Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн Сү.Батболд: Хамгийн чухал нь 1072 хувьцаа

2014-12-18
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболдтой ярилцлаа.
-Бензинийн шар гэрэл нь асчихсан машинд суучихлаа-

батболдУИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболдтой ярилцлаа.

-Та Ерөнхий сайд байсан хүний хувьд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг ажлаа юунаас эхлээсэй гэж харж байгаа вэ?

-Аливаа Засгийн газрын ажилд эхлэл, бас төгсгөл гэж байдаггүй. Хэрвээ Засгийн газар гурван сая хүнээ суулгаад явах хөгжлийн машин бүтээх ажил хийдэг гэвэл танхимын тэргүүн нь солигдох бүрт өмнөх засгийнхаа хийснийг буцааж тайлаад шинээр угсарч эхлээд байвал бид хэзээ ч машинтай болохгүй, урагшаа явахгүй.  Байрандаа л баахан хий эргэлдэнэ. Үүнтэй адил засгийн ажил бол шинэ Ерөнхий сайд гарч ирсэн ч өмнөх танхимынхаа сайныг нь улам сайжруулж, зэрэгцүүлэн шинээр илүү сайныг хэрэгжүүлээд явдаг тасралтгүй үргэлжлэх ёстой процесс.

Төрийн бодлого уламжлагдан залгамж чанартай явах ёстой гэдгийн учир энэ. Харин 2012 оны сонгуулийн дараа гарч ирсэн Засгийн газар төрийн энэ залгамж чанарыг тасалж, бүгдийн шинэчилнэ гэх нэрийн дор буруу замаар баахан бужигнууллаа, буруу ч явлаа. Дүүрэн будаатай үлдээсэн машин маань тэвшиндээ шороо ч үгүй үлдэж. Одоо үүний горыг нь монголчууд бид нийтээрээ амсч байна. Ийм л хэцүү цаг үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын Засгийн газар ажиллах болж байна.  Ажлын эхлэл гэвэл, шинэ Ерөнхий сайдыг би юу хийх гэж бүх намыг засагт урьсан, тэгээд яг юу хийх гэж байгаа тухайгаа  ард түмэндээ тодорхой, нээлттэй хэлэх байх гэж бодож байгаа. Төрийн бодлого хэдийгээр залгамж чанартай ч, буруу бодлогыг үргэлжлүүлж болохгүй шүү дээ. УИХ Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахдаа хувь хүнийг нь Ерөнхий сайдын албанаас буулгах гэж  хариуцлага тооцоогүй. Хамгийн гол нь буруу бодлогыг зогсоох, засах гэж танхимын тэргүүнээр нь дамжуулж Засгийн газартай хариуцлага тооцсон. УИХ-ын буруу гэж үзсэн, танхимын тэргүүнтэйгээ хамт огцорсон бодлогыг шинэ Засгийн газар үргэлжлүүлэхгүй байх л даа.  Тийм учраас шинэ Ерөнхий сайдыг юу хийхээ оновчтой тодорхойлсон зорилго бүхий үг хэлэхийг би хувьдаа хүлээж байгаа.

-Заавал Ерөнхий сайдыг үг хэлэхийг хүлээхгүйгээр засах ёстой алдаануудыг  нь хэлж болохгүй юу. Ер нь алдааг засалцах л гэж танай нам Засгийн газарт орсон биз дээ?

-Сөрөг хүчин МАН Засгийн газарт яах гэж орсон, ороод бид юугаар тусалж чадах вэ гэдгээ манай намын удирдлагууд ч гэсэн ард түмэндээ хэлэх байх. Миний хувийн байр суурь гэвэл Монгол Улсыг бүхлээр нь автомашинтай зүйрлэбэл, бензиний шар гэрэл нь аль хэдийнэ асчихсан машины кабинд л бид ороод суучихлаа. Уг нь бид, МАН-ынхан чинь тэвшин дээр нь, бараг л багтаж ядан бүүр  хойгуур нь шахуулж явсан улс ш дээ. Одоо тэгээд яах билээ, тэрэндээ гомдоод тэвшин дээрх нь тэндээ, кабинд байгаа нь дотроо өвлийн энэ хүйтэнд замын дунд хөлдөлтэй  биш. Зөвхөн намын, улстөрийн эрх ашгаа бодсон бол хойш суух л байсан байх. Гэтэл улс орны эрх ашиг, МАН-д саналаа өгсөн сонгогчдынхоо эрх ашиг илүү үнэ цэнтэй учраас Ерөнхий сайдын саналыг хүлээж авахаас өөр сонголт МАН-д байгаагүй. Одоо энэ Засгийн газарт намуудын дарамт биш, намуудын дэмжлэг хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөгийн хүндрэлийн гол шалтгаан нь гадна талдаа бус, дотроо, Монгол Улсад, Монголын улстөрчдөд илүү байна гэдгийг дотоод гадаадгүй хэлж байгаа. Ийм эмзэг, хүнд цаг үед нэгдэж нийлсэн, гар гараасаа барьж байж л хүндрэлийг давна.

-Ер нь танай намынхан эдийн засаг хүнд байгаа тухай л яриад байх юм. Та ч түрүүнд дүүрэн будаатай үлдээсэн машин маань шороо ч үгүй үлдэж гэсэн. Үнэхээр тийм байгаа юм уу, та бүхэн засагт багтсан шалтгаанаа цайруулах гэж хэтрүүлээд байна уу?

-Харьцуулалт хийхийн тулд ганц нэгхэн тоо хэлье. Сонгуулийн дараа манай Засгийн газар ажлаа өгч байхад эдийн засгийн өсөлт 17.5 хувьтай байсан одоо нэг оронтой тоонд орж байна. Инфляц 9.7  хувь байсан одоо хоёр оронтой тоонд шилжиж 13.9 болж.  Доллар 1338  төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 1880 гараад явж байна. Улсын төсөв өнөөдрийнх шиг алдагдалтай гардаггүй байлаа. Гадна талдаа ч нэр муудлаа. Монгол Улс өрсөлдөх чадвараараа 93-т бичигдэж байсан бол одоо 107 болж ухарлаа. Зээлжих зэрэглэл буурч, 11.7 тэрбум байсан улсын нийт гадаад өр бараг 20 тэрбум ам.долларт хүрлээ. Тэвш дүүрэн будаа гэдэг маань манай Засгийн газар улсын алдагдалгүй төсвөөс гадна Хөгжлийн банкны  580 сая долларын бонд гээд хангалттай мөнгө үлдээсэн. Манай Засгийн газрын үлдээсэн энэ мөнгөн дээр Н.Алтанхуягийн Засгийн газар 1.5 тэрбум долларын Чингис бонд,  Самуурай бондын 300 сая доллар, Үнэ тогтворужжлах хөтөлбөрийн дөрвөн их наяд төгрөгтэй байсан. Гэтэл одоо улсын төсвийн орлого их наядаар тасарч, Монголбанкны гадаад валютын нөөц хасах үзүүлэлттэй гарч байна.  Ийм их мөнгийг хоёрхон жилд үрэн таран хийлээ. Үндсэндээ залуусын хэлдгээр өмнөх засаг улс орынхоо эдийн засаг, өмнө нь байсан, өөрсдөө босгож ирсэн бондын мөнгөөрөө сайхан найрлаад дуусчихаж. Найр дууссан хойно нь МАН засагт орж байна. Найрандаа уриагүй, огт оролцуулаагүй зочдоо гэнэт урьж байгаа нь найраар буулгаад хаячихсан, өр зээл тавьчихсан гэр орноо хамт цэвэрлье л гэж байгаатай адил л юм даа.

-За ойлголоо, түрүүний асуултаа гүйцээж хариулт авъя. Засах ёстой алдаанууд гэвэл Засгийн газарт юу гэж зөвлөх талаар?

-Би санаа оноогоо чуулган, байнгын хороодын хуралдаан дээр хэлээд явж байгаа л даа. Хамгийн түрүүнд, үнэнтэйгээ эвлэрмээр байна. Одоо АН-ынхан маань засагт хамтарсан намуудаасаа, ард түмнээсээ үнэнээ нууж болохгүй. Гоё сайхан байна гэж худлаа ярьж хэрэггүй. Хэрвээ одоо ард түмнээсээ үнэнээ нуувал ганц АН биш, засагт хамтарсан бүх нам, УИХ ч буруутан болно. Жинхэнэ хуйвалдааны Засгийн газар болно. Хоёрт, Монгол Улс нэгдсэн улс учраас Засгийн газар нэгдмэл удирдлагатай байх ёстой. Фракцууд бол АН-ын л асуудал. Тэр нь төрийн ажилд нөлөөлж, Засгийн газрын кабинетийн зарчмыг алдагдуулж болохгүй.  Ийм шинж өмнөх Засгийн газарт байсан, одоогийн Засгийн газарт уламжлагдаж болохгүй. Гуравдугаарт, Монгол Улс нэгдсэн улс учраас нэгдсэн нэг л төсөвтэй байх учиртай. Гэтэл одоо УИХ-ын хяналтын гадуур Хөгжлийн банкны, Монголбанкны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн, бондын гээд 3-4 төсөв байна. Эдгээр төсвөө нэг болгохоос ажлаа эхлэх хэрэгтэй. Нэг төсөв, нэгдсэн хяналттай болох хэрэгтэй.   Дөрөвт, сүүлийн үед зах зээл дээр Төв банк нь зээл олгож арилжааны банкуудтайга өрсөлдөөд, Засгийн газар нь хувийн хэвшилтэйгээ уралдаж мөнгө босгоод байх юм. Энийгээ болих хэрэгтэй. Төв банк нь мөнгөний бодлогоо тодорхойлох, санхүүгийн зах зээлээ хянах,  Засгийн газар нь хувийн хэвшлээ дэмжих тэр ажлуудаа л хийх ёстой. Төр нь өөрөө оролцож хувийн хэвшлээ дэмжинэ гэж байхгүй. Төр, хувийн хэвшлийн харилцааны хил хязгаарыг зөв, зохистой тогтоож, түүнийгээ хатуу мөрдөх хэрэгтэй. Бас тогтоосон хил хязгаар нь цэвэр тунгалаг байх ёстой.

-Сүүлийн үед Тавантолгойн асуудлаар олон хүн ярьж байна. Энэ нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр телевизээр “Тавантолгойг ард түмэндээ өгөх гэж байтал хэдэн улстөрч хуваагаад авчихлаа” гэж ярьсантай холбоотой байх. Нөгөө талаас бас Тавантолгойн тендер явж байна?

-Тавантолгойн талаар би одоо буцаж, түүх яримааргүй байна. Нарийн яривал Тавантолгойн ордын лицензийг авч хадгалахад  ч,  төрд, ард түмэндээ буцааж өгөхөд ч манлайлсан хүн нь би юм шүү дээ. Хэрвээ тухайн үед лиценз нь гадаадынхны гарт орчихсон, худалдагдчихсан байсан бол төрд буцааж авч чадахгүйн дээр Тавантолгойн баялаг Монгол Улс, монголчуудын тоглоомын дүрмээр явахгүй байх байлаа. Өөрөөр хэлбэл, энэ ордын байрлал нь Монгол Улсын нутагт ч баялаг нь тухайн лиценз эзэмшигчийнх байх байв. Өнөөдөр бид Оюутолгойн гэрээг яагаад өөрийн хүсэлд 100 хувь нийцүүлж хийж чадаагүй вэ гэвэл хөрөнгө оруулалт, технологи байхгүй, туршлага дутна гэдгээс гадна энэ ордын лиценз нь гадаадын компанийн нэр дээр байсан учраас бид хэдийгээр баялгийн эзэн ч гэсэн өөрийн дураар нүүдэл хийж болоогүй. Харин азаар Тавантолгойн ордын лиценз монголчуудад байсан учраас төрд буцааж өгсөн  юм. Тэгэхээр улстөрчид маань тэдгээр хүмүүст талархдаггүй юмаа гэхэд үнэнийг гуйвуулж гүтгээд байх нь зүйд нийцэхгүй л дээ Үнэнийг гуйвуулж, эдийн засаг байх ёстой Тавантолгойг үргэлж улстөрийн зорилгоор ашиглаад байгаад харамсдаг. Энхбаяр даргын ярьсан тухайд тэр хүний л бодол байх. Гэхдээ гүтгэлэгт хязгаар байх ёстой. Тийм учраас би энэ талаар, ер нь Тавантолгойн ордын түүх, энэ ордын лиценз ямар хүмүүсийн нэр дээр байж байгаад төрийн мэдэлд яаж ирсэн, одоо хэн эзэмшдэг гээд бүх асуудлаар УИХ-аас ажлын хэсэг гаргаж бүх үнэнийг ард түмэндээ мэдээлээч гэдэг хүсэлтийг УИХ-ын даргад тавина гэж бодож байгаа. Тэр ажлын хэсэгт нь энэ хардаад, зориуд мушгиад байгаа улстөрчид, парламентад суудалтай бүх намын төлөөллийг оруулах хэрэгтэй гэж бодож байгаа. Бас Тавантолгойн талаар бодит  байдлыг өгүүлсэн, үнэнийг тунгаах бололцоо олгосон нэвтрүүлэг хийж  ард түмэнд хүргэх ёстой гэж бодож байгаа.  Тавантолгойд  надад одоо манай Засгийн газраас нийт ард түмэндээ олгосон 1072 хувьцаанаас өөр хувь, оролцоо байхгүй.

-Одоо явж байгаа тендерийн тухайд…

-Нарийн мэдээлэлгүй байна. Үндэсний компаниуд давуу эрхтэйгээр гадныхантай хамтарч оролцох, энэ ордын бүх өр зээлийг төлөх, эдийн засгийн эргэлтэд хурдан оруулах тендер юм байна гэсэн хэвлэлийн мэдээнээс цаашгүй л байна. Бас Засгийн газар, УИХ-аар давхар хянагдах ёстой юм. Энэ бүгдэд Тавантолгойн лицензийг хадгалах, төрд буцааж өгөхөд манлайлж явсан, бас Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа нийт ард түмэндээ 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргасан хүний хувьд би нэг л зарчмын байр суурийг хатуу баримтална.

-Тэр нь?

-Тавантолгойн ордоос иргэн бүрийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаа баталгаатай, үнэ цэнтэй, ард түмэнд өгөөжөө өгдөг байх ёстой. Энэ хувьцаа иргэдийн гар дээр цаас биш, ногдол ашиг болж хэзээ очих, цаашдаа тасралтгүй очиж байх эсэхийг тендерийн гол шалгуурын хэмжээнд авч үзэх ёстой. Ингэж байж Таванолгойн орд ард түмнийх хэвээр үлдэнэ. Түүнээс бус, цаасан дээр хүн бүр 1072 хувьцаатай гэсэн бүртгэлээс цаашгүй бол Тавантолгойг ард түмнийх гэж хуульчлаад ч нэмэргүй. Ер нь Тавантолгой, Оюутолгойтой холбоотойгоор төр засгаас гаргаж байгаа шийдвэрүүд олон нийтэд ойлгомжтой, ил тод, тунгалаг, эдийн засаг, нийгмйн өгөөжтэй байх хэрэгтэй. Үүний тулд томоохон ордуудын дэргэд олон нийтийн хяналтын зөвлөл ажиллуулах зөв юм.

-Оюутолгой бас гацаанд орлоо. Одоо 34 хувиа зарж Монгол Улс татвараа аваад л сууж байя гэж байна. Энэ хэр оновчтой шийдвэр вэ?


-Бас л тодорхой мэдээлэл алга. Хэрвээ тэгж 34 хувиа зарах гэж байгаа бол өнөөдрийн цаг үед хамгийн буруу шийдвэр болно. Манай Засгийн газар ажиллаж байх үед Оюутолгойн хувьцааны ханш 20 гаруй доллар хүрч байсан. Одоо гурав хүрэхгүй доллар байгаа байх. Хувьцааны ханш нь ингэж унасан энэ цаг үед хувиа зарах хамгийн буруу.

-Хэрвээ ойлголцохгүй бол төсөл цаашаа явахгүй, Оюутолгойг хөдөлгөхгүй бол эдийн засаг сэргэхгүй юм биш үү?


-Оюутолгой, Тавантолгой  бол Монголыг олон жил тэжээх баялаг. Гэтэл өнөөдөр бид энэ баялагаа баялаг биш, улстөрчдийн хэрүүлийн алим болчихлоо. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн баялаг ашигтай байх үед бид энэ хоёр ордоо тойрч хэрэлддэг. Зах зээл дээр ханш нь унаад ирэхээр ч бас л маргаад суучихдаг. Бурхан бидэнд, монголчуудад бэлэгээ өгсөн, тавганд хийгээд ширээн дээр тавьчихсан. Тэрийг нь бид халбагадахдаа хэрэлдэж байна, ам руу халбагадаж өгсөнгүй гэж уурлаж байна. Одоо бидэнд хоёр сонголт байна. Үргэжлүүлээд хэрэлдээд суух уу, 2012 оны сонгуулийн өмнөх шиг энэ хоёр орд эдийн засгийн эргэлтэд орж явах ёстой юу. Миний бодлоор энэ хоёр ордоо эргэлтэд оруулж байж л эдийн засгийн ашиг хүртэнэ. Гэхдээ мөнгө олох гэж байна, эдийн засаг хүнд байна гэдгээр улсад, ард түмэнд ашиггүй хувилбараар шийдэж болохгүй. Өнөөгийн түр зуурын хүндрэлийг давах гэж байна гээд ирээдүйдээ хохиролтой, засч болохооргүй алдаа гаргаж болохгүй л дээ. Заримдаа сайн ажиллахаас алдаа гаргахгүй ажиллах нь чухал байдаг. Бэрхшээл бүхэн боломжтойгоо ирдэг гэж нэг үг байдаг даа. Тийм учраас өнөөгийн хүндрэлээс гарах боломж, гарцыг л зөв олж харж тодорхойлох хэрэгтэй.

Эх сурвалж: baabar.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ж.Энхбаяр: Нүүрсний экспорт 37.8 сая тонн, зэсийн экспортын хэмжээ 870 мянган тоннд хүрээд байна
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
С.Баярцогт: Таван дэд дарга бол Ардчилсан нам эв нэгдлийн төлөө нэгдэж чадсаны илэрхийлэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (103.9.91.146)
    goyo helje
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
    3 цаг 28 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтын зар
    3 цаг 34 мин
  • Ж.Энхбаяр: Нүүрсний экспорт 37.8 сая тонн, зэсийн экспортын хэмжээ 870 мянган тоннд хүрээд байна
    5 цаг 13 мин
  • Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
    5 цаг 37 мин
  • “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” арга хэмжээ боллоо
    5 цаг 40 мин
  • Олимпын таеквондогийн ААШТ энэ сарын 19-нд Улаанбаатар хотноо эхэлнэ
    5 цаг 59 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
    6 цаг 23 мин
  • Сингапур улс үе тэнгийн дээрэлхэлт хийсэн хүүхдүүдийг "ташуурдаж шийтгэдэг" байх шинэ журам баталжээ
    8 цаг 18 мин
  • Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна
    8 цаг 49 мин
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
    9 цаг 27 мин
  • ГЕГ: Дизель түлшний импорт өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ
    9 цаг 57 мин
  • “Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын боломж” хэлэлцүүлэг боллоо
    10 цаг 9 мин
  • Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    10 цаг 20 мин
  • Надад жаахан даруу зан байсан бол би төгс хүн байх байлаа
    10 цаг 42 мин
  • “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    10 цаг 57 мин
  • Цахим орчинд бага насны хүүхдүүдийг садар самуун үйлдэлд уруу татсан хэрэгт шалгагдаж байсан “Б”-г БНСУ-аас албадан авчирлаа
    11 цаг 2 мин
  • С.Баярцогт: Таван дэд дарга бол Ардчилсан нам эв нэгдлийн төлөө нэгдэж чадсаны илэрхийлэл
    11 цаг 18 мин
  • Дэлхий дахинд айдас төрүүлээд буй хантавирусын тухай таны мэдэх ёстой бүх зүйл
    11 цаг 48 мин
  • Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэв
    11 цаг 49 мин
  • ТОЙМ: Иранд болж дайны талаарх хамгийн сүүлийн үеийн сонин хачин
    11 цаг 59 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
24 баримт
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК