Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Налайхын Засаг дарга Х.Болдбаатар огцорлоо

2014-12-19
0
ЖИРГЭХ

1418966987_screen-shot-2014-12-19-at-1.58.38-pmНалайхын Засаг дарга Х.Болдбаатар огцорлоо. Налайхын дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI хуралдаанаар ИТХ дахь МАН-ын бүлгээс Налайх дүүргийн Засаг дарга Хасбазарын Болдбаатарыг огцруулах санал оруулсныг төлөөлөгчдийн олонх нь дэмжлээ. Ингэснээр дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар албан тушаалаасаа огцорлоо. Та бүхэнд Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулсан үндэслэлийг хүргэе.

ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ

Иргэдийн Хурлын Эрхэм Төлөөлөгчид өө.

Дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар нь Налайх дүүргийн Засаг дарга болоод даруй 2 жил болох гэж байна. Энэ хугацаанд төрөлх дүүргийнхээ төлөө, ард иргэдийнхээ амьжиргаа, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, дүүрэгт ирсэн хөрөнгө оруулалтыг орон нутагтаа шингээх, төрийн албыг чадавхжуулах, иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх зэрэг ажил хангалтгүй хийгдэж ирснийг иргэд бухимдан шүүмжлэх боллоо. Иргэдийн хүлээлт их байсан боловч бодитой үр дүн гаргаж чадсангүй.

Иймд:

Налайх дүүргийн 2014 оны Нийгэм эдийн засгийн зорилтын хэрэгжилтийг ИТХ дахь Монгол Ардын Намын бүлэг “Хангалтгүй” гэж дараах үндэслэлүүдээр дүгнэж байна.

 Үүнд:


1. Дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлсэн 2013 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 2 тэрбум 79 сая төгрөгөөр хийгдсэн ажлууд нь туйлын хангалтгүй,хариуцлагүй,тооцоо судалгаа, зураг төсөлгүйн улмаас 324 сая төгрөг эргэн татагдсан. Эргэн татагдсан 324 сая төгрөгийг 2014 онд нөхөн авчирна хэмээн Иргэдийн Төлөөлөгчдийн чуулганд та амлаж, дүүргийн 2013 оны эдийн засаг нийгмийн зорилтын биелэлтийг “Хангалттай” хэмээн үнэлүүлсэн. Гэвч таны амласан дээрх 324 сая төгрөг өнөөдрийг хүртэл дүүрэгт ирсэнгүй. 2014 оны хөрөнгө оруулалтаар батлагдсан 2 тэрбум 502 сая төгрөгнөөс 1,5 тэрбум төгрөгний ажил хийгдсэн гэж дүүргийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсээс мэдээлэл өгсөн бөгөөд үлдсэн 1 тэрбум төгрөгний санхүүжилт орж ирэх эсэх нь тодорхой бус байна. Дүүргийн 2015 оны төсвийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцэж байх чухал өдрүүдэд эрхэм Засаг дарга Х.Болдбаатар та БНХАУ-руу явсан нь дүүргийн нийт иргэдийн ирэх жилийн хувь заяаг хөсөр хаясан үйлдэл гэж дүүргийн ИТХ-ын МАН-ын бүлгийн зүгээс үзэж байна. Таны энэ увайгүй үйлдлийн үр дүнд 2014 оны дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн дутуу санхүүжилт болох дээрх төгрөгийг 2015 оны санхүүжилтээр нөхөн олгохоор болсон ч үнэндээ 2015 онд Налайх дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдсан 1,9 тэрбум төгрөгнөөс танан үлдээж, 1 тэрбум орчим төгрөг л дүүрэгт ирэхээр болжээ. Энэхүү үнэнийг Та биднээс ч, иргэдээсээ ч нуух аргагүй.

Энэ нь дүүргийн Засаг дарга, түүний дэргэдэх байгууллагуудын ажлын хариуцлагатай шууд холбоотой гэж бид үзэж байна. Энэ талаар Засаг дарга та туйлын хангалтгүй ажиллаж ирлээ.

2. 2013-2014 онд манай дүүрэгт гэмт хэрэг 30 хувиар өсөж, олныг хэртхийлгэсэн онц ноцтой гэмт хэрэг удаа дараа гарлаа. Дүүргийн удирдлага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл туйлын хангалтгүй ажиллаж, хууль хүчний байгууллагын уялдаа холбоо муу байгааг иргэд сонгогчид байнга сануулж байна. Дүүргийн хэмжээнд ажилгүйдэл ихэссэнээс ард иргэдийн бухимдал ихсэж, гэр бүлийн орчинд болон гудамжинд архидах явдал их байна. Архичдын бүлэг гэхээр хүмүүс дүүргийн бүх хороодод бий болж ард иргэдэд айдас түгшүүр төрүүлсээр байхад дүүргийн Засаг даргын зүгээс бодитой арга хэмжээ авахгүй байна. Нийгмийн аюулгүй байдлыг хангаж, иргэдийн амар тайван амьдрах нөхцөл бүрдүүлэх чиглэлээр Засаг дарга түүний дэргэдэх байгууллагууд өнөөгийн шаардлагад хүртэл ажиллаж чадахгүй байгаадаа ямар ч дүгнэлт хийхгүй байгаад бид харамсаж байна.

3. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн гаргасан тогтоолуудыг удаа дараа зөрчиж, өөрийн дур зоргоор шийдвэр гаргаж ирсэн нь нутгийн өөрөө удирдах ёсны халдашгүй бүрэн эрхийг бүдүүлгээр зөрчиж улмаар хуулийг уландаа гишгэдэг буруу зуршил дүүргийн хэмжээнд тогтож байна. Ингэснээр Монгол улсын хуулийг гууль болгож аливаа асуудлыг улс төржин намчирхаж, үзэмжээрээ шийдвэрлэн дур зоргоороо аашилдаг буруу зуршил тогтож байгаа нь аюултай гэж бид үзэж байна.

4. Дүүргийн ИТХ-аас жил бүрийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэхийг Засаг даргад үүрэг болгодог. Гэтэл энэ үүргээ үл ухамсарлан ИТХ-аас батлаагүй газруудад дур мэдэн газар олгосоор байна. Дүүргийн Засаг дарга хууль бус захирамж гарган өөрсдийн танил тал, найз нөхөд, намын гишүүддээ газар олгох асуудал улам гаарлаа. Ард иргэдэд энэ талаар ямар нэг мэдээлэл алга. Улаанбаатараас Цайз зах руу явдаг байсан хуучин замыг та дур мэдэн бусдад олгосон. Гэтэл зарим иргэдэд газар олгохгүй байгаа нь хууль зөрчихдөө хүртэл ялгаварлан гадуурхаж иргэдээ алагчлан үзэж байгаа бусармаг хууль бус үйлдэл гэж бид үзэж байна. Зөвхөн Засаг даргын 2014 онд гаргасан захирамжны 60-80 хувь нь газартай холбоотой захирамж байсан нь таны сонирхол юунд төвлөрч байгааг бэлхнээ илтгэж байна. Гэтэл хашааны газар авч чадахгүй байгаа олон иргэд бухимдал тээсээр, та бүхнийг шүүмжлэн бухимдаж байна.

5.
Төрийн албаны зөвлөлөөс таны томилгоо буруу байгааг анхааруулсан бичиг ирсээр байтал та үл тоон одоо хүртэл хууль бус томилгоотой албан тушаалтнуудаа ажиллуулсаар байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай 12.1.7-д заасны дагуу МАН-ын бүлгээс албан ёсоор өгсөн албан бичигт таны гадаад дотоод томилгоо, аялал зугаалга, Засаг даргын нөөц сангийн талаар хариу шаардсан бичигт одоо хүртэл ямар ч хариу ирүүлээгүй байна. 2012 онд Дүүргийн удирдлагуудыг жилд нэг л удаа гадаад томилолт эдлэхээр үүрэг болгосон гэж хэвлэл мэдээллээр зарласан. Гэтэл сүүлийн хоёр жилд дүүргийн удирдлагуудын гадаад томилолт тоогоо алдаж, удаа дараалсан өргөн бүрэлдэхүүнтэй гадаад айчлалыг хийдэг боллоо. Тэр бүү хэл Засаг дарга та өөрийнхөө хүүхдийг эргэх нэрийдлээр Солонгос улсад сар бүр хэд хэдэн удаа явж байгааг юу гэж тайлбарлах вэ? Хамгийн сүүлд та Налайх дүүргийг хот болгох талаар хэлэлцүүлэг хийж байхад БНХАУ-д Тэрэлжийг аялал зуучлалын төв болгоно гээд л яриад явж байсан. Хийж байгаа ажлууд чинь хоорондоо уялдаа холбоо байхгүй, татвар төлөгчдийн мөнгийг салхинд дэмий үрсэн үйлдэл болоод байна. Энэ айлчлалууд дүүргийн хөгжилд ямар тустай, ард иргэдэд ямар дэмтэй болохыг тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна. Ард иргэдийн татварт төлсөн олон сая төгрөг зөвхөн Дүүргийн удирдлагуудын аялал зугаалганд зарцуулагдсаар байгааг бид хатуу эсэргүүцэж байна.

6. Дүүргийн 2014 оны эдийн засаг, нийгмийн зорилтын хэрэгжилтийг үнэлсэн үнэлгээ нь Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан үнэлэх журмыг ноцтой зөрчиж илт худлаа дүгнэсэн нь дүүргийн иргэдийг төлөөлөн суугаа төлөөлөгчид биднийг басамжилсан үйлдэл боллоо.

7. Таны гаргасан ээлжит алдаатай шийдвэрийн үр дүнд Налайх дүүрэг 15 га газраа Тэлмэн констракшн гэх компанид ямар ч үнэ төлбөргүй өгч 6000 айлын орон сууц барина, 2014 оны 1 дүгээр улиралд эхний ээлжийн 720 айлын орон сууц ашиглалтад орно хэмээн иргэдийг хуурч хэдэн зуун иргэдийг залилсан үйлдэл нь эгэл иргэдээ бус эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй хүмүүст илүү тал засч ажиллаж байгаагийн бодит илрэл юм. Шинэ Налайх хэмээх сүржин нэртэй энэ хорооллыг нэг ч орон сууц ашиглалтанд ороогүй нь бидний өмнө илхэн байна.

Иймд таны гаргасан шийдвэр, үйлдлүүд нь Налайх дүүргийн, Налайхын нийт иргэдийн эрх ашигт харшилж байгаа тул таныг Налайх дүүргийн Засаг дарга хэмээх эрхэм хариуцлагатай үүргийг гүйцэтгэх боломжгүй хэмээн дүгнэж байна.

Эрхэм төлөөлөгчид өө

Эдгээр үндэслэлийг бодитой авч үзэж, эрүүл шударга, иргэд олон түмний хүлээлтэд нийцсэн, улс төржиж намчирхалгүй зөв шийдвэр гаргана гэдэгт та бүхэнд найдаж байна.

Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • zochin (112.72.13.61)
    shine zasag darga boloh gej bga nohor bvr ilvv shynaltai, x\hudalch shoychin batbold gej hvn bga. nalaikh dyyschee
    2014 оны 12 сарын 20 | Хариулах
  • Zub (112.72.13.74)
    Nalaixiin darga , orlogch , tamgiin darga nar gej xogiin yunuud bii dee edniig ybuulsan ni zub odoo gaigvi xvmvvs tabix xeregtei turiin alban xaagch bid nar omnoos ni ichij vxex shaxdag yum. Xvvxemseg , mungnii boon shunal , ene 2 jild ed nar ix bayjsan daa , ymar yumnuud bailaa odoo bygd land 200 abchixsan , gadaadad zugaalaad l ynziin baigaa biz shalgabal ch ix yum garna daa yun N.Ehxbayr ""
    2014 оны 12 сарын 20 | Хариулах
  • зочин (103.229.123.94)
    энэ гар ч бас нэг хөгийн амьтан байсан даа. хүнийг чаддаг ажилд нь тавьж бай л даа. ийМ амьтдаас болоод улс маань дампуурлаа
    2014 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (112.72.13.74)
    Daraagiinxaa noxriig gaigvi xvn gargaad irj chadax bolob uu. Exneesee yax gej iim bolobsrol medleggvi , chadalgvi xvmvvsiig tabij baidag yum be . Ems xvvxnvvdtei orootsoldson. Darga orlogch narig bvgdiig ni xal. Tarxini olsgolon tuildaa xvrsen yumnuudig yu gej deesh gargasan yum
    2014 оны 12 сарын 20 | Хариулах
  • kkk (112.72.13.187)
    Ih l duraaraa aashilsan daa
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • өөгий (112.72.13.187)
    Үнэн үү. Юун хурдан юмбэ.за за болж дээ. Дээрээс унах энэ хүйтэнд хэцүү чанга л бгаа бхдаа.
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • одноо (112.72.13.187)
    Нүүрс ухаж бсан нөхөр гэнэт нэг өдөр засаг дарга болоод 2 жил энэ дүүргээр тоглож самарч дууссан даа. Одоо шалгуул.
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • zochin (150.129.142.31)
    hohono
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • bi (202.179.11.90)
    Ashguidee Nalaihiin ohid busguichuudiig 00 tsaas shig hergeldeg Boldoo
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • зочин (182.160.4.215)
    налайх дүүргийн засаг дарга нар шоронд орох их дуртэй даа
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • Zochinch (112.72.13.150)
    Xorxii ene noxor santexnikiin eeljiin darga baisan yum ,yaj dyyrgiin zasag darga xiix be dee . zub shiidber baina
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    1 цаг 53 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2 цаг 14 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    6 цаг 10 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    7 цаг 21 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    7 цаг 35 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    7 цаг 39 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    8 цаг 18 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    9 цаг 53 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    12 цаг 7 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    12 цаг 15 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    12 цаг 33 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    12 цаг 43 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    13 цаг 20 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    13 цаг 49 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    14 цаг 4 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    14 цаг 10 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК