Төрийн ордны “А” танхимд Төсвийн байнгын хороо хуралдах хуваарьтай байна. Байнгын хорооны хурлаар 2014 оны төсвийн тухай хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх гэж байна. Мөн Засгийн газраас төсвийн тодотголтой хамт өргөн баригдсан Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Байнгын хороо 14 цагаас хуралдана.Байнгын хороогоор хэлэлцэх асуудлууд:
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/;
• Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.12.11-ний өдөр Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

























































Сэтгэгдэл (1)