаламж байна вэ. Хувийн хэвшлүүд хөрөнгөө гаргаад улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг хийчихсэн байтлаа ажлын хөлсөө авч чадахгүй байна. Төсвийн гүйцэтгэлээс хэдийг гаргаад, он дуусахад хэдийг санхүүжүүлэх боломжтой байна вэ. Эрүүл мэндийн ажилтнууд цалингийн нэмэгдлээ хугацаандаа авч чадаагүй тухай яригдах боллоо. Цалин, тэтгэврийн нэмэгдлийг улсын хэмжээнд олгож чадсан уу. Он дуустал цалин, тэтгэврийг цаг хугацаанд нь олгоод явах бололцоо байна уу” гэсэн асуулт тавив.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Ний нуугүй хэлэхэд төсвийн орлогыг бодитойгоор тооцох боломж байсангүй. Ажлаа хүлээж аваад 2 хонож байна. Эхний ээлжинд бүтэц, бүрэлдэхүүнтэйгээ холбоотойгоор тулгамдсан асуудлаа оруулж ирсэн.

Төрийн сангийн мөнгөн хадгаламж  220 орчим тэрбум төгрөг байгаа. Цалингийн зардлыг 100 хувь олгосон, эмнэлэг эрүүл мэнд, онцгой, цагдаа зэрэг байгууллагын зайлшгүй санхүүжүүлэх ёстой санхүүжилтийг 100 хувь санхүүжүүлсэн” гэсэн хариулт өглөө.

Мөн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Ганцог “2014 онд төсвийн байгууллагынхны цалинг үе шаттай нэмэгдүүлсэн. Хамгийн сүүлийн нэмэгдэл өнгөрсөн аравдугаар сараар дууссан. Төрийн сангийн мөнгөн хадгаламж болох 202 тэрбум төгрөгийг нийт таван банкинд барйшуулсан, оны эцэс болсон учраас хадгаламжийг банкуудаас татаад дууссан. Сангийн яаманд одоогоор 80 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хүлээгдэж байна, долоо хоног тутамд санхүүжилт гаргаж байна” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Улсын төсвийн хөрөнгөөр ажил хийсэн компаниуд санхүүжилтээ авч чаддаггүй байдал 2-3нямдорж жил үргэлжиллээ. Баянхонгор аймагт уржнан жил зам барьж, ажлаа хүлээлгэн өгсөн компани энэ жил ч мөнгөө авч чадсангүй зарга залхиа болоод явж байна. Ерөнхий сайд эдийн засгийн бодит байдлаа Монголбанктай хамтраад УИХ-д асуудлаа танилцуулмаар байна. Эхний ээлжинд мэдээлэл хэрэгтэй” гэв.

УИХ-ын Ч.Хүрэлбаатар “Дахиад л худлаа юм орж ирж байна. Улсын төсөв 1 их наяд 19 тэрбумаар тасарчихаад байна. Зардлаа бууруулаад төсвөө оруулаад ирэв үү гэсэн чинь орлого нь худлаа байна. Зээлийн хэмжээг нэмэхээр байна. Энэ байдлаар байвал татвараа ч нэмж, зээлээ ч авах юм байна. Бид нарыг үүнийг чинь шүүмжилж өмнөх Засгийн газрыг чинь огцруулсан биз дээ. Гэтэл оронд нь орж ирж байгаа Засгийн газар ямар ч ялгаа алга. Үүнийг зас гэж та нарыг томилсон биз дээ. Буруу зүйлээ зас” гэв.

эрдэнэбатХарин Сангийн сайд Ж.Эрдэнэбат хариулахдаа “2014 оны төсвийг яраалтай оруулж ирэх нь зүйтэй гэсэн учраас өнөөдөр хэлэлцүүлж байна. Гэхдээ та бүгдийн хэлээд буй алдааг цаашид засаад явах боломжтой. Он дуусахад 14 хоног л үлдээд байна. Тэгэхээр түүнээс өмнө төсөвт тодотгол хийнэ. Би энэ талаар нэгдсэн том мэдээллийг өгнө. Бондын хувьд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс өөр аргагүй байна. Хүнд нөхцөлд байна” гэв.

УИХ-ын гишүүн Д.Батцогт:-Засгийн газар бодитой төсөв УИХ-д оруулж ирье. Өөрснийгөө хуурсан төсөв батлаад нүдэн балай, чихэн дүлий сууж таарахгүй. Төсвөө татаж ав, бодитойгоор харж хөрсөн дээр бууя. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе гэж байгаа бол. Аймаг, аймгаар нь шүүж төсвийн гүйцэтгэл нь хэдэн хувьтай байгааг бодитой гаргаж ирээд дараа нь төсвөө яръя.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    3 цаг 37 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    3 цаг 58 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    7 цаг 54 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    9 цаг 5 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    9 цаг 19 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    9 цаг 23 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    10 цаг 3 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    11 цаг 37 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    13 цаг 51 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    13 цаг 59 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    14 цаг 17 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    14 цаг 27 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    15 цаг 4 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    15 цаг 34 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    15 цаг 48 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    15 цаг 54 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК