Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Бадамсамбуу: Монголчуудыг басамжлах эрх хэнд байна?

2014-12-12
0
ЖИРГЭХ
   “Гараг” продакшны захирал Г.Бадамсамбуутай МҮОНРТ-тэй холбоотой асуудлаар ярилцлаа.
a1f39893437ed3b0big    “Гараг” продакшны захирал Г.Бадамсамбуутай МҮОНРТ-тэй холбоотой асуудлаар ярилцлаа.

-МҮОНРТ-тэй холбоотой олон асуудал байсгээд л сөхөгдөх юм. Энэ ер нь юунаас болоод ингээд байдаг юм. Монгол телевиз үнэхээр болдоггүй газар уу. Эх үндэс нь юу юм бэ?

- Миний санаж байгаагаар арваад жилийн өмнө ОНРТВ-ийн тухай хуулийг УИХ өөрчлөн сайжруулах гэж хоёр хоног оромдоод тэр чигээр нь орхисон юм. Хамт олны төлөөллөөс өлсгөлөн зарлан байж, хэлэлцэхэд хүргэсэн юмдаг. Энэ хэлэлцүүлэг ньзогссоноос хойшодоог хүртэл тэр л нэмж өөрчлөе гэсэн хуультайгаа яваад байгаа. Энэ хуулиар бол МҮОНРТ-д цаашид хөгжил төлөвлөх бололцоогүй гэж би хардаг. Хууль нь телевиз, радио тогтвортой, хараат бусаар хөгжих бололцоог бүрэн хангаж чадаагүй юм. Арваад жил өнгөрлөө. МҮОНРТ-ийг жишиг байдлаар, хараат бус байдлыг хангаж хөгжүүлье гэвэл одоогийн хуулийг сайжруулах шаардлагатай. Суурь асуудал нь энэ. Хэл ам гараад байдаг нь энэ мэтээс авахуулаад олон ужиг бэрхшээл тасардаггүйд л байгаа биз

- Тэгээд хуулийн юу нь болохгүй байна гэсэн үг вэ?

-Нэгдүгээрт санхүүжилтийн баталгааг хуулиар хангаж, тодорхой болгож өгөх. Одоогийн хуулинд төсвийн дэмжлэг авч болно, хураамж дээр гол санхүүжилт түшиглэнэ, бас арилжаа хийж болно гэх мэт салаа утгатай, баталгаатай биш санхүүжилтийн саармаг нөхцөл заасан байдаг.МҮОНРТ-ийг сул үлдвэр дээр нь аргацаах механизмтай хууль юм. Эхнээсээ бусдын зиндаатай олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй байх монголчуудын хувь зохиолыг гаргуунд нь орхисон мэт. Сайхан нэртэй, тааруухан байхад зохицох хууль гэмээр.

Нэг анхаарах зүйл нь МҮОНРТ-д тавих хөндлөнгийн хяналтыг хуулинд тодорхой, хэрэгжихүйц болгох хэрэгтэй. Бас нэг гох дэгээ, дарамт шинжтэй зүйл бол МҮОНТВ-ийн удирдах зөвлөлийг сонгох механизм нь төрийн гол институцүүдээс захиалгат байдлаар бүрдэж ирлээ. Энэ дүр зураг нь улс төрөөс тодорхой хэмжээгээр хараат байх нөхцөлийг хадгалсаар байгаа. Дөрөв дэх тээг бол анхнаасаа МҮОНТВ-ийг иж бүрдэл олон нийтийн хүчтэй телевиз буюу паблик тв гэж нэрлэдэг сонгодог бүтцийн хэмжээнд байхаар бодож төсөөлөөгүй. Байгаа нэвтрүүлэгээ амжуулахаас хэтрэхгүй байхаар үлдээсэн. Улаанбаатарт байршилтай, үндэсний хэмжээнд хүрэх гар хөлгүй, өөрийн дамжуулалтын дэд бүтэцгүй, техникийн төвгүй, зүгээр л нэг том продакшн маягийн бүтэцтэй байхаар болгожээ. Дээрх гол саадуудыг өөрчилж, цаашид нийгмийн нөхцөлөө дагаж өсөн хөгжиж байхаар эрх зүйн орчныг хуулиар баталгаажуулж өгөхгүй бол МҮОНРТ дэвшихгүй, энэ л байран дээрээ эргэцсээр “Олон нийтийн” гэх утга чанарыг эргэлзээнд оруулж мэднэ. Уул нь ОНРТВ-г бий болгож ирсэн улс орнуудын туршлагаас харвал тухайн Засгийн газар нь үе шаттай хамтын хөтөлбөр гаргаад хөгжилд нь хүргэж өгөөд Олон нийтэд шилжүүлдэг байж. Манайд бол төрөөс салгахын түүс л болсон, бусад хариуцлагыг тооцоогүй...

- Санхүүжилтийн хувьд бусад орнуудын олон нийтийн телевиз шиг хөгжүүлэхийн тулд яах ёстой юм бэ?


-Манайд холимог санхүүжилтээр явахаас өөр нөхцөлгүй. Үүнийг хуулинд тодорхой болгох ёстой. Улс орны ДНБ-ий өсөлт, инфляцитай уялдаатайгаар санхүүжилтийн хувь хэмжээг МҮОНРТВ хуулинд зааж өгөх. Олон нийтийн статус нь Үндэсний гэх утгыг илэрхийлж байх боломжтой. Иймээс Засгийн газар Үндэсний байгууллагыг санхүүжүүлэх, үүгээрээ хуулийн өмнө үүрэг хүлээсэн байхад л хангалттай. Одоо бодит байдал дээр бол Засгийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлдэг байдлаа энэ байгууллагатай харилцах арга хэрэгсэл болгочихоод байгаа.

Холимог санхүүжилтийн өөр нэг бүрдэл хэсэг нь арилжаа. Сэтгүүлзүй, арилжаа хоёрыг заагласан механизмтай тийм санхүүжилтийн загвар, түүнд тохирсон бүтэц, арга. Үүний хэм хэмжээг хуулиар тогтооно. Одоо бол Үндэсний телевиз нь зах зээлийн нийгэм дотор арал шиг байдалтай, тэгсэн хирнээ бас үгүй ч юм шиг хоёрын хооронд байна. Уул нь Олон нийтийн телевизийн санхүүжих гол эх үүсвэр бол үзэгчдийн хураамж байдаг. Энэ нь Монголд хязгаарлагдмал. Цөөн хүнтэй, ядуу зах зээлтэй орны Төв телевиз, радиог Иргэдээс хураамжаа аваад амьдар гэж тулгах санаархалтай хууль байна гэдэг боломгүй зүйл. Британи, Японыг л ихэд дууриасан юм байх. Өөр ярих ч юм бий.

-Тэгвэл одоо хөгжих нь бүү хэл удирдлагууд нь хэл амаа ололцож ажиллаж чадахгүй байгаа биздээ?

- Харин тийм, тэглээ гэж хэвлэлээс л харлаа. Улс төрчдөөс баримжаатай шинэ дарга нар ээлжилж ирээд М.Наранбаатартай “тангаралцаад” байдаг юм болов уу. Удирдлагын баг бүрдэх биш дээрээс шахаад нөлөөлөөд байвал хөгжил ярих ч түвэгтэй, хийх ч амаргүй биз. Тийм юм болж байх шиг, ойрд нэг уулзаж асууя гээд чадахгүй л явна.

Үнэхээр муу хүн юм уу, муу ажилладаг юм уу гэхээс илүүгээр ОНРТ хөгжүүлэх боломж хязгаарлагдмал болохыг, гэхдээ би энд санхүүжилт голлож жишээ хэлсэнийг анзаармаар. Нөхцөл ийм байна. Ер нь бол ОНРТ-ийн хууль батлагдаж, төгс биш ч ОНРТ-тэй болсон нь ардчиллаар олдсон гол чухал зүйлийн нэг. Төрөөс олон нийтэд шилжих шилжилтийн үед энэ залуу хариуцлага үүрч янз бүрээр л хэлүүлж ирсэн ч Монгол улс ОНРТВ-тэй орон болж харагдаж чадах боллоо. Монголд ОНРТ-ийн сайжруулж болох загвар тогтоолоо, эхний үеэ давлаа. Гэхдээ цаашлан хөгжүүлэх тал дээр удаан байна, зовлон байдаг л биз. Уран бүтээл, бодлогын чанарын хувьд гинжин хэлхээ шиг зовлонгууд энд байгаа. Гэхдээ муугүй ажиллаж ирэв. М.Наранбаатар захирлын хувьд ОНРТ-ийг харин ч зарим нэг сонирхлуудаас хол байлгах гэж хирээрээ мачийсан гэмээр санагддаг. Одоо энэ байгууллагын нэр барьж, хамт олныг хагаралдуулах маягтай юм яваад байна. Ширээ сандлынхаа асуудалд жирийн хамт олныг хутгах хэрэггүй. Хоорондоо л тэр дарга хэрүүлээ хийж, учраа олох хэрэгтэй.

-Захирал нь бусад удирдлагуудаа халлаа, солилоо гэх юм. Үндэсний ТВ дээр яг юу болоод байна? Хамт олон юу хүсээд байна?


- Саяхан томилогдож ирсэн шинэ дарга нараа бас халлаа гэсэн, хэвлэлээр харилцан мэтгэлцээд байгаа юм уу даа. Үндэсний телевизийг зарим хүн хэтэрхий “цус ойртсон”, гаднаасаа их босго өндөртэй, олигтой юм хийж чадахгүй байж гэх шүүмжлэл гардаг. Ийм дутагдал байхыг үгүйсгэхгүй. Тийм ч байгаа байх. Ер нь шинэ удирдлагууд очоод уддаггүй, сэтгүүлчид очоод идээшдэггүй гээд байдаг чинь Монгол телевизийн бас нэг дутагдал байж мэдэх юм.МҮОНРТ-ийн хамт олон зарим удирдлагуудаа хүлээж авахгүй байгаа нь үнэн. Гэвч ялзарсан гэхээсээ илүү зүрх сэтгэлээ өгсөн хүмүүс энд голлодог. Бүтээлч сэтгэлгээтэй, ур чадвартай залуус ч цөөнгүй бий. Тэдний урам найдлага ингээд хэрүүлтэй байвал юу болох вэ.

Гэхдээ нэг л зүйл надад ажиглагддаг юм. Наранбаатарыг анх гарч ирэхэд л би саналаа хэлж л байсан. Энэ дотоод удирдлагаа либералчил. Эрх мэдлийг зөвхөн ерөнхий захирал гартаа төвлөрүүлээд байх нь зохисгүй байна. Энэ радиог хариуцсан, ТВ-ийг,ММ агентлагийг хариуцсан салбарын дарга нар байна. Эд нартаа эрх мэдлийг нь өг. Захиран зарцуулалтыг нь өг, хяналтаа сайн тавь, ингэвэл үйлчилгээ хүмүүс рүүгээ илүү ойртоно шүү гэж хэлж байсан.

Нэг зүйл нэмж хэлэхэд болохгүй байна гэж үзвэл ер нь ажилтнаа халж солих нь Ерөнхий захирлын мэдэх л асуудал шүү дээ.

-Үндэсний зөвлөл гэж 10 давсан тооны хүмүүс өндөр хангамж эдлээд ширээ суудал бөглөөд суудаг. Тэд тэгвэл юу хийдэг юм?

-Одоо манай радио, телевизийн “парламент” гээд 15 хүн бий. Тэд бодлого төлөвлөж, телевизийн хөгжлийн асуудлыг тохируулж байх үүрэгтэй. Өнгөрсөн долоо, найман жилд хөгжлийн олигтой шийдэл бий болсонгүй. Стратеги тодорхойгүй. Тэгэхээр энэ бүхэн чинь гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг ер нь дээд толгойноосоо, зогсонги нөхцөл байдлаасаа ч болж байна. Харин хангалттай юм уу, зохих ёстой жишиг нөхцөлийг нь төлөвлөж гаргаад Захиралуудаасаа үүнийгээ шахаж шаардаад, хамтраад урагшилж байх үүрэг хүлээсэн юм, уг нь. Гэтэл завсрын шинжтэй, боломжоо өргөсгөх нөхцөлгүй орчныг өөрчлөхгүй хараад суугаад байх шиг. МҮОНРТ-ийг илүү сайн ирээдүйтэй байлгах түлхүүр Наранбаатараас илүүгээр Үндэсний зөвлөлд бий. Үүрэг хүлээсэн захиралаа санал нийлсэн багтай ажиллуулаад боломжыг нь эхлээд хангаж байх ёстой.

-Сандал ширээний асуудал байхаас гадна уран бүтээлийн чанар сайн байж чадаж байна уу?


- Өнгөрсөн жилүүдэд хэдэн цуврал кино, баримтат бүтээлүүд гарлаа. Байгаа дулимаг нөхцөлтэй нь харьцуулбал бас ч чамгүй зүтгэл юм. Чанаржуулах шаардлага мэдээж байгаа. Цаашид уран бүтээлийг чадавхжуулахын тулд юуны өмнө нөхцөл байдлыг сайжруулах ёстой. Одоо чинь өөр цаг үе, бид нар шиг сэтгэлээрээ субоотник хийгээд зүтгэдэг хүн ховордсон. Гэтэл энэ жил нөгөө Хүрэлбаатар төсвийг нь хас гэж хайраад, хүслээ гүйцээсэн байдаг. Материаллаг нөхцөл байдал сайжирч байж уран бүтээлийн чанар яригдана. Сайн нөхцөлтэй, боломжын цалинтай газарт боловсон хүчин олдоно, байгаа нөөц ч ашиглагдана. Ер нь МҮОНТ хэт томдоод, эсвэл жижигдээд байна уу гэдэг бол яаж бодсоноос, яаж харж байгаагаас л шалтгаална. Үүнээс ч жижиг байж болно. Хамгийн хямдханаар цөөн шуугиулсан ярилцлага хийчихдэг, хэдэн мэдээ гаргаж, тэднийгээ давтаж улиглах, бусдыг хуулбарлах төдий хөнгөн үйлдвэрлэлээр ядмаг яваад байж болно. Ингэвэл Үндэсний гэх нэр, тусгай статус ямар хэрэг байна, ТҮЦ-нээс ялгаагүй болж хоцорно. Гэтэл одоогийнхоос томсгож ч болно. Үнэхээр ОНТВ үндэсний хэмжээний хариуцлагаа хүлээж, үнэт зүйл тээж, агуулга үйлдвэрлэлийн бүхий л төрлийг хамардаг байя гэвэл илүү том байх хэрэгтэй. Тийм ч байдаг. Өдөртөө хийдэг нэвтрүүлэг гэж байхад, жилдээ гардаг ч бүтээл ч гэж бий. Бусад телевизэд төлөвлөлт нь ашиг сонирхолоос хамаардаг бол Үндэсний ТВ-д үүргээс хамаардаг. Ер нь Монголд ОНТВ ямаршуу цараатай байх ёстой юм бэ гэдгийг бид дахин үнэлгээ хийж үзэх хэрэгтэй байх аа. Үндэсний хэмжээний шаардлагыг илүү шуурхай хангаж ажиллая гэвэл хүмүүсийн бүтээмжийг өндөрсгөх хирнээ орон тоог зохимжтойгоор төлөвлөх явдал. ОНТВ-д сайн нэвтрүүлэг хийх бололцоо нь нөхцөл байдлаасаа болоод хязгаарлагдмал оршшиж байна. Олон хүн харагдаад байгаа хирнээ хийдэг нь цөөхөн байна. Хийдэг хэд нь цаг наргүй зүтгэнэ, хэсэг зүтгээд муужраад өгч байна. Тэгээд дахин босож ирээд зүтгэнэ, илжиг модон хударгандаа гэдэг шиг л..

-Тэгвэл хөгжүүлэх, өөрчлөх тухай ярих нь битгий хэл урьд байгаа зүйлээсээ ч татгалзаад эхэлж байгаа юм бишүү, жишээ нь санхүүжилтийг УИХ хаслаа.

-Монгол Улс ОНТВ-гүй байж болох уу. Балай яриаг хэн гаргаж, хэн өдөөж байна. Тэгвэл энэ оронд үндэсний, нийгмийн хариуцлагын өмнө хуулиар үүрэг хүлээх мэдээллийн хэрэгсэл нь хэн, хэнийх юм бэ. Ерөөс ийм бүтэц хэрэггүй болтолоо үхэжсэн улс уу Монгол маань. Монголчуудыг ингэж басамжлах шаардлага хэнд байна. Улс минь байхад түгээмэл эрх ашигаа сахих мэдээллийн бүтэц байж л таарна. Арилжааны эрх ашгаар тогтдог телевизүүдэд бүгдийг даатгах боломжгүй нь туршлагаар ноттой зүйл. Тэд бол боловсрол, соёл, үндэсний эрх ашиг, аюулгүй байдал... зэрэг олон зүйлд хууль ёсны үүрэг хүлээх албагүй, тийм дэглэм ч тогтоодоггүй. Харин тухайн улс үндэсний өмнө одоогоор бол “Олон нийтийн”мэдээллийн хэрэгсэл үүрэг хүлээх субьект болдог. Тиймээс улс төрчдийн бус, намын бус харин Үндэсний өмнө ажиллаж, олон нийтдээ хүчинд тулгуурлах хэрэгсэл чухал гэдэг үзэл санаа сэтгүүлзүйд тогтсон нь улс үндэстнүүдэд бий болсон онцгой хэв маяг юм. Ийм бүтэцтэй байгаа нь ололт, тоталитор орнуудаас ялгарах бас нэгэн зэмсэгийн утга үүнд оршино. Зарим хүмүүс ОНТВ муу байна, хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу гэж байна. ОНТВ-ийг байлгах эсэх тухай гэнэн яриа байх ёсгүй, харин яаж арчилж тордож, зохих хэмжээнд хөгжүүлэхээ бодох учиртай. Гэтэл одоо байгаагаар бус байх ёстойгоор нь үнэ цэнийг ойлговол зүгээр. Түүнээс биш манай намыг, намайг ТВ-ээр гаргасангүй гээд урьд зайдагнаж байснаа мартаж, хуншгүй загнаж байна. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын үйлдэл ийм л ойворгон юм болов. Түүний санаархал явсаар манай төсвийг УИХ-ын гишүүдээр хасуулж дөнгөлөө. Улс орны талаар дулимаг ойлголттой гишүүдийн товчлуураас хамаардаг хувь заяатай ОНТВ байх боломжгүйг сануулсан дохио. Одоо “Өргөн нэвтрүүлгийн хууль”, “Долгионы хууль” гэх мэт суурь эрхзүйг бүрдэж байгаа тул манай хууль сайжрах цаг ирлээ, гишүүдийн ойлголт ядуу, хол хөндий байгаа. Бусад оронд үндэсний мэдээллийн тогтолцоо байж болдог харин Монголд байж болохгүй гэх цэвдэг харь үзэл нь үнэндээ, хөөрхий жижиг шалтгаантай юм. Цаад утгаараа иргэдэд эрх олгохоос урвах, үнэт зүйлийн талаар хэврэг үзэлтэй, яаж ч мэдэх хүмүүс ОНРТВ-г баалж байна. Одоо сүүлийн жилүүдэдманай телевизд үүсээд байгаа нөхцөл нь бага цалинтай хангамж муутай яваад ирсэн ажилтнуудыг залхаах маягтай болоод байна. Хэмнэл нь удааширлаа. Тэдний урмыг асаах хүч дэмжлэг нэгэнт хэрэгтэй болжээ.

О.Нар
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ж.Энхбаяр: Нүүрсний экспорт 37.8 сая тонн, зэсийн экспортын хэмжээ 870 мянган тоннд хүрээд байна
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
С.Баярцогт: Таван дэд дарга бол Ардчилсан нам эв нэгдлийн төлөө нэгдэж чадсаны илэрхийлэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (66.181.186.177)
    Зүгээр сууж болж байна уу гэж уурлаж сайн хүн болсон хүнийг басамжилж болохгүй
    2026 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.141.223)
    Энэ Наранбаатар vнэнхээр муу хvн vv? Эсвэл хэсэг хvмvvc доош нь хийгээд байна уу? Естой мэдэх юм алга даа.
    2015 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (150.129.140.130)
    Энэ Наранбаатар гэдэг хүн байнг хэл амд ордог. Үүнээс өөр хүн байдаггүй юмуу. Орлуулашгүй хүн юм уу. 9 жил дарга хийсэн гэдэг.
    2014 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (112.72.13.131)
    тэгээд л улсын төсвөөс жил болгон асар их мөнгө авч идээд л , хийсэн бүтээсэн юм юу ч байхгүй ингээд яваад байх уу ??? Монгол телевизээр олигтой юу гардагийн ???? ***** шүү дээ ! Монголд Eagle-ээс өөр TV гэж хэлэхээр юм байхгүй , бусад нь бүгд зарлалын видео-самбарууд !
    2014 оны 12 сарын 14 | Хариулах
  • ачу (194.230.155.217)
    Ардчилагчид хэмээх худулч хулгайч дээрэмчингүүдийн шалгарсан арга мөнгөөр туйлдуулж дотроос нь хагралдуулж байгаад олноороо дарангуйлан нэг нь эзэн суух! Бараг одоо Элбэгдорж эзнийг нь сонгоцон байгаадаа шуналтангууд!! Ард түмний ганц мэдээллийн хэрэгслийг нь дээрэмдхээр шийдлээ!! Эхэлсэн цагаас нь одоог хүртэл ард түмний сорууд ажиллаж ихч хөрөнгө цугларсан хүчтэй том газар.Хунхуузууд яаж ийгээд авч л таараа гээд хөөмхийгөө зууз суугаа харжл байгаарай.Ямарваа улс орныг эзэлхэд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг нь гартаэ авдаг! Харин хунхуузуудтай нийлж эх орноо мөхөөгчид дотоодын дайснууд сүүл хэрд нь эзэлдэг юм байна.Хүмүүсээ сэргэж эхлэхгүй бол бид сөнөлөө шүү!!Эвлэлдэн нэгдэгтүн!Чимээгүй аян дайнд бид эзлэгдээд байна?!Ухаараач!
    2014 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зөгий (203.169.55.205)
    Генерал Л.Пүрэвдорж гэх хийрхэгч, хоёр үзүүртэй зүү шиг шалчгар амьтан энэ том байгууллагын УЗ-ийг удирдана гэж юу байхав. Хүний мөсөөр хөлийн чигчий хуруу л гэсэн үг. Тэр тэнэгийг давын өмнө зайлуулах хэрэгтэй. Бадамсамбуу ямар зорилгоор ийм ярилцлага хийсэн нь бас сонин
    2014 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.194.116.166)
    Худлаа гар шаал худлаа захирлынхаа долоогчийг л хийсэн байна угаас ийм хүн
    2014 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Энэ ч ер нь худлаа л гар дөө...
    2014 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (150.129.143.200)
    Ер нь тэгээд шат шатны дарга нарт хэлмээр нэг үг тархи сэтгэлд минь шуугиад л явдаг.Ам нээвэл уушиг нээ гэсэн үгтэй юм хэлчихэе.Ямар ч хүнийг халах тушаалд гарын үсэг зурна гэдэг тэр хүний ар гэр үр хүүхэд амьдралд нь тавьж байгаа том хар цэг гэдгийг хүний хувь заяаг үзэгний үзүүрээр шийддэг хэн бүхэн бодож яваасай.""""гэж Доржзовдын Энхтуяагийн төрсөн ах фэйсдээ өөрөө өөртэйгээ яриа хийж бичжээ. Яг энэ үгээ төрсөн дүү хүүхэндээ бас нэг хэлээрэй дээ, Өмнө нь ажиллаж байсан газраа мөнх байх юм шиг мөн олон хүн халж байсан. Халагдсан хүмүүс нь бүгд хэлмэгдсэн шүүдээ. Аливаа юмны эргэх цагаа гэж,
    2014 оны 12 сарын 13 | Хариулах
  • Zochin (108.61.197.109)
    НОЦТОЙ БАРИМТ: ТАТВАР ТӨЛӨГЧИДИЙН МӨНГӨӨР ТАНСАГЛАГЧ ХУУЛЬ БУСААР АЖИЛЧИДАА ТАГНАЖ БАЙНА МҮОНТ -ИЙН дарга М.Наранбаатар Зайсанд том хаус бариулсан бөгөөд өөрөө хэдэн метр квадрат байранд суудгаа мэддэггүй.Ойролцоогоор 300 метр квадрат метр байх гэж ярьдаг.Гаднаасаа хоёр давхар шиг харагдавч дотроо гурван давхар.Хоёр ба гуравдугаар давхрын дунд том аквариум хийгээд өнгө өнгийн загас тэжээсэн байдаг.Гурван давхрын шалных нь доогуур алтан загас хөвж явдаг бод доо.Улсын төсөв,иргэдийн халааснаас мөнгө авч амьдардаг захирал яаж ийм амьдралыг бий болгосон байж таарах вэ. Захирал нь хэдэн метр квадрат байшинтайгаа ч мэдэхгүй гээд тансаглаж суухад МҮОНРТ-ийн байрны ханын будаг нь халцраад хамуураад уначихсан ажилчид нь бүгд цалингийн өрд баригдчихсан өрөө болгонд нь нууц камер,микрофон байрлуулчихсан тул айгаад юм ч ярилцаж чаддаггүй,МҮОНРТ-ийг хамгаалж байгаа хамгаалагчид нь Наранбаатарын хувийн компанийх.Үгүй энэ чинь юү вэ ардчилсан нийгэм гэж ийм юм байдаг юм уу гэж жижгэрч сууна.МҮОНТ - ийн суудалд 9 жил заларч буй төрөөс төрсөн тэрбумтан М.Наранбаатарын дүү М.Шатарын МҮОНРТ-ийн газраас булаан авч бариулсан барилгад орсон айлуудын өрөөний хэмжээ гэрээ хийж мөнгө авсан хэмжээнээс 5-10 метр квадратаар дутжээ.МҮОНРТ-ийн ажилтнууд халагдахаас эмээгээд зөрүү мөнгөө нэхэж чадахгүй байна.. НОЦТОЙ БАРИМТ: ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮН НЭРЭЭР СҮНСЭЭ ХУДАЛДАГЧИД МҮОНТ-ийн дарга М.Наранбаатар нь одоогийн Үндэсний зөвлөлийн дарга генерал Пүрэвдоржийг Саудын араб руу мөн л сар гаруй дагуулж явсан.Ингэж явахынх нь өмнөхөн үндэсний зөвлөлийн зарим гишүүд жишээ нь Арман Наранбаатарыг их эсэргүүцэж хамаг л булхайг нь дэлгэж байсан.Харин генералыг буцаж ирснээс хойш таг дуугүй болсон.Одоо үндэсний зөвлөл хуралдаж Наранбаатарын асуудлыг хэлэлцэх болохоор генерал Пүрэвдорж, Ганболд, Арман тэргүүтэн нөхөд зугадаад хуралдаа ирэхээ больчихсон. НОЦТОЙ МЭДЭЭ: СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН АМАА ҮДҮҮЛСЭН НЬ Х.Чилаажав МҮОНТ-ИЙН Үндэсний зөвлөлийн даргаар очоод Наранбаатарыг халах гэж үзсэн байдаг.Тэгэнгүүт АНУ руу сар гаруй дагуулж яваад ЛЕКСУС 470 маркийн машин авч өгсөн.Дараа нь Үндэсний Сонины эрхлэгч Ганболд тэр хоёр Соёлын яаманд очиж эрх бүхий хүнээс нь Төв номын сангийн эрхлэгч жилд хэдэн төгрөгний цалин авдаг юм бэ гэж асуугаад 10 сая гаруй гэнгүүт Чилаажавыг захирлаар нь тавьчих 20 сая-ыг өгье гэсэн байгаа юм шүү дээ.Тэр хүн дургүйцээд гаргасан байдаг.Гэвч удалгүй Чилаажав номын сангийн захирал болсон.Наранбаатарын тухай ганхийхээ больсон. ҮҮнийг олон түмэн мэдээсэй. Холбогдох байгуулагууд нь шалгаасай цааш цааш нь дамжуулаарай
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • Сэтгүүлч (46.38.48.34)
    Наранбаатарын асуудал арай хэтэрч байнаа. Энэ улсад төр, хууль, ёс журам гэж байдаг бол анхааралдаа авч, шийдэх цаг үнэхээр боллоо. Хэдий болтол Наранбаатар энэ тв-г хувийн өмч шигээ ашиглаж, өөрийнх нь эсрэг дугарсан болгоныг ичгүүргүй хааж боож, ажлаас нь халж дарамтлах вэ? хэдий болтол энэ мэт худалдагдсан хүмүүсээрээ өөрийгөө өмөөрүүлж юм бичүүлэх вэ? ардчилсан улс биш манжийн дарлалын үеийн МУ мэт байдал энэ тв-д үүсээд удаж байна. үндэсний ганц тв-ээ төр засаг нь энэ аймшгаас салгаж аваач ээ
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.229.123.58)
    MUONTV iin hamt olond amjilt husiy
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (46.38.48.34)
    За энэ нөхөр ч итгэхэд бэрх хүн дээ. Анх арван жилийн өмнө хамт олны зөвлөлийн ахлагчаар ажиллаж байхдаа Наранбаатарын эсрэг ажилчдыг турхиран өлсгөлөн зарлуулж тэмцэж байгаад хэдхэн хоногийн дараа Наранбаатарт 50 сая төгрөгөөр худалдагдан өлсгөлөнгөө буулгасан байдаг. Харин тэр тэмцэлд оролцож байсан жирийн уран бүтээлчид ажлаасаа халагдан амь амьдралаасаа салсан гашуун түүхтэй. Наранбаатар Бадамсамбууг дуудаад намайг гадуур балбаад байна чи нэг иймэрхүү намайг өмгөөлсөн бөөрөнхий ярилцлага өгөөдөх гэж хэлсэн гэнэ лээ. Зүгээр л шоу...
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (112.72.13.106)
    онар минь яаасан муу бичивээ. Ёстой О.Нар Биш Орнэр байна.
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
    7 цаг 42 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтын зар
    7 цаг 47 мин
  • Ж.Энхбаяр: Нүүрсний экспорт 37.8 сая тонн, зэсийн экспортын хэмжээ 870 мянган тоннд хүрээд байна
    9 цаг 26 мин
  • Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
    9 цаг 50 мин
  • “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” арга хэмжээ боллоо
    9 цаг 53 мин
  • Олимпын таеквондогийн ААШТ энэ сарын 19-нд Улаанбаатар хотноо эхэлнэ
    10 цаг 12 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
    10 цаг 37 мин
  • Сингапур улс үе тэнгийн дээрэлхэлт хийсэн хүүхдүүдийг "ташуурдаж шийтгэдэг" байх шинэ журам баталжээ
    12 цаг 31 мин
  • Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна
    13 цаг 3 мин
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
    13 цаг 40 мин
  • ГЕГ: Дизель түлшний импорт өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ
    14 цаг 10 мин
  • “Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын боломж” хэлэлцүүлэг боллоо
    14 цаг 22 мин
  • Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    14 цаг 34 мин
  • Надад жаахан даруу зан байсан бол би төгс хүн байх байлаа
    14 цаг 55 мин
  • “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    15 цаг 10 мин
  • Цахим орчинд бага насны хүүхдүүдийг садар самуун үйлдэлд уруу татсан хэрэгт шалгагдаж байсан “Б”-г БНСУ-аас албадан авчирлаа
    15 цаг 15 мин
  • С.Баярцогт: Таван дэд дарга бол Ардчилсан нам эв нэгдлийн төлөө нэгдэж чадсаны илэрхийлэл
    15 цаг 32 мин
  • Дэлхий дахинд айдас төрүүлээд буй хантавирусын тухай таны мэдэх ёстой бүх зүйл
    16 цаг 1 мин
  • Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэв
    16 цаг 2 мин
  • ТОЙМ: Иранд болж дайны талаарх хамгийн сүүлийн үеийн сонин хачин
    16 цаг 12 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
24 баримт
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК