Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шилэн дансны тухай хууль бол амин чухал хууль юм

2014-12-18
0
ЖИРГЭХ

600x600                         Төрийн ордны Их танхимд өнөөдөр “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” зөвлөгөөн боллоо. Их танхимд багтаагүй зочид Төрийн ордны хуралдааны А танхим, Иргэний танхимаас зөвлөгөөний үйл явцыг дэлгэцээр харав. Эндээс Шилэн дансны тухай хууль олон нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа нь харагдаж байлаа. “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар хөтлөн явуулсан юм.

                        Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан зөвлөгөөнийг нээж хэлэхдээ “Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүд ээ, Энд хүрэлцэн ирсэн эрхэмсэг хатагтай, ноёд оо. Юуны урьд, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн “Ухаалаг төр рүү шилжих” бодлогын хүрээнд санаачилж, УИХ-аар батлуулсан "Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт”  сэдэвт зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өглөөний түмэн амар амгаланг айлтгаж,  талархал илэрхийлье. Төсвийн болон төрийн, төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн ил тод “Шилэн данс”-ны тогтолцоог нэвтрүүлэх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд Зарлиг гаргасан боловч обьектив, сүбьектив хүчин зүйл, шалтгааны улмаас хэрэгжихэд бэрхшээл тулгарсан тул Шилэн дансны тогтолцоонд шилжих ажлыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзэж холбогдох хуулийн үзэл баримтлал, төсөл боловсруулах ажлыг шуурхайлуулсан түүхтэй.
                Том үйл хэргийг бүтээхэд амаргүй байдгийн адил Шилэн дансны тухай хуулийн төслийг боловсруулж батлуулахад ч олон даваа давсан. Шилэн дансны тухай хуулийн анхны төслийг УИХ хууль санаачлагчид нь буцааж байсан ч гэлээ дахин өргөн барьснаар нь хэлэлцэн баталсанд гүнээ талархах учиртай. Энэ хуулийн төслийн талаар хэвлэл мэдээллээр олон удаа, түүний дотор Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 3 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, олон хүний хүч хөдөлмөр, санаа бодлыг шингээсэн юм. Зөвхөн news.mnсайтад орж, “шилэн данс” гэсэн хайлт хийхэд 1655 илэрц олдож байгаа нь Шилэн дансны тухай хуулийг нийгэм хэрхэн шүүн хэлэлцснийг нотлох нэг л жишээ. Шилэн дансны тухай хууль 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр батлагдсан бөгөөд Монголд шинэ олон өөрчлөлтүүдийг авчрах онцгой ач холбогдолтой хууль учраас түүнийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангахад зориулж хагас жилийн хугацаа олгосон. Одоо Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхлэхэд 14 хоног үлджээ. Ирж айсуй 2015 он бол Монголын төр засаг татвар төлөгч, нийт иргэдийнхээ өмнө төсөв санхүү, данс тооцоогоо ил, тод, нээлттэй болгож, иргэдийнхээ шууд хараа хяналтан дор хөрөнгө мөнгөө захиран зарцуулах болж байгаагаараа түүхэн үйл явдлын жил байх болно. Төр, засгийн, төсвийн бүх байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвөөс тендер авсан хувийн компани, байгууллага бүгд таван сая төгрөгөөс дээшхи гүйлгээ, бас ирээдүйд өрийн дарамт үүсгэж болзошгүй зээл, санхүүгийн баталгаатай холбоотой шийдвэрээ олон нийтэд заавал мэдээлдэг, бас бүртгүүлж байж хүчин төгөлдөр болдог  болно. 
                     Энэхүү хууль амьдралд мөрдөгдөж, хэрэгжсэнээр төсвийн сахилга сайжирч, хөрөнгө оруулалтын үр ашиг дээшилнэ. Татвар төлөгчдийн мөнгө, зээл тусламж юунд зарцуулагдаж байгаа нь олон түмний өдөр тутмын хараа хяналтад орно. Ингэснээр зарим эрх мэдэлтэн, албан тушаалтан буруу замаар будаа тээх боломж ч эрс хумигдана. Энэ хэрээр эдийн засаг, хөрөнгө, санхүү, авлигатай холбоотой гэмт хэрэг, зөрчил ч эрс буурна гэж үзэж байна. Товчдоо,Монголын нийгэмд ужгирч, хуримтлагдсан олон асуудал шийдлээ олж, цэгцэрнэ гэдэгт итгэж байна. Энэ утгаараа Шилэн дансны тухай хууль бол хувь хүн, албан тушаалтан, улс орны нийтлэг эрх ашигт нийцсэн амин чухал хууль юм. Шилэн дансны тухай хууль чанд мөрдөгдснөөр шийдвэр гаргагчид хариуцлагжиж, ёстой л долоо хэмжиж, нэг огтолдог болсноор төрд итгэх түмэн олны итгэл сэргэнэ. Хөрөнгө оруулалтын орчин сайжирч, гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийн итгэлийг олоход ч тустай болно гэдэгт итгэж байна. Шилэн дансны тухай хуулийн талаар явуулж буй Цахим санал асуулгын  дүнг үзэхэд өчигдөр оройны байдлаар санал өгсөн хүмүүсийн 92,6 хувь нь Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг дэмжихээ илэрхийлсэн нь энэ хуулийн  хэрэгжилтээс  манай нийгэм ямар их өндөр хүлээлттэй байгааг харуулж байна.
                      Энэхүү Зөвлөгөөний Танхимд Монгол Улсын ЕТГ, УИХ-ын Тамгын газар, түүний харьяа байгууллагууд, Засгийн газрын ХЭГ, яам, агентлагууд, Төрийн өмчийн хороо, төрийн өмчит компаниуд, Нийслэлийн болон дүүргийн ЗДТГ, сургууль, цэцэрлэг, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар, агентлагууд, Нийслэлийн болон дүүргийн Иргэдийн төлөлөгчдийн Хурал, шүүх, прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Бизнесийн зөвлөл, Банкны холбоо, Эдийн засгийн форум, Нээлттэй Нийгэм форум зэрэг төрийн бус байгууллага, Олон улсын болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, их дээд сургууль, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг байгууллагуудын нийт мянга гаруй төлөөлөгчид хуран цуглараад байна. Том төрөөс ухааалаг төр рүү шилжих бодлогын хүрээнд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад Монгол Улсын Засгийн газар олон чухал үүрэг хүлээсэн. Мөн Аудит, захиргааны шүүхээс гадна иргэдийн хяналт, оролцоо чухал үүрэгтэй байх юм” гэлээ.
                          Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад, Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал нар илтгэл хэлэлцүүллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (150.129.140.186)
    Итгэхгүй байна та нарын хэлж байгаа ямар ч үгэнд
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    1 цаг 52 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2 цаг 14 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    6 цаг 9 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    7 цаг 20 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    7 цаг 34 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    7 цаг 38 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    8 цаг 18 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    9 цаг 53 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    12 цаг 6 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    12 цаг 14 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    12 цаг 32 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    12 цаг 42 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    13 цаг 20 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    13 цаг 49 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    14 цаг 3 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    14 цаг 9 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК