Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоо асуудал үүсгэв

2014-12-19
0
ЖИРГЭХ
хүлээн
DSC_0100Эрх баригч АН засагт хамтрах асуудлаар парламентад суудалтай улс төрийн намуудтай хийсэн зөвшилцлөөсөө ухраад байгаа. Энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-МАН-ын бүлгийн хуралдаанаар зөвшилцлийн асуудлыг хэлэлцээд ямар шийдвэрт хүрсэн юм бэ?

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тавьсан саналыг МАН Бага хурлаараа хэлэлцэж засагт хамтрах шийдвэр гаргасан. Бид албан тушаал бодож энэ Засгийн газарт хамтраагүй. Бид тулгамдсан асуудлыг шийдье, улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавья, эдийн засгийн уналтыг зогсооё, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлье гэдэг үүднээс Засгийн газарт хамтарсан. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал, ард олны амьдрал хүнд байна. Тиймээс манай нам ачааны хүндийг хуваалцаж үүрье, хариуцлагыг ч мөн хуваалцъя гэдэг үүднээс засагт хамтарсан. Харамсалтай нь Засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарыг томилохдоо намуудын тохиролцооноос буцсан. Зөвшилцөл ёсоор МАН-д долоон дэд сайд, АН, ИЗНН-д нийлээд тав, "Шударга ёс" эвсэлд гурван дэд сайдын суудал хуваарилна гэж тохирсон. Бид анхнаасаа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг цомхон, төрийн албыг чадварлаг байлгах шаардлага тавьж байсан. Хамтарсан Засгийн газрыг 19 сайдтай байлгах эрх баригч намын шаардлагыг арга буюу хүлээн авсан. Гэвч дахиад л 15 дэд сайдыг 17 болгон нэмэгдүүлэх данхайсан бүтцийг оруулж ирсэн. Мөн дөрвөн яамны төрийн нарийн бичгийн даргыг асуудал эрхэлсэн сайдтай нь зөвшилцөхгүйгээр хууль бусаар, "хулгай"-гаар, нууцаар томилсон явдал нь итгэлцэл, зөвшилцөл, ойлголцлын үндсэн дээр хамтран ажиллах явдлыг үгүйсгэж байна. Итгэлцэл, ойлголцол байхгүй бол цаашид хамтарч ажиллахад хүнд. Иймээс Ерөнхий сайдыг бүлгийн хуралдаанд дуудаж, энэ асуудлаар тайлбар сонсож, гаргасан алдаагаа эргэж харж засахыг шаардсан.

-Ерөнхий сайд бүлгийн хуралдаан дээр ямар тайлбар хэлсэн бэ?

-Бид эхнээсээ тохирсон зарчмаа баримтлахыг шаардсан. Харин Ерөнхий сайд "Ажлын хэсгийн протоколд МАН-д долоон дэд сайд гэж бичсэн. Харин таван дэд сайдын талаар ороогүй, тохироогүй байсан учраас дэд сайдын орон тоогоо нэмсэн" гэж хэлсэн. Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгооны  тухайд өмнөх бүтцээрээ үлдсэн дөрвөн яамны  төрийн нарийн бичгийн даргыг улираан томилсон гэж тайлбарласан. Гэхдээ үүссэн асуудал бол Ерөнхий сайдын  тайлбарласан шиг биш юм. Өмнө нь Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн яам тусдаа үйл ажиллагаа явуулж байсан. Өнгөрсөн аравдугаар сарын 1-нд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн өргөн барьсан бүтцийн өөрчлөлтөөр энэ хоёр яамыг нэгтгэхээр болсон. Тус тусдаа хуулиуд явж байгаа. Сая Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шинэ Засгийн газрын бүтцийг өргөн барихдаа уг хоёр яамыг салгахаар болсон. Бүтэц нь дахин өөрчлөгдсөн яаманд хуучин төрийн нарийн бичгийн даргыг  томилсныг бид зөв гэж үзэхгүй байгаа. Манай нам барилга, хот байгуулалт, зам тээвэр, хөдөлмөр, байгаль орчин, санхүү зэрэг хүнд салбарыг хариуцаж байгаа. Энэ салбарын сайд нарт гар нийлж ажиллах багаа бүрдүүлэх бололцоог нь олгох ёстой. Ийм боломж бүрдэхгүйгээр сайд нар хүнд салбаруудыг авч явахад учир дутагдалтай. Ажил явуулахын тулд л бид асуудлыг тавьж байгаа.

Д.Цогтбаатар: Төрийн нарийн бичгийн дарга томилсон тогтоолд гарын үсэг зурахгүй

Мөн Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар энэ асуудлаар  тайлбар хийлээ.

-Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргыг томилсон асуудлыг сайдын хувиар эсэргүүцэж байгаа. Хамгийн ажил хэрэгч хандлага бол тухайн салбар хариуцсан сайдтайгаа зөвшилцөж байж асуудлыг оруулж ирэх ёстой. Би өөрөө төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн. Тухайн салбарынхаа сайдтай огт ярилцахгүйгээр, тэр хүнийг байхгүй мэтээр энэ томилгоог оруулж ирсэн нь Засгийн газрын хуулийг зөрчиж байна. Нөгөө талаар зүй ёсны зөвшилцөл явж байхад итгэлцлийн гол сууриа үгүйсгэж байгаа хэрэг. Тиймээс бид энэ томилгоог хүлээн зөвшөөрөхгүй. Ямар ч гэсэн би сайдын хувиар тогтоолд гарын үсэг зураагүй. Зөвшилцөл дуустал төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэбүрэнг ажилд нь оруулах боломжгүй. Зөвшилцлийн хүрээнд харилцан итгэлцэл дээр үндэслэн бүх асуудлыг шийдэх боломж байхад ингэж хүч түрж асуудлыг шийдэх гэж оролдож байгааг Засгийн газарт ажиллаж буй манай сайд нар ч ойлгохгүй байгаа.

-Төрийн нарийн бичгийн дарга нарыг Засгийн газрын хуралдаанаас томилоход та бүхэн эсэргүүцэж болоогүй юм уу?

-Бид байр сууриа илэрхийлсэн. Шадар сайд болон би асуусан. Энэ чинь юу болж байна аа, зөвшилцөл явж байгаа юм биш үү гэж Ерөнхий сайдаас асуусан. Гэтэл төрийн албан хаагчийн асуудал дээр тийм юм байхгүй гээд шууд алхаа цохьсон. Алхаа цохих нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Харин тогтоол дээр гарын үсэг зурахгүй байх нь салбар хариуцсан сайдын эрх мэдлийн асуудал.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • монгол (202.21.106.165)
    угаасаа л баахан хуйвалдаан,сайханбилэгийн нэг хамаатан ажилгүй үлдэх болохоор л нэмж албан тушаал гаргаж бэлэглээд байгаа юм шиг ойлголт өглөө дөө.больж үз,ард түмэн огцруулбал яана? юу боддог бол
    2014 оны 12 сарын 20 | Хариулах
  • зочин (103.229.120.153)
    бид албан тушаал бодож энэ засагт орж ирээгүй гэж эхэнд нь хэлсэн мөртлөө хэдэн өгүүлбэрийн дараагаас л албан тушаал өгсөнгүй гэх маягийн зүйл яриад эхлэх юм_МАН хэзээ ч улс орон ард иргэдийг бодохгүй гэдэг нь ойлгомжтой
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (150.129.141.176)
    УГААСАА ЭРДЭНЭБУРЭН АЖИЛ ХИЙХ Ч УГУЙ, БАС АЖИЛ ХИЙЛГЭХ Ч УГУЙ ДЭЭ.
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.106.131)
    Болохгүй бол МАН-ы сайд нар албан тушаалаасаа татгалз
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    1 цаг 52 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2 цаг 14 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    6 цаг 9 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    7 цаг 20 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    7 цаг 34 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    7 цаг 38 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    8 цаг 18 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    9 цаг 53 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    12 цаг 6 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    12 цаг 14 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    12 цаг 32 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    12 цаг 42 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    13 цаг 20 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    13 цаг 49 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    14 цаг 3 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    14 цаг 9 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК