
Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав Хууль зүйн сайдад нэр дэвшиж, яригдаж байх үед Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин 4,0 сая ам долларын төлбөрийн баримтыг өөрийн твиттер хуудаснаа “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авилгын хэмжээ” гэж бичсэн бөгөөд Хууль зүйн сайдад нэр дэвшигч Д.Дорлигжав УИХ –ын нэгдсэн хуралдааны үеэр “Би энэ асуудлыг нухацтай шалгуулна. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй. Үүнийг хуулийн байгууллагаар шалгуулна” гэж мэдэгдэж байсан.
Хууль зүйн сайд Д.Дорлигжав дээрхи асуудлыг шалгуулахаар өнөөдөр АТГ-т хандаж өргөдөл гаргасан байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)